Хүний эрхийг дээдэлсэн нийгмийг цогцлоох, хууль эрх зүйн орчныг цаг үеийн шаардлагад нийцүүлэх, шинэчлэх шаардлага зүй ёсоор тулгарч байна. Монгол Ардын Нам УИХ-ын болон Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохдоо дэвшүүлсэн мөрийн хөтөлбөртөө хүний эрхтэй холбоотой хэд хэдэн заалтыг дэвшүүлсэн бөгөөд үүнийг бодит ажил болгох үүднээс тодорхой алхмуудыг эхлүүлээд байгаа юм. Ирэх сарын 6, 7-ны өдрүүдэд болох намын 30-р Их хурлаар хүний эрхийн асуудлыг өндөр түвшинд авч хэлэлцэнэ.
Өнөөдөр /2021.11.25/ Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан олон нийтэд мэдээлэл хийлээ. Тус хуралд Монгол Ардын Намын Хяналтын ерөнхий хорооны дарга Б.Баярбаатар, Нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагд, Нарийн бичгийн дарга Б.Тулга нар болон УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Д.Цогтбаатар, Ц.Мөнхцэцэг, Ч.Ундрам, Г.Амартүвшин, Б.Баярсайхан, Э.Батшугар, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш О.Мөнхсайхан, ОТИС-ийн багш Р.Очирбал, ОТИС-ийн Хууль зүйн сургуулийн багш М.Ариунаа, Удирдлагын академийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч А.Алтанзул, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хүний нөөцийн мэргэжилтэн Б.Уранцэцэг, ОТИС-ийн Хууль зүйн сургуулийн багш Д.Эрдэнэчимэг, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш Б.Баасандорж, Т.Золбоо, Н.Норовсамбуу, “Бодь даатгал” компанийн ахлах хуульч Ж.Чимэдцэрэн, “Оюуны инноваци” ТББ-ын судлаач Б.Төрболд, “Богд” судалгааны хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Г.Онон, Эрх зүйч, хүний эрхийн хамгаалагч Б.Болорсайхан, Өмгөөллийн “Өү Эс Ди партнерс” ХНН-ийн партнер Ж.Содномдаржаа, ИЗИС-ийн Хууль зүйн сургуулийн багш Б.Баяраа, ИЗИС-ийн багш С.Тэгшжаргал, “Дэврүүн” компанийн хуулийн зөвлөх М.Хатанзориг нар оролцов.
Энэ удаагийн Их хурлаар Монгол Ардын Намын Бага хурлын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах, Хяналтын ерөнхий хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэх зэрэг асуудлыг хэлэлцэнэ. Түүнчлэн Монгол Ардын Нам эрх барьж буй улстөрийн хүчний хувьд нийгэмд дэвшүүлэн тавих бодлогын асуудлуудаа энэ удаагийн хуралдаанаар тухайлан хэлэлцэхээр товлоод байгааг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан онцоллоо. Монгол Ардын Намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зүгээс “цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх шинэ сэргэлтийн бодлого”-ыг Их хурлын төлөөлөгчдөөр дамжуулан олон нийтэд танилцуулахаар төлөвлөж байна. УИХ-ын дарга Г.Занданшатар сонгодог парламентын тогтолцоог төгөлдөржүүлэх зорилгын хүрээнд илтгэл, хөтөлбөрөө танилцуулна. Монгол Ардын Нам нээлттэй, ил тод улс төрийн хүчин болж байгаагийнхаа хувьд бодлогын томоохон хэд хэдэн асуудлыг гаргаж тавихаар ажиллаж байгаа.Бид удаа дараагийн сонгуульд ялалт байгуулсан учраас хийж, хэрэгжүүлэх ажлаа олон талт хэлбэрээр судалсан.Тухайлбал, өнөөдөр нийгэмд тулгамдаж буй асуудлуудыг олон талаас нь судалж гаргаж ирэхийг зорьсон бөгөөд бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтаас гадна хүн энэ нийгэмд эрүүл, аюулгүйгээр ажиллаж, амьдрах боломж бололцоог бүрдүүлэх, амгалан тайван амьдрахын үндэс суурь нь юу юм бэ гэдгийг тал бүрээс нь судалж үзсэн. Хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, хуулийн дор эрх тэгш амьдардаг нийгмийг цогцлоохын төлөө хүний эрхэд суурилсан эрх зүйн шинэтгэлийг хийнэ гэдгээ эрх баригч МАН зарласан. Үүний хүрээнд сүүлийн есөн сар орчмын хугацаанд мэргэжлийн хуульч, судлаачидтай хамтран олон талт судалгааг хийсэн.
“2004 оныг эс тооцвол МАН сүүлийн 30 жилийн хугацаанд парламентын сонгуульд үнэмлэхүй ялалт байгууллаа. МАН социал демократ үзэл баримтлалтай улс төрийн хүчний хувьд, нийгмийн дундаж давхаргыг дэмжсэн үндсэн хөтөлбөртэй улс төрийн намын хувьд хоёр удаагийн парламентын сонгуульд 65, 62 суудалтайгаар ялалт байгуулсан нь ард иргэдээс бидэнд хүлээлгэж буй том хариуцлага гэж бид үзэж байна.
Нийгмийн олонх маань чинээлэг дундаж давхаргыг бий болгох хүсэл, зорилготой байна. Тэгвэл ийм нийгмийг бүтээн цогцлооход учирч буй саад бэрхшээл нь юу юм бэ гэдгийг дээр дурдсан судалгааны дүнгээс харахад ерөөсөө ардчилал, хүний эрх, эрх чөлөөнд учирч буй бэрхшээл, үндсэн дайсан нь авилга, албан тушаалын гэмт хэрэг, хүнд суртал, хариуцлагагүй байдал юм байна гэдэг нь маш тодорхой харагдсан. Аль нам засгийн эрх барьж байгаагаас үл хамаараад өнөөдөр Монголын нийгмийн хүндрэл болсон эдгээр асуудалтай эрх баригч нам тууштай тэмцэнэ. Манай намыг засгийн эрх барьж буй цаг хугацаандаа төрд сонгогдож, томилогдож ажиллаж байгаа төрийн албан тушаалтнуудаар дамжуулан эдгээр асуудалтай тууштай тэмцэх бодлого, хөтөлбөрийг гаргахыг зорин ажиллаж байна. Тийм учраас намын 30 дугаар Их хурлаар хэлэлцэх асуудлын цөм нь хүний эрхтэй холбоотой байх болно. Их хурлын төлөөлөгчдийн дунд энэ төрлийн бодлого, хөтөлбөрөө танилцуулан хэлэлцүүлсний үндсэн дээр олон нийтэд танилцуулахаар төлөвлөж байна” гэлээ.
Хүний эрхтэй холбоотой судалгааг хийхдээ Монгол Ардын Намын дэргэдэх “ТИНК ТАНК” байгууллагуудаар дамжуулан мэргэжлийн судлаач, хуульчдыг татан оролцуулсан.Ингэснээр бодит судалгааны үр дүн төдийгүй өмнөө тавих бодит зорилготойгоор Их хурлаа хуралдуулна. Түүнчлэн Монгол Ардын Нам хүний эрхийг хамгаалах, хууль эрх зүйн орчныг сайжруулах, хүний эрхийг өндөр түвшинд хамгаалдаг хөгжилтэй улсуудын түвшинд хүрэх томоохон зорилтыг бодлогын түвшинд хэрэгжүүлж, бодит ажил хэрэг болгоно.
Бид хүний эрхийн асуудлаар сүүлийн есөн сар орчмын хугацаанд бодлогын болон социологийн, чанарын судалгааг хийж дуусгаад байна.
Өнөөдөр Монгол Улсад мөрдөж буй хууль эрх зүйн орчин хүний эрхийг хангалттай түвшинд хамгаалж чадаж байна уу, хүний нийгмийн харилцаанд бодитоор оршиж буй хүний эрхийн зөрчлийг хэрхэн арилгаж, сайжруулах вэ гэдгийг олон талаас нь судлан гаргаж ирсэн анхны тохиолдол юм. Цаашид ч энэ чиглэлд түлхүү анхааран ажиллана.
Монгол Улс ардчилсан, өөрчлөлт шинэчлэлтэд шилжсэн 30 гаруй жилийн хугацаанд хүний эрхийн асуудлаар олон талын хурал, зөвлөгөөн, арга хэмжээг зохион байгуулсны үндсэн дээр олон нийтийн хүний эрхийн талаарх ойлголт, мэдээлэл нэмэгдсэн хэдий ч хууль, эрх зүйн орчноо цаг тухай бүрт нь сайжруулан шинэчилж авч явж чадаагүй гэх дүгнэлт гарсан учраас энэ чиглэлд эрх баригч нам улс төрийн манлайлал үзүүлэн, өндөр ач холбогдол өгч ажиллах нь зүйтэй гэж үзэж байна.
Сэтгэгдэл0
Жонхуугийн савраас намаа хамгаалая түүгээр явж байсан гайг энд дуудсан оюун-эрдэнэ зайл.
ENBD mash saihan ug hellee. Gehdee unuuduriin Hunii Erhiin Hargis Hetiidsen Zurchil, Gal Tuimer met Galzuursan Avilgaltai avtsaldaagui ug blaa. Yaahav gegeeleg, holiig harsan zorilgoo ilerhiilsen bololtoi. Namiin asuudlaar tuuniig guitseh turshlagatai hun alga. Namiin Darga bolt devshin ajillaj boldoggui l um baih daa. Suuliin 2,3 songuulid Namaa Unemlehui yaluullaa shuu dee. Davtagdashgui Strategch boljee ene Amarbaysgalan. Sain bn gedeg ug ch bagadaj b.ES bolhoos tatgalzdag gesen.
Huuliin Said ni dandaa uuruu Hunii Erhiig bainga zurchij, alban tushaalaa hetruulen ashiglaj baidagiig Amarbaysgalan yaagaad near zaaj helehgui bn? ES ni uuruu bas Avilgaliin jinhene Mafi bolsoniig, mash nariin Aalznii Toron Suljee uusgej, Andlaliin Hushuu zergiig hed barij, heden udaa nuraaj togolsoniig yaagaad haatsailaad bn? Uls Mongoliin min Sur Suld, MAN- iin Erunhii Saidiin Tamga, 100 nastai MAN- iin Tamga Temdeg tuund baihgui bolood udaj baigaa Medeeg bainga, barimt selttei ni unshdag bolloo. Ene buhenee olon talaas ni yarij heleltsehgui bol Ih Hural huralduulah yamar heregtei um be, Amarbaysgalaaaaaan????
Chadvargui Said nariig Mungu "unerten" baij tsugluulsnaar Dan Deeltei ajillah gedeg Gaigui Sain Shiidver une tsenee aldaj, unaj baih jisheetei. ES sain songon shalgaruulalt hiij chadsan bol Mongol l hojih bailaa.
Manai huuliuud yaagaad muu, heregjih bolomjgui, sanaatai sanaagui tsoorhoitoi gardag ve? Gishuud davhar deeltei bolvol Huuliin Chanar Chansaa ulam dooshilj muudana. Saidiin ajilaa ch 50%- iin achaalaltai hiihed hureh tul Zasag ch saijirch hugjihgui, Parliament ch songomol helbertee orj chadahgui bgaa shuu.
Женко нэг их шударгын дүр эсгээд манай нам дотор авилгалч байна гэж хуцаад АН-аас өөрт гай болсон хэдээ шоронд хийсэн. Эцэстээ намаа хагалж буталгаж байхгүй болгосон. Энэ аргаа оюукаадаа зааж өгч байна. Нэг хэсэг их шударга болж нөгөө хэсгээ буруутгадаг МАН энэ арганд орж байна. Оюун-Эрдэнэ намын даргаа аваа бол бие биеэ авилгалч авилгалтай тэмцэнэ гэдэг бол намтайгаа тэмцэнэ гээд шүгэлдээд эхэлнэ.
Суулийн хэдэн жил хуний эрх хаягдсан шуу
Намын дарга сонгох үед нууц санал асуулга явуулах хэрэгтэй байна. Нүүрэн дээр жижиглэж гараа өргөдөг тэнэг коммунист ёсоо хая шударгаар шилэн хайрцаг дотор цаас хийгээд үзэх хэрэгтэй. Нэг худал хүний улцан нүүр хараад гараа өргөж тэнэгтдэг шүү.
Nariin yarival Guitsetgeh Zasaglald hamgiin nariin Shuultuuriig davj garsan humuus l oroh estoi. Harin Parliament-d Yanhan ch orj bolno. Yaagaad gevel niigemiin olon yanziin "tuluululiig" oroltsuulah shaardlagatai baidag. Tuunees gadna Parliament-iin yamar ch gishuuntei tulj, uzej tarj, userch naaldaj chaddag, davuu medleg chadvartai bh estoi shuu dee.
МАН хурлаараа хүний эрхийн асуудлыг хэлэлцсэн нэр хэмээж ард олны тархийг угаах ээлжит нүд хуурсан зальжин үйлдлээ хийх гэж байгаа юм байна. Тэд аман дээрээ ингэж яривч ачир дээрээ огт урвуугаар нь хийж хүний эрхийг урьдын адил хөсөрдүүлнэ гэдэг бол баталгаатай гэж хэлж болно доо.
Ouyk maani Hentii aimagiin Erunhii Said um uu, Mongol ulsiin ES um uu gedeg ni oilgogdohoo boliloo. Bur nariin yarival Batnorov sumiin ES um uu, uy umb? Iim bobinohon bodoltoi bh um. Hamgiin haramsaltai ni Hentii aimagt busad aimagaas hed dahin iluu Tusuv batlagdaj baihad Parliament chimeegui batlaad baidag ni uyynd bn ve? Za bur Shuluuhan Shuud Helehed busadaas ali boloh iluu ihiig monjij, amjuulj,huluuj,tonshij avah gesen Hulgai Sanaa shuu. Heterhii Il Tsagaandaa garch bui met Sanaa turuhgui bn uu, ta nart. Ingej hamj baigaagaa medrehee bolitloo husch baigaa um bish uu? Tegeed ch jijig uildver aj ahui shineer baiguulah bish Muzei, Hushuu,Football geh meted shingene gedeg chin tsavchaa hiine l geseh ug bish uu, ta min ee.
Huvi hun yamar baih ni nadad yamar ch hamaagui, padgui. Hun Sodon uhaantan, adgiin luivarchin geed yamar ch hun baij bolno. Harin Uls Mongoliin min Erunhii Said, 100 nastai MAN-ii darga arai iim dor orson henbugai ch baij bolohgui. Mongoliin ES-iin Albanii Bosgo iim namhan baij ul boloi. Uuchlaarai.
Танай нам хүний эрхийг дээдлэж байсан түүх байгаагүй одооч дарангуйлсан хэвээрэй л байна
Иргэн хүнд хууль санаачлах эрх олгож чадахгүй байж хүний эрхийн тухай түмэнтээ яриад ч нэмэргүй. Иргэд ядуу байгаа нь гагцхүү үүнтэй л холбоотой. МАН- ын хэлэлцэх үндсэн асуудал нь иргэдээ яаж өмч хөрөнгөтэй , ажил төрөлтэй , чинээлэг сэтгэл хангалуун амьдралтай болгоход чиглэгдэх ёстой. Хүний эрх гэж хоосон попроод өнгөрөх асуудал биш байлтай. 100 жил болчихоод ухаалаг уламжлал бий болгож чаддаггүй нь харамсалтай.
эрх ярихаасаа үүрэг хариуцлага сайн ярьж гишүүдээ сонсох хурал байвал сайн байна. аялдан дагалддаг ая тал засдаг үгсэн хуйвалддаг байдлыг зогсоож чадах шийдвэр гаргаасай.
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Хүн хүндээ оршихуйг хүлээн зөвшөөрьe
Gadaad Hariltsaa, Diplomat Uil ajillagaa hed heden jileer tag Haalttai Baisaniig Huuk tseliitel Neej, Ongoilgoj ugluu gej Bi bichdeg dee. NUB,Delhiin Bank, OUVS , 2 hursh, 3dagch hursh geed bugd neelttei bolj b. Delhii niitiin amin asuudal bolson Climate Change-iin Hurald todorhoi sanal sanaachlagtai orloo. Yamar uls ornuud delhii niitiin asuudlaas hotsorch, hayagdaj, haalttai yavdagiig gantshan bai-ga buyu OU- iin Hudaldaani Bai-iin gishuun BOLOOGUI 14 ornii jisheegeer haruulaya: Aruba,Eritrea, Kiribati,Kosovo, Marshall Islands, Micronesia,Monaco,Nauru, North Korea,Palau,Palestinian Territories,SAN Marino,Sint Martin, Tuvalu ------zereg bolno. Zugeer l sonirhuulav.Bid ih ur zeeltei ( foreign debt) , 30 jiliin yaduuraltai, bainga Zohiomol Tusuviin Aldagdaltai baival bas Kim ornuudiin STATUS-t orohod het oirhon b.
Jir Irgen Bi Mongoliinhoo Gadaad Ur Zeeliig herhen yaaj tsairuulah ve gej Tarhi Tolgoigoo gashilgaj Tom Gurenuuded ch handaj, hamtarch ajillaj buigaa end bichsen.Manai yamar ch Yaam, Gazar, agentlagiin 1 hun ch ene talaar sanaa tavij yaridaggui. Ur shirendee barigdaad zogsohgui bainga NEMJ, NEMEGDUULJ, uriig uruur darah gej tenegtdeg. 2022 onii tusuvuus unendee avah um baihgui. SHUUD helj b. Minii ajild ch ene ni mash ih saad totgor bolt baigaa. JUSTIFICATION, RESET hiih argagui bolgodog. Gehdee l gants Mongol daichin, gants Mongol tsereg gantsaardahgui, uzej tarj, userch naaldana aa.
Avilgachidyg shorond ni hii!!!!!!!!!!!! Avilga avsan huniig l shiitge!!!!!!
Хуцдаг халтар вэ. Одоо л мэдэж байгаан байх даа. Намын дарганцараа нууц санал хураалтаар шийдүүлчих чаддым бол
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Амарбаясгалангийн энэ амлалт чоно хонины хургануудыг "би маш сайн хойд аав чинь болноо" гэж амлаад байгаа ижил сонсогдож байна. Сүүлийн үед сайхан гарчигнууд өгчихөөд яг эсрэг утгатай шийдвэр шийдлүүд гаргадаг болсон.