БЕРЛИН. /Reuters/. Норвег 2022 онд Германы хийн хамгийн том нийлүүлэгч ОХУ-ыг гүйцэж түрүүлж, хийн импортынх нь 33 хувийг эзэлсэн талаар Холбооны сүлжээний агентлаг /Bundesnetzagentur/ мэдээлжээ.
“Норвег өдгөө манай улсын эрчим хүчний хамгийн чухал нийлүүлэгч боллоо” гэж Германы Эдийн засаг, уур амьсгалын асуудал эрхэлсэн сайд Роберт Хабек онцлоод, хоёр орон эрчим хүчний салбарын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр зорьж байгааг тэмдэглэсэн байна.
Германы хийн хамгийн том нийлүүлэгч байсан ОХУ 2021 онд Европын хамгийн том эдийн засагтай орны хийн импортын тэн хагасаас илүү хувийг бүрдүүлж байсан бол 2022 онд ердөө 22 хувийг нь л эзэлсэн болохыг “Bundesnetzagentur” агентлагийн мэдээлэл харуулжээ. ОХУ-аас нийлүүлэх хийн хэмжээ өнгөрсөн оны туршид буурч, есдүгээр сард бүрмөсөн зогссон байна. Германы Засгийн газар хийн хангамжийг баталгаажуулахын тулд эрчим хүч хэмнэх хөшүүргийг бий болгож, өвлийн халаалтын улирлаас өмнө хийн агуулахуудаа дүүргэх ажлыг эрчимжүүлжээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
Тэгэлгүй яахавдээ, соёл иргэншлийн сор ман лай болсон Европ тив Оросын тэнэг боолт хаалтанд торж саатнаа гэж юу байхав ?!
Мангас оросын ЭНЕРГЕТИЧЕСКИЙ СУПЕРДЕРЖАВ гэдэг зүүд ингээд замхрав аа
ёвропийн холбоо нато америк нийлж байгаад орсын "" северный -хоёр """ хоолойг дэлбэлж украйны шугамын хийг украйн хулгайлж ёвропт зараад ""северный -нэг"" хийн хоолойн хий шахдхаг турбо генераторыг нь эвдэж канадаар засуулна гээд нэг ирсэн германд байна гээд шольц худал юм үзүүлээд бүлэг мафи орсыг алж байна Энэ бүхэнд украйн буруутай бүх хийн хоолой крымийн гүүр севастополь саратов запорож АЭС днеприйн гүүр москва крейсер домбассын хотуудыг бүрэн дэлбэлсэн ОДОО ИХ ТАКЧИКТАЙ ЦӨМИЙН ЦОХИЛТ ӨХ ЦАГ БОЛСОН үүнээс түрүүн бусад төрлийн бүх зэвсгийг бөмбөгийг дуустал гохыг нь мулталж дарж тавих хэрэгтэй хэрэгтэй
хамгийн хийн хоолой бариулахыг эсэргүүцэж байсан хүн муутай украйнчууд орсын 89 цэргийг унтаж байхад нь алсан бол орсууд одоо краматорск славянск руу дотолж эхэлснээс краматорскийнзугаан долоон зуун украйны цэрэг устлаа гадаадын хэдэн зуун хөлсний цэрэг амьгүй боллоо хоёр дахь дачилгааг эхлүүлж сая шахам цэрэг сургаж зөвхөн байлдааны туршлагатай болгох нь зүйтэй хэсэгчилсэн дайчилгааг байнга явуулж сургах байнгын олон сая армитай болох ёсьой
Шаагаад бай оркоо. Ройтерс оросуудын цохилт егсен гээд байгаа байшингийн бичлэгийг газар дээрээс нь сурвалжлага хийж харууллаа, бvтэн л байна ккк
Ali alind ni itegehd berh dee. Ulaan tsaim hudlaa medeelel taraagaad iteged berkh yum zunduu baina