Монгол Улсын Ерөнхий сайдын тэргүүлдэг Соёл, урлагийн үндэсний зөвлөлийн 2022 оны анхдугаар хуралдаан өнөөдөр Төрийн ордонд болж байна.
Соёл, урлагийн үндэсний зөвлөл нь 2018 онд Ерөнхий сайдын захирамжаар анх байгуулагдаж байсан бөгөөд Монгол Улсын соёл, урлагийн өнөөгийн байдал, алсын хараа, хөгжлийн чиг хандлагыг тодорхойлоход зөвлөмж гаргах, соёл урлагаар дамжуулан ард иргэд, нийгмийг соён гэгээрүүлэх чиглэлээр ажиллах чиг үүрэгтэй юм.
Энэ чиг үүргийнхээ хүрээнд өнөөдөр хуралдаж, 2022 оны соёл, урлагийн өнөөгийн байдалд үнэлгээ хийж, зорилгыг тодорхойлох, соёл урлагийн байгууллагын бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгох, нийгмийг соён гэгээрүүлэх зэрэг таван бүлэг асуудлын хүрээнд 20 орчим үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн хэлэлцэн батлах юм.
Хуралдааныг Монгол Улсын Ерөнхий сайд бөгөөд Соёл, урлагийн үндэсний зөвлөлийн дарга Л.Оюун-Эрдэнэ нээж үг хэлэв.
Тэрбээр, “Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх “Соёл, урлагийн үндэсний зөвлөл” 2018 онд анх удаа байгуулагдаж байсан. Үндэсний зөвлөлөөс Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагыг бие даалган Соёлын яамыг дангаар байгуулах хэрэгцээ шаардлага, үндэслэлийг тодорхойлох, салбарын хууль, эрх зүйн орчныг шинэчлэх ажлыг түргэвчлэх талаар салбарын дуу хоолой болж хангалттай сайн ажиллаж эхэлсэн. Иймээс Үндэсний зөвлөлийн үйл ажиллагааг цааш үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзсэн.
Соёл, урлагийн үндэсний зөвлөлийн шинэчилсэн бүрэлдэхүүн ковидын хатуу хөл хорионы үед цахимаар хуралдаж, соёлын салбарын томоохон бүтээн байгуулалтын талаар мэргэжлийн зөвлөгөө дэмжлэг үзүүлж, санал зөвлөмжөө гаргаж байсан.
Энэ удаад зөвлөлийн 2022 онд хийх ажлын төлөвлөгөөний төсөл болон Монгол Улсын хөгжлийн баримт бичиг “Алсын хараа 2050” болон Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгасан соёлын салбарын бүтээн байгуулалтын асуудлыг хэлэлцэнэ...” гээд хуралдааныг нээлээ.
Дараа нь Соёлын сайд Ч.Номин хэлэлцэх асуудлыг танилцуулж, хуралдаан үргэлжилж байна.
Соёл, урлагийн үндэсний зөвлөлийн дарга нь Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, дэд дарга нь Соёлын сайд Ч.Номин бөгөөд “Чингис хаан” одонт Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Мэнд-Оёо, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн хошой шагналт Н.Жанцанноров, Монгол Улсын Төрийн шагналт, Ардын жүжигчин Н.Сувд, Монгол Улсын Ардын жүжигчин Н.Цэрэндагва, Урлагийн зөвлөлийн гишүүн Ц.Ариунаа, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, “Циркус Монголиа Хадгаа” циркийн захирал Ч.Хатанбаатар зэрэг соёлын салбар бүрийн төлөөлөл болох 38 гишүүнтэй үйл ажиллагаа явуулдаг.
Сэтгэгдэл0
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Бас юун зевлел бэ?!!! Яам нь ч хийх ажилгуй шахуу юм биш уу!
Ed nar ingeeg l hudlaa huraldaad baidag. Vanity’s Fairy
Жишээ нь жинхэнэ коммунист байж болох Жужигчин Цэрэндагва Барууны тэрбумтаны Соросын сангийн Урлагийн хотолборийн Ц.Ариунаа Хогжмийн авьяасаас оор боловсролгуй Харангын Чука Циркийн Хадгаа нар Дээр нь Соёл, урлагийн үндэсний зөвлөлийн дарга нь Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, дэд дарга нь Соёлын сайд Ч.Номин тэрбумтан Гацууртын Чинбатын охин нарын Дундаас Ямар холион бантан Ямар мэргэжлийн бус Шийдвэр зовломж гарах вэ ?
"Соёл" гэдэг нэршил ч таатай биш дээ. Хятадын Соёлын хувьсгал гэж өвөрмонголчууд төдийгүй бүх хятадын зүрхэнд шар ус хуруулсан эмгэнэлт түүх бий. Харин манайд 2020 онд Соёлын яам байгуулж, Р.Чулуун, “Гацуурт”-ын Чинбатын Номин гэх хоёр сайдтай болсон ч ажил нь явдаггүй, урагшилдаггүй, “мөнгө идсэн” гэж л дуулдах болов... Мөн Нийслэлийн Соёл урлагийн газар гэж бий. Хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын хүү Дамдинцэрэн л байн байн томилогддог. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газраас өнгөрсөн жил уралдаан зарлажээ. Уг уралдаанд М.Чүлтэмсүрэн хэмээх хүн түрүүлсэн байна. Хачирхалтай нь уралдаанд шалгарч, оюуны өмчийн патент авсан “бүтээл” нь өөр хүнийх. Бүр 1975 онд олны хүртээл болсон “Тусгаар тогтнол туг” хэмээх бүтээл болохыг уран зураг сонирхдог гөлөг ч андахгүй. Ийм зүйлийг Соёл урлагийн газар алдаршуулж, Оюуны өмчийн газар зохиогчийн эрхийн патент өгсөн нь гайхмаар. Тэнд ажлаа мэддэг, зургийн талаар ойлголттой мэргэжилтэн байна уу?
ТЭНЭГ ЮМ УУ ДАА ЭНЭ БАЛАЙ!
So what ?
Нэн эмзэг бүлгийн иргэд өнчид хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс насан туршдаа уран бүтээлдээ хамаг хувь тавилангаа золиосолсон уйгагүй бүтээлч сэтгэлийн хаттай амьдралын үнэн бодит мөн чанар шингэсэн жирийн сайхан уран бүтээлчид дарагдмал байдалд хөсөр хаягдан замхархад хайран бүтээл хөдөлмөр нь хүн төрөлхтнөөс цөлийдөн устаж эрсдэн үүрд нөхөшгүй гамшиг хувь хүн гэхээсээ хүн төрөлхтөнд учирч жинхэнэ үнэн бодит амьдралын уран бүтээлээр хохирч нэрвэгдсээр бна!!! Дээрх нэн эмзэг бүлгийн уран бүтээлчдийн үр шим ач холбогдол нь хүн төрөлхтний сайн сайхны төлөө бүрмөсөн зориулагдсан байдаг!! Эдгээр уран бүтээлчдийн бүтээл туйрвалыг төсвийн санхүүжилт хөрөнгө оруулалт зээл тусламжаар эрчимтэй босгож үр шимийг нь улсын төсөвт оруулан зөв менежмэнтээр эргэлтэнд хөрвүүлж чадваас төсөвт асар их хүчээ өгч маш өчүүхэн хэсгээр нь тухайн уран бүтээлч хангалттай амжиргаагаа аваад явчих сод чадвартай уран бүтээлчид энэ давхаргад байдаг!! Иймээс төр соёлын яам энэ хүмүүсээ бодитой дэмжигтүн!!!