УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнгөрсөн оны 16 дугаар тогтоолоор байгуулсан Зөвлөлдөх санал асуулга зохион байгуулахад туслалцаа үзүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн өнөөдрийн хуралдаанаар гурван асуудал хэлэлцэв.
Хуралдаанаар Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчдийн жагсаалтыг танилцуулж, Зөвлөлдөх зөвлөлд нэр дэвшигчдээс сонгох журмыг баталлаа. Ажлын хэсгээс товлосон хугацаанд материалаа ирүүлсэн нийт 136 хүнээр нэр дэвшигчдийн жагсаалтыг гаргасан. Ажлын хэсгийн хуралдаанд оролцсон гишүүд нууц санал хураалт явуулж, дээрх нэр дэвшигчдээс хамгийн олон санал авсан 11 нэр дэвшигчийг Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшүүлэхээр сонгов. Үүнд,
1. Л.Төр-Од - Улс төрийн эдийн засагч, эрх зүйч
2. Г.Галбадрах - Зураг, хөдөлмөрийн багш
3. О.Мөнхсайхан - Хуульч
4. О.Амартүвшин - Эдийн засагч
5. Ө.Ганхуяг - Эдийн засагч
6. Х.Ганбаатар - Арьс, ширэн эдлэлийн инженер, технологич, Монгол Улсын зөвлөх инженер
7. Г.Чулуунбаатар - Гүн ухаан, нийгмийн ухааны багш, Академич
8. С.Эрдэнэбат - Хөдөлмөрийн эдийн засагч
9. Д.Моондой - Радио электроникийн инженер
10. Д.Мягмарсүрэн - Улс төр судлаач
11. И.Цэрэн-Онолт - Багш, математикч
Нэр дэвшигчдийн жагсаалт болон санал хураалтын дүнг Төрийн байгуулалтын байнгын хороонд УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн танилцуулахаар тогтлоо. Төрийн байгуулалтын байнгын хорооноос Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшүүлэх асуудлаар санал, дүгнэлт гарган холбогдох шийдвэрийн төслийн хамт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах юм.
Сэтгэгдэл(7)
Юу хийх хүмүүс юм бол доо , за юу ч хийлээ гэсэн тэр Мөнхсайхан , Чулуунбаатар хоёр л гэмтэй шүү , өмнө нь давхар дээлийг нэг тайлаад , ахиад бүр олон давхар өмсүүлж ҮХ - г сэглэхэд даалгавар гүйцэтгэж байсан нөхөд шиг байх юм . За бусад нь л ноён нуруутай - номын боловсролтой хүмүүс байгаасай , БУРХАН МИНЬ ...
хоосон номлогч биш путин шойгуй шиг барьж аваад нохой морддог хүн байгаасай
ОРОС РУУГАА ЗАЙЛААЧ ПИЗДА
Шинжлэх ухааныг емчлен дампууруулсан ШУА-г яаралтай еерчилж, дээд боловсролыг дэмжихээс нааш Монгол тархи, толгойгуй болчихоод бнаа!!! Энэ хэдэн хун, хоцрогдсон заваан МАН-ын бодлогочин Чулуунбаатар нараас юу ч гарахгуй!!!
Энэ 11 хүнийг монголын ард сонгоогүй бас мэдэхгүй. Энэ 11 хүн монголчуудыг төлөөлж чадах уу
Ямар ч хэрэггүй аргаа барах мэт ийм юм сэдэхээ болиоч. Та нар дээр дооргүй бүгд дурак. Ичиж үхлээ
Наад 11 хүн чинь МАН-ын найдвартай гар хөлүүд байнаа !