ЖЕНЕВ. /UNHCR/. НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн Дээд комиссарын газраас “Украины дүрвэгсдийн нөхцөл байдал”-ын талаарх шинэ тайлангаа лхагва гарагт танилцуулжээ.
2022 оны хоёрдугаар сарын 24-нөөс хойш Украинаас нийтдээ 7.915.287 хүн Европын 44 улс руу дүрвэн гарсан байна. Зөвхөн өнгөрсөн долоо хоногт л гэхэд дүрвэгсдийн тоо 18 462-оор нэмэгджээ.
Тайланд дурдсанаар, 2022 оны хоёрдугаар сарын 24-нээс 2023 оны нэгдүгээр сарын 3-ны хооронд хамгийн олон дүрвэгч хүлээн авсан улсуудын тоонд ОХУ (2.852.395), Польш (1.553.707), Герман (1.021.667), Чех (476.025), Итали (173.231), Испани (164.705), Их Британийн Нэгдсэн Вант Улс (152.200), Болгар (148.451), Франц (118.994), Румын (106.786), Словак (105.205) Молдова (102.103) орж байна. Бусад улс оронд дүрвэгсдийн тоо 100 мянгаас хэтрэхгүй байгаа аж.
Дүрвэгсдийн 3.2 сая нь дүрвэгчийн статус хүссэн өргөдөл гаргасан бол 4.9 сая нь тухайн улсын түр хамгаалалт ба дэмжлэг туслалцааны хөтөлбөрт хамрагдаж байна.
Түүнчлэн Дээд комиссарын газрын тайланд мөн 2022 оны хоёрдугаар сарын 24-нөөс хойш хөрш орнуудын хилээр Украины нийтдээ 17.1 сая иргэн дүрвэн гарсан бол 9.1 сая нь эх орондоо буцсан гэж дурджээ.
Д. Одон
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл(7)
Канад Австрали Европын орнууд хууль бус дүрвэгсдийг хүлээн авахыг хориглосон хуулийг баталмаар юм. АНУ ганцаараа цагаач дүрвэгсдийг хүлээн авдаг юм байгаа биз.
Одоо тэгээд чамаар заалгах болж байнуу.
Чи өөрөө дайны хөлд бөмбөгдүүлээд зогсож байвал яахуу? Хүмүүмлэг орнууд ийм байдаг юмаа
Хэцүү юмаа энэ дайн гэж, дайнаас хэн ч дүрвэнэ аль тайван газар очно,
Угаасаа уугуул оршин суугчидгүй БҮС - ОРОН ЗАЙ \ газар нутаг \ бий болгох гэсэн АНУ - ын өдөөлт- хүслэн , Оросын хүлээн авалт хоёрын үр дүн гарч байгаа хэрэг юм болов уу даа ...
Ийм ардчилсан орон байх уу? Амьд явах ямар ч баталгаагүй. Дүр эсгэсэн ардчилал гэдэг нь үнэн юм даа. http://www.shuud.mn/a/546217
Хуучин соц орнуудын хооронд дайн гараад, дэлхийг донсолгож байх юм. Орос орны нутаг багадаад байх нөхцөл байхгүй. Украин нь АНУ, НАТО, европын орнуудын дэмжлэгээр эцсээ хүртэл байлдах бололтой! Өөрийн орон, хүн олноо боддог ч болоосой! Социалист капиталист хоёр систем байснаа ч муугаар хүйтэн дайн дэгдчих юм даа! Одоо дахин зэвсэглэлээр хөөцөлдөж эхлэх бололтой!