Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ОХУ-ын Газрын тос, байгалийн хийн Улсын их сургуулийн ректор В.Г.Мартынов, Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийн ректор А.В.Торкунов нарыг төрийн дээд шагнал "Алтан гадас" одонгоор шагнасныг Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваа энэ сарын 15-нд гардуулав.
Мөн “Одияна орчин” ХХК-ний үүсгэн байгуулагч Р.В.Торияаг "Найрамдал" медалиар шагнасныг гардуулсан юм.
Шагнал гардуулах ёслолын өмнө Элчин сайд Д.Даваа ОХУ-ын Газрын тос, байгалийн хийн Улсын их сургуулийн ректор В.Г.Мартыновтой уулзаж, Газрын тос, байгалийн хийн Улсын их сургууль Монгол Улсын боловсон хүчинг бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буйг онцлов. Тус сургуулийн ректор В.Г.Мартынов цаашид Монголын байгалийн хийн салбарын мэргэжилтэн, боловсон хүчин бэлтгэхэд түлхүү анхаарч ажиллахаа илэрхийлэв.
Түүнчлэн Элчин сайд Д.Даваа Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийн ректор А.В.Торкуновтой хийсэн уулзалтын хүрээнд тус сургуульд анхны гадаад оюутнаар монгол оюутан элссэний 75 жилийн ой энэ онд тохиож буйг тэмдэглэв. Өнгөрсөн хугацаанд тус сургууль Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулсан олон төр, нийгмийн зүтгэлтнүүдийг бэлтгэсэнд талархал илэрхийлэв. Москвагийн Олон улсын харилцааны дээд (их) сургуулийн ректор А.В.Торкунов Монгол Улсын хүндтэй төрийн дээд шагнал хүлээж авсандаа баяртай буйгаа илэрхийлэн, цаашдын хамтын ажиллагаа улам бүр өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байна гэв.
Сэтгэгдэл(4)
Odoo bol ch Orosiin Ih Surguuliud bol hotsrogdson shuu dee. Yahav, 1950-80 onuudad manai outnuud sots oron gedeg utgaar ni (uur surah oron unen dee baigaagui shuu dee) Zuvlult, Zuun Evropiin ornuudad (Zuun German, Chekh, Ungar, Bolgar, Pol'sh geed) surdag baisan. Odoo bol Tsergiin surguuliudaas busad ni hotsrogdson doo.
Оросуудын ачаар хир бөөс яр тэмбүүнээсээ салж бичиг үсэг тоо мэддэг болчихоод өөрсдийгөө хэн гэж бодоод байгаа юм. Ядуу гуйлгачин хүн сэхчихээд өмнө хэн байснаа марчихдаг шиг ядуу гуйлгачин харанхуй бүдүүлэг монголчууд бичиг үсэг тоо сурч боловсорч сэхчихээд өмнө ямар хогийн амьтад байснаа мартчихсан бололтой. Муухай монгол зангаа татах хэрэгтэй.
Үүнийг бичсэн хүн хаана ямар сургууль төгссөн юм бол. Та юу мэдэж ийм дүгнэлтэд хүрсэн бэ. Харин ч Оросын сургуулиуд чанарын хувьд барууны олон орноос дээгүүр байх шүү. Ёр нь хувь хүнээс бас хамаардаг шүү дээ
Orosiin syrgalt syrgyyli oros hel OROS hyn baigaa chagt hozroh boloogyi ee!!!manai ah nar hynleg hymyys syy!!!syralzaad bai?....Oros hel zaabal heregtei syy!!!