сонин mn
ШИНЭ ДЕЛИ. /TASS/. Энэтхэгийн Батлан хамгаалахын сайд Раджнатх Сингх, ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу нарын уулзалт Шинэ Дели хотноо эхэлжээ. 
Сергей Шойгу, Ражнат Сингх нар мөн "2+2" хэлбэрээр хийх хэлэлцээнд оролцох бөгөөд энэхүү уулзалтад ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Энэтхэгийн Гадаад хэргийн сайд Субраманиам Жайшанкар нар оролцоно. Энэ нь ОХУ Энэтхэгийн түншүүдтэйгээ ийм хэлбэрээр хийсэн анхны хэлэлцээ болох юм.
 
ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас урьд нь мэдээлснээр, хоёр орны гадаад бодлого болон батлан хамгаалах байгууллагын тэргүүн нар Ази, Номхон далайн бүс нутаг, Төв Азийн байдал, Афганистан, Сирийн асуудал зэрэг бүс нутгийн гол асуудлуудыг, мөн Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хүрээнд болон Орос-Энэтхэг-Хятад хэлбэрээр явуулж буй хамтын ажиллагааны талаар хэлэлцэнэ. "Стратегийн тогтвортой байдлын асуудалд онцгой анхаарал хандуулна" гэж Оросын яам онцлон тэмдэглэжээ.
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг