Монгол Улс үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жилийн ой энэ онд тохиож байна.
1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь Монголын ард түмний түүхийн онцгой хуудас, хойч үе нь бахархан дурсах түүхт үйл явдал билээ.
Хоёр зуу гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний ноёрхлыг 1911 оны арван хоёрдугаар сарын 29-нд эцэс болгон, монголчууд Богд хаант Монгол Улсаа байгуулсан. Энэхүү түүхэн ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдааныг 2021 оны арван хоёрдугаар сарын 29-ний өдөр Их Монгол Улсын нийслэл Хархорум хот оршиж байсан Өвөрхангай аймгийн Хархорин суманд зарлан хуралдуулах гэж байна.
Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан хүндэтгэлийн хуралдааныг хязгаарлагдмал хүрээнд хийж гадаад, дотоодын зочид төлөөлөгчдийг цахимаар оролцуулах юм. УИХ-ын гишүүд хүндэтгэлийн чуулганаас гадна Монгол нутагт оршин байсан үе үеийн эзэнт гүрний нийслэл хотууд төвлөрч, өрнө дорныг холбосон худалдаа, зам харилцаа, соёл, эдийн засгийн төв болж байсан Орхоны хөндийн хөгжлийн асуудлаарх хэлэлцүүлэгт оролцоно.
Улсын Их Хурлын хүндэтгэлийн чуулганыг түүхэн байршилд, уламжлалт хэлбэрээр зохион байгуулах нь арга хэмжээний ач холбогдлыг тодруулах, өв соёлоо сурталчлах чухал ач холбогдолтой юм.
Хуралдааныг Монголын үндэсний олон нийтийн телевиз орон даяар шууд дамжуулна. 2011 оноос Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдрийг улс нийтээр тэмдэглэж эхэлсэн билээ.
Сэтгэгдэл0
Нэг намын ноёрхолоо гэж ёстой " агаа багтааж " ядаж байна аа - энэ хүнд цар тахал , цас зуд , тэсгэм өвөл , зээлдээ дарагдчихсан улсын дээсэн дөрөөн дээрх амьдрал , дээдсийн хөлд \ зугаалга лт даа \ чирэгдэж байна даа ...
Хэлбэр хөөсөн юм хол явахгүй ээ нэг мөсөн тэндээ суурин амьдарч хуралдаарай
хэтэрхий үзэл суртчилсан юм наасаа салаа чээ. энэ балай юмнуудын өвлийн зугаалганд хэдэн тэрбумыг зарцуулсан гэж сонсогдох бол.
Автобусаар явцгаагаарай. Мөнгө үрж зугаалах гэвэл дэмий шүү.
noyodiin uhliin shoroo ni pur hiij dee ashgui buunuuruu tendee dugaih ni dee nuguu boob hadan deer er emgui mordoh biz bas ene tur ch ih l jujig boloh ni dee
Сайндаа ч биш дээ. Хятадуудын буянд нэг юм манжаас салахчаан болсондог.
Монголын эзэнт гүрнийг сэргээн мандуулсан бол болох л юм. Автономийг тунхаглаад дараа нь хятадад устгах бичиг өргөн барьсан биш үү. УИХ-ын гишүүд шинэ жилээ тэмдэглэж радио телевизээр гаргахад нэлээд л зардал гарах байх даа. Мундаг шийдвэр гаргах юмаа.
Зөв …Төрийн эрх барих төв байгууллага УИХ эртний нийслэл Их хуралдайн төв Хархорин хотод төвлөрөн үйл ажиллагаагаа явуулах хэрэгтэй байгаа юм.
Орхоны хөндийг алс нь эклогийн сүйрэлд хүргэх үү. Хар хайрцагны бодлогоор нийслэл хот нутаг дэвсгэрийн гүнд байдаггүй юм. Газрын зураг дээр төвдөө нийслэл хот байдаг улс байгаа эсэхийг хараарай. Эртний нийслэл хот яагаад одоогын нийслэл хот байгаа 4 уулын дунд нүүж ирсэн юм. Жалга довны үзэл хэрэггүй. Нийслэл ямар хот байх шалгуур байдаг юм.
МАН -ынхан тэнд очоод хүчин хийж бас нэг бандаштайгаа ирэвдээ бурхан минь.