sonin.mn

Сири болон Ираны байдал хурцадмал болж, Энэтхэг, Турк улсын нефтийн эрэлт хэрэгцээ тасралтгүй нэмэгдэж буйн хэрээр АНУ шатахууны үнийн шинэ тэмдэглэл тогтоожээ.

АНУ-ын судалгааны байгууллагьш мэдээлснээр Калифорни мужид шатахууны үнэ галлон (3.78 литр) бүргээ 4.32 ам.долларт хүрсэн байна. Харин нийт Америкийн дундаж үнийн үзүүлэлт 3.73 ам. долларт хүрсэн байна. Зуны улирал ойртож байгаагаас шатахууны эрэлт хэрэгцээ нэмэгдэнэ. Түүхэн туршлагаас үзвэл зуны улирлын шатахууны үнэ ердийн цаг эсвэл бусад улирлынхаас 20 центээр өсдөг аж.

Иранд тавих хориг арга хэмжээ амжилттай хэрэгжих болгонд нефтийн хангамж хүрэлцэхгүй байдлыг бий болгож, үүний улмаас нефтийн үнэ өсч дэлхийн эдийн засагт нөлөөлдөг. Европын холбоо Иранд нефть тээврийн хориг арга хэмжээ авах шийдвэр гаргасан бол АНУ-ын тап Иранд банкны хориг тавьсан юм.

Гурван долоо хоногийн өмнө Ираны тал барууны орнуудын хориг арга хэмжээнээс урьтаж Франц, Испани, Итали болон Европын эх газрын бусад улсад нефть экспортлохоо зогсоосон. Үүний дараа нефтийн ханш найман хувиар өсчээ.

Шинжээчдийн үзэж байгаагаар нефтийн ханш тасралтгүй өсөх нь барууны орнуудад эдийн засаг болон улс төрийн давхар заналхийлэл учруулах аж. Нефть болон шатахууны үнэ ихээр өсөх нь АНУ-ын эдийн засгийн сэргэлтэд сөргөөр нөлөөлөх төдийгүй эрчим хүчний стратеги хэрэгжүүлж байгаагийн улмаас Бүгд найрамдах намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн хүний дайралтад өртөж буй Барак Обамаг улс төрийн хүнд байдалд оруулах гэнэ.

Үүний зэрэгцээ Европын орнуудын өрийн хямрал улам гаарч мэднэ гэж шинжээчид анхааруулжээ.

Эх сурвалж: "Санхүүгийн мэдээ"