Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Б.Энхбаяр өнөөдөр (2021.09.17) АНУ-ын Элчин сайдын яамны Улс төрийн хэлтсийн дарга Келли Базби, Эдийн засаг, худалдааны хэлтсийн дарга Жон Ченг нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр Монгол, Америкийн парламентын хамтын ажиллагааны хүрээнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын АНУ-д хийж буй албан ёсны айлчлалтай уулзалт давхцаж байгааг онцлоод хоёр орны харилцаа Стратегийн түншлэлд хүрсэн нь улс төрийн итгэлцлийг бататган, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлж байгааг тэмдэглэлээ.
Мөн айлчлалын хүрээнд улс төр, эдийн засаг, худалдаа, бизнесийн хамтын ажиллагааны нийтлэг үнэт зүйлсийг бататгасан чухал шийдвэрүүд гарна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.
Элчин сайдын яамны төлөөлөгчид хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд томилогдож ирээд удаагүй ч үр дүнтэй уулзалтуудыг хийж байна. Хоёр улсын эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтыг өргөжүүлэхэд анхаарч ажиллаж байна гэлээ. Тухайлбал, мэргэжлийн холбоодтой хамтран ноос ноолуурын салбарт тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийж, олон улсад танигдсан үндэсний брэнд бий болгоход дэмжлэг үзүүлсэн. Мөн Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хооронд байгуулагдсан Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай хэлэлцээр (Ил тод байдлын хэлэлцээр)-ийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллаж байна. Хэлэлцээр амжилттай хэрэгжвэл дараа дараагийн хамтын ажиллагаанд чухал нөлөө үзүүлнэ гэдгийг тэмдэглээд Улсын Их Хурал дахь Авлигын эсрэг лобби бүлгийн талаар лавлав.
Улсын Их Хуралд таван гишүүний бүрэлдэхүүнтэй Авлигын эсрэг лобби бүлэг байгуулагдсан. Бүлгийн гишүүд авлигатай тэмцэх асуудлыг зөвхөн төрийн байгууллагын үйл ажиллагааны хүрээгээр хязгаарлахгүйгээр хууль, эрх зүйн орчныг сайжруулахад манлайлж оролцдог гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр хэллээ.
Уулзалтаар талууд цаг үеийн бусад асуудлаар ярилцаж, санал солилцлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Сэтгэгдэл0
Буриад Хурц Монголчуудыг гүтгээд л шоронд хийчихдэг нь арай дэндүү байсан юм.
Төрийн авилгачид иймэрхүү уулзалтанд хэтэрхий жижгэдээд байдаг. Харин хэрсүү монголчууд оролцвол хамтын ажиллагааг сэв хийтэл өргөөд босгочихно. Даан ч эрх мэдэлд эмх замбараагүй авилгач коммунистууд байсаар байна.
Манайд заагаад яваа юм уу хаашаа юм. Ардчилал гэж хаана ч байхгүй. Улс бүр өөрийн газар орондоо өарсдийн замаар хөгж гэж Трамп хэлсэн шүү
Танай улс ижил хүйстнүүдийн гэр бүлийг батлах хууль гарга гэж шахаж яваа нь тодорхой. жой байден гэж нэг зөнөг залгасан амьтан хар обамаг ерөнхийлөгч байх үед ,-Бид бүх дэлхийг ижил хүйстэн гэр бүлийг баталдаг болгоно гэж солиорч байсан юм.Тэр ингэж солиорохдоо өөрийн найз түнш Арабын дарангуйлагчдаа тооцоонд оруулаагүй байх. Тэнд эмэгтэй хүнийг тэмээний хэмжээнд үнэлдэг хуультай байдаг. Эхлээд эр,эм хүнийг тэгш эрхтэй болгоно гэж хуцсан бол арай зөв байх байсан.ЛГБТ+ гэсэн лозунгтай энэ гажууд /+/ гэдэгтээ хүүхэд хүчирхийлэгч педофилүүд,амьтантай хурьцдаг зоофилүүд ,үхсэн хүний хүүртэй хурьцдаг гажууд гэхчлэн зүсэн зүйлийн сэжгийн гажуудыг оруулдаг. Их Монголд ийм сэжгийн юмыг зөвшөөрөх ёсгүй. Бид бол америк шиг зүсэн зүйлийн золбингуудын улс биш.Янкууд африкийн харууддаа л заадаг юм байгаа биз.