Наймдугаар сарын 6,7 буюу энэ долоо хоногийн амралтын өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулах “Даншиг наадам-Хүрээ цам 2022” шашин соёлын наадмын талаар хэвлэлийн бага хурал хийж, мэдээлэл өглөө. Хэвлэлийн бага хуралд Нийслэлийн Аялал жуулчлалын газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга В.Батчимэг, Гандантэгчэнлэн хийдийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ч.Бямбажаргал нар оролцсон юм.
Нийслэлийн Аялал жуулчлалын газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга В.Батчимэг:
-“Даншиг наадам-Хүрээ цам” нь шашин соёлын наадам төдийгүй нийслэл хотоос зохион байгуулдаг уламжлалт аялал жуулчлалын брэнд бүтээгдэхүүн юм. Улс орнуудын аялагч, жуулчдыг татах, монголчуудын өвөрмөц өв соёлоо түгээн дэлгэрүүлэх боломжтой энэхүү наадмыг гадаадын төдийгүй дотоодын аялагч нар ихээхэн сонирхдог. Дэлхийн аялал жуулчлалын холбооноос гаргасан судалгаагаар нэг жуулчин өдөрт багадаа 150 ам.доллар зарцуулдаг гэсэн тооцоо гарсан. Энэ бол Ковид-19-ын өмнөх судалгаа. Тэгэхээр одоо бол энэ тоо чамгүй өндөр гарах байх. Зорин ирсэн жуулчин 5-7 хонодог гээд бодохоор аялал жуулчлалын эвентүүд зарцуулсан төсөв хөрөнгөө буцаагаад олдог байна. Тиймээс аялал жуулчлалын эвентүүдийг тогтмол хөгжүүлэх бодлогыг НЗДТГ, Нийслэлийн Аялал жуулчлалын газраас барьж ажилладаг гэсэн юм.
Гандантэгчэнлэн хийдийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ч.Бямбажаргал:
-Даншиг наадмыг 1639 оноос Монголд хийж эхэлсэн байдаг. Цамын тухайд 1811 оны төмөр хонин жил дөрөвдүгээр Далай ламын үеэс Даншиг наадамтай хамтатган тэмдэглэж ирсэн.
Түүнээс хойш Агваанхайдав ламтны зохиосон цамын дэг, хувцас тодорхой болсон юм. Бусад цам дэлгэрсэн улсуудаас Монголын хүрээ цам юугаараа ялгаатай вэ гэхээр Дамдинчойжил бурханыг сахиусыг голлосон онцлогтой. Цам цамлаачид нь Ямандарын бясалгал, бүтээлийг хийсэн хүмүүс байдаг. Тэдгээр хүмүүс нь бурханы шашны бага таван ухааны нэг болох бүжиглэхүйн ухааныг эзэмшсэн хүмүүс юм. Цам нь гадаад дотоодын түйтгэрийг дарах, хар зүгийн лус савдаг тэргүүтнийг амирлуулах, хүмүүн бусын хорлолоос хол байлгах, дотоод түйтгэр болох хорт муу сэтгэл, нисванисыг дарах ач тустай. Тиймээс сүсэгтэн олон маань олноороо ирж, ажил үйлсээ даатгах боломжтой гэлээ.
“Даншиг наадам-Хүрээ цам 2022” шашин соёлын наадам нь аялал жуулчлалын өвөрмөц бүтээгдэхүүн болж, олон танигдсан. Энэ жилийн “Даншиг наадам-Хүрээ цам 2022” шашин соёлын наадмыг үзэхээр 150 жуулчин захиалга өгсөн байна. 2018 онд тус наадмыг үзсэн 2400 жуулчны олонх нь БНХАУ-аас зорин ирсэн байдаг. Энэ жилийн хувьд хил хаалттай учир урд хөршөөс жуулчид ирэх боломжгүй байгааг тодотгож байлаа. Түүнчлэн манай улсыг зорин ирж буй нэг жуулчин дунджаар 2500 ам.долларыг зарцуулдаг гэсэн тооцоо бий. Тиймээс энэхүү наадам нь ковидын жилүүдэд хүндхэн байдалд орсон аялал жуулчлалын байгууллагуудыг дэмжих ач холбогдолтой. “Даншиг наадам-Хүрээ цам 2022” шашин соёлын наадмын үеэр хэвлэл, мэдээллийн байгууллагынханд зориулж, Пресс центр ажиллуулах юм.
Сэтгэгдэл0
Энэ тэгээд төсвийн мөнгөөр хийдэг арга хэмжээ юу ? Хичнээн сая төгрөг зарцуулдаг юмбэ ?
МНЖ ХЯТАДЫН ҮЕИЙН ГАЙ ТҮЙТГЭР Л ЯРИХ ЮМ ЛАМ БӨӨ ХАР ДОМ ХАРААЛ ГЭЖ БАЙХГҮЙ ХАРААЛ ЗҮХЭЛ ГЭЖ БАЙХГҮЙ ПУТИН ХӨГШИН БАЙДАН ХАРААЛ ИДЭЭД ҮХЭЭГҮЙ БАЙНА ТЭНЭГ МОНГОЛ ИТГЭЖ МАНЖ ХЯТДААР 250 ЖИЛ ДАРЛУУЛСАН ОДООЧ ХЯТАДЫН ТӨВД МАНЖ ТАЙВАНЫ МАНЖУУДААР ДАРЛУУЛСААР БАЙНА ЮУН ЦАМ ЗОС ЦАВУУГААР ЦААСАН БАГ ХИЙЖ ҮСЭРЧ ХАРАЙЖ СОЦИАЛИЗМЫН ҮЕД ХҮҮХЭД ТОГЛУУЛДАГ БАЙСАН ЮМ БҮХ АН АМЬТАН ЦАГААН ӨВГӨН ИЙ ЦААСАН БАГИЙГ НААЖ ХҮҮХДҮҮД ХИЙЖ МОНГОЛ ДЭЭЛ ЭРГҮҮЛЖ ӨМСӨӨД ТОГЛОЖ БАЙСАН
Аялал жуулчлалын эвент гэдгээ монголоороо мэддэггүй эсвэл ойлгодогүй бодлогын газрын дарга. Төрийн ажлаа гэж.
Эвент гэдгийг ямар учиртай үг гэдгийг ч ойлгохгүй хүн байх аа.
Тэгье, тэгье. Өөрөө өөрсдөдөө биш, Бүгдээрээ энэ наадамд оролцож өөрсдийгөө даатгаж, гай барцадаа арилгая. Мөн ч сайхан юм ярьж байна даа...
Цаг төр хэцүү л б.а даа! Сайхан тайван бол ч яахав яасан ч их наадам найр вэ? Эрх баригч нараа! Одоо болих юм бишүү өвөл болохгүй юм шиг л байх юм, энэ лам нар тэгээд улсынхаа мөн урвагч түшмэл нарыг зайлуулж чаддаггүй л юм байх даа чааваас хэрэггүй амьтад даа
Lam nariinhaa toogooor Mongol uls hugjdug bol ali hediine l hugjihuuur bolloo! Hunii zovlongoor tsadagsad.
Хараал хар дом хараал байхгүй хүний зовлонгоор цадгасад
Шашны үйл ажиллагааг төр санхүүжүүлдэг энэ уламжлалыг Чойжамц хамбын ноёнтон Ми овогтын баруун гар Су Батболд гаргасан.Энэ баярыг харин Батүүл санаачилсан.
Хуцах шиг болжээ. 500 жил тувдийн баас долоож пялдаганаж, тувдизмд тулэгдсэн манкуур , гуйлгачин монгол газар шороо уул ус Дов шанд толгод, овог нэр усаа хуртэл тувдээр нэрлэж бялдуучилна. Энэ дэлхийн хогжлийн адгийн шаар орох оронгуй, хятадын боол болсон очиж очиж тувдийн соуолоор гайхуулж, тувдийн хуулбарлана. Тувдийн наадам. Гээчийг хуулбарлана наадамтай. Майхан сав, дээл хувцас, Цам Майдар, хадаг яндар гээд тувдээр гангарсан монгол манкуурууд гудамж талбайгаа хуртэл тувдээр нэрлэдэгийг усанд орж узээгуй сохор дулий боос хуурс яр тэмбуут тувд эмгэн олж сонсоод цочирдож гайхан тэгсэнээ эг маггуй шоолж инээнэ
хойд хөршийн санаа нэвт үнэртэж байна!!! Хуцалгүй СДА минь Наадам болдгоороо болно!!!
Лам нар маань язгуур монголчууддаа зориулж айлдвар айлдаж байна. Гамин удамтай иргэд,уламжлалаасаа няцсан золбингуудад энэ ярьж буй зүйлс огт хамааралгүй. Та нар бол монгол биш шүү дээ.Тийм учраас монголыг төлөөлөхгүй. Сонирхвол тэр л биз.Үгүй бол гарзтай биш шүү дээ.Та нараар дутдаг монгол наадам гэж байхгүй. Нээрээ, удахгүй болох еэвэн сарынхаа бэлтгэлийг базаацгаа.
тэгээд коронагийн тойтгэрийг, авилгалын түйтгэрийг арилгаж чадахгүй байж худцаг хар лам бэ?
ХОЛ ОЧИЖ ХУЦ, ЛАМ ГУАЙ
Ойр очиж борго орос гуай
Хэдэн жил даншиг наадам, хэдэн жил цам харайв аа?. Гадаад, дотоодын дайсан үржсэний гэхээс биш буурсан, арилсан юм алга л байна даа.
ха ха гоё хэллээ
Чи харалган юм уу. Манай төрийг бузарласан гамингийн Ан үгүй болж байгаа нь түйтгэр арилж байна гэсэн үг биш үү. Урьд хожид үзэгдээгүй олон авилгач шоронд хэвтэж байгаа чинь түйтгэр арилж буй хэрэг биш үү. ХХБ ны зээлээ төлөхгүй гэж гэдийж байсан луйварчид төлөөд барагдуулж байгаа чинь түйтгэр арилж байна гэсэн үг биш үү. Нүүрсээ төмөр замаар тээвэрлэх болж байгаа нь түйтгэр арилж буйн шинж биш үү.Ковидыг хамгийн хохирол багатай давсан улсын жишээ болоод манайхаас дэлхий даяараа туршлага судлах болж байгаа нь түйтгэр арилж буйн шинж биш үү.Бараг 100 жилийн турш ярьсан хийн хоолой манай улсаар тавигдах болсон нь түйтгэр арилсан шинж биш үү. Ашиглаж байх үедээ ашиг өгөхгүй байж байгаад ашиглаад дуусах үед Монгол улсыг 50 тэрбум долларын өртэй үлдээх байсан Оюутолгойн гэрээ өөрчлөгдсөн нь түйтгэр арилсан шинж биш үү. 21 аймгийн төв засмал замаар холбогдсон нь түйтгэр арилсан шинж биш үү. Нефт боловсруулах үйлдвэр баригдлаж буй нь түйтгэр арилсан шинж биш үү. Баасны ногоон батгана шиг баас шиншээд явах биш зөгий шиг цэцэг олж харж сур. Ингэвэл бас чиний дотоод түйтгэр аяндаа багасах болно.
Эргээд шашинд толгойгоо мэдүүлдэг үе рүүгээ яваад....
Ойролцоогоор 3000-аад жилийн тэртээгээс бидний өвөг дээдэс болох гуа марал, чонон сүлдтэй овог аймгийнхан Монгол газарт 5 хошуу малыг гаршуулсан гэсэн баримт бий. Түүнээс өмнө мэдээж бөх барилдаж, сур харвадаг байсан байж таарна. Тэгээд адуу гаршуулсан цагаас хойш хурдан морины уралдаан бий болсон нь тодорхой. Харин өнөөдрийн 7/10-13 хооронд тэмдэглэгдэг наадмын хэлбэр, дэг жаяг бол гарцаагүй Өндөр Гэгээн Занабазарын үеэс үүсэн бий болсон Даншиг буюу Бат-Оршил өргөх наадмаас үүсэлтэй юм. Тэгэхээр Монголчууд бидний үндэсний их баяр наадмын төрх, хэлбэр, дүрэм зэрэг нь гарцаагүй Даншиг наадмын залгамж халаа юм. Социализмын он жилүүдэд Даншиг наадам хийхийг хорьсон бөгөөд өнөөдөр Хүрээ цам-Даншиг наадам болж байгаа нь шашин соёлын, бусдаас ялгарах онцлог байдал, давтагдашгүй байдал, өөрсдийгөө таньж мэдэх, эх булгаа таньж мэдэх, аялал жуулчлал хөгжих, нэгдмэл үнэт зүйлтэй болох зэрэг асар олон сайхан тус, ач холбогдолтой. Коммунизм биднийг өөрсдийн юмаа үзэн яддаг болгосон.
Сөйхан мэдээ бнаа, баярлалаа
Даншиг наадам болж хэдэн лам нар цам харайж бидний амьдрал огцом дээшлээд мөн ч гоё юм болох нь дээ.Монголчууд минь үүний дараа хэт баярхаж цамаархаж болохгүй шүү.кх кх