ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан Замын-Үүд, Гашуунсухайт боомтын экспорт, импортыг зохицуулах үүрэг бүхий ажлын баг Дорноговь аймгийн Замын-Үүд суманд өнөөдөр ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар Замын-Үүд боомтын гарах чиглэлд өдөрт дунджаар 100, орох чиглэлд 125-150 тээврийн хэрэгслийг улсын хилээр солилцох журмаар нэвтрүүлж байна. Боомтын хяналт, шалгалтын бүсэд ачаагүй 619, боомтын гадна экспортын ачаатай 51, ачаагүй 1280 нийт 1950 ачааны машин дугаарлажээ.
Ачааны машины дугаарлалт нэмэгдэж, энгийн үеийнхээс гурав дахин цөөн машин гарч байгаа нь Хятадын талын хязгаарлалттай холбоотой ажээ. Учир нь БНХАУ-ын талаас Монголын хилийн боомтод ариутгал, халдваргүйтгэлийн стандарт хангахыг шаардаж байгаа юм.
Өдөрт тогтоосон цөөн тооны автомашины квотод Замын-Үүд суманд ажиллаж буй төрийн байгууллагын албан тушаалтнууд давуу байдал үүсгэн өөр машин явуулж байна гэх иргэдийн гомдол иржээ. Энэ нь бараа эргэлтийг удаашруулж, өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэхэд хүргэж буйг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар тодотгов. Тиймээс энэ асуудлыг газар дээр нь шийдвэрлэхээр Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр Замын-Үүд, Гашуунсухайт боомтын экспорт, импортыг зохицуулах үүрэг бүхий ажлын баг байгуулсныг тэрээр онцлов. Тус ажлын багийн Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчөөр Ерөнхий сайдын зөвлөх Л.Алтангэрэл, орлогчоор ЗХЖШ-ын орлогч, Бригадын генерал Ц.Жавхланбаатарыг томилсон байна.
Зарим агентлагийн даргын шийдвэрээр Замын-Үүд сумын зарим байгууллагын удирдлагыг чөлөөлж, шинээр томилох, тэдгээр байгууллагын ажилтнуудыг нь өөр орон нутгийн ажилтнуудтай сэлгэн ажиллуулах шийдвэр гарсныг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар танилцууллаа. Тухайлбал,
ХХЕГ-ын даргын тушаалаар, хилийн 0108 дугаар ангийн захирагч, хурандаа Б.Нямбатыг чөлөөлж, оронд нь Сэлэнгэ аймгийн 0101 дүгээр ангийн захирагч, хурандаа В.Намхайнямбууг томилсон байна.
МХЕГ-ын даргын тушаалаар, Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Цогбадрахыг энэ сарын 9-нөөс чөлөөлж, оронднь НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулууныг сэлгэн ажиллуулахаар болжээ.
ГЕГ-ын даргын тушаалаар, Замын-Үүд дэх Гаалийн газрын дарга Д.Зоригоог өнөөдрөөс чөлөөлж, Улаанбаатар хот дахь Гаалийн газрын даргын түр орлон гүйцэтгэгч Б.Отгонсүхийг томилон ажиллуулахаар шийдвэрлэжээ.
АТҮТ-ийн захирлын тушаалаар, Замын-Үүд дэх АТҮТ-ийн салбарын дарга А.Хатансайханыг чөлөөлж, оронд нь Дорноговь аймгийн АТҮТ-ийн салбарын дарга н.Сүхбаатарыг томилон ажиллуулах болов.
Мөн ЦЕГ-ын даргын тушаалаар, Замын-Үүд сумын Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн хэлтсийн дарга, хошууч Х.Уранбаярыг өнөөдрөөс чөлөөлж байгаа аж.
Мөн өнөөдөр Замын-Үүд суманд АТГ, ЦЕГ, ТЕГ-ын хамтарсан ажлын баг ажиллаж Замын-Үүд боомтын авлига, албан тушаалын асуудлыг шалгаж, холбогдох хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж буйг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлэв. Одоогоор зургаан албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан бөгөөд цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авахаар прокурорын зөвшөөрөл гарчээ. Шан харамж авч том оврын автомашины дарааллыг дайруулан өөр автомашин оруулдаг гэх асуудлаар тэдгээр хүмүүсийн цаана байгаа албан тушаалтнуудыг лавшруулан шалгана гэдгийг мэдэгдлээ.
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар: "Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хамгийн гол зорилт бол авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх, төрийн хүнд суртлыг арилгаж, дийлэнх үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх юм. Анхан, дунд шатанд байгаа авлига, албан тушаалын асуудлыг шалгаж цэгцлэх ажил өмнөд хилээс эхэлж байна. Замын-Үүдийн "мафи" гэдэг зүйлтэй Засгийн газар тэмцэхээ илэрхийлж байна. Цаана нь олон боомтын асуудал яригдаж байгаа. Тухайлбал, Гашуунсухайт боомтод ижилхэн асуудал байгаа талаар иргэдийн хэд хэдэн гомдол ирсэн. Хилийн шалган нэвтрүүлэхтэй холбоотой авлигын асуудлыг цэгцлэх хамтарсан ажлын багийн шалгалтыг үргэлжлүүлэн зохион байгуулна. Ажлын багийн Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчид томилгоо авч ирсэн албан тушаалтнуудыг удирдан, ажлыг нь уялдуулж, ачаа барааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллана. Ариутгал, халдваргүйтгэлийг стандартын дагуу болгон ажиллуулбал, БНХАУ-ын талтай ачаа бараа нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэх асуудлыг ярилцах боломжтой" гэв.
Сэтгэгдэл0
МАНАН-д том цохилт өгөхөөр шийдчихэж. Амжилт!
Нийслэлээр дүүрэн төрийн байгууллагын авилгачид байна. Тэднийгээ шалгаачээ.
Шинэ компани Улс хоорондын ачаа тээвэрлэлт хийхийн тулд эхлээд дотооддоо 3-н жил тээвэр хийсэн туршлагатай байх ёстой гэсэн журамтай гэж байгаа. Гэтэл үүсээд нэг жил ч болоогүй “Баян зам” гэдэг компанид улс хоорондын тээвэрлэлт хийх эрх олгоод олон тооны С зөвшөөрлийн бичиг өгчихсөн, одоо ЭТТ-оос Чойр руу тээвэр хийх бүх эрхийг ямар ч тэндэр шалгаруулалтгүй хулгайгаар өгчихөөд компани болгоныг 120-н сая төгрөг өг гээд дарамтлаад сууж байнаа. Төрийн ажил хууль бус, хулгайгаар хийгдэж байна. Хуулийг уландаа гишгэсэн авилгач хулгайч Халтарыг "Баян зам"-тай нь барьж хориорой.
Тавантолгойн бүлэг ордоос их хэмжээний нүүрс хулгайд алдагдсан талаар Улсаа аврах ард түмний хөдөлгөөний төлөөлөл мэдээлэл хийлээ
Нүүрс алдагдсан асуудлаар Ерөнхий сайд Засгийн газарт чиглэл өгч Сангийн сайд Ч.Хүрэлбаатараар ахлуулсан 10 гаруй агентлагийг хамруулсан ажлын хэсэг байгуулагдсан. МХЕГ, ГЕГ, Татварын ерөнхий газар, Ашигт малтмалын газар зэрэг байгууллагууд хамтарч ажилласан. Шалгалтын явцад ГЕГ-аас өгсөн дүгнэлтэд Монгол Улсын гаалиар эх үүсвэр нь тодорхойгүй 390 мянган тонн нүүрс гарсныг тогтоосон байна. Мөн Хил хамгаалах ерөнхий газрын дүгнэлтэд 2013-2017 онд цөөн тооны ачааны автомашин маш олон буюу 35,000 удаа хил нэвтэрсэн талаар дурдсан байна. Зарим нь хоосон хил гарсан гэнэ. Хоосон гарсан гээд байгаа машинуудыг хууль хяналтын байгууллага шалгах ёстой. Нүүрс тээвэрлэдэг автомашинууд нэг удаадаа 80,000-125,000 тонн нүүрс тээвэрлэдэг. Үүнийг дундажлаад бодохоор 3 сая орчим тонн нүүрсний асуудал үүсэхийг үгүйсгэхгүй
хахаха МАНАН байсаар л байгаамуу? Хүрэлсүх эд нар чинь 2016 оноос хойш 5 жил эрх мэдэлтэй байгаагүй билүү?
Уул уурхайн компани хишиг арвиныг шалгаж өгөөчээ хамгийн их ашиг орлого олж байгаа хамгийн том томоохон төсөлүүд дээр ажил авч ажилж бгаа мөртлөө ажилчдын амралтын мөнгө өгдөгүй цалинг нь хувааж өгдөг болоод удаж байна монгол улсын хууль үйлчилдэгүй компани шүү
За зүйтэй шүү. Ард түмэнтэйгээ нийлээд хийвэл чадахгүй зүйл огт байхгүй шүү. Одоо АТҮТ, ЗТЯ-ны "С" зөвшөөрлийн мафийг үнсэн товрог болгоорой. С зөвшөөрлийн бичгийг Монгол компаниудаас булааж хужаа компаниудад өгч авилгал авдаг Халтар тэргүүтэй илжигнүүдийг бүгдийг нь дүүжил. Дараа нь мах экспортлох эрхийг хужаа компаниудад өгдөг гөлөгнүүдийг дүүжил.
горьдсон чинь голондоо, гозойдог чинь цавиндаа.
Гарын үсэг зөвшөөрөл дээр луу унжиж ажил гацаадаг хурган дарга нарыг шүүслэх хэрэгтэй
Тагнуул энд ажиллахгүй юм бол байгаад хэрэггүй.
Зөв л ажил эхэлж бна да энэ хэдэн сатгүүлч нэртэй хэдэн муухай хар хэл амтай хүүхнүүд хүмүүсийг зүгэар ажлыг нь хийлгэвэл зүгээр бна. Байнга л муулж доромжилж байх юм. Өөрсдөө тийм мундагуу. Мөнгөний л төлөө юу ч хийхээс. Буцахгүй энэ ажил эхэлж байгаа хүмүүсийг ажлыг нь тайван хийлгээч маш зөв ажил. Хийж бна
2 -р ээлжийн гахайнууд хоолондоо орж байгаа..Томилж байгаа улс нь ямар нэгэн шалгуур байхгүй дур мэдэн томилж байгаа нь МАН-ын 60 тэрбумын албан тушаалын наймаа явагдаж байгааг илтгэж байна...Эдгээр өөрчлөгдсөн улс Дэлгэрсайхан ,Халтар нарын мафийн улсууд .Эдгээр улсаар туг тахиад Дэлгэрсайхан ,Халтар нарыг яах ч үгүй нь ойлгомжтой.
МАН өөрсдийн бий болгосон авлига хулгай дээрэм өөрсдийн томилсон хулгайч нарын хулгайг шалгана гэж юу байдаг юм.Худлаа шоу үзүүлж байна.Худлаа шаагаад бай Нямбаатар аа .Зүгээр л өөрсдийн 2-р ээлжийн гахайнуудаа хоолонд нь оруулж байгаагаа хүлээ.
хүрэлсүх маягиин худал шоу гаалиин том дарга ачит хүрэлсүх хошногыг нь долоодог батболдын садан хяналтын босс гантулга амарбаясгалан тэргүүтэй говьалтайн мафи гүрж польш шиг ил тод шударгаар тэмц ингэхгүй бол шоу
Тавантолгойгоос хулгайд алдагдсан 450 мянган тонн нүүрсний асуудал дээр Нямбаатар чацга алдаад байдаг нь юуных вэ? Чацга алдахгүйгээр энэ асуудлыг хэзээ шалгаж эхлэх вэ? чадах уу Гөлөг өө
засгийн газар Хятадын талтай ойлголцож, хэл амаа ололцож чадахгүйгээ мэдмэгц дотоодын төрийн албан хаагчид руугаа дайрч бх шив дээ. Үнэхээр шившигтэй поп засгийн газар!!1
Хохь чинь .Хүрэлсүх гэж хэн та нарыг далдаганаж хошногоны нүхээ тосол гэсэн юм.Хохь чинь..
Зиаа! Одоо л нэг юм Хитадтайгаа адилхан шаардлага тавьдаг болох нь дээ. Адил шаардлага тавихгүй болохоор яагаад ч болку юм билээ.Ажилаа хийж чадку болохоороо манайх ардчилсан улс болохоороо яаж ч болку бн гээд гуцаад зогсож байдаг юм! Хитадын тал болоод бн ш дээ!! гэхээр Хитад коминист улс юм чинь аргагүй ш дээ !! гэж ам тагалдаг юм.
Amjilt
Сүржин эхлээд даржин дуусгах вий.Хүний мууг үзэх гэсэн юм биш.Нилээд олон хулгайчийг торны цаана хийх хэрэгтэй болох байх. Эд нар чинь жинхэнэ хүний муу үзсэн амьтад.
Дараа нь Өмнөговь руу орж Засаг дарга, ИТХ-дарга, МХГ-ын дарга, Хил, Гаалийг сайн шалга.
Засгийн газрын заазуур ажиллаж эхэлсэн юм биз дээ. За болтугай.
30 жил авилгалтай тэмцэж байна, гээд байсан одоо л дөнгөж эхэлж байгаам уу? 30 жилийн дараа одоо хойноос эхлэж нэг үзье гэх нь тодорхой. 60 жилийн дараа баруунаас эхлэнэ, 90 жилийн дараа зүүнээс. 120 жилийн дараа одоо л бид ойлголоо УБ аас эхлэх ёстой байсым байна гэнэ дээ
Зөв сайн ажиллаж байна амжилт хүсье
Удсан гаалийн байцаагчидыг зөрчил гаргаагүй ч гэсэн хольж сольж сэлгэж ажиллуулах нь чухал соц нийгмээс авах юм их байна
Худлаа сүржигнэхээ л байчих л даа :)
Itgel turuhgui b. Show met l sanagdchihlaa.
Цар тахлаар гадаад орнуудаас өгсөн тусламжийн зарцуулалтын тайланг АТГ яагаад шалгахгүй байна вэ? Хүрэлсүх Оюун-Эрдэнэ нар хуваагаад идчихсэн юм биш биз?
Сонгуульд ихэнхийг нь зарчихсан. Энэ талаар тусламж өгсөн улсуудад мэдээлж олон улсад мэдээлэл тараах хэрэгтэй.
баяр авилгачаа суллаж хаячихаад жижиг жарайхайнуудаар тахил өргөх хаха.
Nyambaatar pizda mini um hiih gej baigaa bol Batbold pizdaagaasaa Ehelchih tegvel Chamaig humuus pizda gej Helehgui bolno.
Нөгөө мөнгөний орд дээр болдог шиг л юм боллоо. Сайд нь өөрийгөө цагдаа, тагнуулын дарга гээд ойлгочихсон юм шиг л аашлах юм. Иймэрхүү жүжиг цаанаа өөр л зорилготой байдаг дөө. Иргэдийн зүгээс Засгийн газрыг шүүмжилж байгаа, ард иргэд олноороо үхэж байгаа, халдвар замбараагаа алдсан, эмч нарын шаардлага гэх мэт бараан юмнуудаа мартагнуулж, сулруулах гэсэн л жүжиг байна шүү дээ. Өөрсдөө хариуцлага хүлээхгүй, доод хүмүүсээрээ туг тахих гэж л оролдож байна шүү дээ. Өөр юу ч биш. Үр дүн ч гарахгүй. Энэний оронд ачаа, бараагаа хурдан оруулж гаргах ажлаа л хөөцөлдмөөр юм.
СүШюЖан Батболдын хүргэн Асралтыг ,цаашлаад Сүшюжан ,дахиад цаашлаад Сүшюжаны бууны нохой Хүрэлсүхийг шалгах хэрэг болох нь дээ. Шалгах эсэхийг харж байя
Та ингэж сүр болгож шаадагаа л больчих л доо. Яахуу тэмцээд тэрбум тэрбумаар нь авилга аваад баригдаад 40-н саяар торгуулаад л болчино ш дээ. Ашигтай байгаа биздээ. Авилга өглөө гайгүй местэн дээр очлоо тэрбум тэрбумаар нь авилга авлаа баригдлаа гэхэд торгууль эсвэл өршөөл гүйцээ. Ашигтай байгаа биздээ.
өөрсдөөсөө эхэл
Эхэлсэн ажиллаа дуусгаарай...АМЖИЛТ!!!
Sv. Batboldiig shalgaj shorond hiidee. Emeeltiin hujaa nariig huuj gargaj mahaa ard tvmendee hymd uguhiig bodooch hulgaich mine ogtsoruulna shvv ajilaa hiij chadahgvi bol
УИХ засгийн газар маш зөв ажилаа эхлэж энэ авилга албан тушаалтанг ингэж нэг цэгцлэх нь зүйтэй хэдий оройтож буй ч гэсэн нэг цэгцэрвэл доод доод шатандаа цэгцрээд явах байх энэ бол энхний сануулга цаашдын ажилд нь УИХ засгийн газрын гишүүд сайдууддаа амжилт хүсье
Дэмжиж байна гэхдээ Эздий нь барь. Шалга Хорь
Awilgalig bvren arilgah heregtee Zow ym hiij bgaad bayralla amjilt
ungursun boroonii araas tsuw numurluuduu.zasag Denduu zaluudaj bn daa
Цэгцэл бүр үнэнээсээ цэгцэл худлаа шоу хийж болохгүй монголын хууль 3 хоног байж болохгүй шүү
СХД с худалдаа үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл хүсээд 45 хонож бна Үнэн хүнд суртал гэж юм энд бна