МАН-ын 30-р их хурлын төлөөлөгчид танаа
Насанд хүрсэн том хүний хувьд ухаан нь, ухамсар нь, боловсрол нь эзнээ удирдаж, үйл ажиллагааг нь чиглүүлж байдаг. Харин хүүхдүүдийн хувьд бол эцэг, эх нь, ах, эгч нар нь, багш нь удирддаг.
Улс, үндэстэн, ард түмэн гээд томроод ирэхлээр удирдагч нь төр, засаг болдог.
Дэлхий дахины хэмжээнд бол удирдагч нь Нэгдсэн Үндэстний Байгууллага...
Ухаалаг, өндөр боловсролтой, зөв хүмүүжил, ёс суртахуунтай хүмүүс сайхан амьдардаг, ихийг бүтээдэг. Хууль дээдэлдэг, хариуцлагатай, чадварлаг төр, засаг бүхий ард түмэн, улс үндэстэн айх аюулгүй, эрүүл, баян чинээлэг аж төрдөг. Ковид-19-ийн үед энэнийг дээр, дооргүй , их, багагүй нилээд сайн ойлгосон байх. Энэ бол саяхны л жишээ, сургамж. Дэлхий дахины түүхэнд энэнээс ч тод, энэнээс ч том жишээ, сургамж олон буй...
Өнөө үед аль ч улс орны төр, засагт "улс төрч" хэмээн нэрлэгддэг хүмүүс ажиллах болжээ. Гэхдээ яг ийм мэрэгжил олгодог их, дээд сургууль байхгүй, 4-5 жилийн туршид үзэж судалдаг тусгай хөтөлбөр гэж бас үгүй. Ерөнхийлөгч, Ерөнхий Сайд бэлддэг сургууль уг нь хэрэггүй ч биш юм...
Монгол хүмүүс (өвөг Монголчууд) анхандаа өөрөө өөрийгөө л удирдаж, аюулгүй байдлаа хангаж, аж амьдралаа дээшлүүлж, бусадтайгаа зэрэгцэн оршиж байжээ. Харин Монгол угсаатан болж томроод, Монгол улс болж нэгдээд төр, засагтай болжээ. Төр, засгийн үүрэг нь эдүгээ Монголчуудын аюулгүй байдлыг хангах, эрүүл мэндийг хамгаалах, амьжиргааны түвшинг тасралтгүй дээшлүүлж байх явдал болж хэлбэржиж төлөвшжээ. Ийм шаардлагыг хангах чадваргүй төр, засаг сохор зоосны ч үнэгүй. Энэ бол дэлхий нийтээр мөрддөг, баримталдаг ганц, гол зарчим, үнэлгээ. Аль ч улс орны төр, засаг (эрх баригчид) үндсэн хууль бусад хуулиар олгогдсон их эрх эдэлж, их хөрөнгө захиран зарцуулж, өндөр цалин, хангамж авч, тусгай хамгаалалтын дор "дур зоргоороо" шахам амьдардаг. Зөвхөн хуулиар олгогдсон эрхийг л эдлэх ёстой байтал улс төрчид, эрх баригчдын ихэнх нь тийм өндөр соёлтой байж чаддаггүй. Ялангуяа ард иргэд нь боловсрол багатай, дуулгавартай, иргэний нийгмийн байгууллагууд, улс төрийн намуудын олонхи нь хулхи, удирдах хүмүүс нь авилгачид, ард олноо өрөвдөх, өмгөөлөх сэтгэлгүй популистууд байх аваас тэр улс орон бүх талаар доройтож, хямарч, ядуурал, ажилгүйдэл, гэмт хэрэг, архидалт, мансуурал, хулгай, луйвар ноёрхсон өрөвдмөөр, жигшмээр байдалтай болдог. Заримд нь бүр иргэний дайн гарч, бослого, үймээн дэгдэж, хүүхэд, хөгшид нь өлбөрч, ёстой там болж хувирсан тохиолдол ч гарсан удаатай.
Шинжлэх ухааны нотлогдсон мэдлэг, үнэн мэдээлэлд тулгуурлан улс орон, ард түмнээ зөв, оновчтой удирдаж хөгжил, дэвшилд хүргэхийг чин сэтгэлээсээ хүсдэг, тэр хүслээ биелүүлж чадах түвшний мэдлэг, боловсролтой, ардчилсан үзэл, ухамсартай бие хүнийг улс төрч гэдэг. Ийм хүн өөрийгөө бүрэн золиослоод ч болов ард түмэн, эх орноо өөд нь татахыг хичээдэг. Гэтэл манай ихэнхи "улс төрчид" эх орноо золиослоод ч болов баяжих, хөрөнгөжихийг оролдож ирсэн нь гутамшиг, эмгэнэл юм. Хулхи, тоглоомын, компанийн нам байгуулж, худал сурталчилгаа хийж, сонгогчдыг хуурч, санал худалдан авч, луйвар, булхайгаар төр, засагт шургалан орсон хүмүүсийн ихэнхи нь эх орны ашигт малтмал, ард нийтийн өмч, улсын төсөвд хачир, хувалз мэт шигдэж, авилга авч, луйвар хийж, эрүүгийн гэмт хэрэгтэн болцгоож, "хар мөр" үлдээгээд улс төрийн "амьд хүүр" царайлан явцгаах болов. Тэдэнд ичих нүүр ч алга бололтой. Манай улс төрч хэмээгдэгчийн дунд "нэгэн гоц халдварт өвчин" гараад удлаа. Энэ халдварыг эрх баригч хоёр намын удирдлага тараасан нь одоо нотлогдоод байна.
Энэ бол "улс төрийг хамгийн ашигтай бизнес" гэж ойлгодог, "өвчин, хорт хавдар" юм.
Ардчилсан Намын анхны дарга нар бараг бүгдээрээ авилгачид, луйварчид болж тодорлоо. МАН-ын удирдах бүлэгт хамаарагдах олон хүн мөн л авилгачид, луйварчид байсан нь илэрлээ.
Олон мянган жилийн төрийн түүхтэй, хүчирхэг хаад, гарамгай жанжид, шударга түшээдтэй байсан, тэр нь хуулийн дагуу, шилдэг уламжлалын дагуу, эртнээс мөрдсөн ёс суртахууны дагуу ажиллаж байсан Монголын төр, засаг өнөө үед ямар ичгүүртэй, жигшүүртэй "улс төрчдөөр" бохирлогдоод байна вэ?
Жинхэнэ улс төрч хүний гол шинж бол бүхний дээр, бүгдийн түрүүнд эх орон, ард түмнээ гэх хоёргүй сэтгэл, зүтгэлийг тавьж, өөрийгөө золиослоод ч болов улс орноо хөгжүүлэх, дэвшилд хүргэхийн төлөө тэмцэх, ялах чин зориг, ариун хүсэл билээ. Жинхэнэ улс төрчдөд, ард түмнийхээ эцэг, эх нь болсон удирдагчдын хувьд албан тушаал, эрх мэдлээ ашиглаж баяжих, хөрөнгөжих, өндөр алдар нэрийг олох, өөрийгөө хаан болгох сонирхол, хүсэл ер байдаггүй. Жинхэнэ улс төрчид ард түмэндээ л үйлчилдэг, тэднийхээ төлөө л амьдралаа зориулдаг. Ингэж чадсаныгаа л гавьяа гэж ойлгодог. Чухам тийм улс төрчиддөө ард түмэн, эх орон нь гэрэлт хөшөө босгож, үеийн үед дурсаж, хүндэлж, мөнхжүүлж иржээ. Өнөөдөр манайд, бидэнд тийм хэмжээ, зиндаанд үнэлэгдэхээр улс төрч байна уу?
Улсын бүртгэлтэй 35 намын ядаж дарга нар нь жинхэнэ улс төрчид, ард түмнээ, улс, эх орноо гэсэн элгэн халуун сэтгэлтэй, улс орноо үнэн мэдлэг, зөв мэдээллийн үндсэн дээр хэн ч өөлөхөөргүй зохистойгоор удирдаад явчих хүмүүс мөн үү?
Улсынхаа нөөц, баялаг, боломж, нөхцлийн талаархи мэдээлэлд ойр байх гэж, өөрсөддөө ашигтай хууль гаргуулах гэж, албан тушаалаа ашиглаж авилга авах гэж, өөрийн компани, аж ахуйдаа тааламжтай нөхцөл олгуулах гэж, төрийн өмчийн аж ахуйн газруудад бараа, бүтээгдэхүүн шахах гэж, нууц далд аргаар ашигтай тендерүүдийг авах, төрөл садандаа өгөх гэж, товчилж хэлэх аваас зүй бусаар хөрөнгөжих гэж улс төр рүү орж байгаа бол тэр хүн эх орон, ард түмэндээ дайсан болохоор шийджээ гэсэн үг. Ийм зам дээр гарч ирсэн хүнд итгэл үзүүлж, санал өгч дэмжих аваас сонгогчид бид л том нүгэл үйлдэж буй нь тэр юм. 1990-2020 оны хооронд Монгол Улсад "хамгийн ашигтай бизнес" бол улс төр байлаа. Гэхдээ энэ бол яг үнэндээ хулгай, луйвар, авилга, дээрэм юм. Ийм үзэгдлүүд үүрлэсэн төр, засгийг, түүний субьектуудыг ард олон, сонгогчид л өөрчилж чадна. Өөрчилж чадах өөр хүч байхгүй. Одоо байгаа нь бүгд л эсвээс зөв чанаргүй, эсвээс луйвар, булхайн эзэд гэдэг нь нотлогдчихсон, эсвээс найдаж, итгэж болохгүй эрээвэр хураавар хүмүүс, хүч юм.
АНУ-ын анхны Ерөнхийлөгч нар цалин, урамшуулал авалгүй ажиллаж байж л төр, засгаа төвхнүүлсэн түүхтэй. Иргэний дайны дараа ард иргэдийн нь байдал маш хүнд байжээ. Өнчирсөн хүүхдүүд, гэр оронгүй болсон хүмүүс, дайны хөлд сүйдсэн айл өрх, аж ахуйг нь өөд нь татаж хэвийн байдалд нь оруулахын төлөө тэд өөрсдийгөө золиослон, байгаагаа бусадтай хуваалцан, улс орныхоо эзэн нь, эцэг нь мэтээр зүтгэцгээж байв. Чухамдаа тийм байсныг нь үнэлж, дурсаж Америкчууд тэднийхээ хөшөө, дурсгалыг бүтэн уул эзлүүлэн бүтээжээ. Гэтэл манай өнөөгийн улс төрчид эх орноо тонож, элэг нэгтнээ хохироож, мулзалж байдаг. Энэ бол ялгаа шиг ялгаа мөн биз дээ?
Зарим нь өнөөдөр луйвардаж авсан бүхнээ хамгаалж "иргэдийнхээ хувийн өмчид халдлаа" хэмээн орилох болжээ. "Хуулийн хүрээнд, зөв арга, хэлбэрээр бүтээж, эзэмшсэн хувийн өмчтэй, ардчилсан үзэл, ухамсартай бие хүн" би мөн үү? гэж тэд өөрсдөөсөө асууж үзээсэй дээ...
Энэ болзол, шаардлагад бүрэн нийцэж буй хүмүүс л "иргэний нийгмийн гишүүн, субьект, чөлөөт иргэн" мөн юм. Түүний эрх чөлөөнд хэн ч, төр засаг ч халдах учиргүй, эрхгүй. Бид бүхэн тийм нийгмийг л хүсэж, тийм чиг, баримжаагаар урагшилж байгаа билээ.
Авилга, луйвар, рекет, шахаа, цавчаа мэтэд гаршсан орчин үеийн зальхай этгээдүүд өнөөдөр "төрөөс төрсөн тэрбумтан", "тендерийн ченж", "зээл зуучлагч", "лицензийн хаан, хатан" гэхчилэн нэг нэгнээ дөвийлгөж, магтах шахам ярьцгаах болжээ. Зарим нэгэн байгууллагаас зохиодог "Тансаг ёолк"-ийн хүндтэй зочдын 40-60 хувь нь тийм хүмүүс, илчлэгдээгүй эрүүгийн гэмт хэрэгтнүүд байх болов. Тэд "манай үеийн баатрууд" ажээ.
Ардчилсан намын удирдлага, гол лидерүүд тараа бүрэн таниулж, хэн бэ гэдгээ харуулчихлаа. Ардчилсан нам хулхи, хулгайч удирдлагынхаа балгаас болоод дахиад ер өөдлөхгүй л болов уу. Шинэчлэгдсэн шиг шинэчлэгдэх, түмэнд тэрнийгээ нотлох аваас сонгогчид харин өөрөөр хандах биз ээ. Энэ нам тэгж чадахгүй байх аа...
Монгол Ардын Намын лидерүүд хэлсэндээ, амласандаа хүрч, үнэхээр хариуцлагатай ажиллаж чадах юм бол наад зах нь л ирэх 12 жилийн туршид Монгол улсыг тэд толгойлсоор л байх нь тодорхой. Гэхдээ энэ намын толгойн хэсэгт тун ч эвгүй, мөн ч шуналтай, хачиг хувалз олон бий дээ. Ард түмэн тэднийг сайн таньдаг болсон цаг шүү дээ. Энэ намын залуу гишүүд хачиг, хувалзнуудаасаа салахыг л эн тэргүүнд хичээх нь зүйтэй. Эс тэгж чадваас ах нартайгаа хамт нэгэн хаяг, адилхан шошготой хайрцганд орцгоох биз ээ.
1992 оноос хойш сонгогдон ажилласан 8 парламентаас онцгой том нүгэл үйлдсэн, мэрэгжлийн чанараар сул, авилгачид олонтой нь Д.Дэмбэрэл даргатай УИХ байлаа. Энэ УИХ Оюутолгойн гэрээг яг хэрэг дээрээ бол судалж таниа ч үгүй, ойлгоо ч үгүй, жинхэнэ ёсоор хэлэлцэж нягтлаа ч үгүй атлаа баталжээ.
Юунаас болоод тэр билээ? Ихээхэн хэмжээний авилга авсан удирдлага, намынхаа нөлөө бүхий хүмүүсийн дарамтанд орсон бололтой...
Сонгууль, сонгуулийн УИХ болон түүний дарга нар, гишүүдийн нь санаатай үйлдсэн нүгэлийг илчлэх, нийтэд мэдээлэх нь шударга ёсонд нийцнэ. УИХ-ууд бүгд нүгэл хийсэн гэх аваас тэр нүглүүдийг хамтран хийлцсэн буюу хийгдэж байхад нь хараад , мэдээд сууж байсан гишүүд гэж бас бий. Жишээ нь Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан... Тэд 1990 оноос 2020 оны хоорондох 30 жилийн туршид ард түмний элч, төлөөлөгчөөр ажиллажээ. Энэ хүмүүс гавьяатай юу, нүгэлтэй юү?
Чингисийн одонгоор Монголд их гавьяатай хүн шагнагдаж байгаа юм уу, эсвээс их нүгэлтэй хүн шагнагдаж байгаа юм уу? Жирийн иргэд бид ойлгохоо бүр больсон шүү дээ!
Ерөнхийлөгч асан зарим эрхмийн олгосон шагналын талаар үнэхээр инээд хүрмээр, тохуурхал төрөхөөр онигоо олон зохиогдож тархжээ. Тэдний чихэнд тэр онигоонууд хүрдэг болов уу? бас уг шагналыг авсан эздэд нь?
Манай Ерөнхийлөгч, Ерөнхий Сайд, УИХ-ын дарга нарын "зөвлөхүүдийн" талаар нам намын удирдлагын нь хүрээнд мөн ч сонин зүйл бас их яригддаг юм байна. Тэр бүх яриаг цуглуулаад цээжилчихсэн, явцуу хүрээнд дэлгэн ярьж нөхдөө хөгжөөж байдаг алиа марзандуу хүн ч цөөн биш байх юм. Монголын улс төр цэвэрших, хариуцлагатай болох, саарал ордон зөвхөн, гагцхүү шударга улс төрчдөөс, халуун эх орончдоор дүүрэх цаг хэзээ ирэх юм бол оо?
Судлаач, профессор Д.Чулуунжав
Сэтгэгдэл0
geree zasaad toroo zas gedeg ugnii utga aldagdsan sh dee. Geree tomruulaad, toroos hus gedeg ug l odoo mood bolj bna. odoogiin ulstorch nertei noxod bol namiin shugmaar shudarga dur esgen garch irsen shunaltnuud mon. tedend eh oron, uls ornii hogjil geheesee iluutei ooriinhoo ashig shunal 2 ni herees heterch, amaaraa hudal yarij araar ni tosviin mongonoos yaaj buleglej, huuliin tsoorhoi ashiglan bgaa uedee ahiuhan mongo tonshoih vee gej l sanaa setgel ni shanalj suudag garuud bolson. Oligtoi chanartai huuli bish, neg gargsan huulia dahin dahin zassaar l 4-n jil boldog, horongo orlogo ni suga osoj bayajaad l buudag tiim l togtoltsootoi bolson bnaa
Бүгд нам дагасан авлигачид, бүхнийг мөнгөөр шийддэг бузар дагзнууд.
биеэ зас-гэрээ зас- төрөө зас Социализмын үед өглөө босоод бүх гэр ахуй үс толгой биеэ хаяаад хормойгоо сэгсрээд төрийн ажил руугаа гүйнэ ЭНЭ бол эх орон үзэл байсан төрөө сайн байлгаж байсан одоо төрийн ажлыг улсынхаа төлөө ард түмний төлөө хийдэггүй гэрийнхний төлөө бие хүнийхээ төлөө хийдэг хүүхдийнхээ төлөө сургалтанд жилд 24 мянган доллар төрөөс төлдөг
Сербичүүд риотинто болон эрх баригчдынхаа эсрэг газар нутгаа хамгаалж нэгдэж сүрт жагсаал хийж байна. Харин харанхуй мунхаг эв нэгдэлгүй хүлцэнгүй хулчгар монголчууд риотинто болон эрх баригчдынхаа эсрэг нэгдэж жагсаж тэмцэж чаддаггүй арчаагүй тэнэг ард түмэн юм байна.
Чулуунжаваа чи Дэмбэрэл дээр байгаа оноогүй бна. Энэ хүний өнгөн дээр улс анх удаа эдийн засгийн өсөлтөө 17 хувьд хүргэсэн юм. Чи бусад лаларуудаа л зүх
салга Дэмбэрэл эдийн засгийг өсгөөгүй зэс алтны үнийн хөөсрөл байсан юмаа мал аа. эдийн засаг мэдэхгүй чам шиг новшид юу хэлэх вээдээ. Үүнийг Дэмбэрэл өөрөө, эсхүл нөгөө авгай нь бичсэн байхаадаа
Дэмбрэл дарга бол Ховдоос төрсөн ганц гайгүй доктор нь.Түүний тухай муу хэлбэл ёстой алдас болно.
17 бол Монголчуудыг Гадныхан доромжилсон нэг илэрхийлэл!!!Түүний гайгаар Монгол Улс 2050 гэхэд 22 Тэрбум $ өр хавханд орох Занганд оржээ !Иймл Занга Хавх Гадныхан тавихад Дэмбэрэл юу харж тэмцэж бв даа?Одоо Риогийн Хавхнаас гарах гэж ОюунЭрдэнэ,Нямбаатар нар яаж үйлээ үзэж Тэмцэж бна даа?!!
Монголын улстөрчид цэвэршинэ гэж байхгүй тэдний чихэнд үг хэлснээс илжигний чихэнд үг хэлсэн нь хамаагүй дээр тэд нар ойлгохгүй хүлээж авахгүй харин илжиг бол ойлгоно чука өвгөн дэмий л цаас эрээчиж байна да !
ховдынхон хүний мөсгүй гэж өуриад халх ярьдаг нь үнэн байхоо
Нийгэмд чухал сэдвийг хөндөж асуудлын голыг бодитоор гаргаж тавьдагт чинь баярладаг. Хараал зүхэл амнаас нь салдаггүй троллуудаас битгий шантраарай. Тэднийг бид таньж мэддэг болсон
Энэ хүн судлаач, профессор байж болно. Гэхдээ улс төрч огт биш, улс төр судлаач бүр ч биш байна.
“1990-2020 ond hamgiin ashigtai biznes uls tur bailaa “ Ene 30 jiliin 22-t ni MAN zasaglasan shvv !
Teheer buruu bol bvh yaliig MAN vvreh estoi !
Хаянхярваа бол МАН-ын яруу тод илэрхийлэл
MGLd odoo chihend ug heleh ter iljig gej amitan bn uu?
Hund meed edehgui yu gej bdg.medehgui oilgohgui chadahgui davahgui huneesee zaigaa bariad zaildag tustai bdg ugaasaa.Oorsdiinhoo erunhiilogchiin yaj bayrhaj hohorchjbusdiig dorojilj ooriigoo magtaggiig gadaahanch medne.Helsen yarisandaa oroogdooj oorinhoo todloooo guichehgui hen ni onigoo be?B
Ooriinhoo togloomdoo oroogdood l ,
Монголд улс төрч улс төриин зүтгэлтэн гэж байхгүй л дээ
НБага банди СБаяр МиЭнхболд Бадамжунай нараас салаагүй цагт танай нам цэвэршихгүй Хаянхярваа Ундармаа Нараар танай намыг төлөөлж харж байна дааМонголын дайсан энэ намд олон байгаа шүү Ард түмний нэр барьсан Ардын нам болсон доо Одоо эцсийн том хурал чинь байж мэднэ шүү Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг юм даа Шатыг дээрээс нь шүүрдэж цэвэрлэдэг шүү
"Жинхэнэ улс төрчид ард түмэндээ л үйлчилдэг, тэднийхээ төлөө л амьдралаа зориулдаг. Ингэж чадсаныгаа л гавьяа гэж ойлгодог." ийм улс төрч өнөгийн өнгөх дэх Монголын улс төрчид дунд нэг ширхэг ч байхгүй. Байлаа гээд өнөөгийн тогтолцооны үед гарч ирж түмэнд үйлчлэх боломж ч хомс.
Хүрэлсүх МАН гишүүн хэвээрээ байгаа юм уу Их хуралд ирүүлсэн илгээлтэндээ журмын нөхдөө гэв.
маш зөв, товч, үнэнийг яг хэлжээ. Чулуунжав гуай та урт насалж тэмцлээ энэ мэтээр үргэлжлүүлэрэй. бүр нэр цохсон нь яг онож, үнэхээр солонгос монгол 2 шиг төрийн толгой нь өтсөн улс дэлхийд ховор. Солонгосын 3 ерөнхийлөгч шорон шаасан. манай мнголын 3 ерөнхий сайд, бас ерөнхийлөгч ав адил шорон шаав. бас өөрийгөө цагаан тагтаа мэтээр ульж TV гээр хэхэнгч үгүй өөрийгөө магтан ичих нүүрээ элгэндээ наасныг нь харлаа. мужу явахаар сайн х гэдэгдээ. хжраалгасан баахан хөрөнгөө бас эргүүлж авна гэж хуцаж байх юм тэр этгээд. ичмээр ичмээр. магадгүй эд нарт хожим төр нь хөшөө босгоод сууж байхыг үгүйсгэхгүй.
Энэ удаа Чука ёстойл үнэнийг хуудуу хуумгайтайн илчилж их л зөв хэлж.Үнэхээр Монгол оронд Лидер болох улс төрч,эх оронч улс төрч төрсөнгүй.Дандаа худлаа аман дээрээ том том ярьцгаасан,ажил хэрэг дээр амин хуьиа хичээсэн луйварчин сэтгэлгээтэй хүмүүс улс төрд байсан гэдэг нь үнэн шүү дээ.Тиймгүй бол Монгол орон өдийд ийм дүр зурагтай байх уу? Түүхээс харахад үнэхээрийн шалгарсан эх оронч Удирдагч Лидерээс улс орны хувь заяа шийдэгдсэн байдаг ньүнэн түүх.Тухайлбал:Солонгос,Турк,Малайз,Сингапур,Хятад гм олон оронд, улсуудад нэг удирдагч гарч ирээд улс орноо овойтол түүхийн тавцнаа гаргаж хөгжүүлсэн байдаг.Манайд үнэхээр тийм Лидер төрөхгүй байна,уг нь Монголчуудын хувь дутаагүй баймаарсан.Гэтэл улс төрийн тавцанд гарч ирж байгаа хүмүүс нь дандаа хуурамч дүр эсгэсэн их сайхан ам өчиг өгсөн түүгээрээ олон түмнийг дагуулсан маягтай л улс төрчид гараад улс орон маань нэг л явж өгөхгүй юм.Шулуун шудрага эх оронч зүрх сэтгэлтэй Чингэс хаан шиг алд биеээ зовохыг юман чинээ боддоггүй зүтгэдэг Лид
Лидер төрвөл Мафи ууд дор нь устгана Лидер бол байгаа Олигараууд Лидер төрвөл айгаад бойжоогүй байхад нь устгана Энэ тогтолцоо энэ үндсэн хууль байсан цагт Лидер төрөх боломжгүй шдэ
Чулуунжав профессор ура, бичээд бай
Анжела Меркелийг жинхэн улс төрч гэнэ
Ёстойл голын олоод хэлчихэж,наадахыг чинь МАН их хулынхаа төлөөлөгчдөд уншиж сосгох болов уу?тэгвэл сайн л байна,Монголынхоо тухай сэтгэл өвддөг хүмүүсийн ядахдаа тоо олшрох юм.Даанч тэхгүйл дээ.Өөрсдийг нь магтаад байвал баярлаад суух хүмүүс тийм л ЭХ ОРОНЧ сэтгэлтэй боловсролтой хуралдагсад....
монгол гэдэг нэр хаанаас хэн гаргасан юм бэ чингэс хааны үед адуу малын хулгайчууд байсан уу байжээ авилгал хахууль өгч байсан уу булган дах хоттой хонь отог аймаг газрыг өгч байжээ бусад улсын дээрэмдэн алж өөрсдийгөө алуулжээ алаагүй үдсэнийг харь нутгийн босогчид алжээ үлдсэн нь дайжиж тэнүүлчин болжээ одоогийн монгол гээд байгаа хөгшин зэм хүүхэдтэй эмс охидыг манж гамин эзэмдэн эрчүүдийг нь алж эмсийг нь хүчирхийлэн авчээ манжууд төвдийнхээ шашныг ашиглан үлдсэн монгол эрчүүдийг эм авахгүй лам болгон сүм хийд рүү суулгажээ монголын хүн ам цөөрч сөнөж мөхөж байтал октябрийн хувьсгал гарч ленин сталины зэвсэглэсэн улаан цэрэг сүхбаатар чойбалсангийн журамт цэрэг ардын бослого гаргаж манж гаминг хөөж ардын засаг тогтоожээ цэдэнбал брежнев аж үйлдвэржсэн нийгэм байгуулжээ 1990 онд цагаантны буриад засгийн эрхийг булаан авчээ 30 жил бузар булай нийгэм байгуулжээ түүнээс хойшхи үлгэрийг хүн болгон мэднэ
чингэс хаан гэж хүний нутагт монголчуудыг аваачиж өөрөө баяжихын тулд алуулаад үлдсэнийг нь тэнүүлж хаяаад өөрөө хаана үхсэн нь мэдэгдэхгүй Хүч чадалгүй буурин дээр үлдсэн хөгшид эмэгтэйчүүд манж гамин түвдийн боол болсон одоо хүртэл гамин хятад түвдийн боол байна
Олон жил үнэхээр сайн жүжиглэсэнч гэсэн Хаянхярвааг л лав хэлэхгүй байх
Хамгийн хар мөртэй н ц.элбэгдорж
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) WhatsApp: 157444437443
Оюунаа шавхан, хөлсөө дуслуулан, халуунд халж, хүйтэнд хөрч, хүнд хүчир ажлыг нугалан хөдөлмөрлөсөн хүмүүсийг хамгийн бага албан тушаалаас нь эхлэн шат дараалуулан дэвшүүлэн ажиллуулах зарчмыг дэлхий нийтээр МЕРИТ ЗАРЧИМ гэдэг. Энэ зарчим алдагдахаар иргэн бүр, цаашлаад улс орон бүр сүйрч дампуурдаг ажээ. Сүүлийн 30 жилд Монгол улсад МЕРИТ ЗАРЧИМ бүрэн утгаараа алдагдсан. МЕРИТ зарчмаар ажиллаагүй хүн хэзээ ч, бүр хэзээ ч хариуцлагатай, ёс суртахуунтай, сахилга баттай болдоггүй, зөвхөн худалч, бэртэгчин, авилгалчин, цүнх баригч болдог ажээ. Эндээс үзэхэд өнөөдөр Монгол хүн бүр хариуцлаггүй ,ёс суртахуунгүй, сахилга батгүй, авилгалчид худалчид, луйварчид ,бэртэгчингүүд болжээ.
1990 оноос хойш монголд жинхэнэ нэр цэвэр улс төрч гарсангүй шүү.30 жил бид бохир луйварчин хулгайч, оффшорчин улс төрчдөөр удирдуулж ирлээ.Жинэхэ улс төрч өмнөх нийгэмд байжээ.Жишээлбэл,Ю.Цэдэнбал, Ж.Самбуу, Ж.Баимөнх гэх мэтийн улс орныхоо төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсэн эх орон, ард түмэндээ чинь үнэнч удирдагчид байжээ.
yachij cheleed ,yriaad , ugleedch ter lider uls torch mongold baichgui , bugd l olon nuurtei schunaltai luivarchid . Bid ch oodrog ,cheviin amidraliig uzej chadachgui ylanguia minii chuvid uchir n bie muu bas ondor nastai. Azgui l um. Chuluunjav ta bicheed baigaarai unschich durtai., buu schantraarai.
oilgoj baina aa. uund ulsiin ih hural hamgiin chuhal asuudliig shiidne. uls turiin namuudiin sanhuujiltiig ulsiin tusuvuus sanhuujuuldeg bolchihvol iim asuudal arilna
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
ТА ӨӨРИЙН ИТГЭЛ ҮНЭМШЛИЙГ БАТТАЙ ӨГҮҮЛЖ БАЙГАА БОЛ АЙЖ ИЧИХ ХЭРЭГГҮЙ ОВОГ НЭРЭЭ НУУЦЛАЛГҮЙ ТАВЬЖ БАЙХ НЬ ЗҮЙ. ТА ЗҮГЭЭР Л ХӨӨРӨГДӨН СЭВЭХ ДУРТАЙ БОЛ “ИРГЭН БА ЗОЧИН” ГЭХ БУЮУ ХУУРАМЧ НЭР АШИГЛАХ НЬ ЗӨВ.
за да баахан хулгайч нар төрийг зайдалчхаад ирээдэй маш л бүрхэг байштээ. баахан гадаад өр, улсаас хулгай хийх гэсэн ямар болловсрол, мэдлэггүй МАН-ын даррга улс төрчдийн их цуваа.