Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн өнөөдрийн /2021.05.12/ дунд суудлын хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцлээ.
Тус хуулийн 33.4 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтад “тухайн эрүүгийн хэрэгт хэрэглэх хуулийн заалт Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн талаархи гомдлыг Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэн хянан шийдвэрлэж байгаа бол;” гэж, 34.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх хэрэглэх хууль нь Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн эсэхийг хянан шийдвэрлэх маргаан Үндсэн хуулийн цэцэд үүссэн тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлнэ.” гэж тус тус заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “... тэгш байдал ...-г хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.” гэж заасныг зөрчсөн байна гэсэн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэц гаргалаа.
Сэтгэгдэл0
Астрасенака тариулсан сая хүнээс 2 хүн нас барчихлаа гээд Дани, Швед улсууд астрасенакаагын вакцинаа бусад оронд бэлэглэнэ гээд германы зурагтаар ярьж бн. Вакцин элбэгсэж байгаа учир Германд астра сенакаа болон жонсон жонсоны вакциныг тариулий гэсэн хүн болгонд чөлөөтэй тарьж байна. Европын холбоо хэдийгээр 300 сая хүнтэй ч бусад оронд бэлэглэхээр бионтехфайзертай 1.8 тэрбум вакцин авах гэрээ хийлээ. Нээрээ л ард түмнийхээ төлөө санаа тавьж байгаа юм бол элчингүүдээ сайн ажиллуулж тэр вакциныг авчирч иргэдээ дархлаажуулаачээ. 2, 3 сарын дараа вакцины хомсдол гэж байхгүй болно гэж германд зарлаж бн.
Юу л найруулж бгаа бол. Эд нар хуулиа бариаад шудрага ажиллахаас өмнө нар баруунаас гарах байлгүй
Ерөнхийлөгчийг нэг удаа зургаан жилжжр сонгоно. Энэхуулийг 2020 оны 5-р сараас мөрдөнө. гээд ЗИ санал оруулаад УИХ-аар батлуулаад, ерөнхийлөгч гарын үсэг зурсан юм билээ. Яалтая ч билээ.
Олон жил дархлагдсан суухын тулд маш их зүйл хийж үнэлэгдсэн байх хэрэгтэй. Лаглайн сууж олон жилээр дэмийрэх хэрэггүй. жил жилд нь ажлыг дүгнэж халж сольдог байх хэрэгтэй.