sonin.mn
Хоёр улс уламжлалт найрсаг харилцааг тогтвортой хөгжүүлж ирснийг Ерөнхий сайд тэмдэглэж, үүнд хоёр улсын үе үеийн төр, засгийн удирдлагууд чухал хувь нэмэр оруулсныг хэлэв. Соёл, боловсрол, спорт, хүмүүнлэгийн салбарын  харилцааг улам өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.
 
 
Их удирдагч Ким Ир Сен Монгол Улсад хоёр удаа айлчилж уламжлалт найрсаг харилцааны бат бөх үндэс суурийг тавьсан. БНАСАУ харилцаагаа цаашид өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хувиршгүй байр суурь баримталж байгааг Элчин сайд тэмдэглэв. Талууд мөн харилцан сонирхсон асуудлаар санал солилцов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.