Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор, профессор, "ТВ-9" телевизийн Ерөнхий Захирал Т.Баасансүрэнгийн бичсэн "Бөмбөрцөг бөөрөнхий" нэртэй, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан таван эрхэмийн тухай эргэцүүлэл хөргийг цувралаар хүргэж байна.
Бөмбөрцөг бөөрөнхий
/Эргэцүүлэл хөрөг/
Хувь заяаны сонирхолтой заяа тавилангаар гэх юмуудаа миний бие Монгол Улсын сүүлийн таван ерөнхийлөгчтэй ямар нэг байдлаар ойртож холдож явсан байх юм. Өмнөх он жилүүд буюу БНМАУ-ын удирдагч Юмжаагийн Цэдэнбал, Жамбын Батмөнх нарын үед удирдлагад нь бас хамт ажиллаж байлаа. Тэр хоёр бол цалингаас цалингийн хооронд маньтайгаа адилхан амь зуусан манай үеийнхэн. Онцын огцом ялгаа байхгүй. “Тойрон хүрээлэгчид” хэмээх хилс хэрэгт тулгагдаж бүтэн гурав дөрвөн жил мөрдөгдөж байцаагдаад ард түмнээсээ арван төгрөг ч мэхэлж завшаагүй нь тогтоогдож сүүлд ариун нэр нь аяндаа цагаатгагджээ. Харин тэдний үйл хэргийг үргэлжлүүлэгч Монгол Улсын сүүлчийн таван Ерөнхийлөгчийн түүх намтар бол их өөр юм. Шинэ цагийн хүмүүс. Тэдний тухай “Ерөнхийлөгчийн тод мөр, том толбо” шинжлэлт нийтлэлийг чадан ядан тэрлэв. Хэн нэгнийг нь хэтрүүлж магтсангүй. Гайтуулж шүүмжлэхийг ч урьтал болгосонгүй. Байгаа байдлаар нь өгүүлэн хүүрнэв. Тэр бүхнээ товчлон хураангуйлж тус бүрт нь нэг нэг жижигхэн хөрөглөл бүтээлээ. “Ерөнхийлөгчийн тод мөр, том толбо”-ын агуулгын хураангуй гэж ойлгож болно. Таалан соёрхоно уу.
Ховсдогч Ерөнхийлөгч
/Халтмаагийн Баттулга/
Монгол Улс сүүлийн гучин жилд таван ерөнхийлөгчийн нүүр үзэв. Тав дахь нь Халтмаагийн Баттулга. Дүрслэх урлагийн дунд сургуульд зураачийн мэргэжлээр суралцаж байсан. Урлагийн сургуулиас их юм сурсан. Хүнд их юм өгдөг газар. Аливаа зүйлийг өөр нүдээр харах дадал олсон гэж тэр хэлдэг. Ерээд оны ардчилсан хувьсгалын эхлэлийг залуу уран бүтээлчид тавьсан юм. Нийгмийг тэд нойроос сэрээсэн гэж ярих дуртай.
Тэгж суралцаж байхдаа өмд цамц оёж, пянз зарж, арилжаа наймааны алсын замд гарсан байдаг. Дээд боловсролгүй. Дунд боловсролтой, түүнийгээ хэнээс ч нуудаггүй. Харин ч хэлж ярих дуртай. Түүнийг нь сэтгүүлч Д.Төрмөнх АНУ-ын Ерөнхийлөгч Авраам Линкольнтой зүйрлэж жирийн нэг гуталчны хүү аугаа том орны төрийн тэргүүн болж чадсантай юуны ялгаа байна гэж бахархах өнгө аясаар бичсэн нь бий. Өнгөрсөн зууны ерээд онд манайхнаас цөөнгүй нь ийш тийш явж энд тэндхийн их дээд сургуулийн хавтас өвөртөлж ирцгээсэн. Түүх намтартаа түмэн янзын цол гуншин бичиж чимэглэдэг болсон. Заримыг нь ч худалдаж авсан байж мэднэ. /ОХУ-ын зах дээр их, дээд сургуулиас эхлээд элдэв шинжлэх ухааны докторын диплом хүртэл худалдаж байсан цаг үе бий./ Тэр нь илэрч дуулиан шуугиан тарьсан нь ч нэг биш бий. Халтмаагийн Баттулга харин тэгээгүй. Тийм боломж түүнд байсан ч тоож ч бодолхийлэлгүй өнгөрсөн.
Түүний түүх намтар сонирхолтой. Адал явдлын кино адил сонин. Сайд, тамирчин хоёр л гадаад улс оронд явдаг юм байна. Юм үзэж нүд тайлъя гэж зориглоод спортын ертөнцөд хөл тавьжээ. Төрсөн дүү Х.Баттуул нь чөлөөт бөхөөр хичээллэж 19 настайдаа улсын аварга болж, гадаадад явж барилдаад ахдаа бохь авчирч өгч, зурагтай футболк бэлэглэж, чихэвчний хөгжим үзүүлээд хорхойг нь бүр ч хөдөлгөчихсөн гэдэг юм.
“Хөдөлмөр” нийгэмлэгийн чөлөөт бөхийн дугуйланд ороход нь Намшир багш нь чи самбо, жүдогоор явах хүүхэд байна гээд Жадамба, Буядаа багшид хүлээлгэж өгчээ. Бэлтгэл хийж барилдаж эхэлсэн байна. Эхлээд шууд хотын аварга, улмаар улсын аварга болсон гэнэ. 1983 онд хүсэл мөрөөдөл нь биелэн хорин настайдаа гадаадыг зорьж дэлхийн аваргын тэмцээнд оролцжээ. “Сразу майор” гэдэг шиг Дэлхийн аварга болчихоод эх орондоо нүүр бардам эргэж иржээ.
Түүнд нэг ховор чанар байв. Айдаггүй, бас шантардаггүй. Эр биеийн бяр чадал, эзэн Чингисийн үр садын сүр сүлдийг үзүүлж шуугин дайрч ороод бүдрүүлж, тонгоруулж, бүр дээр нь гаран тэнгэр харуулж байгаад бүргэдийн дэвэлтээр ялж дийлэн гардаг байлаа. Бөхтэй, бяртай, бас мэхтэй арабын нэг орны алтан медалийн эзэн аваргатай тэр яг л тэгж барилджээ. Нүд ирмэхийн зуурт тэнгэр, газар эргэлдэн байраа сольсон байна. Айлын бөх гайхан алмайрч “энэ юу болоод өнгөрчих вэ, арай намайг ховсдчихсон юм биш биз” гэж гайхшран шүүрс алдаад толгой сэгсэрч байсан гэдэг юм. Энэ үг түүнд их содон сонсогджээ. Ховсдоод байхдаа ч яахав дээ, хурдтай гэвэл харин болох байх гэж боджээ. Мөнхбат аварга барилдаад газар шороодох хүртлээ угсруулж хийх мэхээ ухаж бодож чаддаг, бас хийдэг гэдэг, тэр л зөв юм байна гэж бодогджээ.
Гэр хорооллын боргил залуу нэг удаа самбо бөхийн холбооныхоо ерөнхийлөгч Л.Энэбишид “Би дэлхийн аварга болчихсон ч байргүй хэцүү байна” гэж зориглон гомдоллоход цаадах нь “Дахиад нэг алтан медаль авчих, тэгвэл байр өгье” гэхээр за гээд л шуудран дайрчихаж. 1988 онд Улаанбаатарын Дэлхийн цомын аваргын тэмцээнээс аваргын хоёр дахь алтан медалиа аваад орон сууцаар шагнуулсан байдаг юм. Дэлхийн аваргад, дэлхийн цомд тус бүр гурван удаа барилдаж хоёр алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртжээ. Гадаадад явж юм юм үзлээ, гайгүй ч олон медальтай боллоо. Одоо боллоо, зорилго биеллээ гээд их спортоо гэнэт орсон шигээ мөн л гэнэт орхиод бүр өөр ертөнц рүү алхан орсон байна.
Тэр нь ганзгын наймаа. Гахай зөөж газар үзэж, түмэн зүгт зорчин буман хүнтэй танилцаж эхэлсэн аж. Аажмаар арилжаа наймаа нь өргөжин тэлжээ. Шар таксийг зуу зуугаар нь оруулж ирэн гүйлгэж, саятан сугалаа санаачлан мянга мянгаар нь хуйлруулж, диско клубууд нээж залуусын зүрх сэтгэлийг соронздон татаж, супермаркет ажиллуулан айл гэрийн эзэгтэйчүүдийг чөдөрлөн тушиж... Тэр хэрээр бор төгрөгийг боодол боодлоор цуглуулж, түүнийгээ ногоон дойлуур болгон чангалж... нэг л мэдэхэд “Баянгол” зочид буудал, “Талх чихрийн комбинат”, “Мах импекс”-ийн эзэн болчихсон байжээ.
Энэ бол түүний чин зүрхний хүсэл мөрөөдөл нь, өөрөөр хэлбэл “Загалмайлсан эцэг” киноны утга санаанд бүрэн автаж мафийн толгойлогч болохоор өвчилж, арван долларын өдөн курткийг зуун доллар болгон дамлах ухаан сийлж явснаас нилээд хойшхи үеийн үйл явдал бөгөөд Женко жинхэнэ томорч эхэлсэн цаг үе. Нийслэл Улаанбаатарт байгуулсан супермаркетын дэлгүүрүүддээ урьд нь төдийлөн үл үзэгддэг байсан бүтээгдэхүүнүүдийг буюу “ногоон” хурганы арьс нохойн битүү туурай”-наас бусдыг харьцангуй хямд үнээр санал болгож хэрэглэгчдийг дасган идээшлүүлэх тактик нь амжилттай хэрэгжиж нэг мэдэхэд нийслэлийнхний хөлд битүү дараастай байдаг болжээ. Ганзгын наймаагаар овоо хэдэн янчаантай бологсод, сайд дарга нарын авгай хүүхдүүд, өөрсдийгөө бусдаас дутах юмгүй “дундаж давхаргын” гээд ойлгочихсон даржин сэхээтнүүд бүгдээрээ түүний шинэ үйлчилгээ рүү соронз адил татагдаж түнтийсэн түрүүвч нь шалчийж, хээнцэр хэтэвч нь налчийж байлаа. Женко бага үнэтэй бүтээгдэхүүнүүдээр их ашиг олох тусам барьцаа алгуурхан чангалж, үнэ ханшаа үл мэдгээр өсгөн хэрэглэгчдийнхээ хэрэгцээнд нийцүүлэн нутагшуулж байв.
Орой, шөнийн баар цэнгээний газрууд нь оюутан голдуу залуусаар пиг дүүрч шар айраг мэлтэлзэн, шилтэй цэнхэр цэлэлзэж дуу хуураар халгиж бялхана. Караоке хэмээх цоо шинэ үйлчилгээнийх нь гадаад, дотоодын дуу хөгжмүүд зөвхөн залуусыг төдийгүй ахимаг насныхан, албан хаагчдыг ч хуйлруулан чангаана. Хөгжим эгшиглэж дуулах дууных нь үг бадаг дэлгэц дүүрэн тодрох нь аятай таатай төдийгүй зугаатай, хөгжилтэй ажаам. Аяга тагш юмандаа ам халсан үйлчлүүлэгчид нэг мэдэхэд наадамд гурван даваатай, найранд гурван дугараатай ”мэргэжлийнхэн” болж хувирдаг байлаа. Яам газар, пүүс компани, аж ахуйн нэгжүүд, сургууль соёл, эмнэлэг, үйлчилгээнийхэн... ер нь хавтгайдаа ажил тармагц хэсэг хэсгээрээ хэлхэлдэн караокеддаг шинэ моод нийслэл хотыг нөмрөн дэлгэрсэн билээ. Аяга шар айраг шимж, хундага галзуу харыг залгилж, цээжээ онойтол чадал мэдэн хэд чанга хашгираад орхихоор шалдар балдар өдрийн шаралхал дээрэлхэл, алжаал ядаргаа агшин зуурт арилан тайлагдаж, зовлон шаналал хийсэн одоод амьдрал тэмцэл “мянга нэгэн шөнийн үлгэр” шиг жаргалтай сайхан болоод ирнэ.
Миний багшилдаг их сургуульд манай нутгийн нэг банди сурдаг байв. Сэргэлэн цовоо хүүхэд, сурлагаар ч муугүй. Үе үе өглөөд унтаж хичээл тасалчих гээд байдгийг эс тооцвол өөлөх зүйл байхгүй. Хагас жилийн шалгалт болтол сургуулийн сургалтын албанаас түүнийг шалгалтад оруулж болохгүй, хагас жилийн төлбөрөө төлөөгүй байна гэлээ. Учир байдлыг өөрөөс нь асуувал удахгүй төлчихнөө багшаа л гээд өнгөрөв. Тэгтэл тэр өдөр эцэг нь утасдав. Хүүгээ хичээл сурлагадаа ямар байна гэж асууж байна. Хичээлдээ явж байгаа, харин хагас жилийн төлбөрөө яагаад хийгээгүй байгаа юм бэ, улирлын шалгалт эхэлчихсэн байдаг гэж учирлавал эцэг нь ихэд гайхаж өөрт нь өгөөд явуулсан шүү дээ гэлээ.
Хэрэг мандаж өнөөх нөхрийг үтэр түргэн дуудаж авчран байцаавал аав ээжийнхээ өвөртлүүлж явуулсан сургалтын төлбөрөөр ангийнхнаа дайлж цайлаад салхинд хийсгэчихсэн нь баригдав. Женко-гийн караокегийн мэргэжлийн үйлчлүүлэгч, байнгын хүндэт зочин болж хувирсан байлаа. Ийм нөхөр нэг биш нэг хэсэг байгаа даа гэж бодоход хүйтэн хөлс чийхрах шиг болж билээ. Караокед ховсдуулчихсан байв. Ингэж л тэр илбэдэж чадаж байсан юм.
Женко ерээд онд Монголд саятан сугалаа санаачилж, шар такси бөөн бөөнөөр нь оруулж ирсэн хэргийн эзэн. Социализм гэгчээс капитализм хэмээх цоо шинэ өөр ертөнцөд дөнгөж хөл тавьж буй монголчуудад эдгээр нь бас л шив шинэхэн зүйл байлаа. Хүн бүр саятан болохыг мөрөөдөж байсан цаг үе. “Саятан” сугалааг багц багцаар нь худалдан авч аз хийморио сорьцгоов. Тэднээс хэд нь шинэ цагийн саятан болсныг үнэндээ би мэдэхгүй юм. Харин кино найруулагч С.Баярсайхан “...юм үзээгүй ард түмэн “Саятан” сугалаанд сэгсрүүлээд дууссан даа. “Саятан” сугалаагаар хэн ч саятан болсонгүй, харин манай Ерөнхийлөгч ганцаараа саятан болж төгссөн билээ” гэж бичсэнийг уншиж байсан. Үнэн ч байж магадгүй.
Саятан сугалаанаас дутахгүй их мөнгийг Женко шар таксинаасаа олж чадсан нь маргаангүй юм. Тав, арвыг биш таван зуун ширхэгээр бөөндсөн гэлцдэг юм.
Тэр үед Улаанбаатарт шар өнгөтэй машин тэрэг ер байсангүй. Нэг л мэдэхэд энд тэндгүй шар цоохор цох гэлтэй жижигхэн тэрэг дэвхэрч цовхорч дэгдэн харайлгаж явдаг болчихсон байв. Түүнийгээ Женко эзэмшигч эзэнд нь гэрээгээр хүлээлгэж өгөөд өөрт нь өмчлүүлсэн юм гэнэ лээ. Энэ тэрэг чиний хувийн өмч. Яаж эдэлж хэрэглэх чинь чиний хэрэг. Гагцхүү өдөр бүр төдөн төгрөгийн орлого олж, түүнийгээ оройд нь багтааж миний дансанд оруулж тушаасан байх үүрэгтэй. Өөр зүйлийг чамаас шаардахгүй. Өнөөдөр чамтай гэрээ байгууллаа, яг тэдэн хоногийн дараа энэ машин эзэмшигч чиний хувийн өмч болно гэжээ. Таван зуун иргэн ингэж гэв гэнэтхэн хувийн машинтай болчихож байгаа юм. Хувийн өмчийн эдэлгээ хэрэглээ, арчилгаа тордлого шал ондоо шүү дээ.
Энэ бол гэрээ байгуулагч тухайн хүнд тэнгэрээс унасан гэв гэнэтийн олз байв. Авсан машинаа аминаасаа илүүтэй хайрлаж, арчиж зүлгэн тордоно тойглоно гэдэг тоймгүй. Оруулах ёстой орлогыг нь түргэхэн оруулах гэж өдөр, шөнөгүй гүрдийж дөрвөн зүг найман зовхист тасралтгүй давхихаасаа ч сийхгүй. Нэг л мэдэхэд Женкогийн шар цоохор такси аймаг хотгүй тархчихсан байж билээ. Уг нь хот газрын засмал замын зориулалттай намхан, хүчтэйхэн үлээчихвэл тэр чигтээ хийсчихмээр жижигхэн тэрэг шүү дээ. Гэтэл Өвөрхангай аймаг, Орхон голын алдарт Улаан цутгалангийн хад чулуун дундуур хамж явсан гэвэл та итгэх үү? Би өөрийн нүдээр үзсэнээ хэлж байна шүү. Тэнд чинь УАЗ-469 машин л тэнхээ зааж тэмцэн зүтгэдэг бартаат газар. “Энэ золбин шар энд юу хийж явдаг байна вэ” гэж ач хүү минь ангайн гайхаж асууж байсныг би ер мартдаггүй юм. Түмэн олон түүнд “золбин шар” хэмээх зохицсон нь аргагүй ончтой оноосон нэрийг олж хайрласан нь энэ байлаа.
Женкогийн энэ мэтээр амьтан хүнийг ангайлгаж гайхшруулсан, овсгоо гаргаж олон түмнийг нүд бүлтийлгүүлэн, чих дэлдийлгэсэн нь нэг биш. Нилээд зүйлийг хэлж ярих хэрэгтэй болно. Тэгэвч тэр бүгдээс давж гарсан нь, “даравч далдайж булавч бултайдаг” нь 17 чингэлэг спиртийг ганцхан хоногийн дотор ус болгож хувиргасан алдарт илбэ. Энэ нь яах ч аргагүй ном сударт бичигдэж, түүх бичлэгт тэмдэглэгдэж үлдэнэ.
Монголын түүхэнд олон давтагдахгүй нэн зоримог үйлдэл. Муухан детектив зохиолыг ч давж гарна гэж сэтгүүлч Д.Дамдинжав тодорхойлжээ. Үнэхээр тийм юм. 1997 онд урд хөршөөс Монгол Улсын хилээр 17 чингэлэг ачаа орж ирсэн аж. Бичиг баримтыг үзэж газар дээр нь шалгаж нягталсан гаальчид 340 тонн спирт болохыг олж тогтоожээ. Эхлээд тэд өөрсдөө ч нүдэндээ ч итгэсэнгүй, тархи толгойд нь үнэндээ багтаж өгөхгүй байсан гэнэ лээ. Үнэрлэж, амталж үзээд ч зарим нь итгэж чадахгүй байсан гэдэг юм. Сорьц дээж авч байж л сохроогүй гэдэгтээ сая үнэмшицгээжээ. Ингээд бүр зураг хөргийг нь авч төв телевизийн зураглаачаар бичлэг хүртэл хийлгэж баталгаажуулаад 1997 оны 10 дугаар сарын 5-ны шөнө АН-ын угшилтай УИХ-ын гишүүн асан Г.Билэгсайханы нэр дээр бүртгэлтэй “Билэг” хэмээх баталгаат гаалийн агуулгын хяналтын талбайд лацдаж ломбодоод битүүмжлэн хадгалуулсан байна.
Хилээр оруулж ирсэн 17 чингэлэг спиртийг ус, ариутгалын бодис гэж гаалийн мэдүүлэгт тэмдэглүүлж хуурамч бичиг баримт бүрдүүлсэн байж. Хил, гаалийн хяналтынхан бүх зүйлийг ном дүрмийн дагуу үйлдэж бүртгэж нотолгоожуулсан байна. Маргааш өдөр нь ирээд үзвэл бүх зүйл байр байрандаа, хөдөлгөсөн хөндсөн зүйлгүй. Гагцхүү ганц өдрийн өмнө тагнай түлж, хэл чимчигнүүлэн шатаачих гэж байсан 96 градусын цэвэр спирт ариутгалын бодис, ус болж хувирсан байсан гэнэ.
Монголын битгий хэл дэлхийн түүхэнд урьд хожид үзэгдэж харагдаж, сонсогдож дуулдаж байгаагүй гэмт хэргийг илрүүлчихлээ гэдэгтээ өчүүхэн ч эргэлзэх зүйлгүй гүн итгэлтэй байсан хил гаалийнхан, ялангуяа уг булхайг уудлан илчилж баталгаажуулсан байцаагч модон хөшөө шиг хөдөлж чадахгүй хөшин гайхширчээ. Уулга алдан цочирдож, ухаан санаа булингартан цээж дотор бачимдаад үг ч хэлж чадахгүй дэмий л ам ангалзавч юу хэлж буй нь үл ойлгогдоно. Энэ чинь юу вэ, ийм юм байж болох уу хэмээн гагцхүү ухархайдаа багтаж ядан эргэлдэх хоёр нүд нь л хэлж байв. Ид шид үү, илбэ ухаан уу хэн ч хэлж мэдэхгүй байв. Тэгтэл тэнд байгсад дотроос хэн нэг нь сая санаа авч “тэгж ч наргихгүй шүү хө, яах ч аргагүй яс баталгаа бий. Төв телевизийн бичлэг дээр өнгө дүрс, хээ хуартайгаа өдөр, цаг, минуттайгаа бичээстэй байгаа. Түүнийгээ авчирч тулгаж үзье” гэж хашгирчээ. Тэр даруй унаа тэрэг, утас шөрмөс болж түргэн жагсаал авцгаав. Хүн бүр дор бүрнээ өчигдрийн үйл явдал, акт тогтоолтын амьд гэрч болцгоож ам амандаа гэрчлэн шуугилдав.
Удалгүй төв телевизийн их студи руу явсан элч хоосон гуяа ганзагалан уруу дорой царайлсаар урамгүйхэн буцаж иржээ. Урд орой нь үл мэдэх хар масктай хутга шөвөг далайсан аймшигт дээрэмчид үндэсний телевизийн студид дайран орж ирээд бүтэн цагийн бичлэгийг нь хуу хамж аваад зугтан алга болсон байлаа. Арайтай л хүн амины хэрэг гарсангүй. Азтай, эзтэйгээ гайхалдан шуугилдсан хэдэн хүүхэн тэнд байна гэнэ. Эл мэдээ тэдэнд гэрэл гэгээтэй гэгээн цагаан өдөр тэнгэр дуугарч аянга ниргэх шиг л сонсогдсон байна.
Хэн ч, юу ч хэлж чадахгүй алмайран гайхацгаав. Гэмт хэргийг илрүүлэгч гаалийн байцаагч “ховсдчихлоо гэж үү” хэмээн амандаа аяархан дуугарчээ. Гэвч энэ үгийг бүгд сонссон байв.
Женко жигтэйхэн хурдтай ажиллаж чаджээ. Ганцхан шөнийн дотор бүхэл бүтэн цуврал детектив киноны үйл явдлыг үнэн болгож 17 чингэлэг спиртийг ус болгон хувиргаж, төв телевизийн бүтэн цагийн бичлэгийг үзвэл үнс, харвал хальс болгож чадсан байлаа. Одоо бол гэрчлэх баримт байхгүй, хоосон протокол, хэнд ч хэрэггүй хэдэн өгүүлбэртэй гаалийн байцаагчийн акт л үлдсэн аж.
Энэ бүхнийг илбэ гэж хэлэхгүй бол өөр юуг ид шид гэж нэрлэх юм билээ дээ. Хүн төрөлхтөний түүхэнд ийм сонин содон зүйл өдрийн од шиг ховорхон тохиолдож байж. Буурал түүхийн алс тэртээд Кана хот дахь нэгэн том хурим найрын үеэр Еисус Христ эхийнхээ хүсэлтээр 380 литр усыг дарс болгон хувиргаж бурханы аугаа их хуч чадлыг харуулсан хэмээн Библ судрын 2:1-12-т домоглон бичиж үлдээжээ. Хурим найранд нь хувь хүн би бээр өөрөө биечлэн оролцох аз завшаан тохиогоогүй болохоор тийм, үгүй гэж хэрхэн хэлж чадах билээ.
Судар номд бичсэнээс үзвэл архи дарсыг ганц тарнидан үлээгээд ус болгож хувиргадаг ухаантан хутагт хувилгаад Монголд байсан гэлцэх юм билээ. Чихээр сонссон ч, нүдээрээ үзээгүй болохоор баталж нотолж бас л чадахгүй. Харин манай Женко буюу Монгол Улсын 5 дахь Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга болохоор ганцхан шөнийн дотор 340 тонн спиртийг ус болгон хувиггаж чадсан байгаа юм. Энэ үйлдлийг нь Еисус Христээс ч давж гарсан аугаа том адал явдалт үйл явдал гэж хэлж болно. Яах ч аргагүй Монголд болж өнгөрсөн бодит зүйл. Баримт нотолгоотой, олон олон амьд гэрчүүдтэй.
Тэгэхдээ ухаант мэргэн уншигч та углуургаар нь ухаж төнхөж ойлгоорой. “Онцгой албан татваргүй 340 тонн спирт ийнхүү маш нууц үйл ажиллагааны /операцийн/ дор монголчуудын ходоод руу цутгасан гэж болно. Яг тэр үед Женкогийн хөрөнгө 10 дахин нугарсан байх магадлалтай” гэж сэтгүүлч Д.Дамдинжав бичжээ.
Даян дэлхийг биш юмаа гэхэд даяар Монгол Улс, бүх монголчуудыг гайхшруулсан Женкогийн дараагийн сод үйлдэлд яах ч аргагүй 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өрсөлдөөн зүй ёсоор орно. Монгол Улсын төрийн тэргүүнээр тасралтгүй найман жил заларч монголын нийгмийг бужигнуулсан Цахиагийн Элбэгдорж өөрийн залгамжлагчаа тодруулчихаад байсан цаг үе. Тэр нь Миеэгомбын Энхболд, 2016 оны Улсын Их Хурлын сонгуульд 65 суудал авч парламентад үнэмлэхүй олонхийг бүрдүүлсэн эрх баригч МАН-ын дарга. Урьд нь Монгол Улсын ерөнхий сайдаар ажиллаж байсан тэрбээр Улсын Их Хурлыг толгойлж, Засгийн газрыг ч хурууныхаа үзүүрээр хөдөлгөж байв. Албан ёсоор зарлаагүй л болохоос үнэн хэрэг дээрээ Миеэгийн хүү Их Хурал, Засгийн газрын аль алиных нь жолоог өөрийн гарт чанга атгаж байлаа.
2009 онд Намбарын Энхбаярыг өөрийн болоод өрөөлийн хүчнүүдтэй нийлж өшиглөж унагаад Монгол төрийн толгойд гарч ирсэн Цахиагийн Элбэгдорж бүтэн найман жилийн турш залгамжлагчаа хэнээр тодруулахаа өдрийн бодол, шөнийн зүүд болгон байж бодож бясалгажээ. Ардчилсан нам түүний атганд багтаж байлаа. Айлын тал буюу Ардын Намын толгойлогчид Санжийн Баяр, Миеэгомбын Энхболдоос эхлээд цөөнгүй нь түүнийг талархан дэмжиж тал засч байв. Ойрын бус уртын сунгаанд давхиулах хурдан хүлгийг сайн уяач түмэн зүйлээр түншиж, мянган шинжээр шинжиж тодорхойлдгийн адил Цахиагийн хүү хүний өөрийн “шижир алтууд”-ыг ахин дахин үнэрлэж, бүр хазалж амталж үзэн өөрийн гэсэн өвөрмөц шүүлтүүрээр шүүж шалгаж байв. Тэр олон жилийнх нь онцгой том сорилт шалгуурыг амжилттай дааж гарч чадсан нь Миеэгомбын Энхболд. Залгамжлагчаа зовж зүдэж байж тодруулж аваад дөрөө нийлүүлэн харшуулж Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд уяа сойлгыг нь ханатал тааруулж, хантайртал чавхруулж байв. Монголын нийгэмд дараагийн 5 дахь Ерөнхийлөгч бол Миеэгомбын Энхболд мөн гэсэн ойлголт түгэн тархаж, Монголын толгой баячуул сая доллараар мөрөө тавихаасаа ч буцахгүй итгэл үнэмшилтэй болоод байсан цаг үе бол 2017 он. Ийм нөхцөлд эрх баригч намын нэр дэвшигчийн эсрэг, эзэн хаан Элбэгдоржийн хүсэл зоригийн өөдөөс аймшиггүйгээр сөрөх сачийтай бөгөөд цөстэй аавын хүү бараг байгаагүй юм. Хад мөргөж духаа хагалан хамраа шалбалж, хавиргаа хугалуулахыг хэн хүсэх билээ дээ, тэнэгтэж солиороогүй л юм бол.
Энэ бүхнийг Женко мэдээгүй биш мэдэж байсан ч зориг өчүүхэн ч үл шантарч арван метрийн зузаантай хойт мөсөн далайн мөнхийн цэвдгийг “Арктика” хэмээх атомын мөс зүсэгч хөлөг онгоц зүсэн орох адил гэрлийн хурдаар шумбан дайрч цас мөсийг шажигнуулан хэмхчиж эхэлсэн билээ. Энэ бол ухаант хүний санаанд оромгүй, хэрийн эрийн толгойд багтамгүй том алхам байлаа.
Сүүлд АН-ын доторх нэр дэвшигчдийн сунгаанд орж өрсөлдсөн нэг лидер надад “Баттулгыг барж идэхгүй юм билээ, баруун солгойгүй мөнгө шидэлж байгаа юм чинь. Хоосон ядуу ард түмэн чинь ходоодоороо саналаа өгөөд сурчихсан юм байна шүү дээ” гэж учирласан удаатай. Үнэний үндэс буйг үгүйсгэх аргагүй. Энэ бол самбо бөхийн дэлхийн аваргын гаршсан ганц дархан мэх байх бүрэн магадлалтай.
Хүч тэнцүүгүй эл өрсөлдөөнд хөндлөнгөөс нөлөөлсөн өөр нэг хүчин зүйл бас бий. “Босоо Ганбаа” хэмээх “босоо ороолон” хажуу талаас гэнэт гарч ирээд /тэр МАХН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшсэн/ хачин ихээр Миеэгомбын хүүг хорлочихсон байдаг юм. Сүүлийн гучин жилийн түүхэнд Ардын нам, эсвэл Ардчилсан намаас нэр дэвшигчийн хэн нэг нь уралдааны анхны шатанд цоройн гарч ирдэг байв. Пунсалмаагийн Очирбат тэгсэн. Нацагийн Багабанди мөн ялгаагүй. Намбарын Энхбаяр, сүүлд Цахиагийн Элбэгдорж энэ уламжлалыг давтсан.
2017 онд эрх баригч Ардын Намаас нэр дэвшүүлж, “эзэн хаан” Цахиагийн Элбэгдоржийн таалан соёрхсон Миеэгомбын Энхболд ингэж гарах нь маш тодорхой, толинд тодхон бууж байна гэж “шарсан мах анддаггүй шар халзан зурхайч” нар санал нэгтэй хэлж байв. Олигархи бүлэглэлийнхэн, оффшорчдын төлөөллүүд халаасаа хоосолтол гүвцгээж төр, засаг ч түүнд нь хүч нэмэн хутгалдаад халамжийн бодлого хавтгайран өдөр өдрөөр өргөжин тэлж байсан юм. Нэрэлхэж ичилгүйгээр нэр дэвшигчийн хишгийг ирж хүртээрэй, нэг зуун мянга, хоёр зуун мянгаа очиж аваарай гэж гудамж талбайд Цагаан хоолойгоор зарлах нь холгүй ил цагаандаа гарч байв. Харин Женко түүнд өвдөг сөгдөн бууж өгсөнгүй, сөргүүлэн дайрч, сэхээ өгөлгүй давшилж ачих мэхийг өөрт нь эргүүлэн хийж жинхэнэ дэлхийн аваргын хэмжээнд зиндаархаж байсан нь бодит үнэн юм.
Ингээд гайтай Ганбаа, зайтай Женко хоёрын хавсарсан мэхтэй халз тулсан Миеэгомбын Энхболд эхний шатаар илүүрхэн тасарч гарч чадалгүй хоёрдугаар шатанд тунаж үлдсэн түүхтэй. “Тунаж үлдсэн” гэж хэлэхэд ч бас түвэгтэй дээ. Баян-Өлгий зэрэг зарим аймгийн хэд хэдэн сумын дүн мэдээг удтал уяж “унжин”, орой үдэш болсон хойно Сонгуулийн ерөнхий хорооны цахилгаан самбарыг зориудаар гацаалгаж байгаад иргэд сонгогчдыг оронд нь оруулан унтуулж, өглөө сэрж босоход өнөөх Миеэ нь үлдчихсэн байсан юм. Халтмаагийн Баттулгын од ингэж гэв гэнэт асан гялалзсан түүхтэй. Босоо ороолон Ганбаатарт санал өгсөн дөрвөн зуун мянган иргэдийн зуун мянга нь хоёрдугаар шатны сонгуульд “цагаан сонголт” хийж, үлдсэн хэсгийн ихэнх нь санал хураах байруудад ирээгүй бөгөөд ирсэн нь АН-аас нэр дэвшигчид саналаа өгчээ. Ингэж монголын ард түмэн хаан суудалд залрагч Цахиагийн Элбэгдоржид, бас түүний сонгон тодруулсан залгамжлагч Миеэгомбын Энхболдод “битгий давар” гэж салаавч үзүүлж, сануулга өгсөн юм. Хоёр дахь шатны санал хураалтад Халтмаагийн Баттулга иргэд сонгогчдын 55,15 хувийн санал авч хамгийн их дуулиан шуугиантайгаар Монгол Улсын 5 дахь Ерөнхийлөгчөөр 2017 онд сонгогдон гарч ирсэн билээ /М.Энхболд 44,35 хувийн санал авчээ/. Энэ бол түүний олон олон онцгой тод үйлдлийн оргил цэг нь яах ч аргагүй мөн байлаа. Илбэ шидийн гэмээр их амжилтын эзэн болж тэр чадсан юм.
Хорьдугаар зууны ерээд оноос хориннэгдүгээр зууны хориод оныг хүртэлх хорь гучин жилийн турш Женко буюу өнөөгийн Монгол Улсын 5 дахь Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга монголчуудыг огт уйдаасангүй. Монголын нийгмийн анхаарлын төвд байсаар өнөөг хүргэв. Зарим нэгээс нь чадан ядан өгүүлэх гэж оролдлоо. Тэгэхдээ бүгдийг биш цөөхнийг. Цаана нь зөндөө юм үлдсэн.
“Түүний түүх бараг л Монте Кристогийн түүх шиг. Бас улстөрд ороод ганцаархнаа шахам зөрж зүтгээд байгаа нь Дон Кихот ч юм шиг” гэж сэтгүүлч Д.Төрмөнх Женко-г өргөмжилжээ. Тийм ч байж мэднэ, үгүй ч байж болно. Ямар ч байсан Монголын толгой баячуудаас хамгийн түрүүлж Цонжинболдогт их эзэн Чингис хааны аварга том морьт хөшөө байгуулсан нь үнэн. Тэр хөшөө Азид, тэр ч битгий хэл дэлхийд үгүй цорын ганц гэдэг нь бас үнэн. Төв аймгийн Эрдэнэ суманд өвөг дээдсийн өв соёлыг өвлүүлж хадгалсан “13 дугаар зууны тосгон” байгуулсан нь мөн л бултахын аргагүй бодит баримт. “Их Майдар” хотхоныг барьж байгуулахаар шантралгүйгээр зүтгэж байгаа нь ч мөн үнэн. Тавантолгой-Зүүнбаянгийн таван зуун км шахам урт төмөр замыг монгол инженер, техникийн ажилтнууд, монгол цэргийн хүчээр монголчууд өөрсдөө анх удаа барьж байгуулсан нь /хэдийгээр энэ нь янз бүрийн шүүмжлэлд өртдөг ч/ бас л үгүйсгэхийн аргагүй үнэн баримт. Тэтгэврийн зээлтэй ахмадуудыг зургаан сая хүртэлх төгрөгийн зээлээс нэг удаа хэлтрүүлсэн хүн нь ахиад л Халтмаагийн Баттулга. Өрх бүрд нэг сая төгрөгийн эрхийн бичиг олгоод үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжицгээе гэж үхэр шиг ахин дахин зүтгэж байгаа нь ч бас тэр. Өмнөх дөрвөн Ерөнхийлөгчийн амнаас хэзээ ч гарахгүй, зуун жилийн түүхтэй МАН-ыг тараая гэж хэлж чадаж байгаа “дайсан” бол мөн л Халтмаагийн Баттулга. Нийтийн жишгээр амьдарч, сүргийн жишгээр сэтгэж үл чадна тэр. Арай өөр нүдээр хорвоо ертөнцийг харж, өөрийнхөөрөө өнгөлзөн зүтгэлнэ тэр.
Түүний үг ч, үйлдэл нь ч үнэхээр “эсэргүү”. Бусдаас гарахгүй үг, үйлдэл түүнээс гарна. Түүгээрээ Женко бусдаас эрс ялгарна. Сэтгүүлч Д.Дамдинжав 4 дэх Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийг Монгол Улсын “Улстөрийн сүүлчийн гавьяат жүжигчин” гэж их л онож нэрлэсэн. Өөр тийм “улстөрийн гавьяат жүжигчин” Монголд ахиж төрөхгүй биз. Төрөхөөргүйгээр чадмаг сайн жүжиглэж, хотол түмнээ хошгируулж чадсан нь ганцхан тэр.
Харин би Монгол Улсын 5 дахь Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгыг “Ховсдогч Ерөнхийлөгч” гэж арай өөрөөр, тэгэхдээ үнэнээр нь өргөмжлөн цолломоор байна. Тэгж хэлэх бүрэн үндэслэл үнэхээр түүнд байгаа юмаа.
Олноос онцгойрч сондгойрсон ийм хүмүүс амьдралд өдрийн од шиг ховорхон. Бараг байхгүй дээ. Байдаг юмаа гэхэд ганц ганцхан. Нэг нь Женко. Хотлоор нь ховсдогч манай Ерөнхийлөгч.
х х х
Бөөрөнхий бөмбөрцөг тэнхлэгээ тойрон эргэлдэж сарыг дагуулан нарыг тойрно. Замбуу тивийн нартайгаа хамт замилан орчлонгийн уудмаар хэсүүчлэн тэнүүчилнэ. Хаашаагаа явж байгаа, хаана хүрэхээр зорьж буйг хэн ч үл мэднэ. Бөмбөрцгийн бөөрөнд наалдаастай, Азийн цээжинд тэгнээстэй жижигхэн Монгол нэг нийгмийг халж, нөгөө нийгмээр сольж тэсч үлдэх гэж тэмцэн тэмүүлнэ. Шургачиж уначихгүйг хичээж, шударгуу байхыг мачийж нэг Ерөнхийлөгчийг халж, нөгөө Ерөнхийлөгчийг налж хэсэгхэнтээ ярвайж, хэсэгхэнтээ мишээж мянга мянган өдөр өчүүхэн ч зав чөлөөгүй. Харин хаашаа явж байгаагаа мэдэхийг хүснэ, хаана хүрэхээ мэдрэхийг зорино. Гэвч цагийн байдал ороо бусгаа. Удирдагчдын явдал шалдар булдар. Улааныг үзэж урваж, шарыг үзэж шарвана. Улстөрийн намууд нь шалиг завхай, толгойлогчдынх нь нүд улаан, мөнгө цагаан. Алхам тутамдаа ард түмэндээ хайр зарлавч амлалтууд нь худал хуурмаг. Хөршүүдийнх нь зан ааш хаврын тэнгэр шиг хувьсамтгай, хүчтэй гүрнүүдийн санаа бодол арван нүүдлийн цаадах уран бэрийн нүүдлийг санагдуулна. Хүмүүсийнх нь аж амьдрал гантай зун шиг алаг цоохор, тарчиг ядмаг. Долоон голтой тулдаа л амь тасарчихгүй шиг шар өдөр, бор хоногийг туулан туучна. Үйлийнх нь үр гэгч энэ буюу
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Т.Баасансүрэн
Сэтгэгдэл0
tv9 -өөс хусуулжээ дэ Ба өвөө
Энэ утсан хүүхэлдэйд тийм чадвар байхгүй ард талдаа түвдийн том улс төрийн бүлэглэл байдаг юм. Тэд тэгж Монголын улс төрийг өөрийн талын цустай хүнээр тоглоом хийлгэж төрийн эрхийг барих гэж эртнээс бэлтгэсэн нохойгоо тавьж байгаа юм. Түвдүүд шарын шашин шүтдэг Монгол гаруудаа бараг ховсддог гэж хэлэхэд болно. Түвдийн шашин шүтэж байгаа бузрууд түвдийн зүгээс юу гэж хэлнэ тэр үгээр явдаг. Улсаа мөхөө гэж хэлбэл мөхөөж байж мэдэхээр харийн улсын шашны манхуурт боол болсон хүмүүс юм.
МУУ ХҮН БАЙДАГ БОЛОВЧ ЭЛБЭГДОРЖ ХУЛГАЙЧ ШИГ ТИЙМ ГУЙЛГАЧИН СЭТГЭХҮЙТЭЙ ТУЙЛЫН ШУНАЛТАЙ МУУГАА МЭДЭХГҮЙ ДАРАМТЛАГЧ ЗАНТАЙ АДГУУС ТӨРХТЭЙ ТИЙМ БАЛАЙ ЭТГЭЭД МОНГОЛЫН ТҮҮХЭНД АРАЙ Ч ГАРЧ ИРЭЭГҮЙ БАЙСАН ЮМ. ЭЛБЭГ ХУЛГАЙЧИД ИДЭХ УУХ ШУНАХ ТАЧААХ АЛАХ ТАЛАХ ЗЭРЭГТ ИЧГҮҮР ХҮНИЙ ТӨРХ БАЙХГҮЙ БҮХНИЙГ АДГУУСНЫ АРАНШИНГААР ГҮЙЦЭТГЭДЭГ ЁСТОЙ ЖИГШҮҮР БУЗАР. ТЭР МУУГ ХЭЗЭЭ НЬ НЭГ БАРЬЖ ҮЙЛДСЭН ТҮМЭН БУЗАР ГЭМТ ХЭРЭГТ НЬ ЯЛ ОНООЖ Л ТААРНА ТЭР ГАРЦААГҮЙ
......Ховсдуулчиж... зайлуул.....money money money....
....... Democracy dies in darkness,but don't blame Genco ???!!!!......
Хол очиж хуц аа! Үхсэний чинь түвдийн бүлэглэл? Ард түмнийг маанаг гэж бодоо юу? Тэгж яривал 8-р Богд ч түвд хүн байсан! Эх оронч Женко Баттулгыг Монголын ард түмэн мартахгүй! Хэн чинь ингэж олигархуудтай тэмцсэн юм, аан?!
Насаараа час улаан коммунист байсан пиздаа очирбат Алуурчин элбэгдоржид урваж Зоригийг хэзээ ч дээшээ гаргахгүй, гэж хавсайдаж зодож жанчдаг байсан Алуурчин элбэгдорж Алуурчин батүүлтэй хуйвалдаж ерөнхийлөгч болж байв. Зоригийг хамтран зодож жанчдаг байсан Алуурчин элбэгдорж Алуурчин батүүл 2-т Зоригийг хүчгүйдүүлэн алах боломжийг эхлэлийг урвагч пизда Очирбат тавьсан. Энэ пиздаа гадаад дотоодод очиж энийг ч гайхаж, тэрийг ч сонирхож жүжиг тавигч байсаар дууссан. Одоо очирбат пиздаа доллорын тэрбумтан. Алуурчин элбэгдоржтой булаацалдаж өрсөлдөн Эрдэнэт үйлдвэрийг хувьдаа авах гээд байсан муур багш багабанди пиздаа бол балдорж хулгайчаа үхүүлж отгонбилэг хулгайчаа Алуурчин элбэгдоржид алуулж байж арайхийж хүчгүй болж Эрдэнэтийг авах санаагаа орхиж Алуурчин элбэгдоржийн гөлөг болсон юм. Багабанди пиздааааг бүр мөсөн Эрдэнэтийг хувьдаа авах тоглоомоос гаргахын тулд Алуурчин элбэгдорж маш их хахууль өгсөн. Намайг битгий алаач гээд багабанди пиздаа Алуурчин баярыгаа дагуулаад баахан радио телевиз сонин хэвлэлээр зарлан тунхаглаж, уйлагнаж гүйдэг байлаа. Алуурчин элбэгдорж багабанди пиздааааг алах гэж хэд хэдэн удаа оролдсон боловч бүтэлгүйтэж багабанди хулгайч үргэлж амьд гардаг байсан. Зоригийн аллагын Алуурчин элбэгдоржийн туслах алуурчдын нэг нь Багабанди пиздаааак байсан. Эрдэнэт үйлдвэрийг яасан ч хувьд өгөхгүй гэж Зориг зүтгэсэн нь Эрдэнэтийг хувьдаа авах гээд тэмцэлдээд байсан Алуурчин элбэгдорж, Алуурчин Багабанди 2-т хоёуланд нь дургүйцэл төрүүлээд байсан. Алуурчин багабандийн боол Алуурчин баяр Алуурчин элбэгдоржид Зоригийн ордноос гарсан цагийг мэдээлсэн. Зоригийн аллагын туслах алуурчин багабанди одоо доллорын тэрбумтан. Ямар ч улсад ерөнхийлөгч байсан хүн гадаадын байтугай дотоодын компаниудад ажиллах эрхгүй байдаг. Алуурчин багабанди риотинтод ажиллаж хэнийг яаж хахуулдаж хэдээр юуг яаж Монголоос авч зөөж болохыг заагаад сарын 2-5 сая доллорын цалин авдаг Алуурчин юм. Мэланхолик царайлсан Энхбаяр нам дамнасан мафийн бүлэглэлд багтаж ороогүй ч тэмцээгүй. Монголын баялгийг хувааж идэж цусалдаг нам дамнасан 100 том хувалзууд үүссэн. Монголын баялгийг Уралдаж өдөр шөнөгүй хоорондоо өрсөлдөж зараад Баяжиж хөлжсөн эдгээр 100 гаруй доллорын тэрбумтан хувалзуудын мафийн мафийн маф 3 том толгой хувалз нь алуурчин элбэгдорж, сью ноён, оджаргал хулгайч гэсэн гурвал юм. Энхбаяр тэдэнтэй тэмцэхийг огт хүсээгүй. Хүний махан хүнстэн Цуст Алуурчин элбэгдорж бол ярга аллага хийж цус улай үзэж сэг зэм идэж байж тавьж таашаал авдаг Алуурчин. Алуурчин элбэгдорж ардчилалын эцэг ардчилсан хувьсгалын алтан хараацай байсан С Зоригийг 18 удаа хутгалж тарчилгаж тамалж алаад Зоригийн ирээдүйд хүрэх байсан бүх байр суурийг аллагаар булааж авсан алуурчин билээ. Амьдралдаа гутал оймс өмсөж үзээгүй үгээгүй ядуу улаан гүйлгачин элбэгдорж Зоригийн энд, Зоригийн хэмжээнд хүрэхэд дор хаяахад 1000 жилийн зай байсан. Хадмынхаа кармаа өрөөнд толгой хавчуулан хоргодож өдөр хоногийг өнгөрөөж байсан Алуурчин элбэгдорж Зоригийг алаад санасандаа хүрсэн. Монголын баялгийг зараад баяжиж хөлжсөн нам дамнасан манан мафийн алуурчид хулгайчид луйварчид Алуурчин элбэгдоржийн үед урьд хожид байгаагүйгээр баяжиж доллорын тэрбумтнууд болж, 2012-2016 их хуралд байсан гишүүд бүгдээрээ Алуурчин элбэгдоржийн тараасан Рио тинтогийн хахууль болох 1- 8 сая доллорын хахуулийг хүн тус бүр аваад монголчуудын эсрэг, монголын эсрэг хуулийг баталсан. 2050 онд Оюутолгой ухагдаж дуусахад монголын өр - ашиглалт хэрэглээний зардал 29 тэрбум доллор болно. Монгол баялгаа ухуулж дуусаад өөртөө юу ч наалгүй, эвдэрхий хэдэн төмрийн хог машин механизмын төлбөр 29 тэрбум доллорын өртэй хоцорно. Алуурчин элбэгдоржийн нүгэл нүдээрээ цувахыг монголын ард түмэн үзэх өдөр ирнэ. Алуурчин элбэгдорж өдөр бүр үнэнд гүйцэгдэж өмдөндөх баасандаа холилдоод орилон бархирч орох оронгүй гишгих газаргүй болоод баас шээс нус нулимсандаа холилдож аргаа барж байна. Үнэн ялж цуст алуурчин элбэгдорж үйлийн үрээ эдлэх болно. Монголын баялгийг 30 жилийн турш тасралтгүй хусаж хулгайлж баяжсан нам нэртэй манан мафийн алуурчид хулгайчид луйварчдийн нам дамжсан 100 гаруй том хувалзтай ерөнхийлөгч Баттулга тэмцсэн боловч амжилт олсонгүй. Оффшорт нуусан манан мафийн алуурчид хулгайчид луйварчдын мөнгийг Монголд оруулж ирэхгүйн төлөө ерөнхийлөгч Баттулгаас бусад нь бүгдээрээ хамтаараа тэмцлээ. Казиночин Занданшатар, сэг үхдэл урвагч үхэрсүх гээд том хувалзуудын өөрсдийнх нь хөрөнгө мөнгө оффшорт байгаа болохлоор ерөнхийлөгч Баттулгийн оффшор мөнгийг Монголд оруулж ирэх гэсэн зорилгийг тэд эсэргүүцсэн. Эхний 4 ерөнхийлөгч урвагч , туслах алуурчин, меланхолик, Цуст Алуурчин гэсэн хулгайч Алуурчин хүмүүс байв. Тав дахь ерөнхийлөгч Баттулга монголчуудад үнэнч байж үнэний салхийг эхлүүлсэн боловч цор ганцаараа нам дамнасан манан мафийн 100 хувалзтай тэмцэхэд үнэхээр хүч дутагдаж байна
Зүгээр л ЗАЙЛ
БӨЛДӨГДҮҮЛСЭН ХУЛГАЙЧ ЯАЖ АРД ТҮМНИЙ ТАЛД АЖИЛЛАХ БИЛЭЭ. САХАЛ ПЯЗДААД ЯЛ ХАЛДААХ БИТГИЙ ХЭЛ , АСАРЧ ТОЙГЛООД ХАЧИН БАЙСАН , Ц. ЭЛБЭГДОРЖИЙН ХЭРГҮҮДИЙГ ПРОКУРОР НЬ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛЧИХСОН ГЭЭД УЛААН БАЛААР УНГАС АЛДААД СУУЖ БАЙСАН . ТЭГЭЭД Л ТА НАР БОД.Ц.ЭЛБЭГДОРЖ , Б.ХУРЦ НАР ‘’ БӨЛДӨГДҮҮЛСЭН ЕРӨНХИЙЛӨГЧ’’ ТЭЙ БАЙХ ГЭЖ 60 ТЭРБУМ, ТЭД ХҮЧТЭЙ БАЙНА МЭТИЙН БИЧЛЭГҮҮДИЙГ ЦУВУУЛЖ ЦАЦААД Х.БАТТУЛГАД ‘’ ТЭНГЭР’’ МЭТ ТУСАЛСАН УЛС .М.ЭНХБОЛДЫГ ИНГЭЖ Л ДАХИН БОСОХГҮЙ БОЛТОЛ НЬ СҮЛБЭЭД ХУЙВАЛДСАН УЛС. ДААНЧ ДАРАА ДАРААГИЙН БАЛИАР ХЭРГҮҮД НЬ СӨХӨГДӨӨД БААС НЬ ДЭЭР ХАЛЬТАРЧ ЭХЭЛСЭН СУРАГ БАЙНА . МОНГОЛЧУУД Ч СОРГОГ БОЛЦГООЖ ХУУЧИН ХҮҮ ЗАНГАА ХАЛЦГААЖ УЛС ТӨР НИЙГМИЙН ИДЭВХТЭЙ БОЛЦГООЖ. ИЙМ ДАВХАР САНААТАЙ НИЙГМИЙН ХОГ ШААРУУДЫГ АСАРЧ ТОЙГЛООД БАЙЛГААД БАЙХ ЁСТОЙ ЮМ ГЭЖ ҮҮ ? Х. БАТТУЛГА АА ЧИ ҮТЭР ТҮРГЭН ЗАЙЛ !
Баасансүрэн өвөө зусардах гэдгийг ч мөн үзүүлж байнаа. Эрх мэдэлтэй мөнгөтэй хүмүүст тал алдахгүй, худлаа хөөргөн магтаж, жудагтай хүн болж харагдах гэж мөн их чармайх юм даа. Улс нийгэмд учруулсан балгийг нь гавъяа мэт ойлгуулж монголын энэ үеийн түүхийг худал хуурмагаар будахад л иймэрхүү бичлэгүүд их нэмэр болно доо.
goyo bichlee
Буурал мянгуужин Женког нэгэнтээ манай нохой гэж зусардсан.Монголчууд түүнийг орос буриадуудын нохой гэдгийг нь ойлгоогүй.Мань хүний ганзагаар анхны хөрөнгөө босгосон гэдэг үлгэрт нь итгэж,спиртээр эхлэн,Номарангаар дамжсан,олон дээрмийн хувьчлалуудыг нь мартдаг шигээ.
Муугийн харж чаддаг шигээ эх орон,элгэн саднаа оод татаж чадсанг хараасай уламжилал мэдэхгуй мангарууд овог дээдсийн холыг харж хоерыг эрэгцуулж чаддагаа ховсдогч зальт ч гэх шиг олон хуний амь амжиргааг оод татсан нь буруу юу? Шар такси олон хунд буян болсондоо Мах гурил оноо болтол хооллуулж байна.Спиртийн хувьд монго огсон нь буруу болсон гэдэг тийм биш бол Баттулга ганцаар хийх уу? Атаархал их орсон ходолморч хуний ажиллагааг холс гаргаагуй хун ойлгохгуй гэдгийг батлаждээ.Ямарч байсан Баттулга шиг эх орон элгэн садандаа туслаж чадах нь хэд вэ? Узэг цааснаас хоолоо олдог нь ходолморийн холс ойлгодоггуй холс гаргасан хуч гэдэг ховс шиг л санагдаж байгаа байхдаа хувьдаа биш тумэндээ туслаж байгааг бас л ховс маягаар бичсэн юмуудаа. Холс гарах тусам туунээ ухаант хун зов юманд зориудаг бодит жишээг харуулсан хундээ.
Унэнийг сонирхолтой сайхан бичсэн Байна, Энэ бол туух, олон жилийн дараа Монголын туухэнд гол материал болно, Танд баярлалаа, Улам ихийг бичээрэй, Танд их авъяас чадвар Байна Баасансуржн гуай
Та чинь бас ховсдогч болохоор хүн байна шүү Баасансүрэн гуай. Манай төрийн өндөрлөгт нэг ч олигтой юм гараагүй ээ сүүлийн 30 жилд ялангуй ерөнхийлөгч нар гэж элгийн хорлонтой юмнууд байсан. Женко, Энхбаяр 2 арай өөр байсан байна. Гэхдээ л ховс, илбэ шид бол сайтай байх өө. Почирбат, багабандиа, эби нар бол үнэхээр тамын амьтад Монголыг маань самарч сөнөөхөөр ирсэн зэтгэрүүд дээ
Ямар ард түмэн бн тийм л хүнийг сонгоно ш дээ
Олигархуудтай тэмцэх нэрийдлээр ерселдегч нараа дарах гээд ундсэндээ чадсангуй шдээ !Еерее хулгайчаараа дуудуулаад дусах шив дээ !
Yaag unen
Ямар хүнийг Ерөнхийлөгчөөр сонгож болохгүй вэ? гэдгийг тод томруунаар харуулсан дөрвөн жил ард хоцрох гэж байна даа "мангар сонгогчид минь". Арван ембүү хараад алгаа тосдог ардууд, хорин ембүү хараад хормойгоо тосдог бэрдүүд.
Дүрслэх урлагын дунд сургууль төгссөн мэдлэгтэй ийм хүн, хууль гэдгийг мэдэхгүй, муйхараар зүтгэх нь аргагүй. Муухай тэнэг хүн.Тэгээд офшорчин гэж байгаа. ИХ идсэн нь баригдана гээд сүнс нь гарах гэж байнаа.
Баасан сүрэн доктор үнэхээр үндэслэлтэй үнэн бичжээ. өөр хэн нэгэн ингэж бичиж үл чадна.
Элдэвтэй гэдэг ч үнэн шүү. Өөрийн арга ухаанаар босгосон байхаа. Төрөөс төрсөн тэрбумтанууд шиг биш. Жёнко ухаан шүүдээ
Жүжигчин буриадууд та нар Оросынх чинь бол бүгдийг магтдаг.
Женко Гараагvй бол бид Эрдэнэтийн 49% ЖДV гийн булхай Сv туучийгийн офшорын асуудал гээд л олон олон асуудлыг юу мэдэхгvй байх байлаа Тэр гараагvй бол Хvvк ч гэсэн хэнч биш их vсрээд гал унтраагчдын дарга л байх байсан болов уу
Женко Баттулга яалт ч үгүй гавьяатай хүн! Зөвхөн төмөр замын асуудлыг ярихад л болно. Монгол хүн хийж бүтээж чаддагийг харуулж чадсан! 90 оноос хойш үлгэр болтол ярьсан хийн хоолойг хэн тохиров? Женко! Орос, хятадын төмөр замын транзит тээврийн хөнгөлөлттэй нөхцөлийн гэрээг хэн хийж чадав? Женко! Таван толгойг төрд авахад хэн зүтгэв? Женко! Х.Баттулгын эх оронч үйлдлүүдийг бид мартахгүй ээ, урвагчид аа!!!
Tiishd
59.153.115.115 Монголчуудыг тэнэг гэж битгий андуур.Эрдэнэт,ЖДҮ бүгд Хүрэлсүхийн ажлууд.Оросын хүргэний хийсэн ажил бол Монголчуудыг бүх боломжоороо хагалж хэрэлдүүлсэн.
Юун зусардах гэж туйлшраад байгаа юм бэ? Харин ч магтах, матах хоёрыг хослуулан сайхан бичсэн байна. Бичээч өвгөн танд эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе.
Аливаа хүнд сайн тал ч бий, муу тал ч бий. Өмнөх дөрвөн Ерөнхийлөгчид улс орондоо хийж бүтээж гийгүүлсэн гавьяа үнэндээ түй ч байхгүй! Спиртийн хэргийн жинхэнэ эзэн нь Элбэгдорж гэсэн яриа ч байдаг. Монголд хэрэгтэй зүйл хийж бүтээж хамгийн үр бүтээлтэй ажилласан Ерөнхийлөгч бол Х.Баттулга мөнөөсөө мөн!
Чи яг юу хийснийг тоочоод бичдээ нэг гарын таван хуруунд хүрэхээр юм бич.
Tiim hamgiin sain Eronhiiligch!
Манай нохой гээд байсан чинь оросын нохой байсан
Хужаа Да Ганболдтой нийлж Монголыг дампууруулсан Бямбасүрэн буриад юм чинь манайх гэж үнэн л хэлсэн. Буриадууд Оросуудын бол баасыг нь амтархан долоодог.
Женко Баттулга, З.Энхболд тэргүүтэй нөхөд MCS-тэй хоршсон хятадын компанид Таван толгойг үнэгүй өгөх гэж байсныг болиулж төрийн мэдэлд авч Ц.Элбэдорж тэргүүтэй луйварчдын бүлэглэлийг сөрөн зогсож байсан нь түүнийг яалт ч үгүй эх оронч гэдгийг нь харуулж байна! Буурал Бат-Үүлээс авахуулаад цэргээр төмөр зам бариулах нь фашизм гээд хуцаад байсныг бид мартаагүй. Монголчууд цэрэгтэйгээ төмөр замаа барьсан нь монгол хүн хичээвэл хийж бүтээж чаддагийг харуулсан шүү. МАН-ын бүлэг луйварчид татаад унагачихаагүй бол Женко их зүйл бүтээх байсан даа!
Batuul tsergiinhen tomor zam taviad terbumtanuud boloh geed baina gej baisan
ТТ-ГС замыг өөрийн хөрөнгөөр бариад 20 жилийн дараа төрд өгьө гэж байсан MCS Монголд их юм хийсэн бол Оросын хүргэний байгаа бүгд Монголыг луйбардсан хөрөнгө.Зардлаа 30 жилд нөхөх ТТ-ЗБ-ын замыг Женко бариулж,зардлаа 1 жилд нөхөх ТТ-ГС замыг 12 жил саатуулснаар Монгол 11 тэрбум доллароор хохирчихоод байгаа.
Баттулга бол өмнөх ерөнхийлөгч нараас арай өөр нь өөрөө.Ядаж тэд нар шиг нүүр нүдгүй их шуналгүй хүн.Ямар ч байсан төрд орохоосоо өмнө гэрээ бариад өрхөө тэгшилчихсэн байсан хүн.За Элбэгээс эхлээд бусад нь ч төрийг мөнгө гэж харсан,мөнгө болгож чадсан чөтгөрүүд л дээ.Баттулгыг бол би дэмждэг.
Шуналгүй хүн бизнес хийж чаддаггүй юм аа. Шуналгүй хүн гэж шуналгүй л хүнийг хэлнэ.
Шүүгчдийн бузар булайг дэлгэж зарим нь зугтан гарч, зарим нь шоронд орж, зарим нь амиа хорлосон! С.Баяр, Баярцогт, М.Энхсайхан нараас авахуулаад гадныханд үйлчлэн монголын баялгийг зарж идэн хэзээ ч хариуцлага хүлээхгүй юм шиг дураараа дургиж байсан новшнуудын өөдөөс ганц Х.Баттулга л зоригтой сөрж зогсож бусдадаа үлгэр дууриал үзүүлсэн. Монголчууд өөрсдөө хийж бүтээж чаддагийг Баттулга л харуулсан. Өөр ингэж эх орноо бодон үр бүтээлтэй ажилласан Ерөнхийлөгч байгаагүй нь гарцаагүй үнэн! Сү.Батболдын бүлэглэл, оффшорчдын эсрэг зоригтой хэн дугарсан юм? Х.Баттулга! Яаж ч муу хэлж, гүтгэж байсан ч Ерөнхийлөгчөө дэмжинэ!
Bi bas demjine!
мафийн сда
Баасансүрэн гэсэн чинь Шээсэнсүрэн байжээ, Тэртэй тэргүй хэдхэн хоноод албан тушаалаас буух гэж байгаа хүнийг өшиглөөд муухай л байна даа.
яах гэж ховсдож төмөр амыг 10 жил гацаачихав.энэ нь монголчуудаа хорлочихсондоо.Ховсдож хорлогч юм шиг санагддаг даавар.энэ нь түүнийг хар түүх болу үлдэнэ
Battulga bol Mongoliin hulgaichuudiin mafiin hooloid tulgasan hutga yum! Tiimees manan mafiinhan ami tavin ichguur sonjuurguigeer huuliig 7 minutand oorchilon batalj baina!
Hamgiin lalriin kino bolno
saihan bichsen baina battulga mundag daa umhii hulgaichuud shees aldaj ami tavij bnaa battulga diiluh bolno oo
Ер нь бол Батлага их л шунахай хүн шиг Албан тушаалд ч тэр, Эд баялагт ч л тэр их л шунахай харагддаг даа
МАН гэх Сү.Батболдын халаасны бүлэг дээрэмчдийг ганц муу Х.Баттулга л сөрөн зогсож МАН нэртэй ТББ-ыг нь татан буулгах захирамж гаргасан. Эдийн засгийн эрх чөлөөтэй байж л тусгаар тогтнолоо хамгаалдаг юм. Х.Баттулгын санаачилж зүтгүүлсэн Төмөр зам, Сайн-Шандын АҮП, Говийг усжуулах төсөл, ХАА-н бүтээгдэхүүнээ өөрсдөө боловсруулах үйлдвэртэй болох, хоёр хөршийн далайн боомтоор дамжин гуравдагч зах зээлд гарах г.м. маш олон төслүүд нь Х.Баттулга дахин сонгогдох эрхгүй болж унаснаар хэрэгжиж эхэлж байсан хурд нь удааширч эцсийн дүндээ Монгол улсын хөгжил дэвшил гацаж эхлэнэ гэсэн үг. Яагаад гэхлээр аливаа улсын хөгжил дэвшил удирдаж байгаа хувь хүмүүсээс шууд хамаарч байдаг жамтай. Хүрэлсүх, Занданшатар, Оюун-Эрдэнэ нараас тийм сэтгэл, зүтгэл гарах уу? Юу л бол! Эд нарт Х.Баттулгад байдаг эх оронч сэтгэл, аливаа зүйлээс айхгүй эрч хүчтэй зүтгэдэг шинж чанар алга л даа. Зөвхөн өөрсдийн амин хувийн, өнөө маргаашийн ашиг сонирхлоо л боддог улсууд юм уу даа.
MONGOLIIN ARD TUMNII TOLOO X:BATTYLGA SHIG TEMTSSEN KHUN BAIKHGUI: X: BATTYLGA MANDTYGAI:
Hamgiin sain hamgiin mundag hamgiin buteelch Eronhiilegch Battulga bailaa!
Маанаг өвгөн дандаа захиалгатай бөгс ухна, хүү нь Лхагважав гэгч бас Монголбанкд хов ярьсан хийсэн бүтээсэн юм байхгүй, мэдлэг чадвар асао дорой нэг дебил залуу бас бий...амиа аргацаах арга нь юм даа чаавас.
Еренхийлегч болгосон монгол тумэнд баярлалаа гэхийн оронд юу ч хийгээгуй байж албан тушаалтай зуралдсан хегийн гар !Мафийг шутсэн дурак !
Залуу байхдаа Марио Пюзогийн Загалмайлсан эцэг зохиолыг уншаад, зохиолд гардаг Женко компанийн нэрийг компанидаа өгсөнөөс болж одоо хүртэл мафи шүтдэг гэж дуудуулна гэж санаагүй л байх даа. Хийж бүтээхийн хувьд Монголд Женко шиг их хийж бүтээсэн, үр дүнтэй ажилласан Ерөнхийлөгч битгий хэл Ерөнхий сайд ч байхгүйг хүн бүр мэднэ!
Хулгай дээрэм янз бүрийн аргаар цуглуулсан хөрөнгө байх даа.17 чингэлэг спиртийн хэрэг дэлхийн түүхэнд гараагүй зөвхөн монголд гарсан хэрэг байх.Ийм хар мөртэй хүнийг ерөнхийлөгчөөр сонгох ард түмэн зөвхөн монголчууд л байх.Монголоос өөр улсад бол юун ерөнхийлөгч,шоронгийн хулгайч л байх байлаа.
зүгээр л нэг зальтай нөхөр агуу шуналтай
ингэж худлаа улин хуцах хэнд хэрэгтэй юм ард түмэн чамтай чамгүй мэдэж бгаа
Баттулга ерөнхийлөгч үнэхээр эх орондоо юм хийчий , байгуулчий, хөгжүүлчий гэж маш их зүтгэсэн . Тэр бол өөрийнхөө чадал ухаанаар шантралгүй зүтгэж яваа эх орондоо хайртай хүн. Үнэхээр ховсдож чаддаг байсан бол Монголийн ард олний төлөө л ашиглах байсан байх. Гэхдээ тэр бусад ерөнхийлөгч нарйиг бодвол эх орондоо ард олондоо ихийг бүтээсэн хүн. Даан ч цөөхөн жил ажиллууллаадаа. Харамсалтай байна.
Tomor zamiig yaj budlian hutgasniig ni bicheechee.OnooAldart Tanknii tuhai .
БӨЛДӨГДҮҮЛСЭН ХУЛГАЙЧ ЯАЖ АРД ТҮМНИЙ ТАЛД АЖИЛЛАХ БИЛЭЭ. САХАЛ ПЯЗДААД ЯЛ ХАЛДААХ БИТГИЙ ХЭЛ , АСАРЧ ТОЙГЛООД ХАЧИН БАЙСАН , Ц. ЭЛБЭГДОРЖИЙН ХЭРГҮҮДИЙГ ПРОКУРОР НЬ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛЧИХСОН ГЭЭД УЛААН БАЛААР УНГАС АЛДААД СУУЖ БАЙСАН . ТЭГЭЭД Л ТА НАР БОД.Ц.ЭЛБЭГДОРЖ , Б.ХУРЦ НАР ‘’ БӨЛДӨГДҮҮЛСЭН ЕРӨНХИЙЛӨГЧ’’ ТЭЙ БАЙХ ГЭЖ 60 ТЭРБУМ, ТЭД ХҮЧТЭЙ БАЙНА МЭТИЙН БИЧЛЭГҮҮДИЙГ ЦУВУУЛЖ ЦАЦААД Х.БАТТУЛГАД ‘’ ТЭНГЭР’’ МЭТ ТУСАЛСАН УЛС .М.ЭНХБОЛДЫГ ИНГЭЖ Л ДАХИН БОСОХГҮЙ БОЛТОЛ НЬ СҮЛБЭЭД ХУЙВАЛДСАН УЛС. ДААНЧ ДАРАА ДАРААГИЙН БАЛИАР ХЭРГҮҮД НЬ СӨХӨГДӨӨД БААС НЬ ДЭЭР ХАЛЬТАРЧ ЭХЭЛСЭН СУРАГ БАЙНА . МОНГОЛЧУУД Ч СОРГОГ БОЛЦГООЖ ХУУЧИН ХҮҮ ЗАНГАА ХАЛЦГААЖ УЛС ТӨР НИЙГМИЙН ИДЭВХТЭЙ БОЛЦГООЖ. ИЙМ ДАВХАР САНААТАЙ НИЙГМИЙН ХОГ ШААРУУДЫГ АСАРЧ ТОЙГЛООД БАЙЛГААД БАЙХ ЁСТОЙ ЮМ ГЭЖ ҮҮ ? Х. БАТТУЛГА АА ЧИ ҮТЭР ТҮРГЭН ЗАЙЛ !
Гол нь урвагч болсон Оросын нөлөөгөөр төмөр замыг гацааж 270 сая доллараас хувааж идэх ажил хийсэн 2009 онд бүр Монголын хэвлэлд гарч байсан Оросын тусгай албаныхан Яэнэ этгээдийг онилж Дерипаскагаар дамжуулан олзолж авсан Үр дүнд нь Оросууд энэ хугацаанд төмөр замаа тавьсан Уурхайнуудаас бэлэн болгосон боомтоор томруулсан Хятад танк .нүүрсээ 5000 км зөөж Оросын боомтоор гаргах хөн6өлөттэй тариф аж үйлдвэрийн парк гэх мэт үлгэрүүд энд зохиогдсон Орос сонгуульд нь хамгийн их нөлөөлсөн орноор Монгол гэдгийг дэлхийн нөлөө бүхий байгууллагууд хэлсэн байдаг Хулгайчид мафийн шиг ажилладаг хөдөлмөрч сэргэлэн эсвэл хорин энэ тэрийн хажууд улсаасаа урвах гэдэг бол хүнд асуудал
Хол очиж хуц аа! Юун танк, эргүү дагз аа?! Оросоор дамжаад далайн боомт хүрчихвэл олон улсын худалдааны Incoterms-н FOB нөхцөлөөр Platts үнээр бүтээгдэхүүнээ зардаг юм л даа, энэ нь Эрээн өртөөний үнэ биш л дээ. Ядаж олон улсын худалдааны жаахан ч гэсэн ойлголттой болчихоод хүн гөрдөж байгаач, хөлсний бичээч ээ!
Женко бол халзан путинг н нохой
Энэ хүн чин сэтгэлээсээ ард түмнийхээ талд байж Ерөнхийлөгчийн албаа хашиж байна. Маш үнэн бичсэн байна. Өрсөлдөгч нь ухаан алдталаа айж 7 минутын хууль гаргаж хасаж байгааг нь түмэн анхааралтай ажиж байна. Албаа хүчээр алдлаа ч түүний тэмцэл яагаад ч зогсохгүй нь лавтай.
тулга Сдаг яасан их магтаал вэ??? Эхнэр хүүхэн сольсон манай Нарантуулын наймаачны томруулсан хувилбар ш дээ!!!
Чам шиг хөлсний нохой биш л дээ, Баттулга! Хийж бүтээсэн юмтай, Монголоо гэсэн сэтгэлтэй эр хүн дээ!
ХИЙСЭН АЖИЛТАЙ ХЭЛЭХ ҮГТЭЙ ХҮН
Гоё бичжээ. Еок маань бидний бахархал
Ekh oronch zorig togoldor eronkhiilogcn bsan Ard tvmen tani khairtai bas khamtdaa shvv
Үнэнийг урнаар бичнэ гэдэг энэ буюу.Эрх баригч намын томчууд олигархуудтай тэмцэх хүчээ ерөнхийлөгчийг буланд шахахад зориулан 4 жилийг дэмий хэрүүлээр үдэв үү?
Үнэн бодит зүйлийг яг сайхан хэллээ. Ухаан сийрэг, зориг самбаатай ард олныхоо итгэлийг хүлээсэн ерөнхийлөгч дөө!
ЕӨК ийн өгсөн үүрэг даалгаврыг сайн биелүүлсэн хүмүүсдээ шагнал өгсөн байж болзошгүй л байгаа юмдаа.Жнь ХӨСҮТийн Амбасэлмаа бид дотооддоо алдахгүй сайн ажиллаж байна гэж байгаад алдсан Шуурхай штабын Ууганбаяр дотооддоо алдахгүй алдвал хар толглйгоороо хариуцана гэж байгаад алдсан.Алдахгүй байх бүрэн боломжтой байсан яагаад алдав.Засгийн ажлыг харлуулах гэж хийсэн зүйл гэж бодогдож байна.Энэ 2 хүн шийтгүүлэх ёстой атал хоёулаа шагнуулж мандан бадарлаа.Энэ ариун явдал уу.
Уншихад сайхан мэдээлэл юм байна. Мэдэхгүй санахгүй зүйл их байлаа. Баярлалаа