
Асуулт: Цалин хөлс гэж юуг хэлэх вэ? Цалин хөлсний бүрэлдэхүүнд юу юу хамаарах вэ?
Хариулт: Хамгийн энгийнээр тайлбарлавал цалин хөлс гэдэг нь хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэсний төлөө ажилтанд ажил олгогчоос мөнгөн хэлбэрээр олгож буй төлбөр юм. Цалин хөлсний бүрэлдэхүүнд үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшуулал зэрэг багтдаг.
Асуулт: Үндсэн цалин гэж юуг нь хэлээд байна. Түүнийг яаж тогтоох вэ?
Хариулт: Тухайн аж ахуйн нэгж, байгууллагад зохих журмаар тогтоогдсон, албан тушаалын цалин юм. Ажил олгогчид хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтнуудын үндсэн цалинг хамтын болон хөдөлмөрийн гэрээгээр тогтоодог.
Асуулт: Нэмэгдэл хөлс гэж юуг хэлэх вэ? Tүүнийг яаж тогтоох вэ?
Хариулт: Нэмэгдэл хөлс гэдэг нь ажилтан үндсэн ажлынхаа зэрэгцээ мэргэжил, ажил, албан тушаал хавсран буюу хослон ажилласан, эзгүй байгаа ажилтны үүргийг орлон гүйцэтгэсэн, ажлын байрны тодорхойлолтод заагаагүй ажил үүргийг гүйцэтгэсэн, шөнийн болон илүү цагаар, нийтээр амрах баярын өдөр, долоо хоногийн амралтын өдөр ажилласан тохиолдолд үндсэн цалингаас тооцон олгож буй цалин хөлс юм. Нэмэгдэл хөлсний хэмжээг хамтын болон хөдөлмөрийн гэрээгээр ажил олгогч, ажилтантай харилцан тохиролцож тогтоодог. Хөдөлмөрийн тухай хуульд зарим нэмэгдэл хөлсний доод хэмжээг хуульчилсан байдаг.
Асуулт: Ямар ямар төрлийн нэмэгдэл хөлсний хэмжээг хуулиар тогтоосон байдаг вэ?
Хариулт: Нийтээр амрах баярын өдөр ажилласны болон долоо хоногийн амралтын өдөр ажилласны, илүү цагаар ажилласны нэмэгдлийн доод хэмжээг Хөдөлмөрийн тухай хуулиар тогтоосон байдаг. Нийтээр амрах баярын өдөр ажилласан ажилтанг нөхөн амруулаагүй бол дундаж цалин хөлсийг 2,0 дахин, илүү цагаар болон долоо хоногийн амралгын өдөр ажилласан ажилтанг нөхөн амруулаагуй бол түүнд 1,5 дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлсэн цалин хөлс олгох ёстой. Хуулиар доод хэмжээг нь тогтоосон нэмэгдэл хөлсний хэмжээг хамтын болон хөдөлмөрийн гэрээгээр нэмэгдүүлэн олгож болно. Харин хуульд заасан хэмжээнээс доогуур хэмжээгээр тогтоож болохгүй.
Асуулт: Нийтээр амрах баярын өдөр болон долоо хоногийн амралтын өдөр ажилласан, илүү цагаар ажилласан ажилтанг нөхөн амруулсан бол нэмэгдэл хөлс олгохуу?
Хариулт: Ажил олгогч нь нийтээр амрах баярын өдөр болон долоо хоногийн амралтын өдөр ажилласан, илүү цагаар ажилласан ажилтанг ажлын ачаалал багатай үед ажлын өдрийн үргэлжлэлийг богиносгох, долоо хоногийн ажлын өдрийг тоог цөөрүүлэх, ээлжийн амралт дээр нь нэмэгдэл амралт олгох, сул зогсолт гарвал өмнөх хугацаанд хэтрүүлэн ажилласан цагт нь тооцож биеэр нөхөн амрааж болно. Хэрэв ажил олгогч нь ажилтанг дээр дурдсан хэлбэрээр нөхөн амрааж чадаагүй бол хууль, хамтын болон хөдөлмөрийн гэрээнд заасан нэмэгдэл хөлсийг олгоно.
Асуулт: Нийтээр амрах баярын өдөр болон долоо хоногийн амралтын өдөр ажилласан, илүү цагаар ажилласан ажилтныг дараа нөхөн амраасан бол ямар нэгэн цалин хөлс олгохгүй гэсэн үг үү?
Хариулт: Нөхөн амраасан бол огт цалин хөлс олгохгүй гэсэн үг биш юм. Нийтээр амрах баярын өдөр болон долоо хоногийн амралтын өдөр, илүү цагаар ажилласан ажилтныг нөхөн амраасан бол уг өдрүүдэд ажилласны цалин хөлсийг ажлын ердийн өдөрт ажилласантай адил хэмжээгээр олгох юм. Өөрөөр хэлбэл нэмэгдэл хөлсийг олгохгүй.
Асуулт: Нэмэгдэл гэж юуг хэлэх вэ? Түүнийг яаж тогтоох вэ?
Хариулт: Нэмэгдэл гэж ажилтны мэргэжлийн ур чадвар, ажлын байрны зохион байгуулалт, хөдөлмөрийн нөхцөлөөс хамаарах хүчин зүйлсийг харгалзан тогтоосон цалин хөлс юм. Нэмэгдлийн хэмжээг хамтын болон хөдөлмөрийн гэрээгээр ажил олгогч, ажилтантай харилцан тохиролцож тогтооно. Мэргэшлийн зэргийн нэмэгдлийг ажилтнуудын мэргэжлийн ур чадвар, боловсролын түвшин ажилласан жил зэргийг харгалзан ялгаатай тогтоож болно.
Асуулт: Шагнал урамшуулал гэж юуг хэлэх вэ? Түүнийг яаж тогтоох вэ?
Хариулт: Шагнал урамшуулал гэж цалингийн болон ашгийн сан, бусад эх үүсвэрээс ажилтанд олгож буй олговор юм. Ажилтан тодорхой нөхцөл, болзлыг ханган ажилласан үед олгодог. Шагнал урамшуулал олгох нөхцөл болзлыг хөдөлмөрийн дотоод журам, хамтын болон хөдөлмөрийн гэрээгээр тохиролцон тогтоох буюу эсвэл шагнал урамшил олгох тусгай журам гарган тогтоож болдог.
Асуулт: Шөнийн цагаар ажилласан ажилтанд ямар хэмжээтэй нэмэгдэл хөлс олгох вэ? Түүнийг яаж тогтоодог вэ?
Хариулт: Шөнийн цагаар ажилласан ажилтанг ажил олгогч нөхөн амруулаагүй бол түүнд нэмэгдүүлсэн цалин хөлс олгох бөгөөд ямар хэмжээгээр нэмэгдүүлж олгохыг хамтын болон хөдөлмөрийн гэрээгээр тохиролцож тогтооно. Шөнийн цагаар ажилласны нэмэгдэл хөлс нь ажилтны ажилласан цагт оногдох дундаж цалин хөлс нэмэгдүүлсэн хэмжээтэй байна.
Асуулт: Тасралтгүй ажиллагаатай аж ахуйн нэгж, байгуулагад ээлжээр ажилладаг ажилтны ээлж нь шөнийн цагаар таарсан бол түүнд шөнийн цагийн нэмэгдэл хөлс олгогдох уу?
Хариулт: Тасралтгүй ажиллагаатай аж ахуйн нэгж, байгууллагад ээлжээр ажилладаг ажилтны ээлж нь шөнийн цагаар таарсан бол түүнд шөнийн цагийн нэмэгдэл хөлсийг олгоно.
Асуулт: Ажилтанд цалин хөлсийг ямар зарчим, хэлбэрийн дагуу олгодог вэ?
Хариулт: Ажилтанд цалин хөлсийг хийснээр, цагаар, бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгодог. Ажилтны цалин хөлсийг сард 2 ба түүнээс дээш удаа, тогтоосон өдөр олгох ёстой. Ажилтны цалин хөлсийг цаг, өдөр, долоо хоногоор тооцон олгож болно. Ажилтны үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдлийг заавал мөнгөн хэлбэрээр олгоно.
Асуулт: Цалин хөлс олгох өдрийг яаж тогтоох вэ?
Хариулт: Цалин хөлсийг сарын ямар ямар өдрүүдэд тавьж олгохыг хөдөлмөрийн дотоод журам буюу хамтын гэрээгээр тохиролцож тогтоодог.
Асуулт: Ажил олгогч ажилчдын цалинг тогтоосон өдөр олгоогүй, саатуулсан бол яах вэ?
Хариулт: Тогтоосон өдөр ажилчдын цалин хөлсийг олгоогүй, саатуулсан бол ажил олгогчоос цалин хөлс олгохыг нийт ажилчид болон ажилтны төлөөлөгчид шаардах эрхтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь нотлогдвол цалин хөлсийг хожигдуулсан хоног тутамд 0,3 хувийн алданги ажил олгочид шүүх ноогдуулж, ажилтанд олгодог. Мөн ажилтны цалин хөлсийг тогтоосон хугацаанд олгоогүй, саатуулсан албан тушаалтныг 5000-15000 төгрөгөөр шүүгч торгоно.
Асуулт: Шагнал урамшууллыг мөнгөн бус хэлбэрээр олгож болохуу?
Хариулт: Шагнал урамшууллыг мөнгөн бус хэлбэрээр олгож болно. Жишээ нь: гэрийн тавилга,цахилгаан бараа гэх мэт. Харин хөдөлмөрийн дотоод журам, хамтын болон хөдөлмөрийн гэрээ, эсвэл шагнал урамшуулал олгох тусгай журамтай бол уг журамдаа шагнал урамшууллыг мөнгөн хэлбэрээр олгохоор харилцан тохиролцсон бол заавал мөнгөн хэлбэрээр олгох ёстой.
Эх сурвалж: “Санхүүгийн мэдээ”
Сэтгэгдэл(71)
ххх
Албан байгууллагын 00 цэвэрлэдэг үйлчлэгчлэгчид нэмэгдэл хөлс олгоход ямар журам баримтлах вэ. Тогтоосон хувь хэмжээ гэж байдаг уу
ажилтны цагийн тооцоог хийж гарын үсэг зуруулсны дараа цалингаас нь хувь хасаж бодсон байх юм энэ болох уу?
үр дүнгийн урамшуулал 30 хувь авахаар цагийн тооцоонд бичсэн боловч нягтлан 29 % болгон бодсон байна ингэж болох уу?
Сайн байна уу? Манай компани Бямба өдөр ажилдаг тэгхээр ээлжийн амралтаа би яаж тооцох вэ ?
ээлжийн ажилтай газар ажилладаг тохиолдолд үлүи нийтийн баярын өдрөөр ажилласан тохиолдолд нэмэгдэл цалин дээр олгогдох уу хариу
Нийтээр амрах баяр ёслолоор ажилласан үеийн цалинг тухайн хүний дундаж цалингийн 1 цагт ноогдох цалинг 2 дахинаар бодохдоо, 1 өдөрт ажилласан цаг 8-н цагаас илүү байвал баяр ёслолын өдөр ажилласан цагийг нь 8-н цагаар тооцох уу? 8-аас цагаас илүү ажилласан жишээ нь 12 цагаар тооцох уу?
Ээлжийн ажилчин нийтээр амрах баярын үеэр ажилласан бол нэмэгдэл цалин хуулийн дагуу авна биздээ
Ажил олгогч нь нийтээр амрах баярын өдөр болон долоо хоногийн амралтын өдөр ажилласан, илүү цагаар ажилласан ажилтанг ажлын ачаалал багатай үед ажлын өдрийн үргэлжлэлийг богиносгох, долоо хоногийн ажлын өдрийг тоог цөөрүүлэх, ээлжийн амралт дээр нь нэмэгдэл амралт олгох, сул зогсолт гарвал өмнөх хугацаанд хэтрүүлэн ажилласан цагт нь тооцож биеэр нөхөн амрааж болно. Хэрэв ажил олгогч нь ажилтанг дээр дурдсан хэлбэрээр нөхөн амрааж чадаагүй бол хууль, хамтын болон хөдөлмөрийн гэрээнд заасан нэмэгдэл хөлсийг олгоно.
манай аймагт сурагчдын амралтын хоногтой холбоотой багш нарын нэмэгдэл болон багшийн мэргэжлийн зэргийг хувьсган хасдаг болоод 2 жил болж байна үүнийг юу гэж ойлгох бэ?
tsaling ni hubidaj bga uyma getel udsen tsalingaas ni hubi ni bodoh baital niit tsalingaas ni bodood bha uyma ene zaalt hed der bdag bilee hariu helj uguuch
цалин хөдөлмөрийн хөлсний асуудлыг бусад салбар эрх зүйн хөлс төлөлтөөс ялгаж өгөөч?
Манай байгууллага Сонгуулийн өдөр амруулахгүй ажиллуулах юм цалинг яаж бодох ёстой вэ Хуулийн заалт, тайлбар хийж өгөөч
нийтээр амрах өдөр ажилласан бол үндсэн цалинг 2 дахин нугалж олгох ёстой байдаг
Нийтээр амрах өдөр цалин бодогдох ёстой юу, нийтээр амарсан өдрийн цалинг хасаж цалин бодоод байх юм?
нийтээр амрах өдөр ажиллаагүй үед огт цалин бодогдохгүй гэсэн үгүү
bi tsahilgaanchinaar ajildag odoo ajliin shaartlagaar 10aas deesh dawhart gadna yulkin deer ajillah bolchood bga ene tohioldold tsalingiin nemegdel gej bga yu huwiar tootsoh uu yaahuu
Ажлаас хоцорсон 1 минут тутамд суутгаж байгаа суутгалыг аль цалингаас суутгах вэЮ Үндсэн цалингаас уу? бодогдсон цалингаас уу?
Бодогдсон цалингаас
Би нэгэн олон улсын ТББ-д гэрээгээр ажилладаг бөгөөд нийт 1,9жил ажилласан ба энэ хугацаанд ээлжийн амралт эдлээгүй,нөхөн амраагүй.ямар нэгэн мөнгө төгрөг аваагүй.түүнээс гадна ажлын хувцсаар хангахаар гэрээнд заагдсан боловч хангагдахгүй байсаар гэрээний хугацаа энэ 12 сард дуусна.гэрээгээр хүлээсэн ажлаас гадна автомашин давхар эзэмшиж жолоочоор ажилласан юм.Дээрхи хугацаанд ажилласан цалин,хувцас,амралтын мөнгөө нэхэмжилж авах боломжтой юу.
ээлжийн ажилтай хүмүүс баяр ёслолын өдөр гараа нь таарч ажиллавал баярын өдөр ажилласанд тооцогдож цалин нь нэмэгдэлтэй бодогдох ёстой юу эсвэл гараа нь болохоор энгийнээр бодогдох уу
Нөхөж амраахгүй бол ажилласан цагаа 2,0 дахин үржүүлж авна Жишээ нь 16 цаг бол 32цагаар тооцно гэсэн үг
Холбоо барих дугаар байна уу зөвөлгөө авах
Сайн байна уу. Би төрийн үйлчилгээгээр цалинждаг архивын эрхлэгч үндсэн цалин дээрээ ур чадварын нэмэгдэл, нууцын нэмэгдэл аль зүйл заалтаар авах вэ. даргадаа зүйл заалттай ярьж нэмэгдэл авмаар байна. хариу хэлж туслаач
Нийтээр амрах өдөр цалин бодогдох ёстой юу, нийтээр амарсан өдрийн цалинг хасаж цалин бодоод байх юм?
Би их сургуулийн багш байгаа юм миний ээлжийн амралт дуусах хугацаа болоогЮй гэтэл 9 сарын 1-с ажилдаа орж хичээлээ заах шаардлагатай байдаг энэ тохиолдолд ээлжийн амралтын хугацаагаа дуусгаж 9 сарын цалингаа бЮтэн авах боломж байдаг уу хариулж тус болооч энэ талаар би хаанаас уншиж судалж болох вэ
Хөдөлмөрийн тухай хуулиас харж болно. Ээлжийн амралтаа дараа биеэр эдэлж болох ба тийм боломжгүй бол хамтын гэрээ болон хөдөлмөрийн хуулийн дагуу багадаа 1,5 дахин цаин хөлсөө нэмэгдүүлж адаг юм.
өмнө сар илүү цаг хийсэн юм энэ сар 3 хоног амруул 3 хоногийн цалинг олгож болдог болвуу
Илүү цагийг нөхөж амарч байгаа бол ажилласнаар тооцно
Тогтмол гэж гэрээ хиийсэн боловч(3жил) орлого муу бга гэх нэрийдэлээр 150,000-г хасссан энэ гэрээ мөн үү? туслаач
Болохгүй. хөдөлмөрийн гэрээнд заасан цалинг авах ёстой
сайн байна уу Би төрийн байгууллагад ажилдаг. Ээлжийн амралтаа авах дөхөж байсан чинь түр орлон ажиллах хүн маань ажилаасаа гарсаны уламаас ээлжийн амралтаа авж чадаагүй бүтэн жил ажилчихлаа. тэгээд 13 дахь сарын цалингаа яаж авах вэ ямар хуулийн байна туслаач
Ээлжийн амралтаа авч чадаагүй бол үндсэн цалингаа 1.5- аар бодуулж авна.
Аливаа ажил олгоч аж ахуйн нэгж байгууллага ажилтаныхаа цалингаас барьцаа болгон авч үлдэх ажилаас гарах үед олгоно гэж амлаж болохуу?
Тасралтгүй ажиллагаатай ажлын байранд 4 ээлжийн ажилтан ажилладаг бөгөөд хэн нэг нь нийтээр амрах баярын өдөр ажилласан байгаа түүнд баярын нэмэгдэл олгох уу
Нийтээр амрах баярын өдөр ажилласан ээлжийн ажилтан графикаар гарч байгаа бөгөөд дараа нөхөн амрах ямар ч боломжгүй байдаг энэ тохиолдолд баярын нэмэгдэл олгохгүй гэх юм энэ ямар учиртай вэ ийм байж болох уу зохицуулдаг журам байна уу хэлж өгч туслаач
bi odriin 42000 togrogiin tsalintai yum tegsen ajliin tsag 13tsag iim baij bolohuu amraltiin odror ch gesen ajillana
цалингийн арга хэмжээний тухай
Томилолтоор яваад амрах байранд амарсан бол тэр нь нөхөн амарсанд тооцогдох уу..?нөхөн амарсан гэж үзээд баяр ёслолын нэмэгдэл олгохгүй байгаа нь зөв үү..?
Томилолтоор яваад амрах байранд амарсан бол тэр нь нөхөн амарсанд тооцогдох уу..?нөхөн амарсан гэж үзээд баяр ёслолын нэмэгдэл олгохгүй байгаа нь зөв үү..?
Ээлжээр ажилладаг байгууллагт ажилладаг шөнийн ээлжний цалинг яаж олгохын хувь хэмжээ байдгүй юмуу байгууллага нь мэдэж олгох юмуу
цалинг хийснээр яаж тооцож олгох вэ
Тогтмол бус цалингын систем гэж юу? Хэлээд өгөөч
Долоо хоногын 6 өдөр 16:00 - 1:00 хүртэл ажиллана гэсэн гэрээ байгуулсан юмаа. Ажиллах 6 хоногийн 1 өдөр нь амралтын өдөр таарч байвал бас 23 цагаас хойш нэмэлт цалийн бодогох уу? Гэрээлэгч 2 цагаас эхлэж нэмэлт цаг тооцно гээд байх юм. Бас 7 сар гартал ямар ч амралтгүй 7 хоног ажилж байгаа юм үүндээр яаж цалин тооцох вэ?
Цалингийн аргачлал асууя
ажлын хариуцлага алдаад үндсэн цалингийн 20%-дсан бол тооцоолол хэрхэн хийж явар бичилт хийх вэ программ дээр
Хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд ажлын байр нь байхгүй болсон тэгээд өөр ажлын байранд томилогдон ажиллах тохиолдолд хуучин авч байсан цалингаа авах эрхтэй юу цалин буурах гээд байгаа юм.
Хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд ажлын байр нь байхгүй болсон тэгээд өөр ажлын байранд томилогдон ажиллах тохиолдолд хуучин авч байсан цалингаа авах эрхтэй юу цалин буурах гээд байгаа юм.
Цалин дутуу бодогдож орсныг 8 сарын мэдсэн, дутуу орсноо нөхөж авч болох уу, ямар хуулийн заалт байдаг вэ?
ажиллаж байгаад мэргэжил олгох сургалтанд суралцах хугацааны цалинг байгууллагаас шийдэж өгөх үү
Томилолтоор явсан хүний цалин хөлсийг яаж бодож олгох вэ
нийтээр амрах баяр ёслолын өдрийг нөхөн амруулаад жирийн өдрийгн цалин хөлсийг олгох заалт нь ямар хуулийн заалт байх вэ
шинэ жилийн шагнал, үр дүнгийн урамшуулал-с ндш тооцож авах ёстой юу хариу
Ээлжийн ажил хийдэг хүнийг ажлаас буугаад шууд үргэлжлүүлж ажиллуулах эрх зүйн үндэс байдаг бол уу , шууд амраах ёстой гэж хаана заасан байдаг юм бол
Ээлжийн ажил хийдэг хүнийг ажлаас буугаад шууд үргэлжлүүлж ажиллуулах эрх зүйн үндэс байдаг бол уу , шууд амраах ёстой гэж хаана заасан байдаг юм бол
Ээлжийн ажил хийдэг хүнийг ажлаас буугаад шууд үргэлжлүүлж ажиллуулах эрх зүйн үндэс байдаг бол уу , шууд амраах ёстой гэж хаана заасан байдаг юм бол
Ээлжийн ажил хийдэг хүнийг ажлаас буугаад шууд үргэлжлүүлж ажиллуулах эрх зүйн үндэс байдаг бол уу , шууд амраах ёстой гэж хаана заасан байдаг юм бол
Ээлжийн ажил хийдэг хүнийг ажлаас буугаад шууд үргэлжлүүлж ажиллуулах эрх зүйн үндэс байдаг бол уу , шууд амраах ёстой гэж хаана заасан байдаг юм бол
Ээлжийн ажил хийдэг хүнийг ажлаас буугаад шууд үргэлжлүүлж ажиллуулах эрх зүйн үндэс байдаг бол уу , шууд амраах ёстой гэж хаана заасан байдаг юм бол
Ээлжийн ажил хийдэг хүнийг ажлаас буугаад шууд үргэлжлүүлж ажиллуулах эрх зүйн үндэс байдаг бол уу , шууд амраах ёстой гэж хаана заасан байдаг юм бол
Ээлжийн ажил хийдэг хүнийг ажлаас буугаад шууд үргэлжлүүлж ажиллуулах эрх зүйн үндэс байдаг бол уу , шууд амраах ёстой гэж хаана заасан байдаг юм бол
хийснэээр цалин хөлс авч байгаа ажилчдад илүү цагийн нэмэгдлийг хэрхэн бодож олгох вэ хийснээр цалин хөлсөө авчихаад илүү цагаар ажилласан нэмэгдлээ авч чаддаггүй ээ, хийснээр бодсон цалинд чинь илүү цагийн хөлс шингээд бодогдсон гэсэн шалтгаанаар
хийснэээр цалин хөлс авч байгаа ажилчдад илүү цагийн нэмэгдлийг хэрхэн бодож олгох вэ хийснээр цалин хөлсөө авчихаад илүү цагаар ажилласан нэмэгдлээ авч чаддаггүй ээ, хийснээр бодсон цалинд чинь илүү цагийн хөлс шингээд бодогдсон гэсэн шалтгаанаар
ямар шалтгаанаар ажилтны цалинг хааж олгохгүй байж болох вэ,
ямар шалтгаанаар ажилтны цалинг хааж олгохгүй байж болох вэ,
сайнуу гэрээт ажилтанд шөнөний нэмэгдэл олгохгүй байна тэр ямар учиртай.
Үндсэн цалинд байгууллагаас төлөх ндш болон бусад суутганууд нь орох уу?
Албан ажлын онцгой нэмэгдэл гэж юу вэ?
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
ээлжээр ажилладаг хүмүүст хамааралгүй