sonin.mn
2019 оны 1 сарын 29-нд УИХ-ын чуулганы хуралдаанаар Улсын Их Хурлын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх санал, энэ талаарх Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, санал хураалтад 65 гишүүн оролцож, 43 гишүүн буюу 66.2 хувийн саналаар УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулсан билээ.
Тэгвэл энэ бүхэн нь МАН-ын өнөөгийн удирдлагад хангалтгүй санагдсан бололтой түүний охин Э.Хуланг  Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын дэд даргын үүрэгт ажлаас нь халах гэж буй гэнэ.
Мөн цаашилбал түүний МАН дахь сонгуульт ажлуудаас нь ч чөлөөлөх аж.
Өөрөөр хэлбэл М.Энхболдын охинг намаасаа шахаж гаргах нь зөв гэж МАН-ын өнөөгийн удирдлага үзсэн бололтой.
 
С.Сарнай