сонин mn
БРАЗИЛИА. /DW/. Бразилын ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын урьдчилсан дүнгээр тус улсын Ерөнхийлөгч асан Луис Инасиу Лула да Силва тэргүүлж байна.
 
Нийт саналын хуудасны 95.7 хувийг тоолсны дараах байдлаар зүүнийг баримтлагч Л.Силва 47.4 хувийн санал авсан бол барууныг баримтлагч, одоогийн Ерөнхийлөгч Жаир Болсонару 43.8 хувийг саналыг аваад байна. Эдгээр нэр дэвшигчдийн хэн хэн нь сонгогчдын 50-иас дээш хувийн саналыг авах төлөвгүй байгаа тул хоёрдугаар шатны санал хураалт явагдах магадлал өндөр байна.
 
Бразилчууд Ерөнхийлөгчөөс гадна Үндэсний конгрессийн гишүүд, мужийн захирагчдыг сонгож байгаа юм. Одоогийн байдлаар Конгрессын 513 суудал, Сенатын 27 суудлын олонхыг Ж.Болсонаругийн консерватив эвсэл эзлэх төлөвтэй байна. Хэрэв сонгуулийн өмнө явуулсан санал асуулгын дүнтэй таарч Лула ерөнхийлөгчийн сонгуульд ялбал түүний зүүний засгийн газар хууль тогтоох байгууллагад олонхын суудлыг эзлэхгүйгээр бодлого хэрэгжүүлэхэд хүндрэл учрах магадлалтай байна. 
 
 
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг