sonin.mn

Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны удирдах зөвлөл өнгөрсөн Баасан гарагт  МАН-ын дарга Ө.Энхтүвшинтэй уулзаж,   МАН-аас нэр дэвшигчийг тод­руулах ард түмний санал асуул­гын дүнд үндэслэн, УИХ-ын ги­шүүн,  НАМЭХ-ны Ерөнхийлөгч Д.Оюунхоролыг   холбооноосоо МАН-ын  бага хуралд нэр дэвшүүлэн өрсөлдүүлэхээр шийд­вэрлэснээ албан ёсоор танил­цуулаа.


Энэ нь Монгол улс ардчилалд шилж­сэнээс  хойшхи  20 гаруй жилийн түү­хэнд улс төрийн намуудаас  анх удаа эмэгтэй нэр дэвшигч Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх гэж буй тохиолдол юм.

Тус намын дарга Ө.Энхтүвшин ч уг саналыг хүлээн авч, бага хурлаараа хэлэлцүүлнэ гэдгээ өгүүлжээ.

С.Сарнай