сонин mn

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Үндэсний аж ахуйн нэгжүүдийг дэмжих УИХ-ын тогтоолын төсөл санаачилж, улс орны эдийн засгийг нуруундаа үүрч яваа хувийн хэвшлийн 500 аж ахуйн нэгжийн удирдлагад албан гадаад паспорт олгох заалтыг тусгажээ.

 

Тэд хил гаалиар түргэн бөгөөд хүнд сурталгүй нэвтэрч байх нь эдийн засгийг сэргээх, идэвхжүүлэхэд онцгой нөлөөтэй гэж тэрээр үзэж байгаа юм.

 

Мөн улс болон орон нутгийн төсөвт оруулсан татвар, хураамж шимтгэлийн хэмжээгээр нь эрэмблэн аймаг бүрт эхний 10, нийслэлд 90, улсын хэмжээний 200 аж ахуйн нэгжийн удирдлагад олгохыг ч тогтоолын төсөлдөө тусгажээ. Энэ нь ковидын дараах үеийн эдийн засгийг сэргээн, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх, эдийн засгийн хямралыг даван туулахад хувийн компаниудын идэвх оролцоог нэмэгдүүлэхэд төрөөс үзүүлэх дэмжлэг болох ажээ.