"Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Монгол Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Түр хорооны өнөөдрийн /2021.05.04/ хуралдаан 15 цаг 20 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр цахимаар эхлэв.
Түр хорооны хуралдаанаар “Оюу толгой төслийн гадны хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх, төслийг тохирох, эцэслэсэн хувилбарыг Засгийн газрын хуралдаанд танилцуулах” үүрэг бүхий Ажлын хэсгийн ажлын явц, хэлэлцээний өнөөгийн нөхцөл байдлын талаар Засгийн газрын мэдээлэл сонсов.
Засгийн газрын мэдээллийг Ажлын хэсгийн дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцуулав. Тэрбээр, Улсын Их Хурлын 92 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах зорилтын хүрээнд Ажлын ерөнхий төлөвлөгөө баталсан. Энэ онд хэрэгжүүлэх ажлын хувьд, Ажлын хэсгээс санал, дүгнэлт гаргаж Засгийн газарт танилцуулах. Засгийн газрын яриа хэлэлцээний явц байдлыг Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороонд танилцуулах, шаардлагатай тохиолдолд Улсын Их Хуралд танилцуулах. Мөн хоёр талын уулзалтууд зохион байгуулахаас гадна зөвлөхийн гэрээ байгуулж, зөвлөхүүд “санал, дүгнэлт” гаргах, яриа хэлэлцээнд “зөвлөгөө” өгөх ажил багтсан. Тодруулбал, АНУ-ын Акип Гамп хуулийн фирмээс хууль зүйн зөвлөх үйлчилгээ, Герман Улсын Фихтнер компаниас геотехник, усны асуудлаар зөвлөх үйлчилгээ авахаар томилон ажиллуулж байна.
Маргааны хувьд, Оюу толгой төслийн хөрөнгө оруулагч талтай Засгийн газар олон улсын арбитрын шүүхэд арбитрын мэдэгдэл гаргасан. Одоогийн байдлаар арбитрын бүрэлдэхүүн томилогдон, үйл ажиллагааны журам, төлөвлөгөө, дэг болон зохион байгуулалтын асуудлаар холбогдох баримт бичгийг баталсан бөгөөд Монгол Улсын Засгийн газар 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр арбитрын гомдлын хариу тайлбарыг гаргасан.
Ингэхдээ Түр хорооноос өгсөн чиглэл, Засгийн газрын 2021 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн хуралдааны тэмдэглэлийн дагуу “Оюу толгой” ХХК-ийн хувьцааны олонхыг эзэмшигч буюу Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед болон Туркойс Хилл Ресурсес Лимитед компанийг арбитрын ажиллагааны оролцогчоор татах хүсэлтийг арбитрын бүрэлдэхүүнд гаргаж, дараах үндэслэлээр сөрөг нэхэмжлэл гаргасан. Үүнд, “Оюу толгой” ХХК-ийн хувьцааны олонхыг эзэмшигч нь Хөрөнгө оруулалтын гэрээг зөрчсөнөөс Монгол Улсад учирсан хохирлыг арилгуулах, мөн “Оюу толгой” ХХК-ийн хувьцааны олонхыг эзэмшигч нь Оюу толгой төсөлтэй холбогдуулан зохион байгуулсан авлига, хээл хахуулийн схемийн улмаас Монгол Улсад учирсан хохирлыг арилгуулах тухай гэлээ.
Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, С.Чинзориг, Б.Бат-Эрдэнэ, Ж.Мөнхбат нар Түр хорооны хуралдаанаар өгсөн үүрэг, даалгаварууд хийгдсэн болохыг сайшааж, зарим зүйлд тодруулга авав. Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, дөрөвдүгээр сарын 9-нд хөрөнгө оруулалтын нэмэлт зээлийн хэлэлцээр хийсэнтэй холбогдуулан Засгийн газрын байр суурийг тодруулав. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Монголын тал сөрөг нэхэмжлэл гаргасныг Нью Йоркын тал шалгаж байгаа. Мөн Оюу толгой далд уурхайн бүтээн байгуулалтад хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт гаргуулахаар саналаа хүргүүлсэн, удахгүй танилцуулна гэв.
Ажлын хэсгийн ажлын явц, хэлэлцээний өнөөгийн нөхцөл байдлын талаарх мэдээлэлтэй холбогдуулан Түр хорооны дарга Ц.Даваасүрэн байр сууриа илэрхийлж, Ажлын хэсгийн гишүүдэд талархал илэрхийлснээр өнөөдрийн хуралдаан өндөрлөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Сэтгэгдэл0
энэ нямбаатар холиох байхаа. арай дөнгүүрээр нь хиншүү ганбаатараа эхийг нь бэлдүүлэхгүй яагаав даа.
Муу урвагч... Ялаа эдлэх өдөр ирэх вий. МУ дандаа ийм уруй дорой бхгүй вий. Чамд харууулна. Муу РИО-н бууны нохой
Хот тойрсон ногоочин гахайчин хужаа буриадууд малчин Монголчуудыг дурак гэж социализм шигээ андуураад байна.ОТ-н гэрээг сайжруулчихбал Монгол дээшлэнэ гээд боож үхэх гээд байгаа биз.Орос Женко нь хужаа танк ярьж Монголыг 10 тэрбум доллароор хохироосонд ханадаггүй ээ айн.
Зөв шүү Нямбаатараа, чамайг муу хэлээд байгаа хүмүүс ОТ-н туслан гүйцэтгэгч компанитай Баагийнууд эсвэл ОТ-оос хувь хүртсэн Баагийнууд шүү. Хага дараад өөрийнхөөрөө эх оронч сэтгэлгээтэй бай. Ард чинь ард түмэн түз шүү.
Засгийн гаазар маань сайн ажиллаж байна. Рио Тинтогийг бүх булхайг дэлгээд гэрээг засах оновчтой санал тавиад хүлээн авахгүй бол гэрээг шууд цуцална гэдэг хатуухан мэдэгдэл өгөх хэрэгтэй. Гэрээг өөрчлөхөд саад хийж байгаа, авилга хахууль хүртсэн өөрийн орны гэмт этгээдүүдийг ч шууд илчлэх хэрэгтэй байна.
болиочээ гэрээг цуцлана гэсэн шийвэрээ өгөлдөө гэрээ цуцлагдал удах ба явсаар байгаад доод тал нь 51ээс дээш тал дээр бууна гээд байхад яагаад хуурамч юм хийгээд байгаа юм бэ хуульч чимидийн буриад хүргэн рио тинтогийн зэсийн ерөнхий захирал буриад БОЛД монголын ард түмэнд оюу толгойг нь буцааж өгч монголчуудын ядуурлаас гаргаачээ бид их өр ширэнд ширлүүлж үхэх нь байна ш дээ
Дараах 2 асуудалд онцгой анхаарах: 1. Хөрс, чулуулгын геотехникийн судалгааны талаар зөвлөгөө авахдаа Монголын шилдэг геологчид, ялангуяа ОТ ордод усны хайгуул хийсэн инженерүүдийг оролцуулах 2."Далд уурхайн бүтээн байгуулалтад хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт гаргуулахаар саналаа хүргүүлсэн" гэсэн асуудал буруу бн. ОТ төслийн бүх обьектын хөрөнгө оруулалт хэтэрсэн ноцтой асуудлыг иж бүрэн шалгаж тогтоох ёстой. Бүх будлиан хөрөнгө оруулалтын луйвартай шууд холбоотой. ТЭЗҮ-д 4.4 тэрбум $, гэтэл одоо 15 тэрбум $ гэж буйг шалгаж тогтоох нь зайлшгүй. УИХ, ЗГ-ын нөхөд ОТ төсөлтэй холбогдсон асуудлыг иж бүрэн сайтар судлаагүй тохиолдолд хэлэлцээ амжилттай болно гэхэд эргэлзээтэйг анхаарна уу?
Яах вэ дээ , тэгээд амжилт олвол тэр л биз дээ , юм юм руу дайрч гадзуурахаа больёо , шийдэгдсэн юм ч алга ! Ард түмэнд шууд ирэх ашиг нь бага ш дээ , бөөн эс хэрүүл , амьдрал урагшлдгүй , өөр хийх зөндөө ажил бна
МАН-хаан та нар чадахгүй чадахгүй , та нараас юү ч хүлээгээд нэмэргүй, сэлмээ эргүүлээд , хүүхэн хүчиндэцгээгэд чадах юмаа л хий
Odoo neree solison/AN/ Ardchilsan Sereglen Luivarchidiin Namiixnii zoxion baiguulsan luivariin geree,Edsen uusan xumuus bugd xuuliin xaritslaga xuleej chadsan uu,Shuuxtei xolbootoi bux zardliig ene noxduudees gargax xeregtei.
анх с баяраас боллоо Яах гэж хятадт төгссөн буриад дашдоржийн зоригтыг ерөнхий сайдын манажерээр авч дараагийн сайд эрчим хүчний сайд болгож оюу толгойн гэрээг хийлгэсэн юм бэ яахаараа баяр цогт ганцаараа суусан юм бэ зоригт байгаа юм бол гарах гарцыг нь асуугаачээ ЭХ ОРОНЧ хүн бүрийн хүчин зүтгэл хэрэгтэй байна ш дээ оюу толгойг монгол 100 хувь авсан нөгцөлд монголын банкаар 100 хувь төлбөр тооцоо хийгдэж мөнгө нь монголд үлдэнэ
Oyu Tolgoigoos idsen uusan,heel hahuuli avsan shem ntr gej yum garahgvi dee, neokommunistuud Ta nar l uursduu zohioh baihoo. Bers, Orhon nar ch bichig vsegt her yum bol doo !
Тэр уёд оютолгойн гэрээ баталхад оролцсон Б батэрдэнээс эхсуулээд хахууль авсан улсуудыг оютолгойн гэрээг шинчилэх болон яанз бурийн мэдээлэл өгч болохгуй шүү дээ дамбаочир шиг оюутолгойн удирдлагад мэдээлэл дамжуулан шүү жишээ нь ж маххбат ба маш их шуналтай харууль аваад хамгаалаад мэдэнлэл дамжуулаад ба
Оюутолгой, Дубайн гэрэээний буруутнууд: Элбэгдорж, Баяр, Баярцогт, Сайханбэлэг, СүБатболд, Алтанхуяк, Д.Зориг, Л.Гансүх, Да.Ганболд, Бямбасайхан, Ариунсан... гэхчилэн МАНАН, үүний 75% нь АН, 25% нь МАН