"Фантастик" продакшны хөдөлмөрч, уран бүтээлч залуусын ээлжит бэлэг болох “Зүрхний хилэн” киног монгол хүн бүр хоног тоолон хүлээсэн гэхэд хилсдэх зүйлгүй. Тус продакшны найруулагч Б.Тамир ийнхүү анхны түүхэн киногоо найруулан бүтээж үзэгч олны хүртээл болгов.
Өмнө нь "Маш нууц", "247 хэм", "Миний ах атаман", "Аз жаргалын шок" зэрэг кинонуудыг найруулж байсан Б.Тамир Манж Чин улсын дарлалд өртөж, таван цулаа хэмхчүүлж, эх орныхоо төлөө цолхилох зүрхээ зориулсан эрэмгий монгол эрсийн түүхийг 1860-аад оны цаг үетэй холбосон кино бүтээсэн нь энэ.
Харин өгсөн ярилцлага бүртээ монголын кино урлагийн хөгжлийг арван шатаар урагшлуулчихсан мэт сэтгэгдлийг үлдээж байсан хүлээлт ихтэй, хийсэн залуус нь “шинэ, шинэлэг, шинэчлэл” гэх үгсийг давтаж, бүтээлч оюун ухаан, уншиж судалсан үүх түүх, номын мэдлэгээ гайхуулж ирээдүйн дүү нар минь “ном унш, түүхээ судал” гэж анхааруулах болсон тэд ямар хямдхан зөрчилтэй бүтээл дэлгэцэнд амилуулснаа нэг нь ч гэсэн ухамсарласан болов уу.
1. Судлаач, доктор П.Батхуяг “Фантастик” продакшны ээлжит нэгэн уран бүтээл болох “Маш нууц” киног “Хашгираан доторх маш нууц” гэж дүгнэсэн байдаг. Ер нь тус хамтлагийн залуус “Миний ах атаман” хэмээх залуусын цөсийг багагүй хөөргөсөн, сүржин зургууд бүхий рекламны хэдэн дүрс нийлүүлсэн шиг утга санаа нь энд тэнд төөрч тусгай зангилаа бүртээ эрч нь суларсан дэлгэцийн бүтээл хийснээс хойш “хашгираан”-ыг үргэлж чухалчлан харах болсон нь “Зүрхний хилэн” дээр бүүрч тодхон харагдаж байсныг нуух юун.

Урлаг үнэндээ хүнд сайхан сэтгэгдэл, омогшил төрүүлэхээс илүүтэй “асуулт” үлдээхийг чухалчилдаг. Утга санааны хувьд аль хэдийн хүн бүхний танил болсон зүйлсийг дэлгэрүүлэн нуршиж сүржин, хурц үйл явдлуудаар чимэглэснээс өөр зүйл олж харсангүй. Олон нийтийн харцыг булаахын тулд хэтэрхий гоёж гангалаад камерын өмнө зогсоочихсон хүн шиг санагдана. Бид бахархах, харуусах ч түүхтэй улс мөн. Гэвч “Хангал морины туурайгаар монгол шороогоо тамгална” гэж андгай өргөсөн өнөөх сайн эрс нь морио хаяж тэмээ зайдалчихаад морьтой хүний араас хөөж яваа үзэгдлийг харахад ямар “манж” нь ийм үйл явдлыг зохиолын дундуур шургуулах санааг тэдэнд тавьж, өнөөдүүл нь дэмжив гэж халагламаар.
Монголд сайн кино хийгдэхгүй байгаа нь “сайн зохиолч алга” байгаатай холбоотой гэж саймширдаг урлагийнхан маань өөрсдөө ёстой л атгахан зүрхний хилэнгээрээ зохиол бичжээ. Манж үндэстнийг эсэргүүцэн босож, эх орон, атга шорооныхоо төлөө тэмцсэн шилийн сайн эрс, улс үндэстнийг хатуу бодлогоор барьж, туйлдуулж асан Чин гүрний амбан Фунь Жоу нарын хооронд хэтэрхий хиймэл, хямдхан зөрчил үүссэний эцэст өнөө л хашгирч орилсон тулалдаан өрнөнө. Зөвхөн архивын дүрс ашиглаж, хөдөлгөөнд оруулсан эксперменталь кино бүтээгээгүйгээс хойш зохиолыг сайн боловсруулах хэрэгтэй байв. Хүүрнэл давамгайлах болсон өнөөгийн кино урлагт эхлэл, төгсгөлөө мартаж орхиосон, дутуу тайлалтай киногоор дэлхийн сонорыг дэлдэнэ гэдэг юу л бол.
Мэдээж кино урлагийн талаас яриа үүсгэнэ гэвэл “Зүрхний хилэн”-г жишээ болгон татахад хэтэрхий жолдоно. Учир нь зохиол, харилцан яриа бол найруулагчийн чанартай зэвсгүүдийн нэг буюу барьж буй барилгын хана болохоос суурь биш. Гэвч нэгэнт л түүхэн сэдэвтэй, нийтийн зорилгод таацуулан хийсэн бүтээл хойно аман ярианаас сэдэвлэж бичсэн логик дараалал муутай зохиолоор үзэгчдээ дахин хуурахгүйг хүсэхээс өөр яалтай.
2. Хүүрнэх процессийн хувьд гол дүрийн баатрыг тодруулах зөрчил, туйл хийгээд тайлал чухал үүрэгтэй. Гэтэл шилийн сайн эрсийн огцом хэрнээ хямдхан зөрчил туйл руу эцэслэн хүрэх “хашгираан” утга хийгээд ур хийц муутай тайлал нь арилжааны киноноос хэтэрч чадаагүйг тодхон харуулж байна.
Эрболд алба гувчуураа нэхсэн манжийн худалдаачинтай сөргөлдөн Батгүн шоронд хоригдох болсноор үйл явдал эхэлдэг. Гэтэл өмнө нь хэн ч хэзээ ч оргож байгаагүй чанга дэглэмтэй тэрхүү тамын газраас зугтаж одсоноор үйл явдал эхэлнэ. Мөнхүү монгол ноёдын амласан эрх чөлөөний бичгийг авахын тулд эрчүүд хамаг хүчээ дайчлах бөгөөд тэднийг барихын тулд Чин улсаас шинээр ирсэн амбан сайд Фун Жоу өөрийн эрх мэдэл болоод хэрцгий зан араншиндаа огтхон ч тохироогүй явцуухан аргуудыг хэрэглэдэг.

Гэтэл ард иргэдийнхээ өмнөөс босч хаад ноёдтой тэмдэлдэж, эх орныхоо төлөө цохилох зүрхээ зориулахаар андгай тангарагаа киноны үйл явдал эхлэхэд нэгэнт өргөчихсөн залууст маань эрх чөлөөний бичиг тийм үнэ цэнтэй байх хэрэг үү? Үгүй л болов уу? Тэд эрх чөлөөгөө тусгаар улсаа тунхаглуулж, харийн дайсныг халдашгүй болтол номхруулсны дараагаар олж авахын төлөө эцсээ хүртэл тэмцэх мэтээр кино эхэлсэн шинэ зөрчил үүсгэхдээ буруу сэдэв рүү үйл явдлыг түлхэж орхих шиг санагдана.
Үйл явдлын өрнөл, шинэ залуу үеийн өнгөрсөн түүхийн бараан сүүдрийн тухай ойлголт, эмзэглэл, манж үгийг чадамгай эзэмшсэн жүжигчдийн хөдөлмөр, хичээл зүтгэлийг үнэлэхгүй бол жинхэнэ туйлширсан хэрэг болох биз. Гэвч...
Кино бол нийлмэл урлаг гэдгийг уншигчид андахгүй. Гэтэл олон амьтдын зургийг нэг дор авах гэж бүхэл бүтэн долоо хоног зарцуулсан тухайгаа кино бүтээгчид маань хуучилсан санагдана. Харин хаанаас модон дундуур давхиж явааг нь харахад зэрлэг гахайг санагдуулам чоно гараад ирэв. Ийм итгэл үнэмшил муутай график юунд найдаж хийсэн юм бол гэж өөрийн эрхгүй бодогдоно.
Мөнхүү сайн эр Эрболд /жүжигчин М.Батбаяр/ нэгэн буурал зүсмийн азрага бугуйлдах ба дөнгөж татаад эргүүлэхийн төдийд “ногттой” болчихсон байдаг, усанд тэмээтэй цөмөрч унасан залуу хүүг татаж гаргахдаа бууны бөгсөөр мөсийг ганцхан цохиод л хагалчих нь боловч их том цүнхээлээс татан гаргаж буй харагдана. Шилийн сайн эрс олдохгүй нуугдсан газрыг нутгийн залуус болоод, хар тамхиний мэдээлэл хүргэсэн нутгийн ноёд ч амархан олоод ирдэг. Тэд болгоомж хэтэрхий муутай байв уу, нутгийн ард ам султай хэрэг үү? Мөнхүү өвөл цонхны цаана далбайсан навчтай ногоон мод найгаж байх ба цастайд толгой нүцгэн, зун нь бүгд малгай өмсчихнө.
Энэ мэт жижиг сажиг хэт олон алдаануудыг нуршиж үл барна. Үзэгчдийг уярааж, уйлуулах гэсэн сонгомол аргыг кино бүтээх гол зэвсгээ болгон дайрдаг “Хувьсал” продакшны нэгэн адил цус нулимсандаа холилдсон хурц үйл явдлууд л төгсгөлд бүр ч их өрнөх нь харамсалтай.
3. Манай кино урлагийн салбарынханд найруулагчийн үүрэг бол зөвхөн киногоо найруулах, бүтээх ёстой гэх хэвшмэл ойлголт бий. Гэтэл дэлхийн олонхи алдартай найруулагчид өөрсдөө зохиолоо бичдэг. Б.Тамир ч мөн тухайн киноны зохиолыг тусгай мэргэшсэн хүн бичих ёстой гэх хандлагаас татгалзаж буй нь сайн хэрэг. Учир нь үзэгч та бүхэн жинхэнэ урлагийн сор болсон бүтээлүүдийг үзэж, судлаад үзвэл энэ тал дээр надтай огтхон ч маргахгүй хийгээд кино бол бүхэлдээ найруулагчийн бүтээл байдаг болохыг ойлгоно.
Харин “Зүрхний хилэн”-нд найруулагчаас илүү зураглаач, кино зураач нь үүргээ тун гайхалтай биелүүлжээ. Мэдээж зохиолын хэл, шүлэглэж ярих зэрэг нь зарим цаг дор орчин үеийн хэллэгтэй хутгалдаад байсныг үл тооцвол маш сайн болсныг дурдууштай. Дашрамд өгүүлэхэд хэлний асуудал дээр “Тэнгэрийн хүү” түүхэн жүжгийн зохиолч Б.Цогнэмэх давхар ажиллаж, санаа бодлоо хуваалцсан гэдгийг найруулагч мөн өгүүлсэн байсныг санууштай.
Манж амбанд цэс хариуцсан данжаад “Хар тамхийг монгол руу их хэмжээгээр оруул. Тэгсэн цагт Монголчуудыг цөсийг дарна” хэмээдэг. Үүнийг голд тойрог зураг бүтээж, үйл явдлууд нь түүнийг тойрон эргэлдсэн бүтээл туурвиж болох байлаа. Гурав дөрвөн замаар их хэмжээний хар тамхи оруулж ирж байгаа тухай ярисан ч төгсгөлд нь адууны төлөө бүгд үхээд дуусч буй нь нөгөө л нэг үзэгчдэд зориулагдсан хиймэл ахуйг үүсгээд буй юм.
Үгүй бол хар багаас өөрийн нутгаас гарч харийн газар эрдмийн мөр хөөсөн Жамяан дээр утга санааны томоохон тоглолт хийж болох байв. Гэвч гол санаануудыг няцааж ихэс дээдсийн өөдөөс тэмцэж ардын олон дуунд мөнхөрсөн шилийн сайн эрс рүү л анхаарал хандуулсан нь тиймхэн санагдана.
Атга шорооныхоо төлөө амь биеэ хайрлалгүй тэмцсэн сайн эрсийнхээ тухай огшиж, омогшил төрүүлсэн кино бүтээж болохгүй гэсэн зүйл үгүй ч гэлээ алдаа гаргасан л бол урлагт түүнийг өмөөрөх хууль үйлчилдэггүй.
.jpg)
“Миний хувьд төгс кино гэдэг таны нүдний ард бүрэлдэж нүд чинь киног дэлгэцнээ проекцоор гаргаж байгаа мэт байх ёстой. Энэ бол бодлын процесс. Кино урлаг бол бодлын процесст хамгийн дөхүү урлаг” хэмээн Жон Хюстон хэлсэн байдаг. Харин “Зүрхний хилэн”-г үзээд юу бодов, утга санааны далд гүнзгийрэл, давхар санаа агуулсан үйл явдал кинонд гарсан гэж үү? Үнэндээ бүх үйл явдал, тэдний өгүүлж буй санаа нь илхэн байсан.
Сайхан эх орончдын дүрэлзсэн түүх нь шалдир булдирхан зохиолдоо ийнхүү хөөрцөглөж хийсэн бүтээл болчихжээ. Биеийнх нь эд эс бүхэн “эх орон” гэх хоёрхон үгнээс бүтчихсэн мэт царайлж, үзэгчдийг айн сүрдэж, эсвэл омогшил төрүүлэхүйцээр хашгирч чадвал жүжиглэлт нь сайн болох мэтээр нэгэнт ойлгоод эхэлчихсэн алдаагаа засч залруулахад уг нь оройтоогүй байна.
“Та нар шарласан түүхийн хуудсанд нэр чинь бичигдэхгүй ч ял цаазын дэвтэрт л тодоос тод үлдэх юм даа” гэж. Ерөөсөө тийм л үе байсан. Кинон дээр гарч байгаа шиг бослого энд тэнд зөндөө болсон. Манжууд биднийг ингэлээ гэж юу гэж тэмдэглэх вэ дээ. Ам дамжсан яриа л үлдсэн” хэмээн найруулагч Б.Тамир “gogo.mn” сайтад өгсөн ярилцлагадаа дурджээ. Тиймдээ ч ам дамжсан яриан дээр суурилан түүхэн, урансайхны кино зохиолоо биччихсэн байгаад нь эргэлзэх зүйл алга. Тиймдээ ч “атгахан зүрхний хилэнгээр” гэж кинон дээр гараг шигээ атгахан зохиол, зөрчил, тайлалтай нөгөө л нэг арилжааны бүтээлүүдийг нэг болчихсныг гайхах юун.
Тоймч: Б.Алтанхуяг
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Пүрэв - 04 сарын 16,
2026
Сэтгэгдэл0
За яахав дээ залуучууд хийж явсаар байгаад сайн кино хийдэг болно гэдэгт итгэж байна. Би хувьдаа хамгийн сүүлд 1985 онд Сүүдэр гэдэг кино үзсэнээс хойш зорьж сууж бүтэн кино үзээгүй ээ. Хаяа нэг тв-ээр гарч байгаа киног хальт харахаар америк, орос, солонгос,монгол, хятад киноны хольмог шиг юм гарч байгаа харагддаг юм. Гэхдээ залуучууд сайн кино хийдэг болно биз дээ.Амжилт.
За яахав дээ залуучууд хийж явсаар байгаад сайн кино хийдэг болно гэдэгт итгэж байна. Би хувьдаа хамгийн сүүлд 1985 онд Сүүдэр гэдэг кино үзсэнээс хойш зорьж сууж бүтэн кино үзээгүй ээ. Хаяа нэг тв-ээр гарч байгаа киног хальт харахаар америк, орос, солонгос,монгол, хятад киноны хольмог шиг юм гарч байгаа харагддаг юм. Гэхдээ залуучууд сайн кино хийдэг болно биз дээ.Амжилт.
yaasan ih aldaatai bicheev dee!!
Amjilt huseye! Uragshaa!
Алдартай романы нэрийг хулгайлсан кино. Киногоо нэрлэж чадахгуй байж юун туух. Хэзээ нэгэн цагт Ж.Пурэвийн Зурхний хилэн романаар кино хийгдвэл яахав. Хулгайчдарс болоо болоод нэрээр солихуу
Зүрхний хилэн роман алдартай болохоор зохиолтой нь андуураад хүн их үзнэ гэж бодсон юм байлгүй дээ, чааваас, би л лав энэ зохиолоор хийсэн гэж бодсон үгүй юм билээ
Kino xiix gexeer zoxiol alga baina geed baix yum Bi xyyxed baixdaa olon saixan uran zoxioliin nom unshdag baisan Tedgeerees sanaa avan kino xiij boldoggyi yum yy
Minii xamgiin syyld yzsen Mongoliin uran saixanii kino bol Mandxai tsetsen xatan kino baina daa.
Tegvel ene zaluuchuudad surah bichig met baihaar neg aguu kino hiigeedheech sudlaach min.
манайхан кино хийж сурах болоогүй л байна дөө ... хуучны сайн мэргэжилтэнгүүдээсээ л сайн суралцах хэрэгтэй байх
Saihan shuumj bn. Oirdoo unshaagui zov shuumj bn.uhaantai Hun bol zov tusgana. Uhaan muu bol uurlah J urvagnana.
Shuumjlehch yamarhan. hiij buteeh hetsuu. Negniihee hiisen zuiliig bitgii ingej doosh n hiij bai. Uuruu hiij chadhguigees hoish
Залуу хүмүүс хийж л байг л дээ битгий зоригийн мохоо залуустдаа амжилт зав гаргаад заавал үзнэ
Хэдүүлэхнэээ байж яасан эвгүй юм бэ шүүмж байлгүйл яахав гэхдээ тал талд л бувтнаад байхын
Iimerhu sain shuumj heregtei, yr n shuumjlegch gedeg hun tusda baidag salbar shuude ene bol sain shuumj bn
Za aliv neg Hollywoodiin kinoonoos neg shuumj aildaach...
Tamir, Aldar 2iin buhel buten manjiin darlald baisan ueiin tuuheer zohiol bicheed nairuulna ch gej yu baihav.Surtalchilgaa
Нэгд, зохиол нь дэндүү гэнэн хийсвэр юм байна гэдэг нь харагдсан.Түүхэн кино хийхэд түүхээ сайн мэдэж байж хийх ёстой байж таарна.Гэтэл наад захын монгол бичгээрээ л,м үсгийн ялгахгүй хүн зураач хийгээд сууж байдаг бололтой юм.Да Чин гүрэн бол маш тодорхой, нарийн хуультай улс байсан.Бүүр ямба ёслолын хувцас хэрэглэлийг яаж өмсөх, ямар дэсийн түшмэл ямар ямбаны хувцас хэрэглэхийг хатуу мөрдөх хуультай байсан.Энгэрийн фүсэн дээрх амьтдын зураг бүр өөр зэргийг харуулсан хатуу цаазтай байдаг.Бүүр нарийн хэлвэл дээлэн дээрх лууны хумсны тоо гэхэд л Чин ван уу,Жүн ван уу гэхчлэн ялгаатай байдаг.Манай одоогийн цэргийн дүрэмт хувцас л гэсэн үг.Гэтэл Гадаад Монголыг тохинуулах сайд амбан гэх өндөр тушаалтай мөртлөө албан хэрэг явуулдаг өрөөндөө агуйн дээрэмчин шиг нүцгэн сууж ч байх шиг.Хүн алахыг хүртэл өөрийн гараар хийдэг ийм байж таарах уу.Тахил шүтээний өрөөндөө өвгөн тайжийг гавалж байлгах ийм гэнэн гэхэд хэт зөөлдөх тэнэг гэхэд таарах зургийг зураач нь хийж өгсөн бололтой.Хүнээр тахил өргөдөг зан үйлийг үзүүлдэг барууны аймшгийн кинонуудаас санаа авсан бололтой юм.Манж амбан ялтай хүнийг шоронд хорихоос бус тахилын өрөөндөө залахгүй байлгүй дээ.Ганц авах юм нь одоо манж нар өөрсдөө ч мэдэхээ байсан манж үг яриаг оруулсанд байна.Бас ч гэж монголчууд юу ч мэдэхгүй амьтад арай биш гэж харагдуулж буй юм нь энэ байж мэднэ.Гэвч жинхэнэ манж үндэстний хэлээ мэддэг хүн сонсвол бас юу гэхийг мэдэхгүй байна.Кинон дээр Да Чин гүрнийг бараг л одоогийн манай улс шиг эх толгойгоо алдчихсан хаос тогтолцоотой байсан юм шиг дүрсэлсэн нь дайснаа доош хийх гэсэн биш өөрсдөө дэндүү хариуцлагагүй, гэнэн харагдаж, доошоо орчихоод байгаагаа анзаарсангүй.Да Чин гүрэн бол монголыг колоничлогч гэхээсээ холбоотны гэрээтэй байж байгаад Англи мэтийн жинхэнэ колонийн бодлогот гүрнүүдийн тулгасан хар тамхины дайн мэтээс болж одоогийн АНУ шиг аажмаар доройтон нүд аньсан бөгөөд үхэхдээ үхэр буугаа тавих гэдэг шиг Нурхач баатрын үеэс байгуулсан хятадын эсрэг холбоотны гэрээгээ зөрчин монголын газар нутаг руу хятад иргэдийг оруулснаас холбоотон монголынхоо сэтгэлийг алдахад хүрсэн юм.Монголчууд зөвхөн цэрэг гарган хятадуудын бослогыг дарахад манж нарт туслан оролцдог цэргийн холбоотон байснаа эдийн засгийн хавсарга болох замд орсон нь таалагдаагүй тул 1911 онд 1691 оны гэрээнээс гарч Олноо Өргөгдсөн Монгол улсыг байгуулсан юм.Наран гэрэлт, түмэн наст Богд Жавзандамба хутагт Манжийн хаанд ,-Урьд Да Чин гүрний манай улсад тусалсан нь их тул өдгөө манай улс танай улсыг доройтсон цагт хариу туслахад бэлэн гэсэн үгтэй захидал илгээж байсныг бодоход нүүдэлчний хоёр үндэстэн тэгтлээ дайсан болчихоогүй байсан бололтой байдаг.Мэдээж хятад хүн бол сэм сэмхэн бодлогоо явуулж эдийн засгийн аргаар монголчуудыг өрөнд хийн гартаа хийх бодлого явуулсны хүчинд кинон дээр гардаг шиг энгийн ард ч, эзэн ноёд ч өрөнд орчихсон байсан нь үнэн юм.Шилийн эрчүүд гэхээрээ заавал хийрхүү тэнэг,орилж хашгирсан,үйлдлээ захирч чадахгүй сэтгэл зүйтэй хүмүүс байсан нь юу л бол.Манай кинон дээр эд маань арай л хэцүү харагдаж байна шүү.Монгол хүн гэнэн тэнэг байж болно.Гэвч.Шилийн эрчүүд бол дурын хүн хүсээд болчихдог юм биш байсан.Түүхэнд үлдсэн Ширмэн хоовон гэхэд эхнэр хүүхэд гээд уярч хайлаад,уйлж дуулаад явдаггүй хатуу харгис эр байсан тухай хууч яриа байдаг.Хулгай хийхээр явахдаа,-Энэ чавганцийг тонилгочихдог юм уу,сэтгэл амар гэж төрсөн эхийгээ хэлж байсан гэдэг.Тэдний амьдрал тэмцэл тийм догшин хатуу, бараг хэрцгий гэхээр байсан нь эндээс харагддаг.Ганц биеэрээ хүн нэгэн биеэрээ дуусах тул айх гэдэг сэтгэлгүй болдгоос тэр биз ээ.Цахиур Төмөр Дулмаад дурлаад салж чадахгүй байдаг бол Лодойдамба гуайн уран санаа л байсан байх.Бодит байдал дээр үнэхээр эрийн яс чанарыг шалгадаг хатуу харгис амь дүйсэн амьдрал учир тэд ганц биеэрээ дуусахыг илүүд үздэг байсан болов уу.Дурлалгүй,ор хөнжлийн дүрслэлгүй бол кино болдоггүй гэж нэг үг бий.Энэнээс болоод манай шилийн эрчүүд бүгд ардаа татлаатай болсон бололтой.Ийм хүмүүс амархан гэгч нь барьцаанд орно биз дээ.Энэ бүхнийг залуу уран бүтээлчдийн урмыг мохоох гэж бичсэнгүй.Цаашдаа олон бүтээл хийх тул гүйцэтгэл дээрээ анхаарч, их уншиж, их үзэж, их судалж байхыг хүслээ.Цаашдын уран бүтээлд нь амжилт хүсье.Хичээгээрэй.
Saihan shuumj toim bichsen tanid bayrlalaa, iim logiktoi yum bichij niitlegdeh n baga bolj dee
yag bodsnoor l bolloo. uursduu bitgii kino nairuul bitgii zohiol bich. humuus hulsul. ahmaduudaa hulsul. mungiig n ug. zagnuul. aashnaas n aigaad baidiimuu. nusan backaanuudaa. hairan mungu. yadaj l logic aldaagaa zascan bhd l za yaahavde gj bodohson. tiim aldaa gargaad haruulj bgaa n zalhuugiin shinj buguud tenegiin gerch. dahij bitgii kino hiicgee guuya. yaagaad bid kino hiij chadaad baivaa. setgel hudulgusun. yaagaad geed l bodood uzecgeeye. bi chamd hairtai. tani ruu nuuj yavna. za busad n ch gsn dialog harilcan yaria n amid unen. sangi ahaa sangi ahaa. ene l kino.
Tuuhen gehed jaahan zohimjgui bhaa goe uran saihnii kino bolson Heterhii nurshuu bolon yg utga sanaa n tugs garaagui ym shig sanagdsan. Zowhon ongots harwal zugeer saihan mongo olj bolhuits buteel bolson bn