sonin.mn
Монгол Улсын Засгийн Газрын ээлжит хуралдаан  үргэлжилж байна. Хуралдаанаар хэд хэдэн томилгоотой холбоотой асуудал шийджээ.
 
Тодруулбал Хууль Зүй, Дотоод Хэргийн Дэд Сайдаар ЗГХЭГ-ийн дэд дарга Б.Солонгоог, Боловсрол, Шинжлэх Ухааны Яамны ТНБДаргаар Ерөнхий сайдын зөвлөх Л.Цэдэвсүрэнг тус тус томилжээ.
 
Мөн Оюуны өмчийн газрын дарга Б.Энхсүхийг чөлөөлж, оронд нь Г.Элбэгсайханыг томилсон байна. Харин ЗГХЭГ-ийн дэд даргаар Боловсрол, Шинжлэх Ухааны Яамны ТНБДарга асан Д.Батбаатарыг томилжээ.
 
 
С.Сарнай