УИХ дахь АН-ын бүлгээс уржигдар үдээс хойш Аюулгүйн зөвлөлийн тэргүүн, Ерөнхийлөгч Х.Баттулгад хүсэлт өгсөн. Хүсэлтдээ “...СЕХ эрх баригч МАН-тай хуйвалдаад бидний нэр дэвшигчийг бүртгэсэнгүй. Үүнийг Аюулгүйн зөвлөлөөр хэлэлцээч” гэсэн байв. Ингээд Ерөнхийлөгч үтэр түргэн хурал зарласан. Нөгөө хоёр гишүүн нь очиж, Аюулгүйн зөвлөл хуралджээ. Тэр хуралд УИХ дахь МАН, АН-ын бүлгийн дарга нар, Аюулгүйн зөвлөлийн ажлын албаныхан гээд нэлээд хүн байлцсан байна.
Хурал эхлэхэд Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлсэн, гэтэл СЕХ бүртгэж аваагүй байна. Энэ талаар Аюулгүйн зөвлөлд танилцуулга хийж, хэлэлцээд зөвлөмж гаргая. Бас СЕХ-г дуудах ёстой гэсэн байр суурь илэрхийлжээ.
Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “...Ерөнхийлөгч та ҮАБЗ хуралдахгүй байна гэж худлаа мэдэгдэл хийсэн. Би С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг, Б.Хурцтай холбоотой асуудлаар ҮАБЗ-ийг хуралдуулъя гэж бичиг хүртэл явуулсан. Та яагаад худлаа мэдэгдэл хийсэн юм бэ. АН-ыг Ерөнхийлөгч байсан Ц.Элбэгдорж та хоёр хагалсан. Тэгэхээр хоёр Ерөнхийлөгч өөрсдөө учраа олох ёстой. Энэ бол нэг намын асуудал. Битгий төрийн асуудал болго. Хөл хориотой ийм цаг үед олон нийтийг бужигнуулсан үйлдэлд уриалж болохгүй. Ер нь ҮАБЗ шүүх биш, Цэц биш, СЕХ биш. Сая СЕХ-той холбоотой асуудал ярьж байна. СЕХ-ны хараат бус байдалд халдаж болохгүй. Хуулиар хориотой. ҮАБЗ хэрвээ зөвлөмж, шийдвэр гаргавал энэ нь СЕХ-ны хараат бус байдалд халдсан хэрэг болно” гэж эсэргүүцсэн байна.
Үүнээс болж Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр муудалцсан. Ерөнхийлөгчийн хувьд “...Намайг Цэц дээр унагасан” гэж үг хаясан. Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “...Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Гансүх аавыгаа машинаар мөргүүлсэн гэж гэмт хэрэгт гүтгэсэн, хуулийн байгууллагад хандана” гэсэн байна. Улмаар энэ нь хэрүүлийн шинжтэй болж, 40 орчим минут хуралдсан Аюулгүйн зөвлөлийн хурал таржээ. Ингэж хамгийн ойрхон гэж ил, далд яригддаг Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар түнжин хагарсан байгаа юм. Ер нь бол томоор нь харвал АН-ын талцал л Аюулгүйн зөвлөлийг “хагалчихаж” байгаа юм. АН-ын хэрүүл хэнээс улбаатай вэ гэдгийг бүгд мэднэ. С.Эрдэнээс тамга авсан Ц.Туваан Их хурлаа хийж, намаа хууль ёсны байдлаар авч яваагүй. Ерөнхийлөгчийн дохиог хүлээгээд хугацаа алдсан гэдэг. Энэ хооронд С.Эрдэнэ эргэж “амилсан”, ард нь Ц.Элбэгдоржийг гарч ирсэн гэдэг. Ингээд АН хоёр хуваагдаж, хоёр Ерөнхийлөгч тус тусад нь удирдлагаар хангаж эхэлсэн.
Тэд Ерөнхийлөгчийн сонгууль тулсныг, шүүх хэнийх нь зөв гэхийг, СЕХ алийг нь хүлээж авахыг мэдэхийн дээдээр мэдэж байсан. Энэ бүхнийг талцлын тэргүүн фронтод явж байгаа хүмүүс гэлтгүй, АН-ынхан бүгдээрээ дэндүү сайн мэдэж байгаа л даа.
Одоо Сүхбаатарын талбайд “өлсөж” суугаа гишүүд ч Ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөгүй гэдгээ мэднэ. Гэхдээ үүгээр халхавчилсан АН-ын дарын төлөөх “сунгаа” л явж байгаа хэрэг юм. Шуудхан хэлэхэд, АН-ын даргад одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, өмнөх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нар зүтгээд эхэлчихсэн. Хэн нь ч хэндээ алдах сонирхолгүй учраас Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө эвлэж, нэгдэж амжаагүй хэрэг. Монголын улс төрд 30-аас дээш жил амьдарчихсан хашрууд шүү дээ.
Энэ нэг хэрэг. Гэхдээ Аюулгүйн зөвлөлийн зарим гишүүнийг ойрдоо ахин нийлэхээргүй хагалчихав уу гэж харагдаж байна.
Ямартай ч манай улсын Аюулгүйн зөвлөл яалт ч үгүй асуудал үүсэхгүй л бол тав дахь Ерөнхийлөгчийн бүрэн эрх дуустал дахин цуглахгүй нь тодорхой боллоо.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Энэ ерөнхий сайд, засгийн газар, МАН монголын төрийн дээр гарч зайдалж суужээ. Халдварыг хяналтаас алдсан, хөдөөд тараасан гэмт хэргийг халуун дээр нь шүүхийг хүсэж байна. Хичнээн хүн нас барж байна вэ? Буруу шийдвэр гаргачихаад, ард иргэдийн амь насаа алдаад хэцүүхэн байдалд байхад, Үндэсний эрх ашиг хохирч байхад хуцаж байх юм. Хүний амь насаар тоглож болохгүй. Сонгууль болно хэн гарахыг ард түмэн шийднэ. Хүрэлсүхийг гаргагхгүй яг Миегомбын Энхболд шиг зайлуулна. МАН доторх эрүүл шударга намын гишүүд олон байгаа. Тэд хэзээ ч Хүрэлсүхэд санал өгөхгүй.
АН ын хууччуул намаа хагалж бутаргаж гүйцээд одоо оршужлганд нь бэлдэж байна. АН ын залуучууд цүнх барихаас өөр чадваргүй арчаагүй улсууд юм. Одоо ХҮН л ардчилалын баталгаа болох нь
МАН хэтэрхий аархаж болохгүй. Тэгвэл Ми. Энхболдын замаар орохыг үгүйсгэхгүй. Хэрэв Эрдэнийг талдаа татсан бол!!!
Төр, хуулийн дээр харин АН чинь зайдалчихаад байгаа юм биш үү?
намын тухай ингэж яридаг газар огт биш. Баттулга өөрөө мэдэж байгаач заавал буруу хийж байгаа юм. МАН-ыг одоо оролдож эхлээд байгаа юм байна л даа. харамсалтай...
АН ын хууччуул намаа хагалж бутаргаж гүйцээд одоо оршужлганд нь бэлдэж байна. АН ын залуучууд цүнх барихаас өөр чадваргүй арчаагүй улсууд юм. Одоо ХҮН л ардчилалын баталгаа болох нь
Залилан, луйврын аргаар хэдэн үеийнхээ хоолыг бэлтгээд авсан гэдэс цатгалан, албан тушаалын төлөө хэнээтнүүдийн хувьд хэдэн өдөр ингэж жүжиглэхэд хохирох юм байхгүй. Харин ард түмэн, эх орны төлөө ..................... гэдэг нь үнэмшилгүй байна.
ҮАБЗ намын дотоод асуудлаар хуралдах ёсгүй ээ хууль дүрмээ баримтал Улсын Ерөнхийлөгч хүн аль нэг намд харъяалагдахгүй гэдэгийн Баттулга ер мэддэг болов уу
Женкогийн Европ дээд гэдэг үндэсний бодлоготой Оросууд Монголчуудыг үргэлж хагалж ирсэн.Хот тойрсон ногоочин гахайчин хужаа буриад оросууд нь малчин Монголчуудыг Хятад Хасаг гэж турхирч ганцаардуулаад дотор нь хужаа хасаг эрлийз дөрвөд пизданууд гэж хагалж ирсэн.
MAY-iin darga nar arai buuritaildaa. Jenkod nokaut udchee. Molodtsi
Баттулга АНУ-н DCI-г хөлсөлж чадаж байгаа юм чинь хэдэн гишүүдийг мөнгөөр зодоод өөрийхөө өш хонзонг гүйцэлдүүлж чадах л хүн дээ
Яс юман дээрээ АН-ыг хоёр хувааж, хэрэлдүүлж, энэ бүх хэрүүлийн эхлэлийг тавьж, Алтанхуягийг хууль бус АН-нд чихсэн хүн нь Х.Баттулга шүү дээ
Намаа хоёр хуваачихаад ҮАБЗ-ийг хүртэл татан оролцуулах оролдлого хийсэн байна шүү дээ, энэ хүн эрх мэдлийн төлөө амиа ч өгөхөд бэлэн болчихжээ, аймшигтай
Ардчилсан намын зовлон болохоос Ард түмний зовлон бишээ дотооддоо учраа олж болоор асуудал ард түмнийг балиар улс төрдөө хутгах хэрэггүй
Ер ийн урдаас дуугардаг хэн гэдэг бацаан бэ энэ. Удахгүй том баасан дээрээ хальтарч их чанга унах гэж байж. Овоо өвдөнө дөө хүүхээ. Өдөр болгон хүн үхэж бн.
Энэ өлсгөлөн бол ард түмний төлөө ардчиллын төлөө биш юмаа зүгээр л Алтанхуяг Баттулгын өш хонзонг авч өгч байгаа нь. Хэрвээ үнэхээр асуудлаа шийдэе гэж бодсон бол аль хэдийн учраа олоод шийдэлд хүрчих хугацаа байлаа
Мэдлэг боловсролгүй хүн хүчээр, жагсаал цуглааны аргаар төрийн эрхийг авах л арга бодож байгаа муу новш
Х.Баттулга уг нь Монгол Улсын Ерөнхийлөгч. Гэвч энэ хүн АН-ын, тэр дундаа хоёр хуваасан хагалан бутаргагч нь гэдгээ ингээд баталчихлаа
ээ халаг гэж, дөрвөн жил хууль мэдэхгүй Ерөнхийлөгчтэй амьдаржээ, монголчууд бид
Баттулга завхай шүүгч нарынхаа хууль бус үйлдэл, шүүхийн хонгилын эсрэг ард түмэн жагсаж байхад хуралдуулаагүй байж нэг намын дотоод хэрүүлд оролцож, ҮАБЗ-ийг хуралдуулж байдаг. Баттулга зүгээр зайлаасаа
Одоо л ойлголоо Алтахуягийн санааг. Анхнаасаа эв эеээ ололцох бодол байгаагүй юм байна гол зорилго нь ард түмнийг уриалж бослого үймээн дэгдээх байжээ мэдээж ард нь өш хонзон өвөрлөсөн Баттулга зааварчилж байгаа
Одоо л ойлголоо Алтахуягийн санааг. Анхнаасаа эв эеээ ололцох бодол байгаагүй юм байна гол зорилго нь ард түмнийг уриалж бослого үймээн дэгдээх байжээ мэдээж ард нь өш хонзон өвөрлөсөн Баттулга зааварчилж байгаа
СЕХ улс төрийн намын дотоод хэрүүлд оролцох чиг үүрэг байхгүй ээ
зул бөхөхийнхөө өмнө бадамлана гэж энэ. Байж болох бүхий л хувилбараар хүсэл шуналаа гүйцээхээр улайрч байна даа Женко
Ерөнхийлөгч маань үймээн самуунд уриалан дуудаад хэрүүл тэмцлийг даамжруулаад байгааг харах даанчиг гунигтай байна даа, Оюук сайд басчиг мэдлэг боловсролтой хүн юм гэсэндээ Женког давраачихалгүй гаргажээ
СЕХ-г, ҮАБЗ-ийг шүүх байгууллага болгох гээ юм бхдаа, ийм улангассан хүнд дахиж л эрх мэдэл өгмөөргүй юм байна, монголчууд минь. Женко Баттулга холуур2
Баттулга Оюун-Эрдэнэ 2 ёстой тэс хөндлөн хүмүүс юмаа боловсролын хувьд ч тэр
АН-ын хэрүүлийг төрийн хэрүүл болгох гэж Ерөнхийлөгч нь улайраад бдг, юу л болж байна даа
дундаас нь ашиг олж өөрөө 2 жил ч болтугай суух гэж улайрч байгаа юм
Жонхуу муйхарлахаа болиод бушуухан бууж үз тэр Зөвлөхүүд нь гэж боловсролгүй хулгайч нараа наад хүндээ Хэн нэг шүүх,нам,бүлгийн төлөөлөл биш Эв нэгдлийг сахин хамгаалагч гэж хэлээд өгөөч энэ мэт үйлдлээрээ улам л бусдыг харлуулж байж олж авсан нэр хүнд чинь унаад байна Эртхэн огцор тахимаа өг дөө
Зөв
Оюунэрдэнийг овоо гайгүй сургууль төгссөн,боловсролтой залуу гэж бодож байсан чинь нөгөө ерөнхий сайд маань Монгол улсын хэмжээний том тулгамдсан асуудлуудаа ярихгүй АН-н асуудалд оролцоод доошоо орон шалтаг тоочоод гараад зугтав бололтой шүү..
Нэг намын дотоод хэрэгт ингэж орох шаардлага ҮАБЗ-д байгаа юм уу? Тэгвэл та нар МАХН, ХҮН намын дотоод хэрүүлүүд болж байхад яагаад дуугуй суусан юм бэ? Больж үз
Энэ дамдиночир нэртэй гөлөг дандаа хүмүүсийн хооронд яс хаяж явах юм. Өөрт нь хусам ч болтугай олддог болоод үргэлж хэрүүл уруул шургуу хийсэн юм сараачиж суудаг байх даа бодвол
МАНын гeнсeк Д.Амарбаясгалан: АНыг Н.Алтанхуягийг 30 жил харлаа Яасан төлөвшдөггүй юм вэ гэжээ. Харин монголчууд МАНыг 100 жил харлаа тэжээлээ. Яасан зөв замдаа ордоггүй улам л доош унаад муу үйлдээ төгсрөөд хулгай луйварруу ханцуй шамлаад байдаг нам гээч вэ??? Одоо ч монголчууд МАНаас залхаж үзэн яддаг болж дээ. Нээрээ ч хичнээн жил харах горьдох гэж??? Бүтэн 1 зуун өнгөрчээ. Төрөөс тэрбумтан болцгоодог даога ангийнхны даналзахыг даврахыг сагахыг л харж залхлаа даа. Даанч яав даа. Уг нь үндэс угсаа нэг гэж л тэссэн сэн . Үгүй л болж таарлаа харваас үзвээс