Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар чуулганы завсарлагааны хугацаанд Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагуудад ажиллаж байна. Өнөөдөр (2022.01.31) Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, удирдлагын багийнхантай уулзлаа.
Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль 2005 онд батлагдсан. Зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал, дэлхий нийтийн чиг хандлагад дүгнэлт хийх замаар салбарын загварыг эргэн харах, орчин үеийн шаардлагад нийцүүлэн эрх зүйн орчныг шинэчлэн боловсруулж сайжруулах зайлшгүй шаардлага үүссэн” гэдгийг онцлон тэмдэглэв. Тухайлбал, токен, койн гэх нэршлээр илүүтэй танигдах болсон виртуал хөрөнгийн зах зээл, түүний оролцогч талууд, бүтээгдэхүүний талаарх ойлголт, мэдлэг мэдээллийг олон нийтэд зөв зүйтээгээр түгээх, таниулах замаар гарч болзошгүй эрсдэлээс оролцогч талууд, иргэдийг хамгаалах шаардлага үүсээд буйг анхааруулсан юм.
Мөн “Салбарын зохицуулагч байгууллагынхаа хувьд төрийн хянан шалгах чиг үүрэг бүхий байгууллагуудтай хамтарч ажлын хэсэг байгуулан виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлж байгаа болон үйл ажиллагаагаа зогсоосон эдтгээдүүдийн мэдээлэл, койн, токены тоо ширхэг, татан төвлөрүүлсэн хөрөнгийн хэмжээ зэрэг мэдээллүүдийг судалж, нэгтгэн тогтоох хэрэгтэй.
Цаашлаад койн, токен гаргах замаар хөрөнгө татан төвлөрүүлсэн аж ахуйн нэгжүүд, түүнтэй хамаарал бүхий этгээдүүдийн хөрөнгийн зарцуулалтыг шалгах ажлыг эрчимжүүлж, холбогдох бүхий л байгууллагуудтай хамтарч мэргэжилтэн шинжээч нарыг шуурхай ажиллуулах хэрэгтэй байна. Мэргэжилтнүүдийн дүгнэлтийг харгалзан гэмт хэргийн шинж чанартайг нь цаашид хууль хяналтын байгууллагад шилжүүлэх шаардлагатай” гэлээ.
Мөн Санхүүгийн зохицуулах хорооны удирдах ажилтнуудаас банк бус санхүүгийн байгууллагатай эзэмшлийн холбоо хамаарал бий эсэх талаарх бүртгэлийг гаргаж, Улсын Их Хуралд танилцуулах, виртуал хөрөнгийн зах зээлийн асуудлаар ажлын хэсэг байгуулан хяналт шалгалт хийх, стратегийн орд газруудын 10 хүртэлх хувийг иргэдэд эзэмжшүүлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар хэрхэн ажиллаж байгаа тайлан мэдээллээ ирүүлэх зэрэг хугацаатай үүрэг даалгавар өглөө
Сэтгэгдэл(8)
МАНы маань гишүүн, дэмжигч бүсгүйчүүд ЭмэгтэйчүүдийнБайгууллагынхааДаргыг эрчүүдийн оролцоогүй тухайлбал Оёукын тулгасан хүнээс өөр хүн сонгох эрхгүй болсон ём уу даа.Ингэж улайн цайм бусдыг Сонгох Эрхээ Авторитарч Тоталитарч үзэлтэй Оёукт булаалгаж, хулгайлуулж, чимээгүй Хонь мэт байгаад байж болох уу? Орк Булгантуяаг гэхээсээ илүү өндөр боловсрол, ёс суртхуун, даруу зан төрхтэй соёлтой, жинхэнэ 4-5 жилийн дипломтой дэд сайд Солонгоо гэж хүн б. Ховдын засаг ноён-хатагтай Болормаа гэж дайчин dynamic хүн б. Олон жил нийгмийн асуудлаар уйгагүй ноцолдож БайнгынХороог нь гайхамшигтай удирдсан Оёунчимэг г.м. өшөө олон хүн б. Эд нарын өмнүүр "PARTY TICKET FEMALE" гишгэмээргүй бх ём. Эсвэл хүүхэлдэй нь болж эрэг шураг шуруп хийн карьeраа ийм залуугаараа дуусгаж Lame Duck болох гж буй ём уу. За дүгнэлт гаргая. Ирэх шат шатны сонгуулиууд, төрийн дээд эрхийг барих сонгууль зэрэгт бид Намаас тулгасан Хүмүүсийг л сонгосоор байдал өөрчлөгдөхгүй ём б. Авилгаараа 10-аад байраар ухарч, төрийн албанд
төрийн албаны дээрх шиг тулгасан томилгоо авилгал зэргээрээ дэлхийд эхний 10т орсоныг Транспарэнси гаргаад ирлээ.Дэлхий биднийг авилгатай тэмцэж буй биш харинч авилгыг хөгжүүлээд б, түүнийгээ элдвээр халхавчлан нууж бн гээд үнэнээр нь хайшаа ч бултахын аргагүй нотлоод бн шүү дээ. Ядаж эм.байгууллагынхаа даргыг сонгох сонголтыг хүртэл улстөрийн зорилгоор булаачих ём.Харамсалтай.
Mongol shig yaduu yadarj ulsad baruunii crypto market bui bolgoj irgediig muljij bga n chono boroonoor gegcheer luivariin gemt hereg munuus mun Gemt etgeeduudiig shalgah yostoi Gevch mongoliin huuliin baiguullaga erthen erh zuig n shiidej taslan zogsooh bsiin
ArdCoin bas oroh uu? Ggui bgaa
Эхнээсээ луйьар байсан , Энэ талаар хурдан шуурхай арга хэмжээ аьаагүй Санхүүгийн зохицуулах хороо болон бусад байгууллагын удирдлагад арга хэмжээ авах Койн гаргаад олон тэрбумаар үл хөдлөх хөрөнгө аьсан луйварчдын хөрөнгийг хурааж хохирсон хүмүүсд олгож , луйварчдад чанга ял өгөхгүй бол дахиадл гарсаар байх болнок
Toriin alban haagchidaa yaah gj bgn? toroos heden terbum, ih naydaar n hulgailsan hulgaichdaa ta erchimjuulne shalgah heregtei bna. Delhii buh ulsad crypto zah zeel chn bdg, gadaadiin olon site ruu orood zah zeel herhen unalttai bgaagaa haraach! buur neg hiij bh yumaa olj yadsan humuus bhiinma, nogoo 44 ih naydiinha hulgaig hurdan ilruulmeer bna
Зөв зөв. Харин эрт хуцаж байхгүй.
Nuurchid.UBTZiin 10 tb.Herlen tuunii tom ah nariig shalga gd helchih uhaan dutna l da.Tuuhend bgaagui TZ hereg shuu.Dashdavaa bur tag .Dabistandart.Konn hereg bish sain duraaraa mungee egsen.heden jiliin daraa ch eseh magdlaltai.Eersde ideh.doloohoos eeriig medehgui.delhiin tehnologi oruulj bga zaluuchuud aldaj.onoj yvaa.