sonin.mn
Монгол Улсын гурав дахь ерөнхийлөгч Н.Энхбаяр Бүгд найрамдах Казахстан улсын нийслэл Астана хотод энэ сарын 21-22-нд Төв Азийн орнуудын Хэвлэл мэдээллийн анхдугаар форумд урилгаар оролцож буй. Форумын хоёр дахь өдөр тус улсын Ерөнхийлөгч К.Ж.Токаевтэй уулзаж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн захидлыг албан ёсоор гардуулан өглөө. 
 
Монгол Улс, БНКУ хооронд дипломат харилцааны тогтоосны 30 жилийн ой энэ жил тохиож байгаа. Тиймээс хоёр ерөнхийлөгч Монгол Казахстан хоёр улсын харилцааны түүхэн үйл явдлуудын талаар онцлон ярилцсан байна. 
 
БНКУ-ын Ерөнхийлөгч К.Ж.Токаев өнгөрсөн арваннэгдүгээр сард болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд, дараагийн долоон жилийн хугацаанд улсаа удирдахаар сонгогдоод байгаа билээ. 
 
 
Б. Нандин
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин