Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв, Үндэсний дата төв, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Монгол банк “и-Монгол” академи хамтран лавлагааны дундын систем /lavlagaa.e-mongolia.mn/ хөгжүүлж, банкны салбарын дэмжлэгтэйгээр үйлчилгээнд нэвтрүүлж эхэллээ.
Иргэд “и-Монгол”-оос авсан лавлагаа, тодорхойлолтоо заавал хэвлэж, цаасан хэлбэрээр банканд өгч үйлчилгээ авдаг байсан бол одоо банкны үйлчилгээний ажилтан, эдийн засагч иргэнээс зөвшөөрөл авч, тус системээс мэдээллийг нь файл (pdf) хэлбэрээр татаж аваад, үйлчилгээ үзүүлдэг боллоо.
Өөрөөр хэлбэл банк иргэнээс лавлагаа, тодорхойлолт шаарддаггүй болж, цаасан хэрэглээг халлаа.
Сэтгэгдэл(2)
Unen l baigaasai. Bank bol neg torliin hyanan baitsaah gazar shig bolchihson shuu. Gehdee tomchuuld bol golog tsarailj avsan zeel ni chanargui angilald orj olon jil boldog zurshiltai bolson. Suuliin ued tomoohon zeeldegch nar zeel avah bankind toloonii hunee oruulj zeel garguulaad l banknaas ni garsanii daraa tuhain kompanidaa ajiltan boldog ezvel oor tiish holjood l alga boldog bolosn bna shuu
дүүргийн ХҮТ дээр ямар ч бүртгэл алга, газар эзэмших эрхийн гэрчилгээний лавлагаа аваад очихоор өөр лавлагаа нэхэх, тэр нь и-монгол-д байхгүй юм