КИЕВ. /Politico/. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский БНХАУ-ын дарга Ши Жиньпинийг Украинд урьжээ. Хэрэв Ши Жиньпин урилгыг хүлээн авбал Орос Украин руу довтолсноос хойш хоёр удирдагч анх удаагаа уулзах юм.
“Бид Ши Жиньпинтэй энд уулзахад бэлэн байна” гэж В.Зеленский Америкийн “Associated Press” агентлагт Киев хүрэх галт тэргэнд сууж явахдаа өгсөн ярилцлагынхаа үеэр хэлжээ. “Би түүнтэй ярилцмаар байна” гэж тэрбээр нэмж хэлсэн байна.
“Дайн эхлэхээс өмнө би түүнтэй холбоотой байсан. Гэвч сүүлийн нэг жил гаруйн хугацаанд холбоо тогтоосонгүй” гэж В.Зеленский хэлжээ. Ши Жиньпин хэдийгээр ОХУ-ын гол холбоотон боловч сүүлийн саруудад Бээжинг Москва, Киевийн хооронд энх тайван тогтоох зууч болгохыг эрмэлзэж байгаа нь тус улсыг төвийг сахисан зуучийн үүрэг гүйцэтгэж чадах эсэхэд эргэлзэж байгаа илэрхийлээд байгаа Европын Холбоо, НАТО-гийн төлөөлөгчдийн шүүмжлэлтэй тулгараад байгаа юм. Гэсэн хэдий ч В.Зеленский Бээжингийн 12 заалт бүхий энхийн төлөвлөгөөг үндэс болгон Хятадын зуучлалтайгаар энхийн хэлэлцээнд оролцоход бэлэн гэдгээ саяхан илэрхийлсэн байна.
“Хятадын дэвшүүлсэн зарим санал олон улсын хууль тогтоомжийг хүндэтгэж байгаа тул бид Хятадтай хамтран ажиллах боломжтой гэж бодож байна” хэмээн Украины Ерөнхийлөгч энэ сарын эхээр мэдэгджээ.
Өнгөрсөн долоо хоногт Ши Жиньпинийг Москвад айлчлахын өмнө “Wall Street Journal” сонинд “энэхүү айлчлал нь Украин, Хятадын төрийн тэргүүн нарт утсаар ярих боломжийг бүрдүүлнэ” хэмээн бичиж байсан юм. Гэхдээ ийм яриа хэлэлцээ болоогүй бөгөөд Ши-Путин нарын дээд хэмжээний уулзалт Оросын илэрхийлж байгаа байр суурийг дэмжсэн мэт хамтарсан мэдэгдэл баталж, Оросын цэргийг Украинаас гаргахыг санал болгоогүйн зэрэгцээ НАТО-гийн тэлэлт нь дайныг өдөөсөн гэж буруутгаснаар өндөрлөсөн.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
Зеленский лут эр юм байна
Улсаа сүйтгэж , гаднаас өдөр шөнөгүй зэр зэвсэг гуйж байдаг хүнийг ямар лут эр гэх юм.Гадныхан УКРАЙНААР тоглоод л дуусгана шүү дээ
Иим лут ерөнхийлөгчтэй украйн улс сайхан юм аа. Болдогсон бол украйны иргэн болох юмсан. Тэгвэл авгай хүүхдээ баян герман өвгөниид байлгаад харин өөрөө шавартай окопонд ака бариад хэвтэхгүй юу. Баян герман өвөө авгай хүүхдүүдийг минь бүү татаж чангаагаасай билээ гэж залбирах байхдаа. Украйна эрчүүдээр бүр бахархачихлаа. Харин авгайгаар минь оролдвол би л лав герман өвгөнийг алах байхдаа
Энэ сахалт муудаж байгаагаа их хойно ойлгож дээ.
СЛАВА УКРАИН. ТЫ ИДИ НА ХУЙ.
Хятадын яриа хэлэлцээ зөвшилцөх зарчимыг л барих САНААТАЙ юм уу даа.Хятад украйнд мөнгө өгөхгүй нь тодорхой. Түрүүн ОУАЭАт хэдэн доллар өгсөн .Барууныханаа украйныг устгах гээд зэвсэг нийлүүлээд байна гэдгийг бага зэрэг ойлгосон юм болов уу даа
ТЫ ИДИ НА ХУЙ. СЛАВА УКРАЙН .
Барууны ардчилагч эздээсээ ши жиньпинийг урьж оросоос хөндийрүүлэхийг ятга гэсэн даалгавар авсан
Бусдын тоглоом болоод дуусахнээ,
ukraine yamar saixan gazryg ene myy evrei zalyygiin garaar orloo urgelj guilga guina
eniig duudaxaar guigeed ochik gene dee
Явж явж Украин л хохирно доо.
ҮНЭНДЭЭ БОЛ МАНАЙ ХОВДЫНХОН БИД ӨӨР ХҮМҮҮС ГЭЭД БАЙГААТАЙ ТУН АДИЛХАН Л БАЙНА ! ДЭЛХИЙ НЭГДЭЖ АМЬДАРЧ ЭХЭЛЖ БАЙХАД ТУСГААР БНА ГЭЭД БАЙДАГ ! ЕВРОПЫН ХОЛБОО ГЭЭД ЖИШЭЭ БНА !
Ene eh oron ard tumenee suitgej baiga huntei arai uulahgui baih dollars ezediin hul gar bolj Ukraine oroniig duusgaj baigaa
Ихээхэн тэнэг эр дээ. Си Путинтэй уулзсны дараа манай их мэдэгч улс төр судлаачид Си онгоцонд суунгуутаа энэ алиалагч руу залгаж Путиныг дарамталсан тухайгаа илтгэнэ гээд л хийрхээд байсан. Яагаад гэвэл балай өайдан тэгэж туушаасан гэж ирээд л мэдэмхийрээд байдаг шиг байдан намайг мундаг хэлсэн тийи болохоор би мундаг Си дарга надруу залгана гээд итгэчихсэн тэнэгдээ. Одоо тэгээд сониноор дамжуулж гуйж шившигээ тарьж баыгаагаа ойлгохгүй усан тэнэг байх юм даа.
Энхийг байгуулах дайныг зогсоох зорилготой 12 хуудаст гэрээ бэлдэж үзүүлэх гэсэн чинь ялагдаж бгаа юм бж урдаас нь өөрийнхөө 12 хуудаст гэрээ гаргаж тавьж том тэнэгтсэн хүн дээ. Одоо дайнд ялагдах нь бүүр тод болоод ирэхээр дайны гэмт хэрэгтэн болохгүйн тулд.