Монгол Улсын Үндсэн хууль, Засгийн газрын тухай хуулийг үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын зарим гишүүнийг томилох тухай Захирамжид гарын үсэг зурж, шинэ сайд нараа томиллоо.
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Чимэдийн Хүрэлбаатар
Ч.Хүрэлбаатар нь 1968 онд Увс аймагт төрсөн. 1986 онд Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн 2 дугаар дунд сургууль, 1991 онд ОХУ-ын Ленинград хотын Санхүү эдийн засгийн дээд сургууль төлөвлөгөө, эдийн засагч мэргэжлээр, 1998 онд Австралийн Сидней Их сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгссөн.
1991-1992 онд Yндэсний хөгжлийн яаманд эрдэм шинжилгээний ажилтан,
1992-1995 онд Монгол Улсын Их Сургуулийн Эдийн засгийн сургуульд багш,
1998-2000 онд Эдийн засгийн бодлогыг дэмжих төсөлд ахлах эдийн засагч,
2000-2003 онд Монгол Улсын Ерөнхий сайдын эдийн засгийн зөвлөх,
2003-2007 онд Санхүү, эдийн засгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга,
2007-2008 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Түлш эрчим хүчний сайд
2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2008-2009 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга
2009-2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга
2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2016-2017 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга
2017-2020 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд
2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2020-2021 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд
2021-2022 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга
2022 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эдийн засаг, хөгжлийн сайдаар ажиллаж байна.
Томилох үндэслэл:
Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлж, аж ахуйн яамдын салбар дундын уялдаа холбоог нэгдсэн бодлогоор хангах, хөрөнгө оруулагчид, хувийн хэвшлийн идэвхтэй оролцоог бүрдүүлж, эдийн засгийг богино хугацаанд хоёр дахин тэлэх, улсын төсвийг тэгшитгэн хуваах зарчмаас татгалзаж, үр дүн, зураг төсөв, Техник эдийн засгийн үндэслэлд тулгуурласан хөгжлийн бодлогыг тодорхойлох зэрэг үндэслэлүүдийг харгалзан Эдийн засаг, хөгжлийн сайдыг Шадар сайдын түвшинд томилон ажиллуулах нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Хүрэлбаатарын Булгантуяа
Х.Булгантуяа нь 1981 онд Архангай аймагт төрсөн. 1998 онд “Монгол Турк”-ийн хамтарсан гүнзгийрүүлсэн сургалттай ерөнхий боловсролын дунд сургууль, 2006 онд БНХАУ-ын “Хуажун” Шинжлэх ухаан технологийн их сургууль, эдийн засагч мэргэжлээр тус тус төгсөж, 2008 онд АНУ-ын Иелийн Их сургууль, эдийн засагч, олон улсын эдийн засаг, хөгжлийн эдийн засгийн магистр хамгаалсан.
2006-2008 онд “Бүтээлч шийдлүүд” ХХК, хөрөнгө оруулалтын зөвлөх
2008-2010 онд Дэлхийн банкны төсөл, хөтөлбөрийн зөвлөх
2010-2011 онд “Оюу толгой” ХХК, инженерийн албаны төслийн менежер
2011-2012 онд “Оюу толгой” ХХК, Бизнес стратегийн газарт арилжааны үндсэн зөвлөх
2012-2013 онд “Петровис” ХХК, Бизнес хөгжлийн газрын дарга
2013-2016 онд МАН-ын Олон улсын харилцаа, намын зохион байгуулалт, хамтын ажиллагааны асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга, Удирдах зөвлөлийн гишүүн
2016-2020 онд Сангийн дэд сайд
2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын Бүлгийн дэд даргаар ажиллаж байна.
Томилох үндэслэл:
Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн бодлогыг үндэсний түвшинд хэрэгжүүлж, боомтуудыг автозамаар холбох, олон улсын жишигт нийцүүлэн бүх боомтыг хөгжүүлэх, Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхээ боомтуудын нүүрсний экспортыг эрчимтэй нэмэгдүүлж, 45-50 саяд хүргэх зорилтуудыг хэрэгжүүлж чадна хэмээн итгэж, Сангийн дэд сайдаар ажиллаж байсан туршлагыг нь харгалзан Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны даргаар томилон ажиллуулах нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Цэрэнпилийн Даваасүрэн
Ц.Даваасүрэн нь 1964 онд Хөвсгөл аймагт төрсөн. 1983 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 10 жилийн нэгдүгээр дунд сургууль, 1989 онд Зөвлөлт Холбоот Улсын Харьков хотын Политехникийн дээд сургууль, 1994 онд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институт Бизнесийн удирдлагийн менежер мэргэжлээр, 1998 ондЯпон улсын Сайтомогийн их сургууль Эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн.
Ажилласан байдал:
1989-1992 онд Төвийн эрчим хүчний системд автоматикийн инженер
1995-1999 онд Сангийн яамны Валютын харилцааны газарт мэргэжилтэн
1999-2000 онд Сангийн яамны Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний газрын дарга
1999 онд Сангийн яамны Эдийн засгийн бодлогын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга
2000-2005 онд Санхүү, эдийн засгийн яамны Төрийн сангийн газрын дарга
2005-2008 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Санхүү эдийн засгийн газрын дарга
2005 онд Монгол Улсын Шадар сайдын Эдийн засгийн зөвлөх
2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2009-2010 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга
2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2012-2014 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга
2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2017-2021 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд
2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.
Томилох үндэслэл:
Орхоны хөндий болон Хөшигийн хөндийд шинэ хот байгуулах, нийслэл Улаанбаатар хотын гэр хорооллын хэсэгчилсэн дэд бүтцийг шийдвэрлэж, гэр хорооллын асуудлыг шинэ шатанд гаргахад Эрчим хүчний сайдаар ажиллаж байсан болон улс төрийн туршлагыг харгалзан үзлээ.
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Содномын Чинзориг
С.Чинзориг нь 1964 онд Өвөрхангай аймагт төрсөн. 1982 онд Өвөрхангай аймгийн Хужирт сумын дунд сургууль, 1986 онд Монгол Улсын Их сургуулийг төлөвлөгч эдийн засагч мэргэжлээр, Отгонтэнгэр Их сургуулийг тус тус төгссөн.
Ажилласан байдал:
1986-1988 онд Өвөрхангай аймгийн Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх Захиргааны Төлөвлөгөөний комисст мэргэжилтэн
1990-1992 онд Өвөрхангай аймгийн Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх Захиргааны хэлтсийн дарга
1992-1996 онд Өвөрхангай аймгийн Засаг даргын орлогч
1996-2000 онд Өвөрхангай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга
2000-2008 онд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд
2008-2010 онд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга, Төсвийн ерөнхий менежер
2010-2012 онд Ерөнхий сайдын нийгмийн бодлогын зөвлөх
2013 онд Монгол Ардын Намын Нийгмийн бодлого хөгжлийн газрын дарга
2014-2015 онд Засгийн газрын гишүүн, Хөдөлмөрийн сайд
2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2016-2018 онд Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга
2017-2020 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд
2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.
Томилох үндэслэл:
Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог Нийгмийн даатгалын багц хууль, Хуримтлалын нэгдсэн сан, Баялгийн сангийн хуультай уялдуулан шинэ түвшинд гаргаж, салбарын эрх зүйн цогц шинэчлэл хийх, эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх оношилгоог эрчимжүүлэх, эрүүл мэндийн салбарт болон дэвшүүлсэн шинэчлэлүүдийг цаг алдалгүй хэрэгжүүлэх улс төрийн туршлагыг харгалзан үзлээ.
Сэтгэгдэл(34)
Юу вэ гялалзуулчиж байгаамуу
Сандал ширээ , эрх мэдэл , нэр алдар бол гялс манас шт.. манай нам
Муухай хар дээлтэй хятад хүүхэн төрд гараад юу болж байна вэ.
Харах царайны усан нүдэлсэн хужаа хүүхэн мөн дөө.. Өмхий хужаа нарт Данх ямар өртэй юм бол? Хужаа хүүхний ал долоож амташсан хулгайч уу эсвэл..
Ineedee barij yadan juumalzah saiduud ch alj ogoh bh daa. MGL iin zaya baragdashgui iym daa.
Дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэж УИХ гэж хулгайч худалч завхай эмс шургалсан байгууллагыг тараая!
Бүгдийнх нь амыг үдэж халаасандаа хийчихлээ. Одоо Оёукд айх ём байхгүй боллоо. Болж болж. Шуналын дэвүүдийг нугалаад авлаа. Адтай зэвүүн гоё тоголж б. 2024 онд няслаад хөөчихнө. This time his brain acted BRILLIANTLY.
Гэхдээ Ядаж ганц ч болтгоон ажлаа бүрмөсөн дуусга л даа. Нүүрсний хулгайгаа мухарлаад, хөрөнгийг нь хурааж, гадаад өрийнхөө нэг хэсгийг төлөөд эхэл. Зэс, хүдэр, валёт, алт гээд эрэмблэ! Зэсийн хулгайгаас бүү зугт. Бас 1 инээдтэй ём байдаг нь дандаа эхлээд дохио зангаа мэссэж өгөөд, дараа нь шалгах гэж очно шүү, бөмбөг ттэслэнэ шүу гэх ём.
Тараач дэ.. тоглоомын засгийн газар , булхайн их хурал 2
МАН тэр дундаа Хүй Ляо Жан ,Ой Юү День нар хятад хүмүүст онцгой хаиртай..Тэдний томилсон Ганболд гэдэг цэвэр цусны хужаа саяхан замын давс идээд баригдсан. Мөн ЗТХЯ-ын сайд асан Ганбат гэдэг луухаанаар МАН нүүрсний хулгайгаа хийлгүүлсэн.. Хүй Ляо Жан гэдэг МАН-ын сармагчин дарга Сэлэнгийн луухаан хятад Бао Цай Тао-г АН-ын дарга болгохгүй бол ална шүү гэж заналхийлээд байгаа. МАН хужаа хүнээ дээш нь татан баяжуулж монгол хүнийг доош хийн дарах уламаар гадаад руу хөөн зайлуулж үгүй хийх алсын бодлогоор ажиллаж байгаа..
Sain tomilgoo
Долоогч минь ацны сайн бэ ?
Дугардаг гишүүдийн амыг сайд, дарга болгоод нам болгох хөөрхөн аргатай болоо шив дээ.
Эд маань ганц чаддаг зүйл.. албан тушаал , мөнгө 2 л шийддэг
УТААны яам байгуулаач .. нэртэйгээр нь.. МАНгарууд аа
Байгуулнаа.. сайдаар нь Хатан ээж Сарангэрэл болно
Энэ дампуу НАМ гэсэн хүмүүсийн бөөгнөрөл алжынааа .. болиоч оо Данх аа
Улс нь доройтож ард иргэд нь ядарч байхад эргүү дагзнууд шүү.. нээрээн
Шантаажинд ороод УИХ-ийн гишүүдийг сайдаар томилж бна даа. ЕС гэж ЕС, гишүүд ч гэж эрх мэдлийн төлөө юу ч хийж мэднэ, засаг огцор гэх бол юу ч биш. Үндсэн хуулиа хүртэл өөрчилж сайд болох замаа засах гишүүд. Төрийн дампуурлын шинж юм бхаа даа
Дампуу төр.. тоглоомын засгийн газар, амьдралд нийцэхгүй хууль ,
Бүтэхгүй тэнэгүүд шүү энэ Оюунэрдэнэ гэж хөдөөний сумын гачигаар тэргүүтэй дебилүүд
Хотгор шанага явж өглөө дө .. улсаа зарсан лалар
Хотгор шанагыг ард түмний мэдэлд хүчээр авах хэрэгтэй.
Данхан толгойт бидний тархин дээр баахан ал умдаг бөгс салтаа саам гаргаад тавьчихлаа..
Данх баньд баахан хулгайч нарыг өмнөөс нь чадна гээд гаргаад тавьчихлаа.Чадахгүй ууж идээд байвал бол тэдэнд хүлээлгэх хариуцлага гэж байна уу. Эсвэл тэднээр зүгээр тоглуулчихаад юу ч болоогүй юм шиг өнгөрөх үү...
Хотгор шанагын уурхайг солонгосуудад зарж нүүрсний хулгайг монголд цэцэглүүлсэн Ч.Хүрэлбаатарыг яаралтай огцруулж, шалгахыг шаардаж байна.
Юун сүртэй хавтастай юм бэ? Зүгээр албан захирамжийн эх хувиа өгчихөж болохгүй юм байх даа. Гэхдээ арай дээрдэж байна,өмнөхөөсөө. Хуучин батламж гэж нэг учир нь олдохгүй юм өгдөг байсан санагдана гр
Томилгоо гэж ч дэ.. Шагнал , хахууль , ая зассан шийдвэр юм байна
Утааны эсрэг ээж аавууд гээд хөдөлгөөн байгуулж жагсаж байсан.. гол рольд тоглосон өлөгчин Хүрэлсүхийн зөвлөх болоод ордонд сууцан .. одоо бүр таг шүү.. хар гичий !!!
Боомтуудынхаа Том Хаалганы Түлхүүрийг Оёук нь хамаатан Нянгаараа бариулж Их Цавчаанууд боомтуудаар тасрахгүй болох нь гэж хоолойгоо сөөтөл хашгирсан шүү.Үр дүн гарлаа. Гэхдээ одоо хэний гарт орчвоо гэж бас шаналж орилох ём бн л даа. Мөн хэнч анзаарахгүй байхад нь хүн гайхтал Оёукын бөөрөнд наалдсан бсн Амундр гээчиийн талаар шүгэлдсэн. Ганцаараа шахуу шүгэлдсэн. Гэтэл гэмгүй цасан цагаан тагтаа мэт бсн Амундр гээч нь Голомтн Баясглнгын коппанид захирал хийж бхдаа хамгийн бохир том дүнтэй Оффтэйк гэрээнд мутараа зурсан нь илэрч Оёукын том хам хэрэгтэн, хажуу бөөр, хавирганд нь зэрэгцээд нүүрсний хулгайг хамтдаа толгойлоод бсн бөлгөө. Бас нэг инээдтэй нь Нян өөрөө нүүрсний Том Хулгайч гэдгээ нуух гэж хөөрхийлөлтэй оролдохдоо ямар ч эрх мэдэлгүй 9000 жолооч нарыг нэгбүрчлэн байцааж цаг хожиж, илрүүлэх ажиллагааг сунжруулж садаа болж блаа. 9000-ын 9000н жолоочыг байцаана, асууна гэдэг чинь асар их цагийг санаатай алдуулж, хорлож байгаа хуулийн тодорхой заалттай Төрийн эсрэг гэмт үйлдэл. Ганцаараа ийм шийд гаргахгүй Оёуктай болон бусадтай хаввсарч зохион байгуулалттай бүлэглэн санаа бодол нэгдэн хийж буй ажгуу.
Өөрөө анх шүгэлдсэн гэж попрон төөрөгдүүлсэн ч Оёук өөрөө энэ хулгай илрүүлэх ажлыг эхний мөлхөө шатанд нь гацаан зогсоолоо. Өшөө 10 орчим шат явах блаа. Ямар ч, 1%- ын ч хөрөнгө хураагаагүй, хэдэн жараахай барьлаа, ингээд замын дундаас өөр дуу дуулаад эхэллээ. Зэс хүдэр алт---- яг дараагийн оочэрт байгаа. ТөмөрЗам зэргийг шалгах нь зөв ч арай арын оочэрт орох нь зүй.ТөмөрЗамын жараахайгаас 7 тэрбумыг хурааж их л дуулиантай зарлав. Ажаад байхад Дунд Жижиг Шатны хулгай руу жигтэйхэн яааран орж НүүрснийТомчуудыг илт алгасаад ирэв.
Булгантуяа бол Хятадын хүн, Хүрэлбаатар бол ОУВС- ийн төлөөлөгч, Даваасүрэн бол улаан шантаажчин. Ийм л пяздукнууд улс орныг " удирдах" юм байх өө. Цэвүүн цаг ирж байна даа.
Сайдын тоо нэмэгдээдч чанарын өөрчлөлт гарахгүй!
Батцэцэг, Сайнбаяр гэж хоёр сайд суудалтайгаа үхэн хатан зууралдах юмаа. Зарим сайд нар одоо болоо гээд суудлаа сайн дураараа өгөх юм .