Ардчилсан Намын даргаар сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Ганбат, АН-ын ЕНБДарга Д.Эрдэнэсувд нар УДШ болон цахим сонгуулийн талаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Д.Ганбат: " УИХ-ын 2024 оны сонгууль хаяанд ирчихлээ. Өнөөгийн нөхцөл байдал сайнгүй байна. АН хэвийн үйл ажиллагаа явуулах шаардлагатай байгаа. Намайг АН-ын даргаар сонгосон нийт гишүүддээ баярлалаа. АН-ынхаа энэ шилжилтийн үеийг туулж, дундаж давхаргыг бий болгох үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх болно. АН хүнд хэцүү үеийг туулж байна. АН-ын зам ер нь хэзээ ч амар хялбар байгаагүй ээ. Энэ удаагийн сорилтыг ч нэр хүндтэй туулна гэдэгт итгэлтэй байна. Бид бүх зүйлийг хуулийн дагуу хийх ёстой. Түүнээс биш бид нар ийм сайхан зорилготой учраас хууль бус, буруу замаар ч хүрч болно гэж болохгүй. Энэ бол АН-ын зарчим биш. АН-ын цэнхэр тугаа тойрон нэгдэн нягтрахыг АН-ын бүх гишүүддээ уриалж байна. Юу юунаас илүү дутагдаж буй сөрөг хүчний бодлогыг хэрэгжүүлнэ. МАН-тай бодлогын өрсөлдөөн явуулна " гэв.
Мөн "АН-ын даргад нэр дэвшигч Л.Гүндалай цахим сонгуулийг луйвар болсон гэж үзээд хуулийн байгууллагад хандсан. Мөн нэр дэвшигчдээс мөнгө авсан гэсэн. Нууц биш бол нэг нэр дэвшигчээс хэдэн төгрөг авсан бэ?" гэсэн сэтгүүлч Ч.Явуухүүгийн асуултанд АН-ын ЕНБДарга Д.Эрдэнэсувд: "Л.Гүндалайн хувьд АН-ын гурав дахь удаагийн цахим сонгуульд оролцсон нь энэ. Өмнө нь 2021онд АН-ын даргын сунгаа, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигчийг тодруулах цахим сунгаанд бас оролцож байсан. Л.Гүндалай гомдол гаргах эсэх нь тэр хүний асуудал.Нэр дэвшигчдээс тухайн сонгуульд зарцуулах зардлыг гаргуулсан нь үнэн. Нэр дэвшигч бүрээс 35 сая төгрөг авсан.” гэж хариуллаа.
Я.Нарангоо
Сэтгэгдэл(18)
Гүндалай 35 аар шатчихаж хайран мөнгө !! Ардчилсан нам гэж аальгүйтэж явахын оронд өөр юманд зарцуулсан бол ! Одоо дахиж даргын сонгууль нь олон болно хашраагүй бол дахиж мөнгө цуглуулахгүй юу !!
БАГАДУУЛСАН БАЙНА БАГАДАА Л 100 САЯ ГЭХ БАЙСАН ЮМ
Монгол улсад ардчилсан нам шиг 32 жил нам дотроо хагаралдаж, намын даргын суудлын төлөө алалцаж байгаа ичих нүүргүй шившигийн нам хаана ч алга. Ийм намын нөхдүүдээр төрөө удирдуулвал монголыг ямар болгохыг эрүүл ухаантай хүн ойлгож байгаа байлгүй.
АН-ын даргын сонгуульд нэр дэвшин оролцохын тулд 36 сая төгрөг төлжээ. Өмнөх сонгуульд 100 сая таг төлсөн тухай яриа явдаг уу, үгүй юу? Энэ чинь, тэгэхлээр, баячууд, хөрөнгөтнүүдийн л тоглоом байхгүй юу? Жирийн гишүүд гүйж очин, санал өгдгөө, одоо, болих хэрэгтэй! Харин гишүүдэд төлбөр төлбөл саналаа өгч болох л юм. Тэдэнд 36 сая бол юу ч биш! Жирийн гишүүдэд очиж, хурал цуглаанд оролцох, элдэв санал өгөх чинь ч тийм амар хялбар,энгийн зүйл биш шүү! Тийм учраас гишүүд төлбөр шаардаж байх чинь зөв юм байна шүү?!
Ер нь, одоо, намын хатуу гишүүнчлэлийг зогсоох хэрэгтэй! АН-ын жирийн гишүүдийг ажиглавал, амьдралын боломж тийм их сайн биш, ганц бие ч юм уу, өөр газраас шилжиж ирсэн, эсвэл, дээр үед энэ намд элссэн боловч одоо нас хөгширч доройтох талдаа яваа гэх мэт, иймэрхүү хүмүүс ихэнх нь байдаг шүү дээ?! Тийм л хүмүүсийг ашиглаж, саналыг нь авдаг юм даа! Тийм учраас хатуу гишүүнчлэлийг болих ёстой?!
Нам, дарга гэдэг юун чухал юм вэ
Бидон Ганбааг Монголбанкны Найдансурэнгийн Золжаргал Гольф дээр Их муулан Орк тэнэг Ходоо ний амьтан энэ Тэр гэж бсн даа! Одоо яасан бэ?
АН-ынхан мөн ч даргад дуртай шүү ННам нь байхгүй дэмжигч байхгүй болчихсон байхад л мөнгө өгөөд дарга болох гээд зүүлэгтчихнэ Эрдэнийн зөв өө
Geree zasaj chadaagui ulsuud tur zasagiig samrah baih daa.
Ямар ч үзэл баримтлал байхгүйгээс энэ жорлон сүйрч байгаа юм шүү. өөрсдийгөө ардпчилсан гэдэг ч нөгөөх ардчиллаа ойлгохгүй учир нугалаа завхрал хийгээд бүүр хаос анархизм болгочихсон.Энэнээс нь болоод иргэд ардчиллыг үзэхээ больчихсон. Юм угаачихаад угаадсаа асгахдаа угаасан юмаа асгадаг "мэргэд" шиг Ан гэдэг жорлонтой хамтад нь ардчиллаа хаячихгүй юмсан даа. АН бол огт ардчилал биш шүү дээ. Иргэд АН бол ардчилал гэж эндүүрээд явах шиг байдаг. Ан нхан ч өөрсдийгөө монолын ардчилал гээд сайн сурталчилдаг. Үнэндээ бол ардчиллын үнэт зүйл монголын ард түмний оюун санаанд байгаа юм. АН гэдэг жорлон ч юм уу эсвэл өөрийгөө ардчилал гэж солиордог батүү элбэгдорж бабар мэтийн амьтад хорвоогийн жамаар нүд анихад ардчилал байж л байна. Хэрвээ АН өөрөө ардчилал юм бол батүүл үхвэл ардчилал сөнөчих нь байна. Ийм юм байх ёсгүй.Дүр эсгэсэн хуурамч ардчилсан өмхий жорлон Ан үтэр түргэн үнсэн чандруу болж дөтийн замаар ор мөргүй тонилох болтугай.
Ганбат Эрдэнэ 2 боль доо. Би бид КОММУНИСТ үзэл суртал, КОММУНИЗМЭЭР амьдармааргүй байна.АРДчилсан улсад сонгуульд ялагдсан намын дарга маргааш нь ажлаа өгөөд явдаг эрүүл уур амьсгал байдаг юм билээ.Бах Эрдэнэтийн адил чи бах болжээ.МАНд та 2 намаа зарахгүй шүү
Эрдэнэ байгаа цагт мөнгө таталгүй яахав дээ! Одоо тамгаа бас үнэлнээ, Эрдэнийн ажил дуусаагүй шүү !
Эрдэнэ энэ намын хэдээ саагаад сурчихсан, эд нь ч өгчил байдаг. Ёстой гохь нь болжээ
Одоо мөрдөж байгаа Үндсэн хууль нь 30 жилийн хугацаанд Монгол улсыг нийгэм эдийн засаг, улс төр, соёл, ёс суртахуун, хариуцлага, эрүүл мэнд, боловсролын хувьд бүрэн хэмжээний дампууралд хүргэсэн, баруунханы боловсруулсан маш аюултай эрх зүйн барим бичиг байсан гэдэг нь нэгэнт иргэдийн бодит ядуу амьдрал, улс орны дампуурлаар батлагдсан тул одоогийн Үндсэн хуулийг нэн даруй шатааж устган цоо шинэ Үндсэн хуулийг боловсруулах хэрэгтэй. Эс тэгвэл Монгол улс улам дампуурч, бүр тусгаар тогтнолоо алдахад ч хүрнэ. Шинэ үндсэн хуулийн үзэл санаа нь Нобелийн шагналт эрдэмтэдийн боловсруулсан буурай орны хөгжлийн загвар болох конвергенцийн онолд суурилагдсан, нэг намтай, марксист үзлийг үндэс болгосон байх ёстой.
Gun shataj hanah bishdee mungu bgd ymar kazinodson bish , kazinodson bol 100 mynga baitugai 100 sayiig ch hojij medeh tolgoi shuu!
Энэ Эрдэнэ хулгайчийн шунал барагдахгүй юм аа. Намыг зарж мөнгө олох гэнд л чичрээд дайраад байх юм. Эрдэнэ алуурчин минь одоо больж үз
АН бүр авилгад нэвт живсэн авилгачдын сүрэг шүү
Одоо манайд үзэл баримтлал нь төлөвшссөн хцлгайчгүй НАМ байна уу