1940 онд хуралдсан МАХН-ын Х их хурлаас тус намын төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга /ЕНБД/ гэсэн шинэ албан тушаал бий болгож, БХКбН, “НКВД” буюу “КГБ”-ийн түлхээсээр уг албан тушаалд томилогдсон Ю.Цэдэнбал 44 жилийн турш тухайн нам, төрийг тэргүүлэхдээ харьяат иргэдээ залхаан цээрлүүлж хэлмэгдүүлэх болон улс үндэстний нийтлэг эрх ашгийн эсрэг чиглэсэн олон төрлийн гэмт үйл ажиллагаа явуулж байжээ.
Нэг. Ю.Цэдэнбал Монголын шинэ үеийн сэхээтнүүдийг залхаан цээрлүүлж хэлмэгдүүлэх үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, гардан хэрэгжүүлж байв. Тухайн нам, төрийн удирдлагыг хослон барьж байсан Ю.Цэдэнбалын алдаа дутагдлыг шүүмжилсэн, санал бодлоо илэрхийлсэн олон мянган иргэдээ “төөрөлдсөн сэхээтэн”, “үндсэрхэх, үгүйсгэх үзэлтэн”, “намын эсрэг бүлэг”, “намын бодлогод харш дайсагнасан этгээд”, “чалчигчид” гэж буруутган ажил албанаас нь халж, нутаг заан гэр бүл, үр хүүхдийнх нь хамт цөлөх, шорон гянданд хорих зэргээр амь, амьдралаар нь тоглож байжээ.
Баримт: 1940 оны сүүлчээр Намын хянан шалгах комисс/НХШК/-ын дарга Д.Балганжавыг баривчлан хэлмэгдүүлэхэд оролцсон, МХЗЭ-ийн Төв хорооны дарга Ё.Магсарыг 1941 онд өрөөндөө баривчилсан, Улаанбаатар хотын намын хорооны даргыг өрөөндөө байцаасан.
Баримт: Хэнтий аймгийн Дундбаян сумын харьяат, нутгийнхан нь хүүхэн хутагтын хойт дүр хэмээн 1944 онд өргөмжилсөн, 9 настай Цэрэнпунцаг /Ламаадан/ хүүг аав Гомбо, ээж Янжинлхам нарын нь хамт шүүхийн ямарч тогтоолгүйгээр буудан хороожээ. Аллагыг ДЯЯ-ны 1 дүгээр хэлтсийн дарга Болд үйлдсэн байна.
Баримт: 1948 онд “Порт Артур”-ын бүлэг хэрэг гэгчийг үүсгэн, олон зуун гэмгүй иргэдээ Х.Чойбалсанг хөнөөхийг завдсан хэмээн хэлмэгдүүлэх ажлыг Ю.Цэдэнбал зохион байгуулан идэвхтэй оролцжээ.
Баримт: ...1940-өөд онд хувьсгалын эсэргүүчүүдийн арга ажиллагаа өөрчлөгдөж, одоо улсын эдийн засгийг хорлон сүйтгэхэд чиглэгдлээ... гэсэн дүгнэлт Ю.Цэдэнбал гаргаж, 1949 онд Жамбалдоржийн “хар хууль” гэж хуульчилсан нэрлэгдсэн тогтоолоор олон зуун хүнийг хэлмэгдүүлжээ.
Баримт: Ю.Цэдэнбал 1949 оны 3 дугаар сард Улс төрийн товчоо/УТТ/-д захидал бичихдээ: “Чингис харгис, аллага хядлагаараа гайхуулж явснаас биш, өөр юу ч хийгээгүй. Чингис одоогийн Гитлер шиг л байсан” ...гэжээ.
Баримт: МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчоо 1949 оны 7 дугаар сарын 21-нд “Ардын унших бичгийн тухай” 34/64 тоот тогтоол гаргаж, 1948 онд хэвлэгдсэн тэр номыг үзэл суртлын алдаатай, үндсэрхэг үзэл ханхлуулсан, Чингисийг магтан дуулсан гэж үзэн зохиогч Г.Жамсранжав нарыг хэлмэгдүүлж, номыг нь шатаажээ.
Баримт: 1949 оны 10 дугаар сард “БНМАУ-ын түүх ба утга зохиолыг сургуулиудад зааж байгаа байдлын тухай” хэлэлцэхдээ нэрт эрдэмтэн Х.Пэрэнлэйн “Монгол цэргийн ур чадвар”, Б.Содномын “Монголын утга зохиолын түүхчилсэн төлөв”, Ш.Нацагдоржийн “Нууц товчооны оршил”, Л.Дүгэрсүрэнгийн “Монголын ард түмэн эх орон ба эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцсэн нь” ном, өгүүллүүдийг үндсэрхэг үзэл шингэсэн бүтээлүүд гэж эрс шүүмжилжээ. Энэ “номхотнох” шүүмжлэлд их эрдэмтэн Б.Ринчен, Ш.Лувсанвандан нар ч өртсөн байна.
Баримт: 1954 оны 08 дугаар сарын 06-нд бичсэн тухайн үеийн нам засгийн “Үнэн сонин”-ы газрын орчуулагч Бимбаев Рэнцэний тухай” танилцуулах “справка” /ховын бичиг/-г Ю.Цэдэнбал хүлээн аваад зарим догол мөрний өмнө улаан харандаагаар асуултын, анхаарлын, нэмэх тэмдэг тавих зэргээр ихэд анхааралтай уншжээ. “1946 онд япон цэргийн лагерийн дарга Та Миртай уулзсан гэсэн догол мөрийн урьд улаан харандаагаар “проверено!” (шалгасан юм уу !) гэж оросоор тэмдэглэгээ хийсэн баримт үлджээ.
Баримт: 1956 оны 12 дугаар сарын 5-нд МАХН-ын төв хорооны Улс төрийн товчооноос “Манай намын бодлогод харш үзэл санаа, үг өгүүлэл гарч байгаа тухай” гэсэн нэртэй 413 тоот тогтоол гаргаж, Н.Дангаасүрэн, Д.Лхамжав, Ж.Төмөрбаатар, Д.Базарсад нарын олон арван сэхээтнийг гэнэдүүлэн “номхруулах” ажлыг Ю.Цэдэнбал удирдан зохион байгуулжээ.
Баримт: 1957 онд эрдэмтэн, зохиолч Ш.Гаадамбын “чөлөөт утга зохиол” нийтлэлийг “эрүүл биш үзэгдэл” хэмээн буруутгаж зохиогчийг хэлмэгдүүлжээ.
Баримт: Төвийн бүх хэвлэлээр Б.Ринченгийн эсрэг Ч.Чимид, Д.Сэнгээ, Л.Түдэв, С.Лочин, С.Дашдэндэв, Ш.Нацагдорж, Т.Пагва, Ж.Пүрэв, Г.Чимид нар /эдний заримтай уулзахад Цэдэнбалаас өгсөн чиглэл гэцгээж байжээ/ дайран довтолсоны дараа нь 1959 оны 07 дугаар сарын 13-нд МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооноос “Доктор Б.Ринчений сүүлийн үеийн зохиолууд дахь зарим харш үзэл санааны тухай” гэсэн нэртэй тогтоол гарав. Уг тогтоолд: “Эх орон-ард түмний социалист бүтээн байгуулалтын үйл хэрэгт тус болж чадахгүй, интернационализмын эсрэг үндэсний үзлийг сурталчилсан, манай намын үзэл сурталд харш зохиол гаргасан явдалд Ринченг МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооноос эрс буруушааж, эх орон ард түмэндээ тустай ажил хийхийг Ринченгээс хатуу шаардсугай” гэжээ. Тэр тогтоол гарснаас хойш Ринчений түүх соёлын талаар бичсэн өгүүллийг төвийн хэвлэлд нийтлэхээ больсон байна.
Баримт: МАХН-ын ТХ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга Д.Дамбыг 1959 оны III бүгд хурлаар, ТХ-ны нарийн бичгийн дарга Д.Төмөр-Очирыг 1962 оны ээлжит бус III бүгд хурлаар, Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, ТХ-ны хоёрдугаар нарийн бичгийн дарга Л.Цэндийг 1963 оны V бүгд хурлаар тус тус хэлэлцүүлэн бүх албан тушаалаас нь зайлуулж, Ю.Цэдэнбалын хийсэн нарийн зохион байгуулалт бүхий хуйвалдааны аргаар нухчин дарж, бүгдийг нь нутаг заан цөлжээ.
Баримт: 1960 онд Зөвлөлтийн хэсэг эрдэмтэн “Сэтгүүлийн газарт” гэж хаягласан захидлыг “Проблемы Востоковедения” сэтгүүлд /тусгай захиалгаар байх/ нийтэлсэн байна. Тэрээр “Монголд ажилласан 10 жилийнхээ туршид Р.Бимбаев ганц ч эрдэм шинжилгээний бүтээл хэвлүүлсэнгүй. Түүний докторын нэг сэдэвт зохиолын тухайд гэвэл 1952 онд Монгол бичгийн хэлний зүй нэртэйгээр ЗСБНХУ-ын ШУА-ын Дорно Дахиныг Судлах Хүрээлэнд танилцуулсан, ...авах танаггүй гэж гологдсон. Энэ хүн энэ 33 жилд ядахад ганц эрдэм шинжилгээний ажилтан бэлтгэхэд юу саад болов”, “өөрийгөө орогнуулсан БНМАУ-д биш, өөрөө төрж боловсрол олж 1927 он хүртэл иргэн нь байсан ЗСБНХУ-д биш, гадаад оронд бичсэн бүтээлээ хэвлүүлжээ”,…”капиталист орны нөхдийн хамтаар цус нэгтэй монгол, буриад нарыг хооронд нь яс хаях гэж бодож байгаа бол энэ нь хөрөнгөтний үндсэрхэг үзэлтний холын мөрөөдөл мөн” гэж баалжээ.
Баримт: МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны 1960 оны 17 дугаар тогтоолд “ангийн хувьд зайлшгүй шийтгэгдэх ёстой хүмүүсийг цагаатгах боломжгүй” гэж үзсэн бөгөөд мөн МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны 1963 оны 22 дугаар тогтоолд ”МАХН-ын Төв Хорооны санаачлагаар сүүлийн жилүүдэд үргэлжлэн явуулсан судалгаа шалгалтын дүнд 1930, 1940/50-иад онуудад төрийн эсрэг онц аюултай гэмт хэрэгт холбогдон ихэвчлэн бүлгээрээ хамтран шийтгүүлсэн хүмүүсийн хэргийн төлөв байдал нь тогтоогдсон“ гэж дүгнэжээ. Өөрөөр хэлбэл Ю.Цэдэнбал, түүний удирдсан Улс төрийн товчооноос “хар, шар феодалууд” гэж нэрлэн, ангич туйлширсан бодлогын золиос болгосон гэм, зэмгүй олон мянган иргэдээ цагаатгахаас шууд татгалзжээ.
Баримт: МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны 1963 оны 2 дугаар сарын 19-ний нууц тогтоолд: “ ... УАХБ-ын гүйцэтгэх ажлийн гол зэвсэг болсон нууц аппаратын бүрэлдэхүүн, чанар, байрлалт дутагдалтай, нууцыг туйлын хангалтгүй удирдаж байгаагийн дээр итгэмжлэгдсэн хүмүүстэй холбоо барих ажил сул байна” гэж тэмдэглээд “Нууц аппараттай ажиллах явдал УАХБ-ын гол ажил учраас нууц аппаратын бүрэлдэхүүн чанарыг сайжруулан түүнийг гүйцэтгэх ажилд сургах, удирдан хүмүүжүүлэх зэрэг нууцтай ажиллах ажиллагааг ойрын хугацаанд эрс дээшлүүлсүгэй” гэж заасан байна
Баримт: 1964 онд МАХН-ын Төв хорооны VI бүгд хурлаар Ц.Лоохууз, Б.Нямбуу, Б.Сүрмаажав, А.Дашнамжил, Н.Гунгаажав нар намын эсрэг бүлэглэсэн явууллага хийсэн тухай тогтоол гаргаж тэднийг хилсээр хэлмэгдүүлэх ажлыг Ю.Цэдэнбал удирдан зохион байгуулсан байна. Энэ ноцтой хэлмэгдүүлэлтэд гэр бүл, үр хүүхдийнхээ хамт 1300 гаруй хүн өртжээ.
Баримт: “1000 жилийн харьцуулсан хүснэгт” хэмээх Орос-монгол толийн 100 хуудас хавсралтын тухай асуудлыг МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны хуралдаанаар 1970 оны 3 дугаар сарын 10-ны өдөр, дараа нь мөн оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 2 удаа хэлэлцээд 107б тоот тогтоол гаргаж “үндсэрхэх үзэл, панмонголизмын үзэл санаа агуулсан” гэж үзээд түүнийг зохиосон эрдэмтэн Ц.Дамдинсүрэнд хариуцлага хүлээлгэж, хэвлэлийн зардал 5297 төгрөгийг нөхөн төлүүлж, уг хавсралтыг шатаажээ.
Баримт: Социалист урлаг, утга зохиолд харш үзэл санаа гаргасан, зохиол бүтээлдээ социалист төр, нам засгийн удирдлагыг /Ю.Цэдэнбалыг/ гүтгэн гутаасан хэмээн Дээд шүүхийн 1970 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн хаалттай хуралдаанаар яруу найрагч, Р.Чойном, Б.Очирхуяг нарыг мушгин хэлмэгдүүлж, 5 жилийн хорих ялаар шийтгэжээ. 1990 онд цагаатгасан. Р.Чойномд 1990 онд төрийн шагнал нөхөн олгосон.
Баримт: Л.Түдэв 1971 онд хэвлүүлсэн “МАХН-аас утга зохиолын тухайд явуулсан бодлого” номондоо “Бэр цэцэг”, “Өмнөд этгээдэд зорчсон тэмдэглэл”, “Баруун этгээдэд зорчсон тэмдэглэл” зэрэг Б.Ринчений бичсэн номуудад үндсэрхэг үзэл агуулсан үг өгүүлбэр элбэг оруулсан учир хүмүүсийг, ялангуяа залуучуудыг хүмүүжүүлэхэд тус болохын оронд үндсэрхэг үзлийн муу амтыг таниулж, эх оронч сайхан сэтгэлийн сүүн далайд үндсэрхэг бохь холихоор зүйл болжээ” гэж ...дээдсийн даалгавраар давшилжээ
Баримт: 1974 онд Утга зохиол урлаг сонинд С.Лочин “Зохиолчийн үзэл санаа, хариуцлага” өгүүлэл нийтлүүлжээ. Түүнд: “Б.Ринчен өнгөрсөн нийгмийн соёлыг дөвийлгөж, бусад ард түмэн, Монголыг судлагч гадаадын эрдэмтдийг басамжлан дайрч, Монголын цөөн тооны лам нар шашны сургаалийн зарим зохиолоо түвд хэлээр бичиж байсан баримтыг ард түмний нэр барьж сайрхжээ. Ингэснээрээ тэр жижиг хөрөнгөтний байр суурь баримталж байна” гэсэн дүгнэлт хийн ивээн тэтгэгчиддээ таалагджээ.
Баримт: Орших овогтой Цэдэндорж 1976-78 онуудад “Үнэн танаа өргөх өчил” хэмээх 1000 гаруй хуудастай, 3 дэвтэр эх материал бэлтгэсний учир БНМАУ-ын Дээд шүүхийн Цэргийн коллегийн эрүүгийн шүүх хурлын хуралдааны 1980 оны таслан шийдвэрлэх тогтоолоор БНМАУ-ын эрүүгийн хуулийн тусгай ангийн 49А-д заасны дагуу 5 жил хорьж, энэ ялын эхний 1 жилийг гянданд, үлдэх ялыг чанга дэглэмд эдлүүлэх ял шийтгэсэн. О.Цэдэндорж хоригдол байхдаа 54 хоног хуурай өлсгөлөн зарлаж байв. 1990 онд цагаатгасан.
Баримт: 1979 оны 5 дугаар сарын 29-нд Улс төрийн талаар манай нийгэмд харш найрууллын тухай МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны тогтоол гарчээ. Уг тогтоолоор “Улаанбаатарын мэдээ”, “Залуучуудын үнэн” сонинд нийтлэгдсэн сэтгүүлч Г.Жамъянгийн “Гавьяа”, “Амиараа аварсан амь” зэрэг найрууллууд, мөн “Дуусаагүй хөрөг” радио нэвтрүүлэг нь Монгол-Зөвлөлтийн найрамдлыг сэвтүүлэх далд санаатай хорт үйлдэл гэж гуйвуулан Г.Жамъянг төдийгүй Д.Мандшир Г.Дугар, Ж.Дашдондог нарын 20 гаруй сэхээтнийг хэлмэгдүүлж, тэднийг намаас нь хөөж, ажлаас нь халж, хэвлэн нийтлүүлэх эрхийг нь хасаж, нутаг заан цөлжээ. Эдгээр хүмүүсийг хожим цагаатгасан.
Баримт. 1980 оны МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны 70 дугаар тогтоол гарч түүхч Г.Сүхбаатар, Л.Жамсран нарын зохиосон “Монголын түүхийн сурах бичиг”, “Монголын түүхийн дээж бичиг” зэрэг бүтээл нь марксизм-ленинизмын зохиол ашиглаагүй, хятадын сурвалж бичгийг өргөн ашиглаж залуу үеийг буруу хүмүүжүүлэхэд хүргэсэн гэж буруутгаж намаас нь хөөж, ажил албанаас нь халж улмаар судалгаа хийж хэвлэн нийтлүүлэх эрхийг нь хасаж 2 жил ажилгүй байлган хохироожээ. Энэ хэрэгт 11 түүхч, эрдэмтдийг холбогдуулан буруутгажээ. 1990 онд цагаатгасан.
Хоёр. Ю.Цэдэнбал Дотоод яамыг зөвхөн өөрт нь харьяалагддаг журамд шилжүүлж, гэмгүй иргэдээ тамлан зовоох аргаар хилс хэрэг хүлээлгэх, иргэдээ мөрдөн тагнах, баривчлах, шийтгэх эрх мэдлийг гартаа төвлөрүүлэн ноцтой завхрал гаргаж, гэм зэмгүй иргэдээ залхаан цээрлүүлэх ажлыг гардан зохион байгуулж, хэрэгжүүлж байв.
Баримт: МАХН-ын Төв хорооны тэргүүлэгчдийн 1942 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн тогтоолд: “ ... зодох ба жанчиж болох эрх, зөвшөөрлийг Дотоод яамны сайд нөхөр Шагдаржавын өөрийн хариуцлагад хатуу даалгаж өгсүгэй” гэжээ. Тогтоолд Ю.Цэдэнбал нар гарын үсэг зурсан байна. Мөн Улсын бага хурлын тогтоолоор шүүх, прокурорын шийдвэрийг биелүүлэхгүй байх эрхийг Дотоод яамны сайдад олгож байжээ.
Баримт: МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны шийдвэрээр 1945 оны 5 дугаар сард Дотоод яамны төв аппаратын намын хороог НТХ-ны Нарийн бичгийн дарга нарын аппратад шууд харьяалуулжээ.
Баримт: МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны 125 дугаар тогтоолоор “тагнах, шалгах ажлыг намын ТХ-ны зөвшөөрлөөр гүйцэтгэж байх” шийдвэр гаргаж хэрэгжүүлжээ.
Баримт: МАХН-ын Төв хороо, СнЗ-ийн хамтарсан тогтоолоор 1962 онд баталсан НАХЯ-ны дүрэмд “МАХН аюулаас хамгаалах байгууллагын үйл ажлыг удирдана” гэж заасны дагуу аюулаас хамгаалах байгууллага тагнуулын ажиллагааны дүнгээ Төв хорооны 1 дүгээр нарийн бичгийн дарга Ю.Цэдэнбалд шууд тайлагнадаг, удирдамж чиглэл авдаг байв.
Баримт: Иргэнд цаазлах ял хүлээлгэх, эсэхийг Ю.Цэдэнбалын удирдсан МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооноос шийдэж байжээ. Үүнийг улс төрийн товчоо /УТТ/-ны 1953 оны 7 дугаар сарын 17-ны 52/131 дугаар тогтоолоор Дондогийн Дашдагва, Цэнджавын Өрнөх нарын хэргийг шийдвэрлэсэн байдлаас харж болно.
Баримт: МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны 1963 оны 03 тоот тогтоолоор “ ... залуучууд, оюутан, сэхээтний дотор зохиох тагнах ажлыг хүчтэй болгох, энэ ажлыг зөвхөн бүтээлч сэхээтний хүрээгээр хязгаарлаж болохгүй ... сонин хэвлэл, радио нэвтрүүлэг, хийсвэр зураг, урлал, хэлбэрдэх утга зохиол, кино гэх мэт чиглэлээр Аюулаас хамгаалах алба анхаарч” ажиллахыг шаарджээ.
Баримт: “Манайд байгаа империализмын 2 төлөөлөгч нь Н. Лхамсүрэн, Б. Ширэндэв хоёр юм. Энэ хоёрын бүх баримт С.Батаа дээр байгаа. Одоо тэднийг даруйхан барих хэрэгтэй. Баривчлах хуудас бичээд гарын үсэг зурчихая” гэж Дамба даргад Цэдэнбал хэлж байжээ. /Н.Лхамсүрэнгийн 1989 онд “Хөдөлмөр” сонинд нийтлүүлсэн дурсамжаас/
Баримт: Ю.Цэдэнбал 1963 оны 3 дугаар сарын 29-нд НАХЯ-ны гүйцэтгэх ажилтнуудын өмнө хэлсэн үгэндээ “...хөдөлмөрчдийн доторхи тогтворгүй, дайсны байр суурь болох этгээдүүдийг судалж хараанд байлгах нь чухал юм. Империалистууд залуучууд ба сэхээтний дотроос өөртөө хэрэгтэй хүмүүсийг олж авах гэж байна. Иймээс ... тэдний дотор ажил зохиох хэрэгтэй. ... Нийт сэхээтний дотор хөрөнгөтний радио чагнах, сонин хэвлэлийг ашиглаж байгаа хүмүүс байна. Бусад аргад нөлөөлөгдөж байна. Тэднийг сонирхох хэрэгтэй. ... тэдний доторхи тохьгүй хүмүүст бид анхаарах хэрэгтэй” гэсэн байна.
Баримт: Ю.Цэдэнбал 1984 оны 4 дугаар сарын 9-нд буюу Төмөр-Очирыг алагдахаас жил гаруйханы өмнө: ...“одоо Төмөр-Очир ялаа цуглуулсан улайтай адил байгаад байна. Үнэрээр нь ялаа бужигнаад байгаа тийм зүйлийг үгүй хийж арилгах хэрэгтэй (Ил товчоо. 1997оны 08 дугаар сар) гэж хэлж байв.
Баримт: НАХ яамны мөрдөгчид өдөр шөнийн 24 цагийн турш хянан харгалзаж, гишгэсэн мөр бүрийг нь шиншлэн дагаж байсан 2 хүн сэжигтэйгээр нас баржээ. Дарамын Төмөр-Очирыг 1985 оны 10 дугаар сарын 3-ны шөнө сүхээр цавчиж хөнөөсөн бол Сономын Аварзэдийг 1986 онд НАХ, цагдаагийн ажилтнууд зодож хүндээр гэмтээсэн, дараа нь 1989 онд засварласан машиныг нь зориудын явууллагаар эвдэлж, хэмхлэсний улмаас цочрол авч тархиндаа цус харван нас барсан байна.
Гурав. Ю.Цэдэнбал улс орноо ЗХУ-д нэгтгэх ажлыг сэдэж, түүнийг удирдан зохион байгуулж, үнэн хэрэгтээ Монгол дахь ЗХУКН-ын болон “НКВД” буюу “КГБ”-ын төлөөний хүний үүрэг гүйцэтгэж байв.
Баримт: Ю.Цэдэнбал 1944, 1949, 1953 онд Монголыг ЗХУ-ын нэг /республик/ Бүгд найрамдах улс/ болгох хүсэлтийг гаргаж, 1949 онд өөрөө ЗХУК(б)Н-ын гишүүн болох хүсэлт гаргаж /Д.Дашдаваа. Монгол дахь улс төрийн хэлмэгдүүлэлт, сургамж (1950-1960 он) эрдэм шинжилгээний бага хуралд хэлэлцүүлсэн илтгэл/ улмаар ЗХУКН-ын гишүүнээр элссэн ажээ.
Баримт: Ю.Цэдэнбалыг Сталины оршуулгад оролцохоор Москвад очоод байхад нь В.М.Молотов Вышинскийн өрөөнд ганцаараа хүлээн авч уулзжээ. Тэнд дор дурьдсан яриа болсон байна:
В.М. -ЗСБНХУ-д нэгдэх гэсэн ... танай энэ шийдвэр бол бүдүүлэг алдаа ... одоо бол цаг нь бишээ.
Ю.Ц –Шийдвэрээ цуцлая.
В.М. -...та бол өөрийн хүн.
Баримт: ...Ю.Цэдэнбал БНХАУ-д айлчилж Жоу-Эньлайтай уулзжээ. Жоу-Эньлай өөрийн сонин хэвлэлийг Монголд байгаа 20000 ажилчдад хүргэх болон Монголын хэвлэлээр Хятадын талаар сөрөг ухуулга явуулахгүй байх тухай хүсэлт тавьжээ. Тэгэхэд нь Ю.Цэдэнбал: ...“Марксизм-Ленинизм, ЗХУКН-д үнэнч байх нь манай эрхэм зорилт мөн” хэмээн хариулсан байна.
Баримт: Монголын засгийн газар, МАХН-ын тэргүүн Чойбалсан, Цэдэнбал 2 төдийгүй Дотоод яам бараг бүхлээрээ “НКВД” буюу “КГБ”-ийн даалгаврыг биелүүлж байсан гэхэд нэг их хилсдэхгүй байх гэж Ц.Гүрбадам /Ю.Цэдэнбал, түүхэн үнэний тухай бодрол/ бичжээ.
Баримт: Монголын баруун хилийн дагуух хэсэг газрыг авах гэсэн Зөвлөлт гүрний саналыг шууд хүлээж авсангүй гэж Д.Дамба, С.Аварзэд нарыг хатуу шийтгэжээ. Тэрээр: “Зөвлөлт, Монголын хил тогтоох хэлэлцээрийг саатуулсан. Энэ бол маш муухай юм болсон... Зөвлөлтийн гадаад бодлогыг хардсан муухай зүйлийг... Аварзэд хэлж байсан... “ гэж Ю.Цэдэнбал хилэгнэн хоёуланг нь ажлаас халж нутаг заан цөлсөн байна. 1958 оны 3 дугаар сарын 26-нд Л.Цэнд, В.М.Молотов нар гарын үсэг зурсан гэрээгээр өрнө талдаа Асгатын давааны хярын оройгоос дорно талдаа Их Саяаны нурууг хүртэлх өргөнөөрөө 3-40 км, уртаашаа 300 км, нийтдээ 7000 км2 газрыг ЗХУ-д шилжүүлжээ. Энэ газарт уран, алт, мөнгө, давс зэрэг ихээхэн үнэт баялагтай, мөн Ю.Цэдэнбалын төрсөн газар Цагаан бургасны өвөлжөө байсан байна.
Эх сурвалж: Монголын хэлмэгдэгсдийн холбоо
Ням - 11 сарын 01,
2026
Сэтгэгдэл0
МАН суртал ухуулагын овоо зардал гаргах байхаа
Бидэнд сонголт байгаагvй!!! Бал, харандаа, vзэг хэн ч байж болох байсан Алуурчин оросууд хэнийг томилохоо тооцсон байх??? Гэхдээ л 44 жил энэ улс орныг удирдсан Монголын Тэргvvн шvv!!!
БУРХАН ТҮҮНД ГЭСГЭЭЛИЙГ НЬ ХҮРТЭЭСЭН ЮМ БАЙГАА БИЗ ДЭЭ!!!
1982 онд одоогийн албан тушаалаар жишиж үзвэл Монгол Улсын дэд ерөнхийлөгч, МАХН-ын 2 дугаар дарга С.Жалан-Аажавыг, 1983 онд Эрхүүд хамт сурч байсан, үй зайгүй анд/тэр л өрөөнд нь архи авч орох эрхтэй/, ШУА-ийн ерөнхийлөгчөөр олон арван жил ажилласан Ширэндэвийг бүх албан тушаалаас нь тус тус хасаж нутаг зааж хэлмэгдүүлснийг яагаад бичсэнгүй вэ?
Bal darga or tabisanch niit ard tumniihee toloo h8ij buteehiin toloo baisan. Ene ulsiig ulsiin zeregt hurgesen. Odoonii julikuud jaj baigaag oorsdoo hardaa . Offshore dansand baylag hulgailj hiigeed .hamtarsan nereer hulgai hiij baina.
Энэ хэлмэгдсэн гээд байгаа улсууд чинь удаа дараа Зевлелтед дагаар орох захидал бичсэн юм аа. Тэр нь бутэхгуй болохоор Хрущевтой нийлж терийн эргэлт хийх оролдлого хийгээд бутэлгуйтсэн. Буурал дарга Брежневийнхнээс тэднийг хамгаалахын тулд шал еер хэргээр шийтгэсэн дур эсгэж, оросуудыг хуурсан юм.
bal dargig muulah gej baij yadaj baigaa ardchilal yarisan heden buusnuud bnaa. gavyag n yarij bichiher uursdinh baiguulsan ardchilal gedeg yum yum n utgaa aldchih geed shees shuls 2oo saviruulaad l harluulah geed zutgej baigaag n harahaar ineedtei yuma. tsedenbalig muulah geed baigaa sheesnuud MGLd yu buteej baiguulchaad ingeed baigaam be?
насаараа баас долоогчид. цагаачидад нутаг өгөхөөр үнэн идээшдэггүй болтой. Монголын нутаг мутгаар юу хийсэн, хийгээд бгаан?
МОНГОЛЫН ГАЗАР НУТГААС ДУР МЭДЭН ОРОСУУДАД ӨГСӨН БУУНЫ НОХОЙ ЦЭДЭНБАЛ ЯГ Л ЗОЛБИН НОХОЙ ШИГ ҮХСЭН!!
Орос улс байгаагүй бол бид нар хятадын дагуул, хараат болчихсон гөлөлзөөд явж байх байсан байлгүй дээ
Bayarmaa Munkhtur шиг балай авгай нар өдийд амьд байх нь битгий хэл хорвоод мэндлэхчгүй байсан байх шүү. Хумсын толионы чинээ өчүүхэн зүйл олж уншчаад тэрийгээ мэдлэг гэчихжээ. Чам шиг юмнууд энэ хорвоогоос зайлаасай. Идэж ууж ханахгүй байна уу авгай минь.
baruun aimgiin hun shuudee uvsdaaa buh zil 130 iig ugj bsan gedeg
ard tumen ene huniig yu hiij baisaniig medej baisan,,hiisen nugeliinhee hariug ter moskvad ochij edelsen,har bagad n orsuud surgaj humuujuulsen yu hiihiig n zaasan,,ard tumneese tasarsan iim oros ch bish mongol ch saarmaguudiin ue odo ch bn,,
Энэ хүнийг муулдаг 2 төрлийн хүмүүс эсвэл тэд нарын үр сад байдаг.1-рт хятадууд эсвэл эрлийзүүд ба тэдний үр сад.2-рт албан тушаалаа ашиглаж хувийн ашиг сонирхолоо дээдэлж яваад ажлаасаа хөөгдөж явсан хүмүүс эсвэл атаархагчид ба тэд нарын үр хүүхдүүд.наад бичсэн зүйл түүхийн баримт биш.харин эдгээр хүмүүсийн өөрсдийн ярьсан яриа.сталины үеийн түүх бол үнэндээ асар хүнд үе.тэр үед хүмүүс амьд үлдэхийн төлөө бусдын зааснаар явахаас өөр сонголт үгүй байлаа.чамайг дуудаж ирээд энэ ажлыг хийх үү эсвэл 9 гр тугалга толгойдоо зоолгох уу гэж асуухад чи тэр үед байсан бол алийг нь сонгох байсан гэдэг асуултыг өөрөөсөө асуугаарай.хүний амь насны үнэ цэнэ золбин нохойн аминаас долоон дор байсан үе шүү.энэ бүхэн манай төрийн томчуулыг ч тойроогүй.өнөөдрийн өндөрлөгөөс тэр үеийг дүгнэх бол энэ бүгдийг тооцож үзэх хэрэгтэй.чи тэр үед байгаад энд бичдэг зүйлийнхээ нэг л өгүүлбэрийг бүтэн хэлж амжаагүй байхад дагзандаа 9 гр тугалга зоолгуулна.ямар ч хүн тэр дундаа баатар ч бай цагаа тулахаар амиа л бодно.хэн ч золбин нохойн үхлээр үхэхийг бодохгүй.эцэст нь нэг зүйлийг хэлэхэд мэнай улс хятадын харьяанд оролгүй тусгаар тогтноход сталины хамгийн том гавьяа байгуулсан.хэдийгээр маш том нүгэл үйлдсэн боловч энэ хүн л хятадаар зөвшөөрүүлж чадсан.ялтын хэлэлцээний үеэр хятадууд бид ар монголыг удахгүй нэгтгэнэ гэхэд сталин хариуд нь та нар иймэрхүү зүйл яривал бид нар харин ар монголд өвөр монголыг нэгтгэх талаар ярих болно.тиймээс та нар өнөөдрийн хилийн зурвасаар ар монголыг хүлээн зөвшөөр гэж тулгасан.үүнийг юуны учир өгүүлнэ бэ гэвэл түүхийг бодит үнэнээр нь элдэв хэн нэгний сэтгэлийн хөдөлгөөн давс хужир оролгүй бичигдэж үлдэх ёстой.мөн тухайн үеийн нөхцөл байдлыг харгалзан үзэж зөвтгөж буруушаах ёстой.цэдэнбал тэр цаг үеийн бүтээгдхүүн.түүнийг тойроогүй.би эх орондоо ард түмэндээ хайртай гэж цээжээ дэлдэж толгойдоо сум зоолгоогүй.сохрын газраар сохроор доголонгийн доголонгоор явсаар өнөөдрийн монгол орныг бидэнд хүргэж ирсэн.түүний зам дардан шулуун байгаагүй нь тодорхой.
Ene hun tusgaar togtnoliig chin uguugui bol ta muu sainuud horvogiin toosiig hudulguhgui bh bsan bizee
Buhel buten 44jil shuu. Hiisen yumtai hun shuu. Ta nar ekh orniikhoo tuluu yu hiisii. Heleh uggui gulugnuud bj.
Hezyyhen Kommunist syy!!ene Chedenbal eh ornoo hydaldaj erseelgyi ergej baisan gej bodohod bas eh oronchdoon chelej ajil syrgyyligyi bolgon Kommunizmiin esreg baisan geed gtyaan doromjilj baisan ene Kommunistiig tegeed bainga emeereed baih yy?Yun oi moi be?...engersen siitgel yiliin yriig toirch garaagyi baihad dahiad nemeed sine chag yed nemj dormjilj baigaa yum bis yy?Chedenbaliin oi temdeglene,Erdenetiin teb talbaig Chedenbaliin bolgono ch geh sig arai zohiomjgyi siidberyyd dyydlaga yaria tediihen biz ee!!!Odoo Chedenbal engersen horboo ter niigemteigeen taliij uz!!!!!eneeder Chedenbaliin telee nam bolon heseg byleg etgeedyyd heergen magtaj baigaa ni engersen yum bygd erseelgyi geh geed baina yy?Yahaaraa engersen yed helmegdeed chaazaar abyylsan yi olon hymyysiin synsiig hyndetgej yzehgyi zebhen eneedereer harj yarij heleh bolob oo?...Hentiin mergen jaal Lamaadan hyyg horooson yabdal ni ter yeiin kommunistyydiin nyd ni sohorsonii batalgaa bolson yum!ter hyyhed tedend yamar gem taribaa!!!eh ezeg ni yamar holbootoi gej?ter hyyhediig chini ergej absan ail syy dee!!ter yed arai heteryylsen helmegdyylelt yneheeriin yabagdaj ard tymenee yalgablan alaj ystgaj baij dee!!!eneegiin erh cheleet ene niigemd Chedenbaliin hor yrsagiig niigemiin talaasaa ard tymenee deedelsen ynen orsson heteryylleggyi orhih heregtei!!!Ter chagt ynen yum erees baigaagyi,zebhen orosiin dotoodiin hamgaalah tald byh Kommunistyyd ajillaj baijee!!!hairanch ard tymen mini!Zebhen Chedenbaliin hariuzaj baisan ter yed helmegden doroitoh hybitai baisan bysarmag chag ye ene tyyh eleesen odoo sehej yariad ch yahab?Chedenbal bol gabya ch bii l baih gai ni iluu dabchihsan hyn tiimees ene hynii tyhaid ardchilsan ylas yndesten dahin gargaj tabihaan bolij yz!!!!horsoltoi bna!
Хужаа цагаачийн ур сад чи их бах тав чинь ханаж байх шив.
Хужаа л бусдыг хужаа гэдэг. Чич лав хурлийз байна
Муу хvн байж дээ.
Боосог чинь
Buhel buten uls oroniig 40 garui jil dangaar udirdsan udirdagch buu hel 4 jil orchim heltes dargalmar aydsan dargantsar hurtel naad hemjeenii chin aldaag gargaj, hun amitaniig datamtlaad l suuj b a dag... Hutsdag haltar mini hol ochij hutsaarai da za!!!
Дүү минь түүхээ унш хүлээцтэй бай түүх бол түүх үнэн юм мэдэж ав хойч үед хэрэгтэй түүх давтагдахыг үгүйсгэхгүй зүгээр л үнэнийг бичсэн
ene dargiin hiisen buhen odoogiin MAN-n daranguilal helmegduulelt bolood urgeljilj bgaa tsedenbal chin orosiin gar hul boloj darga hiij bsan oros ehnertee suuval darga bolgono gesen gereenii daguu oros avgai avj darga bolson hun helmegduulelteech gesen orosiin zaavraar hiij bsan tegeed nasnii etsesd orosuud nuutsaa hadgalj uldehiin tul tsedenbalii orosd emchleh nereer avaachaad medrel bolgoson ym tuuhee uneneer ni medej av duu nar mini
boko yg zuv bichsen bn tuuhee meddeg hun chamalhaargui bdag l ym bn
Ineedtei yum tavih yumdaa odoo 4jil yaj daramtalj bna daa . Ter ueiin daranguilaliin huchind bolovsroltoi bolj ulsiin zardalaar surguuli soel togsoj ajiltai boloid odii hurch baij , ardchilalsan niugemd beltgelgui orsonois yaj bgaa bileedee odoo ajilgui 2tal bolson daisanuud l duuren bna . Mongolii hogjuulii gebel iim bitgii yarij talzaa
Оросын утсан хүүхэлдэй бсн штэ Цэдэнбал чинь. Албан тушаалдаа үлдэхийн тулд Монголын Тэс, Шишхэдийн гол гэсэн 400 км нутгийг Оросд бэлглсэн бгаа юм муу хулгайч. Тэрийг өсвөрийн Цэдэнбалчууд 30 аад онд өгсөн боогож булзайруулдаг. Оросууд Цэдэнбалыг тавьсан оросууд суудлаас нь авч хаясан.Монгол чинь тусгаар улс мэт бсн боловч үнэн хэрэг дээрээ Оросын түүхий эдийн колоон улс блээ шүү дэ
Одоо тэгээд хэний туухий эдийн бааз билээ, хужаа гуай.
МОНГОЛЫН ГАЗАР НУТГААС ДУР МЭДЭН ОРОСУУДАД ӨГСӨН БУУНЫ НОХОЙ ЦЭДЭНБАЛ ЯГ Л ЗОЛБИН НОХОЙ ШИГ ҮХСЭН!! УРВАГЧДЫН УДАМЫГ БҮГДЭД НЪ ТИЙМ ХУВЪ ЗАЯА ХҮЛЭЭЖ БАЙГАА!!
Халхын тэр гоймон баатарын авгай орос газрын минь баялагтай хэсгийг өгсөн байх шүү
2-том гүрний дунд хэрэлдэж, хийрхэхэж,хүний амжилтаар гоёж, хүүхэнтэй зодолдож, авгайд дээрэлхэхээс өөр чадах юмгүй хүмүүс аргаа барахдаа хүний эв харж сурмаар. Цэдэнбал мундагтаа биш тэгэж л энэ улсыг тогтоож байсан байна.
өНӨӨГИЙН ТӨР ЗАСГИЙН ӨНГИЙГ ХАР ДАА иЙМ БАЙГААГҮЙ ШҮҮ МУУ ХЭЛЭЭД БАЙГАА СОЦ ЧИНЬ
Цэдэнбао шиг удирдагч хаа байна, ганц нэг тэр нийгмийн зоиолс болсон хүн бий. Гэхдээ өнөөгийн шиг 37 он шиг амьдарч байсан гэж үү Цэдэнбалын үед. Сайхан болгоно гээд гарч ирсэн ардчиллын 27 жил ёстой бурахыг л сургалаа. Чөлөөтэй хуцаж байна, өөр юу ч хийхгүй байна даа
Ugui tegeed MAH yaj bn aa? Humuusiig doromhilj 100 jiliin oig hiij bgaa yum uu? Hunii suns suudreer baga togloj doromjlood baigaarai MAH haan
Tsedenbal aguu udirdagch baij de.Zamdaa teegelsen nohduudiig alah erh ni bsan ch ter tegeegui.Choibalsangiin nugliig uuruulj lde.End hudla zuil ih bichjee
хэлмэгдэгсдийн холбоо хэнхий удирдлаганд байна амьд байхад нь нусаа гоожуулж , амь амьдарал гуйж үхсэн хойно нь худал хуурмаг болох болохгүй бүхний шинэ мэт баяжуулан шинэ шинэ хэлмэгдэл бий болгохыг МОНГОЛЫН ХЭЛМЭГДЭГЧДИЙН ХОЛБОО БИЙ БОЛГОЖ БАЙНА ХЭЛМЭГДЭГЧДИЙН ХОЛБООГ ТАТАН БУУЛГАХ ХЭРЭГТЭЙ
unen tuuhee medehgui hun oid tuursun sarmagchintai adilaa gej eme de
unenii huvitai zuils ih bga biz dee. orosiin buunii nohoi baisan n une yum chin. yagaad mongol avgai olj suugaagui yum be gedeg ih sonin shuu.
ӨӨРИЙН ХАМААТАН НУТАГ УСНЫ ХҮНЭЭ ГАРГАХЫН ТУЛД АРДЧЛАЛ НЭРИЙН ДОР БОЛОХГҮЙ БҮТЭХГҮЙ БҮХНИЙГ ХИЙДЭГ БОЛЖЭЭ ХЭРЭВ ТЙИМ ШУДАРГА ЮМ БОЛ АРД ИРГЭД ДУРГҮЙЦЛЭЭ ИЛЭРХИЙЛСЭЭР БАЙТАЛ ДУР МЭДЭН МОНГОЛД АСЕМИЙГ ХУРАЛУУЛЖ МОНГОЛ ОРНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ХЯМАРАЛД ОРУУЛСАН Ц ЭЛБЭГДОРЖ , ТҮҮНИЙ ДАГАЛДАН БАЯСАГЧ З ЭНХБОЛД, Ч САЙХАНБАЛАГ АЛТАНХУЯГ НАРЫГ ЯРИАЧ ШИЙТГЭЭЧ БИЧЭЭЧ ДАХИН ХЭЛМЭГДЭЛ ГАРЧ БАЙНА ТА МИНЬ НҮД ЧИНЬ СОХОРОО ЧИХ ЧИНЬ ДҮЛИИРЭЭ ЮУ ХЭЛМЭГДЭЛТ БИЙ БОЛЛОО, ХОЛБОО
Uhsen baasniic hin helmegdegsediin holboo harvaas Dojoodorj unertej bna kk
60 оны хэрэг явдал бол Бүгд Хятадтай харьцах харьцаа,Тэдний талыг барьсан хүмүүсыг нуга дарж,Хятдуудыг 62,64 онуудад 2 удаа ачиж гаргасан юм.Одоо тэр ачигдсан хүмүүсийн үр хүүхдүүд Ийм юм бичиж,бас цагаатгах явцад саад болц байгаа юм.Энэ үед хатуу хууль тогтоол гаргаж байж Монголыг 84 он хүртэл диваанжинд амьдруулсан юм.Түүнээс хойш 5жил үлгэнэ салгана байж байгаад Еврей Хятад 2-ын гар хөлүүдэд эзлэгдсэн худлаа гэж үү? .одоо Монголоор дүүрэн хятад,тэдний хөрөнгө л байна.
Монголд анх зуун мянгаар нь оруулж ирсэн хvн Цэдэнбал бга юм. Бvгд монголын иргэн болох эрхтэй бсн. Монголын хvн амыг хятадаар орлуулах бодолтой бсн. Аз болж хятад орос 2 муудалцаж цэдэнбал оросын хормойд зvvгдсэн юм.
Tiishd.magsarjav suhbaatariin tserguud hooj gargaagui yu.tegeed haanaas dahiad opood irdiin.bal l barilga deer ajiluulah gj opyylj irsen gsn
ХЯТАДУУДЫГ ОЛОН МЯНГААР НЪ ОРУУЛЖ ИРСЭН ХҮН НЪ МОНГОЛЧУУДАД АТАА ХОРСОЛ АГУУЛДАГ ДҮРВЭД ЦЭДЭНБАЛ ЮМ!! МОНГОЛЫН ГАЗАР НУТГААС ДУР МЭДЭН ОРОСУУДАД ӨГСӨН БУУНЫ НОХОЙ ЦЭДЭНБАЛ ЯГ Л ЗОЛБИН НОХОЙ ШИГ ҮХСЭН!! УРВАГЧДЫН УДАМЫГ БҮГДЭД НЪ ТИЙМ ХУВЪ ЗАЯА ХҮЛЭЭЖ БАЙГАА!!
Цэдэнбал сайнтай, муутайгаа тухайн цаг уеийнхээ бутээгдхуун байлаа.Одоо тухайн цаг уетээгээ яваад огсон.
Хятдын утсан хүүхэлдэйнүүд мөн их байна аа.
Монголийн төрийг 44 жил жаргаасан хүн шүү дээ
Chinii uvug deedsiig chin buudaj alaagui bolhoor bayrlaj bn uu
МОНГОЛЫН ГАЗАР НУТГААС ДУР МЭДЭН ОРОСУУДАД ӨГСӨН БУУНЫ НОХОЙ ЦЭДЭНБАЛ ЯГ Л ЗОЛБИН НОХОЙ ШИГ ҮХСЭН!!
ulsiin hugjliig zogsong bdald oruulsan hun de/
ОРОС Монгол зарим нэг хуучин ЗХУ н бурэлдэхуунд байсан улсаас бусад нь буруу байж ээ гээд бух хуучнаас аа
Салсан
Ulig bolson baliig orhioch dee gertee tergyi ongorson buuni nohoi baisan byged medne oros egch ih tus bolsoon hoorhii
Чоны амнаас гараад барын аманд гэдэг шиг Цэдэнбалын амнаас гараад хятад цусны Элбэгдорж Миеэгомбын Энхболд тэргүүтэй хчтадын гарт орсон юм биш үү
ХЯТАДУУДЫГ ОЛОН МЯНГААР НЪ ОРУУЛЖ ИРСЭН ХҮН НЪ МОНГОЛЧУУДАД АТАА ХОРСОЛ АГУУЛДАГ ДҮРВЭД ЦЭДЭНБАЛ ЮМ!! МОНГОЛЫН ГАЗАР НУТГААС ДУР МЭДЭН ОРОСУУДАД ӨГСӨН БУУНЫ НОХОЙ ЦЭДЭНБАЛ ЯГ Л ЗОЛБИН НОХОЙ ШИГ ҮХСЭН!! УРВАГЧДЫН УДАМЫГ БҮГДЭД НЪ ТИЙМ ХУВЪ ЗАЯА ХҮЛЭЭЖ БАЙГАА!!
Хөөж гаргасан хүн нь Бал дарга оруулж ирсэн нь чиний сайн Ах шудрага дорж шдээ
Ugaasaa l unen shdee uil laigaa edleed l uhsen odoo yah geev
Цэдэнбалыг муу хэлбэл чи муу явна бурханаа тэгж битгий хараа
Агуу хүн
Iim baihad yun mendelsenii 100 jiliin oig temdeglene ch gene uu, nohoin baas ba buuny nohoi
Tsedenbal elbegdorj m.enhbold nar bugd adil aimshgiin humuus
Алдаа дутагдал байж болох ч Монголын тусгаар тогтнолыг бэхжүүлэгч, 120 оронтой дипломат харилцаа тогтоосон Дэлхийн энх тайвны зөвлөлийн шагналт, Дэлхийд 18-д ордог том улсын хил тогтоогч, эдийн засгийн сэргэн мандлын гол менежер, эх орондоо 350 үйлдвэр байгуулсан бүтээн байгуулалтын удирдагч, соёлын салбарыг үндсээр нь өөрчлөгч реформатор, МУИС, ШУА-ийг үндэслэн байгуулагч, ард түмнээ эрүүлжүүлэн хүн амын тоог 3 дахин өсгөсөн буяны эзэн, ядуурал гуйланчлалыг арилгагч, бүх иргэд нь хөдөлмөр эрхэлж, цалингаараа амьдардаг орныг бүтээгч суут гуманист, авилгал хээл хахуульгүй, шудрага журамтай нийгэм цогцлон байгуулагч , Монголын төр, засаг,нийгмийг түүхэнд хамгийн олон жил удирсан ард түмний Их Хааныг хүндлэх нь монгол ёс жудаг билээ. Бал даргын ариун нэр төрийг хамгаалж тэмцэх нь үнэхээрийн том ухаан мөн. Түүхээ хүндэтгэх, ахмад үеийн сайн үйлсийг ойлгох, үе үеийн эх орончдын гавьяат үйлсийг дээдлэн залгамжлах, хүний эрхийг сахих, жинхэнэ ардчиллын зарчимд үнэнч байх, дотоод эв нэгдлээ хамгаалах сайн цаг үеийг л ард түмэн хүсэж байгаа нь эргэлзээгүй
Ю.Цэдэнбалын бусдыг хэлмэгдүүлж байсан баримтууд 1940 онд хуралдсан МАХН-ын Х их хурлаас тус намын төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга /ЕНБД/ гэсэн шинэ албан тушаал бий болгож, БХКбН, “НКВД” буюу “КГБ”-ийн түлхээсээр уг албан тушаалд томилогдсон Ю.Цэдэнбал 44 жилийн турш тухайн нам, төрийг тэргүүлэхдээ харьяат иргэдээ залхаан цээрлүүлж хэлмэгдүүлэх болон улс үндэстний нийтлэг эрх ашгийн эсрэг чиглэсэн олон төрлийн гэмт үйл ажиллагаа явуулж байжээ. Нэг. Ю.Цэдэнбал Монголын шинэ үеийн сэхээтнүүдийг залхаан цээрлүүлж хэлмэгдүүлэх үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, гардан хэрэгжүүлж байв. Тухайн нам, төрийн удирдлагыг хослон барьж байсан Ю.Цэдэнбалын алдаа дутагдлыг шүүмжилсэн, санал бодлоо илэрхийлсэн олон мянган иргэдээ “төөрөлдсөн сэхээтэн”, “үндсэрхэх, үгүйсгэх үзэлтэн”, “намын эсрэг бүлэг”, “намын бодлогод харш дайсагнасан этгээд”, “чалчигчид” гэж буруутган ажил албанаас нь халж, нутаг заан гэр бүл, үр хүүхдийнх нь хамт цөлөх, шорон гянданд хорих зэргээр амь, амьдралаар нь тоглож байжээ. Баримт: 1940 оны сүүлчээр Намын хянан шалгах комисс/НХШК/-ын дарга Д.Балганжавыг баривчлан хэлмэгдүүлэхэд оролцсон, МХЗЭ-ийн Төв хорооны дарга Ё.Магсарыг 1941 онд өрөөндөө баривчилсан, Улаанбаатар хотын намын хорооны даргыг өрөөндөө байцаасан. Баримт: Хэнтий аймгийн Дундбаян сумын харьяат, нутгийнхан нь хүүхэн хутагтын хойт дүр хэмээн 1944 онд өргөмжилсөн, 9 настай Цэрэнпунцаг /Ламаадан/ хүүг аав Гомбо, ээж Янжинлхам нарын нь хамт шүүхийн ямарч тогтоолгүйгээр буудан хороожээ. Аллагыг ДЯЯ-ны 1 дүгээр хэлтсийн дарга Болд үйлдсэн байна. Баримт: 1948 онд “Порт Артур”-ын бүлэг хэрэг гэгчийг үүсгэн, олон зуун гэмгүй иргэдээ Х.Чойбалсанг хөнөөхийг завдсан хэмээн хэлмэгдүүлэх ажлыг Ю.Цэдэнбал зохион байгуулан идэвхтэй оролцжээ. Баримт: ...1940-өөд онд хувьсгалын эсэргүүчүүдийн арга ажиллагаа өөрчлөгдөж, одоо улсын эдийн засгийг хорлон сүйтгэхэд чиглэгдлээ... гэсэн дүгнэлт Ю.Цэдэнбал гаргаж, 1949 онд Жамбалдоржийн “хар хууль” гэж хуульчилсан нэрлэгдсэн тогтоолоор олон зуун хүнийг хэлмэгдүүлжээ. Баримт: Ю.Цэдэнбал 1949 оны 3 дугаар сард Улс төрийн товчоо/УТТ/-д захидал бичихдээ: “Чингис харгис, аллага хядлагаараа гайхуулж явснаас биш, өөр юу ч хийгээгүй. Чингис одоогийн Гитлер шиг л байсан” ...гэжээ. Баримт: МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчоо 1949 оны 7 дугаар сарын 21-нд “Ардын унших бичгийн тухай” 34/64 тоот тогтоол гаргаж, 1948 онд хэвлэгдсэн тэр номыг үзэл суртлын алдаатай, үндсэрхэг үзэл ханхлуулсан, Чингисийг магтан дуулсан гэж үзэн зохиогч Г.Жамсранжав нарыг хэлмэгдүүлж, номыг нь шатаажээ. Баримт: 1949 оны 10 дугаар сард “БНМАУ-ын түүх ба утга зохиолыг сургуулиудад зааж байгаа байдлын тухай” хэлэлцэхдээ нэрт эрдэмтэн Х.Пэрэнлэйн “Монгол цэргийн ур чадвар”, Б.Содномын “Монголын утга зохиолын түүхчилсэн төлөв”, Ш.Нацагдоржийн “Нууц товчооны оршил”, Л.Дүгэрсүрэнгийн “Монголын ард түмэн эх орон ба эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцсэн нь” ном, өгүүллүүдийг үндсэрхэг үзэл шингэсэн бүтээлүүд гэж эрс шүүмжилжээ. Энэ “номхотнох” шүүмжлэлд их эрдэмтэн Б.Ринчен, Ш.Лувсанвандан нар ч өртсөн байна. Баримт: 1954 оны 08 дугаар сарын 06-нд бичсэн тухайн үеийн нам засгийн “Үнэн сонин”-ы газрын орчуулагч Бимбаев Рэнцэний тухай” танилцуулах “справка” /ховын бичиг/-г Ю.Цэдэнбал хүлээн аваад зарим догол мөрний өмнө улаан харандаагаар асуултын, анхаарлын, нэмэх тэмдэг тавих зэргээр ихэд анхааралтай уншжээ. “1946 онд япон цэргийн лагерийн дарга Та Миртай уулзсан гэсэн догол мөрийн урьд улаан харандаагаар “проверено!” (шалгасан юм уу !) гэж оросоор тэмдэглэгээ хийсэн баримт үлджээ. Баримт: 1956 оны 12 дугаар сарын 5-нд МАХН-ын төв хорооны Улс төрийн товчооноос “Манай намын бодлогод харш үзэл санаа, үг өгүүлэл гарч байгаа тухай” гэсэн нэртэй 413 тоот тогтоол гаргаж, Н.Дангаасүрэн, Д.Лхамжав, Ж.Төмөрбаатар, Д.Базарсад нарын олон арван сэхээтнийг гэнэдүүлэн “номхруулах” ажлыг Ю.Цэдэнбал удирдан зохион байгуулжээ. Баримт: 1957 онд эрдэмтэн, зохиолч Ш.Гаадамбын “чөлөөт утга зохиол” нийтлэлийг “эрүүл биш үзэгдэл” хэмээн буруутгаж зохиогчийг хэлмэгдүүлжээ. Баримт: Төвийн бүх хэвлэлээр Б.Ринченгийн эсрэг Ч.Чимид, Д.Сэнгээ, Л.Түдэв, С.Лочин, С.Дашдэндэв, Ш.Нацагдорж, Т.Пагва, Ж.Пүрэв, Г.Чимид нар /эдний заримтай уулзахад Цэдэнбалаас өгсөн чиглэл гэцгээж байжээ/ дайран довтолсоны дараа нь 1959 оны 07 дугаар сарын 13-нд МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооноос “Доктор Б.Ринчений сүүлийн үеийн зохиолууд дахь зарим харш үзэл санааны тухай” гэсэн нэртэй тогтоол гарав. Уг тогтоолд: “Эх орон-ард түмний социалист бүтээн байгуулалтын үйл хэрэгт тус болж чадахгүй, интернационализмын эсрэг үндэсний үзлийг сурталчилсан, манай намын үзэл сурталд харш зохиол гаргасан явдалд Ринченг МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооноос эрс буруушааж, эх орон ард түмэндээ тустай ажил хийхийг Ринченгээс хатуу шаардсугай” гэжээ. Тэр тогтоол гарснаас хойш Ринчений түүх соёлын талаар бичсэн өгүүллийг төвийн хэвлэлд нийтлэхээ больсон байна. Баримт: МАХН-ын ТХ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга Д.Дамбыг 1959 оны III бүгд хурлаар, ТХ-ны нарийн бичгийн дарга Д.Төмөр-Очирыг 1962 оны ээлжит бус III бүгд хурлаар, Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, ТХ-ны хоёрдугаар нарийн бичгийн дарга Л.Цэндийг 1963 оны V бүгд хурлаар тус тус хэлэлцүүлэн бүх албан тушаалаас нь зайлуулж, Ю.Цэдэнбалын хийсэн нарийн зохион байгуулалт бүхий хуйвалдааны аргаар нухчин дарж, бүгдийг нь нутаг заан цөлжээ. Баримт: 1960 онд Зөвлөлтийн хэсэг эрдэмтэн “Сэтгүүлийн газарт” гэж хаягласан захидлыг “Проблемы Востоковедения” сэтгүүлд /тусгай захиалгаар байх/ нийтэлсэн байна. Тэрээр “Монголд ажилласан 10 жилийнхээ туршид Р.Бимбаев ганц ч эрдэм шинжилгээний бүтээл хэвлүүлсэнгүй. Түүний докторын нэг сэдэвт зохиолын тухайд гэвэл 1952 онд Монгол бичгийн хэлний зүй нэртэйгээр ЗСБНХУ-ын ШУА-ын Дорно Дахиныг Судлах Хүрээлэнд танилцуулсан, ...авах танаггүй гэж гологдсон. Энэ хүн энэ 33 жилд ядахад ганц эрдэм шинжилгээний ажилтан бэлтгэхэд юу саад болов”, “өөрийгөө орогнуулсан БНМАУ-д биш, өөрөө төрж боловсрол олж 1927 он хүртэл иргэн нь байсан ЗСБНХУ-д биш, гадаад оронд бичсэн бүтээлээ хэвлүүлжээ”,…”капиталист орны нөхдийн хамтаар цус нэгтэй монгол, буриад нарыг хооронд нь яс хаях гэж бодож байгаа бол энэ нь хөрөнгөтний үндсэрхэг үзэлтний холын мөрөөдөл мөн” гэж баалжээ. Баримт: МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны 1960 оны 17 дугаар тогтоолд “ангийн хувьд зайлшгүй шийтгэгдэх ёстой хүмүүсийг цагаатгах боломжгүй” гэж үзсэн бөгөөд мөн МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны 1963 оны 22 дугаар тогтоолд ”МАХН-ын Төв Хорооны санаачлагаар сүүлийн жилүүдэд үргэлжлэн явуулсан судалгаа шалгалтын дүнд 1930, 1940/50-иад онуудад төрийн эсрэг онц аюултай гэмт хэрэгт холбогдон ихэвчлэн бүлгээрээ хамтран шийтгүүлсэн хүмүүсийн хэргийн төлөв байдал нь тогтоогдсон“ гэж дүгнэжээ. Өөрөөр хэлбэл Ю.Цэдэнбал, түүний удирдсан Улс төрийн товчооноос “хар, шар феодалууд” гэж нэрлэн, ангич туйлширсан бодлогын золиос болгосон гэм, зэмгүй олон мянган иргэдээ цагаатгахаас шууд татгалзжээ. Баримт: МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны 1963 оны 2 дугаар сарын 19-ний нууц тогтоолд: “ ... УАХБ-ын гүйцэтгэх ажлийн гол зэвсэг болсон нууц аппаратын бүрэлдэхүүн, чанар, байрлалт дутагдалтай, нууцыг туйлын хангалтгүй удирдаж байгаагийн дээр итгэмжлэгдсэн хүмүүстэй холбоо барих ажил сул байна” гэж тэмдэглээд “Нууц аппараттай ажиллах явдал УАХБ-ын гол ажил учраас нууц аппаратын бүрэлдэхүүн чанарыг сайжруулан түүнийг гүйцэтгэх ажилд сургах, удирдан хүмүүжүүлэх зэрэг нууцтай ажиллах ажиллагааг ойрын хугацаанд эрс дээшлүүлсүгэй” гэж заасан байна Баримт: 1964 онд МАХН-ын Төв хорооны VI бүгд хурлаар Ц.Лоохууз, Б.Нямбуу, Б.Сүрмаажав, А.Дашнамжил, Н.Гунгаажав нар намын эсрэг бүлэглэсэн явууллага хийсэн тухай тогтоол гаргаж тэднийг хилсээр хэлмэгдүүлэх ажлыг Ю.Цэдэнбал удирдан зохион байгуулсан байна. Энэ ноцтой хэлмэгдүүлэлтэд гэр бүл, үр хүүхдийнхээ хамт 1300 гаруй хүн өртжээ. Баримт: “1000 жилийн харьцуулсан хүснэгт” хэмээх Орос-монгол толийн 100 хуудас хавсралтын тухай асуудлыг МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны хуралдаанаар 1970 оны 3 дугаар сарын 10-ны өдөр, дараа нь мөн оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 2 удаа хэлэлцээд 107б тоот тогтоол гаргаж “үндсэрхэх үзэл, панмонголизмын үзэл санаа агуулсан” гэж үзээд түүнийг зохиосон эрдэмтэн Ц.Дамдинсүрэнд хариуцлага хүлээлгэж, хэвлэлийн зардал 5297 төгрөгийг нөхөн төлүүлж, уг хавсралтыг шатаажээ. Баримт: Социалист урлаг, утга зохиолд харш үзэл санаа гаргасан, зохиол бүтээлдээ социалист төр, нам засгийн удирдлагыг /Ю.Цэдэнбалыг/ гүтгэн гутаасан хэмээн Дээд шүүхийн 1970 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн хаалттай хуралдаанаар яруу найрагч, Р.Чойном, Б.Очирхуяг нарыг мушгин хэлмэгдүүлж, 5 жилийн хорих ялаар шийтгэжээ. 1990 онд цагаатгасан. Р.Чойномд 1990 онд төрийн шагнал нөхөн олгосон. Баримт: Л.Түдэв 1971 онд хэвлүүлсэн “МАХН-аас утга зохиолын тухайд явуулсан бодлого” номондоо “Бэр цэцэг”, “Өмнөд этгээдэд зорчсон тэмдэглэл”, “Баруун этгээдэд зорчсон тэмдэглэл” зэрэг Б.Ринчений бичсэн номуудад үндсэрхэг үзэл агуулсан үг өгүүлбэр элбэг оруулсан учир хүмүүсийг, ялангуяа залуучуудыг хүмүүжүүлэхэд тус болохын оронд үндсэрхэг үзлийн муу амтыг таниулж, эх оронч сайхан сэтгэлийн сүүн далайд үндсэрхэг бохь холихоор зүйл болжээ” гэж ...дээдсийн даалгавраар давшилжээ Баримт: 1974 онд Утга зохиол урлаг сонинд С.Лочин “Зохиолчийн үзэл санаа, хариуцлага” өгүүлэл нийтлүүлжээ. Түүнд: “Б.Ринчен өнгөрсөн нийгмийн соёлыг дөвийлгөж, бусад ард түмэн, Монголыг судлагч гадаадын эрдэмтдийг басамжлан дайрч, Монголын цөөн тооны лам нар шашны сургаалийн зарим зохиолоо түвд хэлээр бичиж байсан баримтыг ард түмний нэр барьж сайрхжээ. Ингэснээрээ тэр жижиг хөрөнгөтний байр суурь баримталж байна” гэсэн дүгнэлт хийн ивээн тэтгэгчиддээ таалагджээ. Баримт: Орших овогтой Цэдэндорж 1976-78 онуудад “Үнэн танаа өргөх өчил” хэмээх 1000 гаруй хуудастай, 3 дэвтэр эх материал бэлтгэсний учир БНМАУ-ын Дээд шүүхийн Цэргийн коллегийн эрүүгийн шүүх хурлын хуралдааны 1980 оны таслан шийдвэрлэх тогтоолоор БНМАУ-ын эрүүгийн хуулийн тусгай ангийн 49А-д заасны дагуу 5 жил хорьж, энэ ялын эхний 1 жилийг гянданд, үлдэх ялыг чанга дэглэмд эдлүүлэх ял шийтгэсэн. О.Цэдэндорж хоригдол байхдаа 54 хоног хуурай өлсгөлөн зарлаж байв. 1990 онд цагаатгасан. Баримт: 1979 оны 5 дугаар сарын 29-нд Улс төрийн талаар манай нийгэмд харш найрууллын тухай МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны тогтоол гарчээ. Уг тогтоолоор “Улаанбаатарын мэдээ”, “Залуучуудын үнэн” сонинд нийтлэгдсэн сэтгүүлч Г.Жамъянгийн “Гавьяа”, “Амиараа аварсан амь” зэрэг найрууллууд, мөн “Дуусаагүй хөрөг” радио нэвтрүүлэг нь Монгол-Зөвлөлтийн найрамдлыг сэвтүүлэх далд санаатай хорт үйлдэл гэж гуйвуулан Г.Жамъянг төдийгүй Д.Мандшир Г.Дугар, Ж.Дашдондог нарын 20 гаруй сэхээтнийг хэлмэгдүүлж, тэднийг намаас нь хөөж, ажлаас нь халж, хэвлэн нийтлүүлэх эрхийг нь хасаж, нутаг заан цөлжээ. Эдгээр хүмүүсийг хожим цагаатгасан. Баримт. 1980 оны МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны 70 дугаар тогтоол гарч түүхч Г.Сүхбаатар, Л.Жамсран нарын зохиосон “Монголын түүхийн сурах бичиг”, “Монголын түүхийн дээж бичиг” зэрэг бүтээл нь марксизм-ленинизмын зохиол ашиглаагүй, хятадын сурвалж бичгийг өргөн ашиглаж залуу үеийг буруу хүмүүжүүлэхэд хүргэсэн гэж буруутгаж намаас нь хөөж, ажил албанаас нь халж улмаар судалгаа хийж хэвлэн нийтлүүлэх эрхийг нь хасаж 2 жил ажилгүй байлган хохироожээ. Энэ хэрэгт 11 түүхч, эрдэмтдийг холбогдуулан буруутгажээ. 1990 онд цагаатгасан. Хоёр. Ю.Цэдэнбал Дотоод яамыг зөвхөн өөрт нь харьяалагддаг журамд шилжүүлж, гэмгүй иргэдээ тамлан зовоох аргаар хилс хэрэг хүлээлгэх, иргэдээ мөрдөн тагнах, баривчлах, шийтгэх эрх мэдлийг гартаа төвлөрүүлэн ноцтой завхрал гаргаж, гэм зэмгүй иргэдээ залхаан цээрлүүлэх ажлыг гардан зохион байгуулж, хэрэгжүүлж байв. Баримт: МАХН-ын Төв хорооны тэргүүлэгчдийн 1942 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн тогтоолд: “ ... зодох ба жанчиж болох эрх, зөвшөөрлийг Дотоод яамны сайд нөхөр Шагдаржавын өөрийн хариуцлагад хатуу даалгаж өгсүгэй” гэжээ. Тогтоолд Ю.Цэдэнбал нар гарын үсэг зурсан байна. Мөн Улсын бага хурлын тогтоолоор шүүх, прокурорын шийдвэрийг биелүүлэхгүй байх эрхийг Дотоод яамны сайдад олгож байжээ. Баримт: МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны шийдвэрээр 1945 оны 5 дугаар сард Дотоод яамны төв аппаратын намын хороог НТХ-ны Нарийн бичгийн дарга нарын аппратад шууд харьяалуулжээ. Баримт: МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны 125 дугаар тогтоолоор “тагнах, шалгах ажлыг намын ТХ-ны зөвшөөрлөөр гүйцэтгэж байх” шийдвэр гаргаж хэрэгжүүлжээ. Баримт: МАХН-ын Төв хороо, СнЗ-ийн хамтарсан тогтоолоор 1962 онд баталсан НАХЯ-ны дүрэмд “МАХН аюулаас хамгаалах байгууллагын үйл ажлыг удирдана” гэж заасны дагуу аюулаас хамгаалах байгууллага тагнуулын ажиллагааны дүнгээ Төв хорооны 1 дүгээр нарийн бичгийн дарга Ю.Цэдэнбалд шууд тайлагнадаг, удирдамж чиглэл авдаг байв. Баримт: Иргэнд цаазлах ял хүлээлгэх, эсэхийг Ю.Цэдэнбалын удирдсан МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооноос шийдэж байжээ. Үүнийг улс төрийн товчоо /УТТ/-ны 1953 оны 7 дугаар сарын 17-ны 52/131 дугаар тогтоолоор Дондогийн Дашдагва, Цэнджавын Өрнөх нарын хэргийг шийдвэрлэсэн байдлаас харж болно. Баримт: МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны 1963 оны 03 тоот тогтоолоор “ ... залуучууд, оюутан, сэхээтний дотор зохиох тагнах ажлыг хүчтэй болгох, энэ ажлыг зөвхөн бүтээлч сэхээтний хүрээгээр хязгаарлаж болохгүй ... сонин хэвлэл, радио нэвтрүүлэг, хийсвэр зураг, урлал, хэлбэрдэх утга зохиол, кино гэх мэт чиглэлээр Аюулаас хамгаалах алба анхаарч” ажиллахыг шаарджээ. Баримт: “Манайд байгаа империализмын 2 төлөөлөгч нь Н. Лхамсүрэн, Б. Ширэндэв хоёр юм. Энэ хоёрын бүх баримт С.Батаа дээр байгаа. Одоо тэднийг даруйхан барих хэрэгтэй. Баривчлах хуудас бичээд гарын үсэг зурчихая” гэж Дамба даргад Цэдэнбал хэлж байжээ. /Н.Лхамсүрэнгийн 1989 онд “Хөдөлмөр” сонинд нийтлүүлсэн дурсамжаас/ Баримт: Ю.Цэдэнбал 1963 оны 3 дугаар сарын 29-нд НАХЯ-ны гүйцэтгэх ажилтнуудын өмнө хэлсэн үгэндээ “...хөдөлмөрчдийн доторхи тогтворгүй, дайсны байр суурь болох этгээдүүдийг судалж хараанд байлгах нь чухал юм. Империалистууд залуучууд ба сэхээтний дотроос өөртөө хэрэгтэй хүмүүсийг олж авах гэж байна. Иймээс ... тэдний дотор ажил зохиох хэрэгтэй. ... Нийт сэхээтний дотор хөрөнгөтний радио чагнах, сонин хэвлэлийг ашиглаж байгаа хүмүүс байна. Бусад аргад нөлөөлөгдөж байна. Тэднийг сонирхох хэрэгтэй. ... тэдний доторхи тохьгүй хүмүүст бид анхаарах хэрэгтэй” гэсэн байна. Баримт: Ю.Цэдэнбал 1984 оны 4 дугаар сарын 9-нд буюу Төмөр-Очирыг алагдахаас жил гаруйханы өмнө: ...“одоо Төмөр-Очир ялаа цуглуулсан улайтай адил байгаад байна. Үнэрээр нь ялаа бужигнаад байгаа тийм зүйлийг үгүй хийж арилгах хэрэгтэй (Ил товчоо. 1997оны 08 дугаар сар) гэж хэлж байв. Баримт: НАХ яамны мөрдөгчид өдөр шөнийн 24 цагийн турш хянан харгалзаж, гишгэсэн мөр бүрийг нь шиншлэн дагаж байсан 2 хүн сэжигтэйгээр нас баржээ. Дарамын Төмөр-Очирыг 1985 оны 10 дугаар сарын 3-ны шөнө сүхээр цавчиж хөнөөсөн бол Сономын Аварзэдийг 1986 онд НАХ, цагдаагийн ажилтнууд зодож хүндээр гэмтээсэн, дараа нь 1989 онд засварласан машиныг нь зориудын явууллагаар эвдэлж, хэмхлэсний улмаас цочрол авч тархиндаа цус харван нас барсан байна. Гурав. Ю.Цэдэнбал улс орноо ЗХУ-д нэгтгэх ажлыг сэдэж, түүнийг удирдан зохион байгуулж, үнэн хэрэгтээ Монгол дахь ЗХУКН-ын болон “НКВД” буюу “КГБ”-ын төлөөний хүний үүрэг гүйцэтгэж байв. Баримт: Ю.Цэдэнбал 1944, 1949, 1953 онд Монголыг ЗХУ-ын нэг /республик/ Бүгд найрамдах улс/ болгох хүсэлтийг гаргаж, 1949 онд өөрөө ЗХУК(б)Н-ын гишүүн болох хүсэлт гаргаж /Д.Дашдаваа. Монгол дахь улс төрийн хэлмэгдүүлэлт, сургамж (1950-1960 он) эрдэм шинжилгээний бага хуралд хэлэлцүүлсэн илтгэл/ улмаар ЗХУКН-ын гишүүнээр элссэн ажээ. Баримт: Ю.Цэдэнбалыг Сталины оршуулгад оролцохоор Москвад очоод байхад нь В.М.Молотов Вышинскийн өрөөнд ганцаараа хүлээн авч уулзжээ. Тэнд дор дурьдсан яриа болсон байна: В.М. -ЗСБНХУ-д нэгдэх гэсэн ... танай энэ шийдвэр бол бүдүүлэг алдаа ... одоо бол цаг нь бишээ. Ю.Ц –Шийдвэрээ цуцлая. В.М. -...та бол өөрийн хүн. Баримт: ...Ю.Цэдэнбал БНХАУ-д айлчилж Жоу-Эньлайтай уулзжээ. Жоу-Эньлай өөрийн сонин хэвлэлийг Монголд байгаа 20000 ажилчдад хүргэх болон Монголын хэвлэлээр Хятадын талаар сөрөг ухуулга явуулахгүй байх тухай хүсэлт тавьжээ. Тэгэхэд нь Ю.Цэдэнбал: ...“Марксизм-Ленинизм, ЗХУКН-д үнэнч байх нь манай эрхэм зорилт мөн” хэмээн хариулсан байна. Баримт: Монголын засгийн газар, МАХН-ын тэргүүн Чойбалсан, Цэдэнбал 2 төдийгүй Дотоод яам бараг бүхлээрээ “НКВД” буюу “КГБ”-ийн даалгаврыг биелүүлж байсан гэхэд нэг их хилсдэхгүй байх гэж Ц.Гүрбадам /Ю.Цэдэнбал, түүхэн үнэний тухай бодрол/ бичжээ. Баримт: Монголын баруун хилийн дагуух хэсэг газрыг авах гэсэн Зөвлөлт гүрний саналыг шууд хүлээж авсангүй гэж Д.Дамба, С.Аварзэд нарыг хатуу шийтгэжээ. Тэрээр: “Зөвлөлт, Монголын хил тогтоох хэлэлцээрийг саатуулсан. Энэ бол маш муухай юм болсон... Зөвлөлтийн гадаад бодлогыг хардсан муухай зүйлийг... Аварзэд хэлж байсан... “ гэж Ю.Цэдэнбал хилэгнэн хоёуланг нь ажлаас халж нутаг заан цөлсөн байна. 1958 оны 3 дугаар сарын 26-нд Л.Цэнд, В.М.Молотов нар гарын үсэг зурсан гэрээгээр өрнө талдаа Асгатын давааны хярын оройгоос дорно талдаа Их Саяаны нурууг хүртэлх өргөнөөрөө 3-40 км, уртаашаа 300 км, нийтдээ 7000 км2 газрыг ЗХУ-д шилжүүлжээ. Энэ газарт уран, алт, мөнгө, давс зэрэг ихээхэн үнэт баялагтай, мөн Ю.Цэдэнбалын төрсөн газар Цагаан бургасны өвөлжөө байсан байна. Эх сурвалж: Монголын хэлмэгдэгсдийн холбоо
УРВАСАН ХУЛГАЙ ОРОСЫН БУУНЫ НОХОЙ ЦЭДЭНБАЛЫГ ӨӨРИЙГ НЪ ЦААЗЛАХ ЁСТОЙ БАЙСАН ЮМ. ГЭХДЭЭ БУУНЫ НОХОЙГ ЦААД ЭЗЭД НЪ ГОНДОМ ШИГ ХЭРЭГЛЭЭД ХАЯСАН!! МОНГОЛЧУУДыГ ҮЗЭН ЯДДАГ ГӨЛӨГ ЯГ ЗОЛБИН ГӨЛӨГ ШИГ ҮХСЭН!!
Алдаа дутагдал байж болох ч Монголын тусгаар тогтнолыг бэхжүүлэгч, 120 оронтой дипломат харилцаа тогтоосон Дэлхийн энх тайвны зөвлөлийн шагналт, Дэлхийд 18-д ордог том улсын хил тогтоогч, эдийн засгийн сэргэн мандлын гол менежер, эх орондоо 350 үйлдвэр байгуулсан бүтээн байгуулалтын удирдагч, соёлын салбарыг үндсээр нь өөрчлөгч реформатор, МУИС, ШУА-ийг үндэслэн байгуулагч, ард түмнээ эрүүлжүүлэн хүн амын тоог 3 дахин өсгөсөн буяны эзэн, ядуурал гуйланчлалыг арилгагч, бүх иргэд нь хөдөлмөр эрхэлж, цалингаараа амьдардаг орныг бүтээгч суут гуманист, авилгал хээл хахуульгүй, шудрага журамтай нийгэм цогцлон байгуулагч , Монголын төр, засаг,нийгмийг түүхэнд хамгийн олон жил удирсан ард түмний Их Хааныг хүндлэх нь монгол ёс жудаг билээ. Бал даргын ариун нэр төрийг хамгаалж тэмцэх нь үнэхээрийн том ухаан мөн. Түүхээ хүндэтгэх, ахмад үеийн сайн үйлсийг ойлгох, үе үеийн эх орончдын гавьяат үйлсийг дээдлэн залгамжлах, хүний эрхийг сахих, жинхэнэ ардчиллын зарчимд үнэнч байх, дотоод эв нэгдлээ хамгаалах сайн цаг үеийг л ард түмэн хүсэж байгаа нь эргэлзээгүй
Их хүний үйл хэрэг
ongorson bolgonn tuuh bolon ulddeg idoo ulger jishee avaad aldahgui asgahgui l baiya l daa yund horsoloor duuren bichilt ve
Цэдэнбал бол монголын ард түмний төлөө төрсөн хүн байсан. Одоогийн С.Баяр мэтийн улсын санг хулгайлж гадаадад нуучихаад элчин болоод залуу эхнэр аваад гулиалж яваа юм уу Тэр их хүнэий нэр төрийг хамгаалах ёстой доо
Buh um aldaa onoo sain muu holildoj baidag daa Aliv zuiliig ter tsag ue, nuhtsul baidal, ene ter geh met mash olon shaltgaan bii dee ! Ter ued hen odoogiinh shig boddog baisan um bol doo ! Jaahan ch gesen uhaan oroodoi gej bodoh um
Ю.Цэдэнбал эх орныхоо тусгаар тогтнолыг хамгаалах үйлсэд биечлэн оролцож, Халхын голын фронтыг хоол хүнс, хувцас хэрэглэл, агт морьдоор хангах засгийн газрын төлөөлөгчөөр нойр хоолгүй зүтгэж, Зөвлөлтийн ард түмэнд дайны хүнд үед туслах хөдөлгөөнийг зохион байгуулалцаж, 1941 оноос Армийн комиссар, Бүх цэргийн жанжны орлогч бөгөөд Армийн улс төрийн газрын даргаар ажиллаж, 1944 онд Монголын анхны дэслэгч генерал цолыг Ж.Лхагвасүрэн хоёул хүртэж, Чөлөөлөх дайнд цэрэг шинель өмсөн монголын армийг командлалцаж, ялалт байгуулахад гавъяат үйлс бүтээлцсэн юм. Дэлхийд алдартай суут жанжин, ЗХУ-ын 4 удаагийн Баатар, БНМАУ-ын Баатар, Маршал Г.К.Жуков дурдатгалдаа: “МАХН, тухайлбал, Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал нарын удирдсан монголын арми ... нэгтгэлүүд зөвлөлтийн цэрэгтэй нягт хамтарсан үйл ажиллагаа явуулж, чадварлаг, зоригтой байлдсан юм” (Жуков. Г.К Воспоминания и размышления. –М., 1974, с.188) гэжээ. 1939 оны Халхын голын дайны үеэс Ю.Цэдэнбалыг мэдэх болсон Г.К.Жуков, түүний тухай “өндөр боловсролтой, ухаалаг хүн”, “дайнтай холбоо бүхий үйл явдлын гүнд явж, хүний гайхалтай чанарыг биеэр үзүүлсэн чадварлаг зохион байгуулагч, юмны учрыг нарийн олдог улс төрч, ойр дотно хоёр ард түмний найрамдлын төлөө тууштай тэмцэгч” гэж үнэлжээ. БНМАУ-ын баатар, Зууны цэргийн зүтгэлтэн, жанжин Ж.Лхагвасүрэн дайны үеийг дурсан бичсэн номондоо: “манай цэргийг БНМАУ-ын Цэргийн Явдлын Яамны сайд, Бүх цэргийн жанжин, Маршал Х.Чойбалсан, Бүх цэргийн жанжны орлогч, Армийн улс төрийн газрын дарга, дэслэгч генерал Ю.Цэдэнбал нар удирдаж байлаа” гэжээ. Дэлхийн II дайны үеийн ахмад дайчин, тэр үеийн дэслэгч генерал Ю.Цэдэнбал хүн төрөлхтнийг фашизм, милитаризмийн аюулаас ангижруулах Холбоотнуудын үйлсэд томоохон хувь нэмэр оруулж, эх орноо хамгаалах Чөлөөлөх дайнд Ерөнхий командлагчийн орлогчоор фронт дээр цэргийн үйл ажиллагааг удирдан ялалтад хүргэсний төлөө, төр, засгийн тэргүүн, БНМАУ-ын Батлан Хамгаалах Зөвлөлийн даргын хувьд батлан хамгаалах хүчийг зузаатгах, хил хязгаараа тогтоон баталгаажуулах, цэрэг армийг бэхжүүлэхэд гавъяа байгуулсны учир 1966 онд БНМАУ-ын Баатар цолоор шагнагдаж, 1979 онд БНМАУ-ын Маршал цол хүртжээ. Ю.Цэдэнбал Монгол Улсын тусгаар тогтнолыг хамгаалан бэхжүүлэхийн төлөө үнэнч шударгаар зүтгэсэн эх оронч, ХХ зууны монголын цэрэг армийн томоохон зүтгэлтэн, нэртэй жанжнуудын нэг байлаа.
Өнөө цагт ийм бөгс долоогч байна аа
Учрыг нь мэдэхгуй байж Битгий Донгод хужаагаасаа Нараа!!!!!! Монгол Улсыг одий зэрэгтэй болгосон эх оронч хун шуу !!!!!!!!!! Ямарч Байсан Та нар шиг эх орноо худалдаагуй юм шуу !!!!!!!!!!!!!
orosyn buuny nohoi!
Энэ бөгс долоогч гээд байгаа нөхөр одоо хэний бөгс долоогоод гүйж яваа амьтан бол доо.
Сайн муу хосолсон хорвоо хуний Уйлс юм даа. Б.Ширэндэв багшийг хэлмэгдуулсэн л дээ. Гэхдээ ой санамж муу Болсон уед Албан тушаалаа дээшлуулэх Атгаг санаатай муу Хумуусийн Угэнд Орсон байдаг
Ugaasaa l unen shdee uil laigaa edleed l uhsen odoo yah geev. Гэнэ үү энийг бичсэн мөн Бал даргыг муулж бга лаларууд бүгд янхан хужуу ээжтэй пиздаанууд бүгд монголоос зайл гичийнүүд
Цэдэнбал даргийг муулж бга малуудаа одоо энэ ардчилал гээд бга нийгэмд чинь бүх юмыг багтаасан үнэнч шударга юм гэж бну аааааа,мал амьтан та нараас ухаантай шүү за юу амьд үхэдлүүд юмаа монголоос зайл
ХЯТАДУУДЫГ ОЛОН МЯНГААР НЪ ОРУУЛЖ ИРСЭН ХҮН НЪ МОНГОЛЧУУДАД АТАА ХОРСОЛ АГУУЛДАГ ДҮРВЭД ЦЭДЭНБАЛ ЮМ!! МОНГОЛЫН ГАЗАР НУТГААС ДУР МЭДЭН ОРОСУУДАД ӨГСӨН БУУНЫ НОХОЙ ЦЭДЭНБАЛ ЯГ Л ЗОЛБИН НОХОЙ ШИГ ҮХСЭН!! УРВАГЧДЫН УДАМЫГ БҮГДЭД НЪ ТИЙМ ХУВЪ ЗАЯА ХҮЛЭЭЖ БАЙГАА!!
Цэдэнбал дарга хэдэн номноос өөр хөрөнгөгүйл монголоос явсан Одоогийн олигархиудын хажууд мундаг удирдагч байжээ
Тэр үед мань хүн 1.3 сая төгрөгтэй Монголоос явсан. Багшийн цалин 600 төгрөг байх үед шүү. Сайд нарын зөвлөлөөс зөвшөөрөл авч тэр их мөнгөө Орос рубльд шилжүүлж 300,000 рубль болгуулаад явсан хүндээ. Бүх баримт нь байдаг юм штээ. Одоогийн ханшаар бараг хоер тэрбум төгрөг болох байх
Ганц Давст уул юм чинь зүгээр зүгээр гэж ярьж байсан нь радиод хадгалаатай байдаг гэсэн. Гэтэл бүхэл бүтэн 50 гаруй сумын нутагтай тэнцэх газар зүгээр өгчихөж. Үүнээс хойш Увсынхааан сонсож бай. Битгий нэрийг дурс. Хөшөөг нь буулга. Дөрвөд хүнийг төрийн толгойд гаргаж болохгүй. Өдүүлсэн ялыг нь байхгүй ч гэсэн сөхөж ямар ял хийсэн байна, тэрнийг зарлах хэрэгтэй. УИХ гишүүд бөөн баяр тэмдэглэх, ой тэмдэглэх ухааны юм ярьж байдаг. Хэлгий увсын нөхдүүд хуц.
Тэр газрыг нь Оросод яг өгсөн хүн нь Цэдэнбал дарга биш юм бн лэ. Гэндэн сайд байхдаа 1932 онд БНТуваАУ-д шилжүүлсэн. Цэдэнбал дарга харин 20-30 жилийн дараа буцааж авсан хүн нь юм бнлэ. Гэхдээ 100 хувь буцааж авч чадаагүй. 85 хувийг нь аваад 15 хувь дээр нь Оросууд ердөө буулт хийгээгүй юм бн лэ. Гадаад харилцааны яам, хилийн цэрэг, хил тогтоох комис гээд 2 улсын холбогдох бүх шатны байгууллагаар 10 хэдэн жил хэлэлцээр хийгээд эцэстээ Гэндэн сайдын өгсөн газрын 85 хувийг нь буцааж аваад 15 хувийг нь алдаад дууссан юм бн лэ. Олон шатны байгууллагууд 10 жил хэлэлцсэн хурлын протокол, гэрээ хэлэлцээрүүд бүх юмнууд нь байж байхад Цэдэнбал дарга оросод газар нутагаа өгсөн гэж 26 жил гүтгэхээ болитоор юм.
хэрэв 1932онд гэндэн тэр газрыг оросод өгсөн юм бол цэдэнбал монгол хүн биш юм байна яагаад гэхээр тэр газарт чинь цэдэнбалын төрсөн голомт нь байгаа жоохон хүн үнэмшмээр юм бичмээр юм
aluurchin baijee . ulaan orsiin modon kukla
Чам шиг хятад шаахай байгаагуй л юм даа.
ulaan orosyn buuny nohoi!
Baliin hoshoog opost bga davst uulan deer bosgoy
Тэг тэг.
Монголын газар нутгаас Орос,Хятад өгсөн нь нилээд бий байх шуу.Уунийг хэлж ярихад бусдад өгсөн ч бий авсан ч бий гэдгийм.Тэхдээ энэ нутаг Орсын энэ газар Хятадынх байгаад хил тогтоол манайх болсон гэсэн юм юу ч байдаг угуй юм.Харин манай Застав байрлаж байсан хоёрч газар манай хилийн цаана байдаг.Бидний уеийн сонсож ойлголт авсан монгол нутгийн урд зах Орвог гашууны овоо маань манай хилээс 10 орчим км т байна даа. Хил тохтоох шинэчлэн мөрдөх энэ чухал ажлыг Ю.Цэдэнбал,Цэдэниш гэдэг 2хун гол удирдагч нь байлаа.Ер нь Энэ Ю.Цэдэнбал гэдэг хун Орсын КГБ эрхшээлд байсан гэдэг нэг жишээ бол Авгайч өөрөө сонгоод авах эрх мэдэлгуй байсан нөхөр.1938 онд сургуулиа төгсөж заавар зөвөллөгөө авч ирээд хулээгээд байдаг харин ч гэж нэг юм 10жилийн дара1948онд Орсууд авгай олж өгч гэрлэдэг байгаа.
наад оросын эрхшээлд байсан гээд байгаа чинь энэ улсын төлөө бүх амьдралаа золиосолсон гэсэн үг бишүү. улсаа зараад үр хүүхэд төрөл садантайгаа нийлээд идчээгүй хойно энэ улсын төлөө л бүгдийг хийсэн байж таараа. хүнийг хийснийг үгүйсгэлээ гээд хэнд хэрэгтэй юм бэ
Тухайн цаг үеийнхээ байдалаас болж хүн амьтан хэлмэгдүүлсэн юм байдаг бхаа. Түүнийг үзэл суртал гэдэг юмаар шахаж шаарддаг, хянаж шалгадаг байсан юм. Тэр шаардлагыг Оросын зүгээс тавьдаг, шаарддаг байсан. Орос өөрөө дотооддоо ч ийм байсан. Социализмын бүтээн байгуулалтын төлөө гэдэг уриатай. Хуучны өв соёл, түүхэн бахархал, үндэсний үзэл гэхчилэн ойлголтууд бүгд хориотой байсан. Ринчен, Чойном, Дамдинсүрэн болон хэлмэгдсэн бусад улсуудын хэлж ярьдаг зүйлсийн дотор агуу түүх, өв соёл, чингис хаан гэхчилэн тухайн үеийн үзэл сурталд нийцэхгүй зүйл их байдаг байсанаас хэлмэгдэх болсон. Гэхдээ Цэдэнбал дуртайдаа тэднийг тэгж хэлмэгдүүлээд байгаа биш тухайн үеийнх нь цаг үе, үзэл суртал болон тусламж дэмжлэгийн эх үүсвэр болсон Орос улсын зүгээс тавьж байсан шаардлага нь тийм байсан болохоор арга хэмжээ авагдсан. Аливаа хүмүүс өөрийн цаг үедээ захирагдаж амьдардаг.
Baliin zov baisan niigmiin oorchlolmiin toloo esreg nohdiig shiitgeh n zob. nyatadad maogiin talaar margaan degdehed 70% zov, 30% aldaa bii geed haasan baidag
Tsedenbal darga shig darga MONGOLIIN tuuhend garahgui ee!!!! Harluulah gej oroldogsod ichvel taarna.Umhii amaa tat!!!!!!!!!!!
Монголын 40 гаруй жилийн туух Ю Цэдэнбалтай холбоотой юм даа Сайн муу бухийл зуйл Хэлмэгдэгсэдийн Холбоо Монголын энэ уеийн туухийг бухэлд нь угуйсгэж байгаа юм байна Монголчууд сайн нь ч муу нь ч бидний л туух гэж ойлгож хулээж авч чадахгуй байна Тэгвэл дахиад хориод жил ундэсний эв нэгдэл гэж яриад хэрэггуй ээ Оор оорийнхоо бодлоор л байцгаа Ю Цэдэнбал гуайн 100 насны ойг тэмдэглэх хусэлтэй хумуус тэмдэглэг Тэдэнд саад хийж болохгуй Энэ холбооныхон зовхон оорсдийнхоо ойлголтыг зов гэж уздэг большевик арга барилтай байна шуу
Ихэс дээдсийс хэргийн энгийн доодос шийддэгүй юмаа Ямар тэнгэрээс унасан биш бүгд л цаг хугацаа тухайн үеийн гал усан дотор тэмцэж амьдардаг юм Тэр үеийн байдалд тийм л байсан хэрэг. Одооныхыг бодвол харин ч эх орноо гэсэн сэтгэлтэй байжээ Одоо хилээ цэргээр манаж байгаа боловч дотроо байгаа хар. Хамаг баялаг нь харийн болж байна Вьетнамууд шиг байж чадаж байна уу
ҮХСЭН ДӨРВӨДИЙН 100 ЖИЛ ГЭЖ ҮЗЭЛ СУРТАЛЖСАНААС ЦАЛИНГАА ТАВИСАН НЬ ДЭЭР БИЗ ДЭЭ. ХУУЧИН НИЙГЭМИЙН ҮЁИЙН "АМЬДРАЛ ЯАХ ВЭ. АНЖЁЛА ДЁВИС ЮУ БОЛЖ БАЙНА" ГЭСЭН ОНИГОО БИЙ ШҮҮ. мөн нэг ёжтой өвгөний хэлсэн "Үгүйрч хоосорсны 10 жил /Нэгдэлжих хөдөлгөөн/,ҮХСЭН оросын 100 жил /Лёниний/" гэсэн үнэн үг бий шүү. Одоо Майн нэгэн тэмдэглэх дутаж гэнэ
Наад онигоогоо ядаж зов ярьчихаад цэцэрхээч малаа!Энэ онигоо бол Лениний торсоний 100жил нэгдэлжих ходолгооний 20 жил буюу 1971 онд гарсан онигоо!Хот рук хуугийндээ зочилчихоод буцаад нутагтаа ирсэн их амтай Балдан гуайнд нутгийн улсууд цуглаадл за Балдан гуай хотоор Сонин хачин юу байна?гэж Балдан гуай цуураадл заа да хотынхон бужигнаадл "Ухсэн оросын 100угэйгуй хоосончуудын 20 жил гээдл холоо хугалчих гээд гуйцгээгээд байна"гэж!Эмгэннь Балдан овгонруу "чи дахиадл амттай амтгуй юм араажуу шиг битий цуураад байгаач" гэж хангинасаныг нутгийнхан нирхийтэл хулээж авсан учиртай!Маргаашнь овгон эмгэн 2 хоеулаа тусгай хэлтэсийнхэнд ачигдаад явсандаа!
ХЯТАДУУДЫГ ОЛОН МЯНГААР НЪ ОРУУЛЖ ИРСЭН ХҮН НЪ МОНГОЛЧУУДАД АТАА ХОРСОЛ АГУУЛДАГ ДҮРВЭД ЦЭДЭНБАЛ ЮМ!! МОНГОЛЫН ГАЗАР НУТГААС ДУР МЭДЭН ОРОСУУДАД ӨГСӨН БУУНЫ НОХОЙ ЦЭДЭНБАЛ ЯГ Л ЗОЛБИН НОХОЙ ШИГ ҮХСЭН!! УРВАГЧДЫН УДАМЫГ БҮГДЭД НЪ ТИЙМ ХУВЪ ЗАЯА ХҮЛЭЭЖ БАЙГАА!!
энэ хүнийг дурсаж болно. Гэхдээ ой тэмдэглэх гэдэг бол МАН.ыг хэзээ ч өөрчлөгдөхөөр өнгөрсний нэг илрэл гэж харж байна. Хүний анхаарал сарниулах гэж хөөрхий ҮХСЭН хүний яс өндөлзүүлж байгаа нь хүн муутын шинж. Нэг орос эхнэртэй их гүрний хүүхэлдэйн ой гэж байхаар хэлмэгдсэн 40000 хүний хойтохын буян хураах ажил хийсэн бол Монгол цустай гэж харагдахсан. Хожим Нямдоржийн 100 жил хийх юм байна л даа
нямдоржид хийсэн юм байхгүй. 100 жилийн дараа улсаа худалдсан гэж л гардгүй юм бол манай түүхэнд тийм хүмүүсийг багтаах зай байхгүй
TSEDENBAL darga zoolon hun bsan bhoo yav ch hun alah hun bish tiim humuus nuuren deereesee haragdaj baidgiin 100 n jiliin h ni oi bolh bga ih udirdagchdaa mehiin yosloy yamar ch baisan nuudelchdiig 20r zuund soyoljuulj suurin shuulj haranhui buduulgees gargah ajiliig ih hiisen hun
haha bal pzda bsan bgagui mongol uls bdgarail bh bsan. nowshiin aluurchin olon mngol gemgui humusin tsus ursgasanda muu aluurchin. Mongoliig tsusand jiwulsen orosiin erliiz.
cham shig soelgui yumnuud hunii hiisniig dandaa harluulj buruu talaas ni harj baidgiimsh. sainaar harahad uhaan chin dutna. ter hun tuuuhend uldene harin chi tenegeeree duusna
Агуу хүн дахин давтагдашгүй түүхэн удирдагч шүү дээ
Сайхан донгиорч байнаа
Tsedenbalaas umnu helmegduulelt ehelsen hils hereg tulgah end bichsen tsedenbalin helmegduulelt gj bgaan zugeerl tuhain ueiin tsuu yaria setgegdel zohiol unen ni hovor hamgiin suuld gazar nutgaa ugsun gesen ni hudal tursun buir ni odoo ch bn sayantuva bol uulaas urainhai orosin nutag
Энэ халхууд унэхээр сунсгуй улсууд шуу. Сайн юм болгоныг оор дээрээ наана, муу юм болгоныг бусад руу чихнэ.
За тэгээд Халх дээр суурилсан Монгол улсаас зайлаач. Дөрвөдстан улсаа байгуулаач
МОНГОЛЫН ГАЗАР НУТГААС ДУР МЭДЭН ОРОСУУДАД ӨГСӨН БУУНЫ НОХОЙ ЦЭДЭНБАЛ ЯГ Л ЗОЛБИН НОХОЙ ШИГ ҮХСЭН!!
Та нар хичнээн хашгираад ч орилоод ч бүр боож үхээд ч энэ хүний хийсэн гавьяаг харлуулж чадахгүй. Олон юм ярьж цагаа үрэхийн хооронд дуугүй хийх ёстойгоо хийцгээ. Дэлхийн хүний тухай бид нар шиг газрын бөөснүүд үг хэлэх тэр тусмаа доромжлох эрх байхгүй. Чаддаг юм бол ядаж л орон гэрээ аятайхан 44 жил тэжээгээд явчих. Тэгээд дараа нь хуцацгаа... нохой явдалт хүний оронцогуудаа...
zass ternees dor luivarchin novsh, novshiin darga nar mongoloor neg bna. bolij uz naad sedvee
Бал даргын хийсэн нүгэл гэм буруу гээд байгаа нь гавъяатай нь харьцуулбал юу ч биш.Энэ холбооныхонд заавал таалагдах албагүй. Эд муулаад байгаа хүмүүсийн сэдэл сонирхол тэр үетэйгээ ниицдэггүйл байсан байхгүй юү!
100жилийнхэн ойг хийхтэй холбогдуулж жаахан ч болов хор санасан санаагаа нийтэлж байгаам байх даа . Энэ холбооныхон ямар ядарсан арга хэрэглээ вээ!
Jingeruud hutsaj l baig, jingiin tsuvaa yabdagaaraa yabna l shu de... /hoogdoj tuugdsan hytaduudiin uldegdel, hutgan uimuulj, hondolsoj saad hiih gesen heseg buleg humuusiin ur sad n haraaj, zuhej l baigaa baih? Yadgiim erh medel n baigaad ene buhniig hiigeed erht Mongol uls aa ene hemjeend n hurgej irsiim! Gazar nutagaa Orost ogson ene ter geed tsetserheed baigaa malnuudad helhed ene delhiin ten hagas n Mongol nutag baisan gej meddeg bol u? Tegeed odoo yamar hemjeetei baigaa bil ee? Bid ene bugdiig ami nas, tusgaar togtnol, tsus mahaaraa tolj baij odii zeregtei baigaam shu!!! Tsedenbal n orond ta nar baisan bol yah baisnaa bodoj uzeed daraa olon doloon yum hutsaj baigaarai... golognuud/
БУЛАВЧ БУЛТАЙХ ДАРАВЧ ДАЛДАЙХ ТҮҮХЭН ҮНЭН ГЭЖ ЭНЭ ДЭЭ. МАГТАХ ГЭЖ БАЙГААД НЭРИЙГ НЬ НЭГ МӨР ХУГАЛЖ АВЛАА ДАА. НУУХЫГ НЬ АВАХ ГЭЭД НҮДИЙГ НЬ СОХОЛЛОО ДОО УВСЫН ШОВИНИСТУУД МИНЭЭ.
Eniig hen bichsen ym? henii zahialga? setguulch ni hen ym Mongoliin helmegdegsdiin holboo genuu? ymarch baisan Mongol hun bol bicheeegui yasan tsaitsan hulgaich be bichsen pizdaaag olj alah bolnooooo
Aimir bsiin bn
Ю.Цэдэнбал Дотоод яамыг зөвхөн өөрт нь харьяалагддаг журамд шилжүүлж, гэмгүй иргэдээ тамлан зовоох аргаар хилс хэрэг хүлээлгэх, иргэдээ мөрдөн тагнах, баривчлах, шийтгэх эрх мэдлийг гартаа төвлөрүүлэн ноцтой завхрал гаргаж, гэм зэмгүй иргэдээ залхаан цээрлүүлэх ажлыг гардан зохион байгуулж, хэрэгжүүлж байв. Ийм л амьтаныг МАН ойг нь тэмдэглэж сурталчилж байгаа нь КОММУНИЗМ-ыг дахин дэлгэрүүлэхээр шийдсэн нь гарцаагүй байна.
Ер нь Цэдэнбал байсан ч байгаагүй ч хэн нэгэн монгол хүн улс орноо удирдаад л явах байсан манайхан нэг туйлширахаараа дэндүү шүү ккк энэ коммунист зангаасаа салмаар юм. Цэдэнбал байхгүй бол монгол улс байхгүй байх ёстой юм уу. Энэ хүний оронд байсан хэн ч ийм маягаар амьдрана эсвэл алуулах нь тодорхой цаг үе байсан нь үнэн
mongoliig ezleh gej uls buriin shuls ni goojij baisan hund hetsuu tsag ued uls ornoo zarchilgui uhaalgaar udirdaj tusgaar togtnoson mongoliig avch uldsen gaviyatai yum. odoogiin udirdagchid shig tusgaar togtnoson ulsaa hucheer zarah gej shulengeteegui. hund hetsuu tsag ued ene ulsiin tuluu alidraliinhaa 44 jiliig zoriulsan. iim udirdagch tuuhend baihgui amid ahuid ni tsol hergem bugdiig ni huraasan mongol hun uneheer hun chanargui uhamsar doroi amia bodson bi mongol gej hudlaa tseejee deldej tom yrihaas tsaashgui eh orondoo heregtei ued amia bodood zugtahl humuus huniig heleletgui heden zoosnii tuluu ulsaa hudaldaj ch medeh, hunii hiisniig uguisgehees heterdeggui. ta nar yaj ch muulsan hunii hiisniig tuuhees archij chadahgui. yahav uursdiinhuu tenegeer gaihuulahad bolohgui yu bhav niigmiin sudalgaand hereg boldog bj yu magad
Цэдэнбалын хэлмэгдүүлсэн гээд байгаа хүмүүс нь бүгд зүгээр хүмүүс байгаагүй шүү. Хэдэн нөхөд нь орост дагаар орохыг санал болгож байсан бол зарим нь хужаа нартай сүлбэлдэж байсан гэсэн. Оросын нөлөө ч орсон. Гэхдээ тэр үеь тэгэж амиа авч үлдэхгүй бол одоогийн Монгол улс байгаа ч үү үгүй чүү
Асар их үнээр олдсон тусгаар тогтнол юм аа. Хувь хүний зовлон ч түүний нэг хэсэг байсан . Үүнийг учрыг нь олж хужрыг нь тунгааж байж л ярих хэрэгтэй. Хагас мэдлэг, хагас ухаанаар шүүгээд яахав
Төрд гарсан хүн бүр л газар нутгийнхаа талыг 2-талд өгч иржээ. Ард түмэн биш 2-тал л мэдэлтэй гэдгийг харуулж байна. Бид энд л орилж чадана. Эсвэл толгойгоо хэнд ч хэрэггүй алд.
мэдээж тусгаар тогтнолоо авч үлдэхийн тулд зарим нэг золиос байсан байх. түүний хажуугаар далимдуулагч нар бас байсан байх даа. өнгөрсөн түүхийн маань хар цагаан холилдсон зурвас. одоо ч гэсэн дээ юмыг ил хэлсэн хүн их бага ямар нэг хэмжээгээр хэлмэгдэж л байгаа. хүний мөс гэгээлэг чанар хөгжихөөс нааш "хэлмэгдүүлэлт" тодорхой хэмжээгээр байсаар л байна байх даа
Монголчууд Балыг хэлмэгдүүлээгүйшдээ. Орос нь л тэнд аваачаад тавьцан биздээ. Харин өөрөө оросын заавараар олон хүн хэлмэгдүүлждээ. 40 жил бөгс долоосныхоо хариуд алуулчихалгүй москвад 8 өрөө байранд насаа барж дээ . Хохь ньдээ
mongoliin ner buhii humuus oroltsson baidag yum shuu. tegj l turiin erhiig ni hucheer bulaasan bdgiin
чи ингэж хэлснээрээ түүнээс долоон дор үхнэ, харж л байгаарай
монголын түүхийг бичсэн хүншүүдээ. энэ хүн байгаагүй бол бид хятад орос 2-ийн аль нэгэнд нь уусчихсан дураараа нүүх газар нутаггүй газар нутаг үндэстэн ястангууд нь устаж харийнхны дарамтанд байх байсныг үгүйсгэх аргагүй. монголчуудын амьдралыг яаж өөрчилснийг мэдэх хүн байхгүй нь харамсалтай их хэргийг бүтээхэд золиос байдаг л байх. зөвхөн муу талыг нь харж бичсэн байна. Муугаасаа сайн нь илүү байсныг та нар мэдэхгүй ч түүх мэдэх биз. монголчууд ердөө 500 мянган хүнтэй байсан дээр нь 100 мянган хятад байсан байдаг. том гүрний дунд оршиж байгаа хүн ам цөөнтэй манайх улсыг эзлэх түвэггүй. Төрийн удирдлагын ухаалаг бодлогын ачаар бид энэ улсад эзэн сууж байгаа гэдгээ мэдэх хэрэгтэй. Энхбаяр, Элбэгдорж шиг муу удирдагчид муугаар бичигдэж үлддэггүй л юм бол монголын түүхээс арчигдах нь тодорхой. харин Цэдэнбал дарга шиг улс эх орныхоо төлөө ихийг бүтээсэн гавьяатай хүнийг бид мартах ёсгүй. Монголчууд 3 сая хүрсэн нь Элбэгдоржийн гавьяа биш Цэдэнбал даргын ухаалаг бодлогын үр дүн. Монголын хүн ам Цэдэнбал даргын үед хамгийн их өссөн, бас соёлжиж, бичиг үсэгтэй болсон, үйлдвэржсэн гээд маш их дэвшилд хүрсэн. Монголчууд бид нэгнийхээ хийж бүтээснийг үгүйсгээд байвал хөгжихгүй, сайн мууг ялгаж салгах ухаан хэрэгтэй. Өөрсдөө нийгэмд тустай ганц үйл ч хийж чадахгүй хар амиа хичээж амьдардаг хэрнээ улс эх орныхоо төлөө бүх амьдралаа зориулсан хүний хийж бүтээснийг үгүйсгэж харлуулж байгаа нь харамсалтай
МОНГОЛЫН ГАЗАР НУТГААС ДУР МЭДЭН ОРОСУУДАД ӨГСӨН БУУНЫ НОХОЙ ЦЭДЭНБАЛ ЯГ Л ЗОЛБИН НОХОЙ ШИГ ҮХСЭН!! УРВАСАН ХУЛГАЙ ОРОСЫН БУУНЫ НОХОЙ ЦЭДЭНБАЛЫГ ӨӨРИЙГ НЪ ЦААЗЛАХ ЁСТОЙ БАЙСАН ЮМ. ГЭХДЭЭ БУУНЫ НОХОЙГ ЦААД ЭЗЭД НЪ ГОНДОМ ШИГ ХЭРЭГЛЭЭД ХАЯСАН!! МОНГОЛЧУУДыГ ҮЗЭН ЯДДАГ ГӨЛӨГ ЯГ ЗОЛБИН ГӨЛӨГ ШИГ ҮХСЭН!!
хэлмэгдэгсдийн холбоо хүний хийж бүтээснийг үгүйсгэж хэлмэгдүүлэхээ больмоор юм. аль мөнгө амалсан намын захиалгаар хэдэн халтар цаасны төлөө хүний хийж бүтээснийг үгүйсгэхээс өөр хийх ажилгүй хүмүүс байдаг юмуу хаашаа юм. Хэдэн халтар төгрөгний төлөө хүнийг хэлмэгдүүлэхээ боль. Тэгж ярьвал Цэдэнбал дарга ч бас хэлмэгдсэн юм шүү. амьд ахуйд нь хамаг цол хэргэмийг нь хурааж, монголын нэр бүхий хүмүүс оростой сүлбэлдэж хүчээр хорьж улмаар амь насанд нь хүрч төрийн эрхийг нь булаасан байдаг тэд л жинхэнэ алуурчид. Тэгээд үхсэнийх нь дараа нэр төрийг нь сэргээж, цол хэргэмийг нь буцааж өгсөн нь танай байгууллагын хийсэн ажил бишүү. Хэлмэгдэсдийн холбооныхон яадаг ашгийн төлөө байгууллага болоод хүний хийж бүтээснийг мөнгөөр хулдаад байдаг байгууллага вэ. танай холбоо аль нэг намын захиалгаар хөдөлдөг байгууллага юмуу танайд хийж бүтээсэн юу байна. мөнгөний төлөө улсынхаа нууц мэдээллийг хамаагүй цацаад байгаа чинь хуулинд харш юм бишүү. тэгж ярьвал наад хамаа намаагүй цацаад байгаа захилагат мэдээ чинь төрийн нууцад хамаарах юм бишүү
Шаана биз дээ хаха
Tsedenbaliin tushaalaar huugdson hujaa nariin ur huuhduudiin shees ni goojloo l doo haha. Ene helmegdsen geh humuus uy buteesen uym be? Zugeer l mongol ulsiin hugjild gai l bolson humuus baisan. Tednii ihenh ni urvagchid, teneguud baisan gedgiig tuuh batalna shuu!
Tsedenbaliin tushaalaar huugdson hujaa nariin ur huuhduudiin shees ni goojloo l doo haha. Ene helmegdsen geh humuus uy buteesen uym be? Zugeer l mongol ulsiin hugjild gai l bolson humuus baisan. Tednii ihenh ni urvagchid, teneguud baisan gedgiig tuuh batalna shuu!
Tsedenbaliin tushaalaar huugdson hujaa nariin ur huuhduudiin shees ni goojloo l doo haha. Ene helmegdsen geh humuus uy buteesen uym be? Zugeer l mongol ulsiin hugjild gai l bolson humuus baisan. Tednii ihenh ni urvagchid, teneguud baisan gedgiig tuuh batalna shuu!
Za yamarch baisan hiih yumaa hiij chadan xvn! Tvvnees ilvv ilh yum hiij chadah baij olon yum huts!!! Odoo noih shig tolgoi hol n medegdehgui, ezengui ulsaa shulsan hudlaa yum shaasan pizda nariig bodwol ulsaa uls shig bolgoson gaviyatai hun!!! Niitlel bichsen lalruudad tom salavch!!!
ene bol gutgeleg baina
Тэр үед 2 их гүрний дунд ингэж л тэсч үлдэхээс өөр аргагүй бсан.Одоо тусгаар болсон шинж алга, улам дордсон бна.хэлмэгдүүлэлт....тойрон хүрээлэгчдийн асуудал цоо шинэчлэгдсэн хэлбэр агуулгаар асар их мөнгөний урсгалтай хамт хүч түрэн уухилж бна.Эх орон минь яана даа
Ю.Цэдэнбал үнэн хэрэгтээ эхоронгүй хүн шүү яагаад гэвэл төрсөн газар нутгаа оросд тасдаад өгсөн нь үнэн шүүдээ.эх орон газар шороогоо гэсэн хүнийг хэлмэгдүүлж ороншоронд хийж,цөлжолон зуун хүнийг амь нас амьдралаар сүйтэгсэн нүгэлтэн алуурчин шүүдээ
Тэр Давс уулыг чинь Цэдэнбалыг эрхүүд оюутан байхад шийдэгдсэн асуудал Чи түүх уншчихаад том том баа
zoloosgui yalalt gej ugui biz harin baga zoloos gargaj bidend ene orniig uldeelee odoo baigaa erhmuu harin hyatad oros 2 t huwaaj uguud uursduu huljin bultaj bana shuu
УРВАСАН ХУЛГАЙ ОРОСЫН БУУНЫ НОХОЙ ЦЭДЭНБАЛЫГ ӨӨРИЙГ НЪ ЦААЗЛАХ ЁСТОЙ БАЙСАН ЮМ. ГЭХДЭЭ БУУНЫ НОХОЙГ ЦААД ЭЗЭД НЪ ГОНДОМ ШИГ ХЭРЭГЛЭЭД ХАЯСАН!! МОНГОЛЧУУДыГ ҮЗЭН ЯДДАГ ГӨЛӨГ ЯГ ЗОЛБИН ГӨЛӨГ ШИГ ҮХСЭН!!
Чи юу ч мэдэхгүй, Цэдэнбал байгаагүй бол чиний аав ээж гэж юу төрөх юм, чи гэж яаж заяах байсым Бага шиг л донгод доо
Баримт гээд л ард нь баахан юм биччихээр баримт нотолгоо болчихгүй шүү дээ
Hun yamar amidarsan iig ni uh l gerchle.
Энэ хүн байгаагүй бол та нар үхсэн баасны ардчилал ярих. Эх орон байна уу үгүй тэй л байсан байх шүү. Эх орныг чинь тусгаар тогтносон улс болгож өглөө өөрөөр яалгах гэсийн энэ муулаад байгаа хэдэн шиг төрийн эсэргүүнүүдийг шиитгээл биз яадийн ер нь одоо ч гэсэн ингэмээр байгаан нэг гарахаа АН улс орныг цөлмөж дуусгаад буудаг гадаадад зугаалж явсаныгаа боловсролтой гэж ярина. Идэж ууж ханасан бол дуугай зайлцгаа
Үйл лайгаа эдлээдл өнгөрч дээ.Үнэхээр ЗХУ-н бууны нохоы байсан бндаа.Төрийн дээд албан тушаалтнууд нь ямар нэг байдлаар ЗХУ-с өөр бодлого баримтлаад байж болох бсан.Мөн иргэдээ заавал хэлмэгдүүлэхгүй бж болох бсан мөн газар нутгаа өгөхгүй бж болохл бсан шүүдээ.Гэтэл энэ нөхөр бүгдийг өөрөө бөгс долоогчын дүрээр өөрөө хийсэн.Тийм учир эх орноосоо урвасан гж үзэх бүрэн үндэслэлтэй бн.Энэ хүнийг хийсэн бүтээсэн гж хашгирах хэрэггүй дээ.Энэнээс ихийг хийж бүтээх бололцоо бсан.Харин түүнийг нь хийлгээгүй нь энэ нөхрийн хамгийн том эх орныхоо эсрэг хийсэн нүгэл юмдаа.Нүгэл нүдээрээ гардаг гж энэ дээ.Хамгийн муугаар үхсэн гсн.Яая гэхэв,
Ер нь нэг юмыг ойлго, тэнгэрт нэг нар газарт нэг хаан байдаг, ижил эрхтэй хүнийг хүн хажуудаа байлгахгүй энэ бол жам ёс, хэрвээ дээшээ гарах гэж л байгаа бол үхэх амьдрах хоёр замыг бүрэн сонгох ёстой, яагаад байгалийн хуулийг зөрчинө гэж та нар чадах уу битгий түүх рүүгээ нулим, одоо байгаа байдлаа хар сайн юм байна гээд хэл дээ бүгд л хэмлэлдэж байгаа биз дээ, ЭНЭ БОЛ АМЬДРАЛ, АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ТЭМЦЭЛ ЮМ
Нүүрэн дээр нь хэлж чадаагүй, одоо бол алхам тутамд чинь новш байна тэгээд хэлээч эх оронч царайтнуудаа
Гээндээ ч бий Гоондоо ч бий . Өнгөрсөн үе рүүгээ гар буугаар буудвал Ирээдүй биднийг их буугаар буудна !!!
ТУХАЙН ҮЕД ХЭН Ч БАЙСАН ОРОСЫГ Л ДАГАХ БАЙСАН. ЦАГ ҮЕИЙН Л БҮТЭЭГДЭХҮҮН. ТЭР ХЭЛМЭГДСЭН, ХЭЛМЭГДҮҮЛСЭН ХҮМҮҮСИЙГ БИД ОДОО ШҮҮГЭЭД ЯАХАВ. ГЭГЭЭН ДУРСГАЛЫГ НЬ ХҮНДЭТГЭЖ БИДЭНД ҮЛДЭЭСЭН 1500 000 ХАВТГАЙ ДӨРВӨЛЖИН КМ НУТАГТАЙ ТУСГААР ТОГТНОСОН УЛСАА ХӨГЖҮҮЛЭЕ. МОНГОЛЧУУДАА
Цэдэнбал москвагийн тал бармтлагчдын толгойлогч байсан, Лоохууз бээжингийн тал баримтлагчдын толгойлогч байсан. Цэдэнбал москвагийн дэмжлэгтээгээр ялж орсолдогчдоо аюулгуй болгосон. Хэлмэгдуулсэн бишээ. Орсолдогч нараа улам суларуулж аюулгуй болгосон. Одоо бээжингийн талыг баримтлагчид хучтэй болсон, тиймээс орсолдогчдоо улам муутгахын тулд ийм домог зохиогоод олон тумний тархийг угаадаг юм шиг байгаам. Цэдэнбалтай тооцоотой юм бол байгаа газар нь араас нь очиж тооцоотой бод.
Наанах тооцоо бодогч чинь яаж алтан өлгийд очих билээ. Нарангийн энгэрт очих болохоор уулзаж, тооцоо бодож чадахгүй л дээ
алдаанаасаа оносон их байсан байхаа, одооны энэ ардчилал ярьсан хулгайч нар шиг эх орноо элгээр нь мелхуулээгуй л юм шуу
ХУЖААГИЙН ШЭЭСНҮҮДИЙН ГҮТГЭЛЭГ. ХУЖААТАЙ ЧИНЬ ХАМТ УСТГАХЧИХНА ШҮҮ ШЭЭСНҮҮД МИНЬ
Ene hun Mongolig avch uldeegui end chalchih hun oldohgui bh
Цэдэнбал даргын Албан тушаал Эрх мэдлийг булаасан хун байхгуй. Эруул мэндээр тэнцэхгуй болоод огцорсон юм ш дэ. Alzheimer's гэдэг оноштой. Тархины доройтол болдог. Оросууд Харин аваачиж хяналтандаа авсан. Нууж хаах юм их байсан байлгуй.
Durvud xun xun bish gedeg ertnii ugiig ugluu bur sanaj Daxij edniig turd xezee ch gargaxgui baix
Tsedenbal gedeg hun orosiin jinhene unench zaraal baisandaa tuunii huvid negdugeert oros daraan mongol uls baisan. Tegheer odoo neeh hudlaa magtahaa boli bas muulaad ch yahav . Gadaadiin unench nohoi baisan uur ch bish
Одоо магтаж муулаад яахав хойч уе л сайн мэдэж аваг.сая ГОК ыг Цэдэнбвлын нэрэмжит болгодог л тэнэг явдал болсон.бид ийм л тэнэг хумуусээр улсаа удирдуулж байна
Монголчуудыг ингэж талцуулж байгаа нь Хятаууд, хятадын эрлийзүүд шүү. Цэдэнбалыг муулагчид дотор гарлын хүмүүс юм биш үү. Хятадтай нэгтгэх, тэдний талыг баримтдагч Лоохууз мэтийн нөхдийн явуулга шүү. Цэдэнбал бол жинхэнэ Ойрд хүн. Хятадын эрлийз биш шүү. Бидний хойч үе хэн бэ, Жон уу, Ли юу
Tvvhee ynsh.Tsedenbal darga aldaatai bolobch eh orniihoo tvlee hvn baisan uymaa
Энэ өгүүллэг түүхийн баримтыг түшиглэн үнэнийг маш товч дурджээ. Эх орноо тусгаар тогтносон улс шиг зөв хөгжүүлэх юмсан гэсэн чин сэтгэлээр санаа бодлоо илэрхийлж, төр засгийн бодлогыг шүүмжилснийх нь төлөө олон мундаг сэхээтнийг Цэдэнбалын засаг хайр найргүй шийтгэж, улсын хөгжлийг тэр хэрээрээ хойш татсан. Түүхээ мэддэггүй ч юмуу, эсвэл юмыг эргэцүүлж, тунгаах чадваргүй мунхагуудын бичсэн сэтгэгдлүүдийг уншихад тун өрөвдөлтэй байна. Хужаануудыг Монголын нутгаас үй түмээр нь хөөж гаргасан Цэдэнбалын гавьяаг бас үгүйсгэж болохгүй л дээ.
Helmegdegsediin ur huuhed tsuuhun hugchuul uldsen tur zasag yagaad harj uzdeggui yum be
ОДООГИЙН ЭНЭ ЦАГААНДАА ГАРСАН ХЭНД Ч ДИЙЛДЭШГҮЙ ХУЛГАЙЧ НАРЫГ Л ЦЭДЭНБАЛ ШИГ САЙН ХҮНЭЭР АЛУУЛАХ ХЭРЭГТЭЙ БАЙГАА ЮМ
Хужаа нар хэлмэгдуулэлт гээд л хуцдаг юм, лоохуузаа чи бээжингийн бал баримтлагч булгийн толгойлогч байсан чинь унэн шуу дээ, одоо ирж нэг хэлмэгдсэн хун болж гэнэ, маршалын уед таарсан бол шууд тугалга долоох байсан, баярлаж яв.
Ю.Цэдэнбалын үйлдлүүдийг тодорхой баримт нотолгоотой нийтэлсэн байна.
Өрөвдөх сэтгэл гүй дарангуйлагч байсан юм.
Дээрхи баримтууд цөм үнэн
1989 on hurtel Orosuugiin buren hyanaltand baisan.Orosiin zuvluh,meregjiltenguud bsan.Hiliin ytsereg buh angiud zuvluhtei bsan.1989 on hurtel Buten erhet uls bhaagui uuniig odoogiin zaluu ued meduulwh heregtei.Uldveruud Sots -st ornuudiin haraa hyanaltand bsan.Mongol hun zuvhun tednii zaavaraar ajildag barlaga bsan.Tsalin huls mash baga amidrals arai l hurdeg bsan daa...
Тиймээ энэ олон хүмүүсийг хэлмэгдүүлсэн, тэдний үр сад хэцүү байсан. Зарим нэг хүмүүёийн талаар, аж зовж байсан сонсож байсан. Цэдэнбал Оросын олон даалгаврыг биелүүлсэн олон нууцтай байгаад Оросууд үхэн үхтэл нь гэр хорионд байлгаж, нууцаа задлахаас болгоомжилсон биз. Тэрнээс зүгээр бол яах гэж Орост хорих билээ дээ.
Цэдэнбалыг Оросууд дарга болгоогүй бол насаараа нягтлан бодогч л байх авьяасгүй, хүн удирдах чадваргүй, ноомой , мангардуу жирийн нэг ламархуу хүн насыг барах байсан биз. Дарга болоод Оросуудын тушаалгүй нэг ч шийдвэр гаргаж үзээгүй хүн явсаар үхсэн шүү яг үнэн бол
КГБ санаатайгаар дөрвөд Цэдэнпилиин нэрииг нь сольж байгаад өөрсдиин гар хөл болгож бүтэшгүй нийгэм байгуулах гэж оролдоод бүтэлгүйтсэн байхад УВС хүмүүс ойлгохгүй мундаг удирдагч гэж мунаглах өмөөрөх нь инээдтэй өрөвдөлтэй