Бизнесменүүд улстөрчдөд авлигал өгөхгүй, сэтгүүлчид улстөрчидтэй хаалтын гэрээ байгуулахгүй байхад улс орон аяндаа хөгжинө
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зангиагүй, албан ёсны бус байхдаа жинхэнэ ажил хэрэгч яриа өрнүүлчихдэг. Өчигдөр орой “Туушин” зочид буудлын таван давхарт Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зангиа зүүлгүй албан бус царайтай орж ирээд тэнд цугласан хувийн салбарынхан, хэвлэл мэдээллийн төлөөллүүдтэй жинхэнэ халуухан, бас үлдэцтэй яриа өрнүүлсэн.
Тэрбээр “Популизмыг дэмжихгүй, бүтээгчдийг дэмжье. Хэвлэл мэдээллийнхэн улстөрчидтэй хаалтын гэрээ байгуулахгүй, бизнесийнхэн улстөрчдөд авлигал өгөхгүй байхад улс орон аяндаа хөгжинө” гэсэн юм. Түүний хэлсэн энэ үг “Өнөөдрийн нийгэмд байгаа бусармаг бүхнийг би цэвэрлэх болно. Үүний тулд тэмцэх ч болно” гэх өнгө аясыг илтгэж байсан юм.
Уг уулзалтад ойролцоогоор 200 гаруй хүн цугласаны дотор Ардын уран зохиолч Т.Галсан, П.Бадарч, Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Сосорбарам, Б.Баабар, “Макс” группын Ерөнхийлөгч Ц.Ганбаатар гээд Монголдоо нэр хүндтэй ажил хэрэгч хүмүүс цугларч “Том төрөөс ухаалаг төр рүү” шилжих шилжилтийг жинхэнэ ажил хэрэг болгохын төлөө үгээ хэлж, нэмэрлэх саналаа дайв.
Цагаан сарын өмнөхөн ээлжит амралтаа аваад таран алга болдог УИХ-ын 76-ааг яаруулан байж “Том төрөөс ухаалаг төр рүү” шилжихэд зайлшгүй шаардлагатай 13 хуулийг амжуулан батлуулахаа Ерөнхийлөгч амласан юм.
Үлдэж байгаа хоёр жилд Монголын төрийг цэвэрлэж амжина гэдгээ тэр шулуухан мэдэгдэж “Би Монголын түүхэнд сайн нэртэй Ерөнхийлөгчийн хувьд үүрд үлдэхийг хүсч байна. Ард түмнийхээ ирээдүйн сайн сайхны төлөө би хоёр дахь хувьсгалаа эхлүүлж байна.
Түүнийгээ ч ажил хэрэг болгоно” гэлээ. Бид ийм л эх оронч, жинхэнэ ард түмнээсээ сонгогдсон Ерөнхийлөгчтэй улс юм гэж бахарахлаа. Ц.Элбэгдорж хоёр дахь хувьсгалаа эргэлт буцалтгүй эхлүүлжээ. Одоо түүнийг зогсоох хүч байхгүй. Харин эхлүүлсэн хувьсгалыг нь түрхрэн дэмжих ард түмэн нь бий. Түүнд итгэсэн шиг итгэж, дэмжсэн шиг дэмжье.
Д.Энхтүвшин
Эх сурвалж:
Сэтгэгдэл0
Demjine ee.
Популизмыг дэмжихгүй гэхээр Элбэгдорж өөртэйгөө тэмцэх юм байна.Улс төрчдөд авилгал өгөхгүй байхад болно гэхийн оронд би авилгал авахгүй өмнө өгч байсан хүмүүсээ зарлана гэж хэлчихээч.Наад уулзалтанд чинь улс төрийн "алуурчин" Баабар оролцсон байхыг бодоход зөв ажил,сайн үр дүн гарахгүй нь тодорхой байна.
ХҮҮШЭЭ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ ТА НИСДЭГ ТЭРГЭЭР ЗУГААЛХ ИХ ДУРТАЙ ШҮҮ!ОДОО ТЭГВЭЛ БОЛИОРОО, ЦААНА ЧИНЬ ИНЕГ-ЫН С.БУЯНДАЛАЙ ДАХИА НЭГ НИСДЭГ ТЭРГИЙГ УНАГАЧИХВУУ, ЭСВЭЛ ОСЛЫН БУУЛТ ХИЙЛГЭСЭН ГЭВҮҮ. ӨЧИГДАР 11.40-Д ЧОЙРООС БАРУУН УРД ЗҮГТ 40 КМ-Т "А-JET" КОМПАНИЙ 862 ДУГААР АЯЛАЛЫН ЕВРОКОПТОР НИСДЭГ ТЭРЭГНИЙ ХӨДӨЛГҮҮР АГААРТ ТАТГАЛЗАН ОСЛЫН БУУЛТ ХИЙСЭН БАЙНА. УДАЛГҮЙ НИСЭХ БАГ ДУТАГЛАА АРИЛГАН ХӨӨРӨХ ЗӨВШӨӨРӨЛ АВЧ ДАХИН НИСЛЭГЭЭ ҮЙЛДСЭН БОЛОВЧ ХӨДӨЛГҮҮР НЬ ДАХИН ДОГОЛДОЖ ХЭЭР АРГАГҮЙДСЭН БУУЛТ /ОСЛЫН БУУЛТ/ ҮЙЛДСЭН БАЙНА. ДУТАГДАЛТАЙ ОНГОЦЫГ НИСЭХ БАГААР НЬ ЗАСУУЛААД ДАХИН ХӨӨРӨХ ЗӨВШӨӨРӨЛ ӨГДӨГ ТЭНЭГ ДАРГА НИСЭХИЙН ТҮҮХЭНД С.БУЯНДАЛАЙГААС ӨӨР БАЙХГҮЙ ГЭНЭ. ХҮМҮҮСИЙГ НЬ ӨНГӨРСӨН ШӨНӨ МШИН ОЧИЖ АВЧ ИРСЭН БОЛОЛТОЙ. ИНЕГ, ЗТЯам ЭНЭ ХЭРГИЙГ ОЛОН НИЙТЭЭС ТАС НУУЖ БАЙГАА ЮМ БАЙНА.
Elbegdorj eeree ehyleed Populizmaasaa tatgalzwal sain daa. Populizmiin zagalmailsan etseg bol Elbegdorj yum shuudee
элбэгдорж урагшаа саин баина МАН - хан солиорж баидаг бүү тоо
202.179.11.202 yarih neg hereg heregjuuleh hetsuu dee tegvel tanai Ebe agaa chini avilgal heel avdaggui boloh esvel uuriin namaasaa avilgalchid ligarhiudaa huuchih tegvel uuhain tas demjiye malaa MAH ugaasaa dampuursan nam sh dee tanai nam chadahgui bol yalgaa baihgui uruusun dugui ni bolno sh dee jinger minee
“Би Монголын түүхэнд сайн нэртэй Ерөнхийлөгчийн хувьд үүрд үлдэхийг хүсч байна. гэжээ үндсэн хуульд оруулсан доордохын долоон заалтыг хасч, бороо, оюутолгойн гэрээг хийсэн шанзавтангуудыг шүүвэл. насаар нь монгол улсын ерөнхийлөгчөөр үлдээхэд монголчууд гараа өргөөд зогсохгүй хөлөөч өргөх байх шүү.
yag naadhiig chini heleed baigaa yum shuu dee estoi tegvel hul gar buh muchuu oroltsuulaad uuhain tas demjlee daanch chadahgui l dee basch baigaa yumaa
ene unenhuu jijig hun yumaa.Yandaa mongol oron mini.
популист батүүл гэж нэг хүн байдаг. яахуу?
Танд нэг зөвлөгөө өгье.Та үлгэрлээд улс төрд байгаа диназовруудаа бүгдийг нь улс төрөөс татан буулгаж чадвал та эх орныхоо өмнө жинхэнэ гавъяатан болно. Өөрөөр танд энэ оронд хийж чадах тус гэж байхгүй. Цаг хугацаа бүгдийг нэгэнт нотлочихсон.
uuruu populism hiihee boli
өдрийн сонин гэж улс орон ард түмнийхөө төлөө дуу гаргадаг сонин байж билээ. гэтэл одоо оюутолгойн зарлалын сонин болсон 25-р суваг ТВ элчин болоод өнгөрсөн ТВ-9 АН-д амаа үдүүлсэн. элбэгээгийн хошгоруулалтад итгэдэг хүн үлдсэн боловуу?
ШОУЧИН
ШОУЧИН