Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан Япон Улсад төрийн айлчлал хийхээр 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Токио хотноо хүрэлцэн ирлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийг Япон Улсын Гадаад хэргийн дэд сайд Ш.Такэи, Гадаад хэргийн яамны Ёслолын газрын захирал Т.Шимада, Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Батжаргал нарын албаны хүмүүс угтав.
Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито-д бараалхаж, Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида-тай албан ёсны хэлэлцээ хийнэ.
Мөн Японы Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Х.Хосода, Зөвлөхүүдийн танхимын дарга Х.Оцүжи болон Японы Парламентын Төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга М.Хаяши, хүндэт зөвлөх Т.Никай нарыг хүлээн авч уулзана.
Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд 2010 оноос хойш 12 жилийн дараа Япон Улсад хэрэгжиж буй төрийн айлчлал нь Монгол, Японы харилцааг гүнзгийрүүлэх, ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэх, хоёр улсын хагас зуун жилийн хамтын ажиллагааг дүгнэж, ирэх 50 жилд хөгжүүлэх хэтийн төлөв, чиглэлийг тодорхойлоход ач холбогдолтой болно.
Сэтгэгдэл0
нэлээд төсөв тавиулж авсан сайхан тойрон аялал хийгээд байж дээ
Хийж чадах юм аа хийж л байг л дээ , монголын буян дундрах биш ...
Сэтгэгдлүүдийг уншаад монголд усан тэнэгүүд цөөнгүй байдагт итгэлээ.
Харин тиймээ.Усан тэнэгүүд олон учраас л ингэж гачегараар ерөнхий сайд, цэргийн сагсуу бага даргаар ерөнхийлөгч хийлгэж улсаа самруулж ирээдүйгээ сүйтгүүлж байгаа юм.
Европ гэдэг Оросуудын ул Буриадууд Монгол азитай харьцахад уурлацгааж байна.
ylasaan hegjuulehed erenhiilegchiin zorimog siidber yunii tyryynd heregtei engersen bidnii amidral haryylaj baigaag yhaarch yz!!!zarim negen irgen magadgyi Mongoloo aldsan etgeedyyd erenhiilegchiig zoriudaar myylah gej baigaa bol chaasaa yabahgyi zebhen chinii aldaa?Niit Mongolchyyd eh oronch ylasiinhaa telee zytgej baigaa hynd neg ikhe myygaar heldeggyi l yum daa!!!baga sig gonginooroi,zaluus aa!!!toroon myy heleh byr chinii syns chinii zorilogo ynana,oilgob yy?.....
Олон олдох боломж биш олон жил залрах суудал биш огцорч ч мэднэ.Авгайдаа амжаад газар үзүүлээд авалгүй яахав.Уйлдаггүй төсвөөс ус цас шиг хуваарилж авсаны хэрэг юу билээ. Үрээд л зараад л байж дээ.
Япончуудтай хамтраад Метро-оо барьчих юмсан. Хадуураад тусламж хандив гуйх вий!!!
Төсөв нь гэнэт огцом өсөөд байгаа. Ийм учиртай байжээ