sonin.mn

 

Нэг жил гаруйн өмнөөс “Anemone” нэртэй охидын хамтлага ид хүчээ аван гарч ирээд нэг хэсэг таг чиг болсон. Харин сүүлийн үед гарч ирсэн шигээ дуу чимээтэй байгаа тэд харин гарын таван хуруу байснаа болж дөрөв болчихжээ. Хамгийн эгдүүтэй, хөөрхөн, олны хайрыг татсан Оно охин Арлын орон руу сурахаар явж харин тэд дөрвүүлээ үлдсэн гэнэ. Оногүй "Anemone" хэцүү байгаа ч гэлээ тэд улам илүү хүчтэй байж түүнийг нөхнө гэдгээ илэрхийлсэн сурагтай. Гарын таван хурууны нэг тасарна гэдэг эхэндээ хэцүү байх нь мэдээж ч яваандаа дасах нь жам юм даа хөөрхий.

Эх сурвалж: "Улаанбаатар Таймс"