сонин mn
АН-ын Үндэсний бодлогын хороо нэгдүгээр сарын 19-ний өдөр хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцлээ. 
Тухайлбал, ҮБХ-ны гишүүдэд зориулж Улсын дээд шүүхээс ирүүлсэн шийдвэрүүдийн танилцуулга болон Улсын дээд шүүхийн 2022 оны есдүгээр сарын 27-ны өдрийн шийдвэрийн талаарх танилцуулгыг хийв. 
 
Түүнчлэн Ардчилсан намыг төлөөлөх эрхтэй албан тушаалтныг томилох тухай болон бусад асуудлуудыг хэлэлцэж, Ардчилсан намыг төлөөлөх эрх бүхий албан тушаалтнаар АН-ын ҮБХ-ны дарга Д.Ганбатыг сонгож, Улсын Дээд шүүхэд бүртгүүлэхээр болжээ.