сонин mn
БЕРЛИН. /RIA Novosti/. ХБНГУ-ын цагдаа нар Бундестаг (Германы парламент) руу дайрахаар төлөвлөж байсан барууны хэт давруу үзэлтнүүдийн эсрэг лхагва гарагт томоохон ажиллагаа явуулж байна гэж “Spiegel” сэтгүүл эх сурвалжаас эш татан мэдээлэв.
 
 
Тус хэвлэлд бичиж буйгаар, Германы цагдаагийн тусгай хүчин 11 мужид нэгэн зэрэг ажиллагаа явуулж байна. ХБНГУ-ын Ерөнхий прокурор болон Холбооны улсын эрүүгийн цагдаагийн газрын даалгавраар баруун жигүүрийн террорист байгууллагын гишүүн эсвэл энэ бүлэглэлийг дэмжсэн 25 эрэгтэй, эмэгтэйг баривчилжээ. 
 
130 гаруй байшин, оффис болон бусад байранд нэгжлэг хийж байгаа эсвэл хэдийнээ хийсэн гэж хэвлэлд бичсэн байна.  Сэжигтнүүд "Бундестаг руу зэвсэг агсан дайрч, улс төрчдийг баривчлах” гэх зэргээр төлөвлөж байсан гэдгийг онцолжээ. "Аюулгүй байдлын хүчний зарим төлөөлөгчид террорист бүлэглэлтэй нэг сонирхолтой байгаагаа харуулах бөгөөд энэ нь улмаар "төрийн эргэлт" хийхэд хүргэнэ гэж төлөвлөж байсан ажээ. 
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг