Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага олон нийтийн сүлжээнд зарим нэг хязгаарлалт тавих хуулийн төсөл баталсан нь нийгэмд “бөмбөг” тэсэлж орхисон. Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах хуулийн мөрөөр иргэний нийгмийн байгууллагууд, сошиал хэрэглэгчид Төрийн тэргүүнийг шахаанд оруулж, хориг тавих хэмжээнд очтол хүчтэй акц хийв. Ардчилсан улсад энэ бол байж болох эрүүл үзэгдэл. Харин ч ингэж олноороо нэгдэж, эрхээ хамгаалахаар бат бөх зогссон нь сайн хэрэг.
Төр нь ч тайлбар мэдээлэл өгөхдөө гэдийсэнгүй, харьцангуй нээлттэй, хүлээцтэй хандаж ирсэн нь бас л зөв жишиг боллоо. Ийнхүү Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах хуулийн хувь заяа цаашид хэрхэх нь хаврын чуулган нээгдэхээр парламентын гарт эргээд очих нь. Процесс үргэлжлээд явах учраас энд хүрээд азная.
Харин Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах хуультай холбоотойгоор Мета компанийн төлөөлөл Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын жиргээнд хариу “барьсан” нь тун сонирхол татаж байгаа. Ингэхдээ Монгол төрийг, хууль сахиулах салбарыг удирдаж буй сайдыг дэлхий нийтэд “худалч” гэж зарласан нь нэр хүндтэй компанийн хариуцлагатай албан тушаалтны хувьд ноцтой үйлдэл юм.
Тодруулбал, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар сайдын “Facebook компанийн Азийг хариуцсан захирал ноён Жорж Чентэй уулзаж, манай яамнаас боловсруулсан Цахим орчинд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл дээр хамтарч ажиллах, мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах багтай хамтарсан ажлын хэсэг байгуулахаар боллоо” гэсэн жиргээг Мета компанийн төв Ази, Хятад, Монгол Улсын олон нийтийн бодлого хариуцсан захирал Жорж Чен үгүйсгэж “Худлаа. Бид зөвхөн хуулийн төслийг батлагдсаны дараа л анх харсан” гээд энэ хууль хүний эрхийг зөрчиж байгаа талаар цахим хуудсаараа анхааруулсаар байв.
Тэгвэл үүний хариуд өчигдөр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар тайлбар өгөхдөө мөн л ноцтой гэмээр зүйл ярив. Тэрбээр “Жорж Чен надтай өнгөрсөн есдүгээр сард уулзсан. Уулзаад хуулийн орчуулгаа өгсөн. Хамтарч ажиллая, Ажлын саналаа ирүүлье гэсэн. Уулзсан ярианых нь протокол байгаа. 2:30 минутын ярианы бичлэг бий. Мань хүн айхтар зүйл ярьсан.
Жорж Ченийг ажлаас нь чөлөөлүүлэх өргөдлийг ирэх даваа гарагт өгнө. Намайг худалч гэж хэлсэн нь хамаагүй. Шалтгаан нь хувь хүнд биш.Туурга тусгаар улсын төрийн яамыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр илтэд гүтгэж дайрах нь байж болохгүй зүйл. Хоёрдугаарт, Мета компани улс орны дотоод асуудалд оролцох эрхгүй.
Тодруулбал, Монгол Улсын төрийн зарим албан тушаалтнууд руу дарамталсан мэйл явуулсан. Монгол Улсыг хоригт оруулах, АНУ-ын зүгээс шахалт дарамт үзүүлнэ зэрэг дарамт үзүүлсэн.Тиймээс Жорж Ченийг ажлаас нь халж, мөн надаас уучлалт гуйх шаардлага тавина. Хэрэв уучлалт гуйхгүй бол шүүхэд хандана. Надтай уулзсан ярианых нь протоколыг хавсаргана” гэв.
Эндээс харвал Засгийн газар өргөн барьж, парламентын баталсан дээрх хууль хүний эрх зөрчсөн эсэх нь тусдаа асуудал. Мөн “худалч” гэж цоллуулсан Х.Нямбаатартаа ч байгаа юм биш. Туурга тусгаар Монгол Улс дотооддоо хууль дүрэм батлахад гадаадын нэг хувийн компани оролцож, дэлхий нийтээрээ Монголын нэр хүндэд халдаж байгаа нь үнэн бол ноцтой. Тэр тусмаа төрийн албан тушаалтнууд руу дарамталсан мэйл явуулж, Монгол Улсыг хоригт оруулах, АНУ-ын зүгээс шахалт дарамт үзүүлнэ гэж заналхийлсэн бол яаж ч бодсон дэвэргэж, зүгээр өнгөрүүлж боломгүй. Дэлхий нийтээр Монголын нэр хүндэд халдсан шиг нь буцаагаад уучлал гуйлгаж, дахиад гадныхан энэ мэт үйлдэл хийдэг байдлыг бүрэн таслан зогсоох нь зөв биз. Өөрөөр хэлбэл, энэ удаагийн үйлдэл бол Мета компанийн төлөөлөл болоод Х.Нямбаатарын асуудал огт биш. Монголын дотоод хэрэгт оролцохыг санаархсан, заналхийлсэн, цаашлаад манай улсад орж ирэх хөрөнгө оруулагчдын итгэл үнэмшилд сөргөөр нөлөөлж мэднэ. Харин төр нь ч түмэн нь ч бодолтой байх цаг үе бололтой.
С.Уянга
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Сэтгэгдэл(23)
Зөв өнцгөөс бичиж. Улс байна даа доромжлуулаад сууж байна гэж юу байх вэ
Бичлэг нь үнэхээр байгаа бол яалтай. Энэ хүний эсрэг гомдол гаргаж болно. Асуудал байхгүй. Нөгөө тал ихэнхдээ хүнээ хамгаална. Гэхдээ, энэ бүхний ард Мета компани хүнээ хамгаалаад өнгөрлөө, бид шүүхэд тавина гээд бас юу болоод мэдэгдэхгүй өнгөрөх магадлалтай. Товчдоо, иймэрхүү байдлаар алдсан нэр хүндээ аврах акц байх вий. Хардах эрхтэй.
Манай дарга сайд, УИХ-н гишүүд гадаадын мэргэжилтэн, компанийн төлөөлөгчдөд нугасгүй хайртай бдгийн гай. Дээр нь тэдний юу ярьж юу зөвлөж бгааг тунгаан бодохгүй шууд олон нийтийн сүлжээгээр бураад байхаар нөгөөдүүл нь ингэж дээрлэхэж бгаан. Уулзахгүй л байх хэрэгтэй ш дээ.
Удирлага арга нь барагдаад ирэхээр хүн рүү дайрдаг. Цалинжуулаагүй хүнээ хална гэж юу байхав.
даварч бна тусгаар улс мөн үү
Монголын түүхэн дэхь хамгийн муу хууль зүйн сайд
хамгийн сайн
Мета бол бас л тусгаар л улсын байгууллага Тэр байгууллагын дотоод хэрэг лүү орж чи ажилтанаа хал гэж тулгаж байгаа нь бас л бүдүүлэг бөгөөд олон улсын хэм хэмжээг зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Монгол Улсын иргэн хүний хувиар Хууль Зүйн Сайдыг ажлаа өгөх нь зөв гэж үзэж байна.
Ганбургер идэж өссөн хүн гуай тэр АНУс-ынхаа иргэн болчихооч. Бүхэл бүтэн улсын төрийн албан хаагчдыг дарамталж суудаг Жорж Чен гэдэг хүнийг өмөөрөөд байдаг хэн бэ чи
За, үгүй дээ. Фэйсбүүк монголд үйл ажиллагаа явуулахын тулд монголын хуулийг дагах ёстой.
харин тийм ээ
Иргэдийн үг хэлэх эрх чөлөө рүү халдсан үйлдэл гэж ойлгогдохоор л байна. Засгийн Газар бол огцрох шаардлага хангасан гэж бодож байна.
Зимбабе улсын Meta салбараас Нямбаатарыг огцруулах захидал ирвэл энэ огцрох уу
Нямбаатар бол Хууль зүйн сайн сайд.Харин Нямбаатарт атаархагчид, суудалд нь горилогчид олон байгаа нь харагдлаа.
Гадаад хэргийн сайд бас "их гүрнүүд дарамт шахалт үзүүлэх хандлагатай байгаа" гэж мэдэгдсэн байсан. Тэгэхээр Жорж Чений сүрдүүлэг ч бодит байх магадлалтай санагдаж байна. Хуул зүйн сайд хүн арай ч Жорж гэх жирийн нэг янкыг гүтгэхгүй байлгүй
1990 оноос хойш Монгол улсыг УИХ, Засгийн газар биш дээрэмчин Америкууд удирдаж, сүүийн 30 жил зориуд санаатайгаар дампууруулж ирсэн гэдгийг одоо хүртэл та нар мэддэггүй юм уу!!!
Ерөнхийлөгч гол ажлаа хийж АВЛИГАЧИН шүүгч нарыг зайлуулах ажил зохион байгуулаач. ХУУЛИЙНХАНТАЙ холбоотой гэмт хэргүүд улам олширч байхад санаа зовохгүй шагналаа гардуулаад сууж байх юм. Ерөнхий прокурор байсан Энхамгалан, дорлмгжав нарын луйвар, дээрэм хэрээс хэтэрлээ. Төрийн гурван өндөрлөг яагаад дуугүй байна вэ?
Монголын төр засаг хичнээн муу ч гэсэн арай гадны нэг компанийн захирлаас санал авч хууль боловсруултлаа доошоо ороогүй байлтай
Мета салбарынхаа захирлыг очиж очиж энэ төлгөн коммунистын үгээр солилоо юу. Энийг харин гөлөөг ч гэж тоож харахгүй байлгүй.
Шууд хэлэхэд гадаадын байтугай дотоодын хувийн компанийн ажилтанг халах солихыг Х Нямбаатар сайд заахгүй. Энэ нь өөрөө хууль бус үйлдэл. Мета компанитай заргалдаж болно гэхдээ энэ Мета компанийн ажилтанг хал соль гэдэг бол байж боломгүй үйлдэл. Энэ үг үйлдэлийнхээ төлөө Х. Нямбаатар огцрох хэрэгтэй. Яагаад тэр АВИЛГИЧАДТАЙ Нямбаатар тэмцэхгүй байна. Үнэндээ АВИЛГАЧИДийн эсрэг сошиал медиа тэмцэх боломж олгож байгаа шүү. Үүнд нь МЕТА компанид талархаж явдаг. ШУУД ХЭЛЭХЭД АВИЛГАТАЙ FACEBOOK ийн ТУСЛАМЖТАЙ ТЭМЦЭЖ БАЙНА. АВИЛГАЧИД ҮГЭЭ ХЭЛЭХ ЭРХ ЧӨЛӨӨНӨӨС FACEBOOK ЭЭС АЙЖ ЭРХ ЧӨЛӨӨГ НУХЧИН ДАРАХЫГ ХҮСЭЖ БАЙНА
Монголдоо ч Сайд, тэр тусмаа Хуулийн Сайд хийхэд тун хавьтахгүй хүн болохоо улам батлаад бх боллоо. Гэртээ л ингэж орил л доо. Гөлөг гийнажин чинээ ийм бүдүүлэг хоцрогдсон үгийг цаадуул нь сонсож харагдаач. Энд байдаг монгол төлөөлөгч нь тус Хуулийн драфтыг Мeта-д өгч амжаагүй, орчуулгад өгчөөд байсан ём гэж тов тодорхой хэлсэн Бичлэг надад б. Би энэ монгол төлөөлөгч болон Жорж Чэн гэдэг 2 хүнд итгэж б, Нямбтрт огтоосоо итгэхгүй б. Эхлээд хүн бол, худал ярихаас үхэн хатталаа ичдэг хүмүүжилтэй бол, хил хязгаар улс орон давж хүнийг хал соль гэж сагсууран сагахгүй бх этикт суралц, мэдлэг соёл боловсролыг жинхэнээсээ эзэмшвэл яасанч ийм хандлага гаргаяааааа гаргая гэсэнч гарч өгдөггүй оёун ухааны бат нот чипс чамд гүнзгий суучихсан бдг ём.
Ингэж тэнэгтэж болохгүй дээ
Нямбаатар сайн байна.