Паретогийн хууль хэмээх гайхамшигт зүй тогтлыг маш товч танилцуулж байна. Үүнийг ямар ч салбарт, ямар ажилд хэрэглэж болох бөгөөд нэн түгээмэл зүй тогтол юм. Залуус Та бүхнийг энэ хуулийг сайн тогтоож аваад ажил амьдралдаа хэрэглээсэй гэж хүсч байна.
Паретогийн хууль (Паретогийн зарчим буюу 80/20 зарчим) гэж гайхамшигтай зүй тогтол байдаг. Үүнийг хамгийн ерөнхий байдлаар “хүчин чармайлтын 20% нь 80%-ийн үр дүн өгдөг, харин үлдсэн 80%-ийн хүчин чармайлт ердөө л 20%-ийн үр дүн өгдөг” гэж томъёолж болно. Мэдээж 80, 20 тоо нь яс тоо биш, гэхдээ л энэ хавьцаа эргэлддэгийг олон туршилтаар баталсан.
Паретогийн хуулийг ямар нэг үйл ажиллагааны үр дүнгийн хүчин зүйлд (фактор) анализ хийх, үр дүнг зохистой болгоход хэрэглэдэг.
Та ажил хийхдээ хэрэв хамгийн чухал цөөн (минимум) үйлдлийг зөв сонгох юм бол хүсэж төлөвлөсөн үр дүнгийнхээ ихээхэн хэсгийг олж болно, харин үүнээс цааш сайжруулах гэвэл үр дүн өгөхгүй, буруудна. (Паретогийн муруй)
Паретогийн хуулийг цааш задлавал дараах үндэслэлүүд гарч ирдэг:
Ач холбогдолтой хүчин зүйл цөөн, харин шал дэмий (тривальный) хүчин зүйл олон байдаг. Нэг (нэгж) үйлдэл л чухал үр дүнд хүргэдэг.
Хүчин чармайлтын ихэнхи хэсэг нь хүссэн үр дүн өгдөггүй.
Бидний харж буй зүйлс бодит байдалтай тэр бүр нийцдэггүй. Цаг ямагт далд хүчин зүйл байдаг.
Бидний үр дүнд хүрэхээр тооцож буй зүйлс бидний олж авсан зүйлээс цаг ямагт ялгаатай байдаг. (далд хүч үргэлж үйлчилдэг)
Азтай үйл явдлын ихэнхи нь өндөр бүтээмжтэй цөөн тооны хүчний үйлчлэлээр нөхцөлддөг бол таагүй зүйлийн олонхи нь ихээр эвдлэгч цөөн тооны үйлдэлтэй холбоотой байдаг.
Бүлгийн буюу хувийн үйлдлийн ихэнхи хэсэг нь хоосон цаг үрсэн явдал болдог. Эдгээр нь хүссэн үр дүнд хүрэхэд бодитой зүйл юу ч өгдөггүй.
1897 онд нээсэн энэ гайхамшигт хуулийг одоо ч гэсэн бүхий л салбарт өргөн ашигладаг. Дашрамд дурдахад Парето элитийн онолыг үндэслэсэн.
Өөрийн туршлагаас үзэхэд энэ хууль баттай үйлчилдэг. Иймээс залуус минь энэ хуулийг тогтоож аваад ажил албандаа мөрдлөгө болгох хэрэгтэй…
Үүний онолын үндэслэлийг тайлбарлаж “урт юм” бичихээр ихэнхи нь залхуураад уншдаггүй тул маш товч бичив.
Судлаач Х.Д.Ганхуяг
Сэтгэгдэл(18)
Би бол залхуурахгүй уншдаг юмаа. Харин энэ хуулийн холбогдох ганц хоёр жишээ татсан бол илүү ойлгомжтой болох байсан болов уу гэж бодлоо.
Jishee tatii. Sudlaach Ganaagiin bichsen niitleliig 100 hun unshihad 80 n guilgen harna, 20 n negd negengui, ug useggui unshina, avah yumaa avna, tungaan bodno. Nogoo 80 n bolohoor zugeer l sudlaachiin zuv esvel tenegeer n duudna. ingeheer 80/20 uilchilj baigaa yum.
Горимийн санал бн амьдралдаа мөрддөг зарчим гэхүүдээ. Бидний харж буй зүйлс бодит байдалтай тэр бүр нийцдэггүй. Цаг ямагт далд хүчин зүйл байдаг. Бидний үр дүнд хүрэхээр тооцож буй зүйлс бидний олж авсан зүйлээс цаг ямагт ялгаатай байдаг. Энэ ялгааг багасгаж эсвэл 0тэй тэнцүү бүүр эсвэл төсөөлж бсанаасаа илүүг хүртэж болох хувилбар байна. Миний тодорхойлсноор энэ бол тасралтгүй үргэлжлэх хичээл зүтгэл юм. Дашрамд хэлхэд далд хүчин зүйл гэж байхгүй нэг нь нөгөөгөө нөхцөлдүүлэгч хүчин зүйлүүд л бдаг. Үүнийг ухаж сайн бодох хэрэгтэй. Судлаач Д.Ганхуяг ах сонирхолтой сэдвээр бичиж баярлалаа.
Expectations and reality always differ. there's only one way to make it close. it is a continuous and unrelenting effort.
Yep. Only true words. What pareto principle ? Garbage bin.
Can I borrow your garbage bin to pee n poo as I have none right now? kkk
There's no way you guys complain after me.You guys beed work pm Tina Sara and future young mongolianand leave alone,
Манай Рамзай толгой сайн л даа Энэ гоё зүйл бичжээ. Хэрэггүй Баагий энэ тэр дагаж явахаа больчихвол өөрөө атмаан л даа
Улс төрийн хэрүүлээ л бич л дээ. Мэдэхгүй юмаа бичээд , бэлтгэл ангийн хүүхэд шиг юм бэлдэж
Яг үнэн хууль. Би л лав ингэж боддог
Энэ өвгөн чимээгүй байснаа гэнэт гараад ирлээ ! Парёта марёта ч гэх шиг дэмийрээд эхэллээ тийм сайн бол наад юмаа сонгуульд хэрэглээч !
Чи ойлгохгүй л дээ. Толгой хүрэхгүй. Бүх юмыг үгүйсгэнэ, гутаана, доромжлоно. Чамайг л тролл гээд байгаа юм
Хүний бичсэн ганц өгүүлбэр ойлгохгүй ийм хоосон толгойнуудыг "Сонгуулийн тухай хий хоосон мөрөөдөл" усан тархийг нь дүүргэдэг гэдгийн баталгаа энэ байна
Ахаа СУДЛААЧ гэдэг нь хоч юмуу, онош юмуу? гэж Цэнддоо ах жиргэсэн бна та алинвэ?
Путиний фашист Ганаа тролл Барууныг үзэн яддаг байж Паретогийн зарчим зааж тэнэгтээд
Ganaa naiz min.Tsaana chin tertee tergui UNA-CHIH-SAN baisan Soronzon avgaig Hen Negnii tuluu tsag hojih gej Uls Dayaraa UNAGAAH TOGLOLT hiiv, ur zeel ch um uu,uur bas yamar 1 umnaas haaatsailah gej ch um uu, toglolloo doo gej setguulchid bicheed ehlev gej b. I bet you do know about these games. Share with us if any info. It would be unforgivable sin if you have stayed uninformed.
Паретогийн хуулийн нэг үгийг нь ч ойлгоогүй хүн байна
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)