АН-ын ҮБХ-ы гишүүн Д.Мөнх-Эрдэнийн эхнэр УИХ-ын гишүүн, МАН-ын дарга, Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, Хууль Зүй, Дотоод Хэргийн Сайд Х.Нямбаатар нарт хандан хүсэлт гаргажээ.
Уг хүсэлтдээ : "Би Зүүнхараагийн дээрэлхүү дарга А.Батхуягаас айж байна. Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ, ХЗДХЯ-ийн сайд Х.Х.Нямбаатар нараа! Миний нөхөр Даваагийн Мөнх-Эрдэнэ нь та хоёрын шууд удирдлагад хамаардаг ШШГЕГ-ын 413-р хорих ангид хэрэг хийгээгүй, хилсээр хоригдож байна!
Нөхрийг минь та нар ар гэрийн нөхцөл байдал болон санал хүсэлтийг нь асуулгүйгээр НДЗШШүүхээс магадлагаа гардаж авсны маргааш нь харьяаллын бус, хаа байсан Зүүнхараагийн шорон луу ачиж явуулсан!
Бие нь муу байгаа хөгшин настай аав ээж, энхрий бяцхан үрсийг нь бодож ар гэртэй нь ойр, хотын ойролцоо хорих ангид хуваарилах сэтгэл байсангүй юу?Улаанбаатар хотод ганц хүн шингээчих шорон алга уу?
413-р хорих ангид миний нөхрийг очоод удаагүй байхад хорих ангийн дарга нь солигдож А.Батхуяг гэдэг дээрэлхүү нөхөр томилогдож очсон. Нөхрөө хуулийн хугацаанд нь хоногийн эргэлтээр эргэж байхад “эргэлтээс нь буулга” гэж А.Батхуяг дарга намайг сүрдүүлсэн, БИ ОДОО ХҮРТЭЛ АЙДАСТАЙ БАЙНА.
Мөн дахин нөхөртэйгөө цахим уулзалтыг хуулийн дагуу хийсний дараа нөхрийг маань “шалгана, арга хэмжээ авна, акт бичиж магадланд оруулахгүй” гэж дарамталсан байна. Бодвол А.Батхуяг даргад та хоёр нөхрийг минь хуулийн дагуу магадланд оруулахгүй, сонгууль өнгөртөл яс суулгах үүрэг даалгавар өгсөн биз.
Л.ОЮУН-ЭРДЭНЭ ЭЭ, Х.НЯМБААТАР АА! Яасан дуусаж дундардаггүй их өс хонзон бэ? Хууль бусаар бүлэглэж өгсөн ялыг чинь миний нөхөр гонгинож гоншигонолгүйгээр үг дуугүй биелүүлээд шоронд чинь суугаад ядарч яваа шүү
Монгол Улсын дээд шүүх хүртэл танай тал юм байна.
Одоо болоо юм биш үү. Шоронд хүртэл шоронгийн даргаар дээрэлхүүлээд. Та хоёрт Монгол эр хүний мөн чанар, мөс жудаг гэж байна уу? Тэр сонгууль, улстөр чинь миний нөхөрт ял өгсөн цагаас хойш хамаагүй болсон биз дээ?
Яасан дээрэлхэж дуусдаггүй ЭРХ МЭДЭЛтэй юм бэ? Хэд хэдэн удаа хагалгаанд орж, өвдөж зовж яваа хөгшин настай аав ээжийг нь, энхрий бяцхан үрсийг нь бодоод хуулийн дагуу 2013-11-05-нд магадланд орохоор нь шоронгоосоо суллаж өгөхийг хичээнгүйлэн гуйя.
Үгүй бол би бяцхан үрстэйгээ МУ-ын Үндсэн Хуулинд заасны дагуу 11-р сард үзэл бодлоо илэрхийлж Төрийн ордоны өмнө, төв талбайд суулт хийж, өлсгөлөн зарлах болно. Ард иргэд маань дэмжих байлгүй…
Зүгээр л эр нөхөртэйгөө элэг бүтэн амьдармаар байна. Шоронгоос нөхрийг минь суллавал тэр лайв энэ тэрийг нь хийлгэхгүй гэж аав ээжийнх нь хамт амлаж байна. Санаа зоволтгүй. Нөхөр маань аав ээж, эхнэр хүүхдүүдийнхээ хамт байхын тулд үгэнд минь орох байлгүй дээ.
Монгол Улсын иргэн Д.Мөнх-Эрдэнийн эхнэр Д.Баянжаргал" гэсэн байна.
Сэтгэгдэл0
Negent l hereg ni notlogdood yal avsan bol tuuniigee edleh l estoi. Odoo buur ehner ni aav eej ur huuhdeeree dalailgan shuuhed nolooloh, nohroo sulluulah gej tenegtdeg bolloo. Tegj l eleg buten baiya gej bodson bol nohroo gaduur duraaraa saagij yavahad ni yugaa hiij bsan teneg huuhen be. buur laiv hiilgehgui gej soliorch. Busad yaltnii ehneruud bugd ingevel yaah yum. Ene ulsad huuli bol huuli l bh estoi. hen negen tegj duraaraa aashlahiig horigloh estoi
Энэ залуу буруутай байж болно энэ төрийн булхай луйварыг гаргаж үнэнийг илчилсэн мэдээллийг яагаад шалгахгүй байна аа үнэн хэлсэн хүнд халгаатай шүүх прокурортой мафисан улс болсон байна
Үхсэн ацны үнэнийг илчилсэн.хятадуудтай нийлж хулгай луйвар хийж 100 сая төг авлигал авсан хэргээр шоронд суусан.хаа очиж хятад баригдаагүйдээ баярла.тэгсэн бол амьд шоронгоос гарч ирэхгүй байсан.
Сахил хүртээд шал дордов гэгчээр Мөнхэрдэнэ гарч ирвэл улам хүчтэй лайв хийнэ гэхдээ цөөхөн ! Сонгуульд нэр дэвшихгүй гэвэл суллаж болох юм да Нямбаатраа ! Гэхдээ чиний тойрогт дэвшихгүйгээр !
Нямбаатараа Чи Монголд бгаа Нүүрс ,Төмөр ,Зэс болон бусад баялагийн хулгай луйварыг дарахад Монгол МөнхЭрдэнэ түүний үзэл санаа л дэм тус болно. Харин Нямдоржийн өсийг бодож МөнхЭрдэнийг шоронд суулгаснаар ,түүнийг зовоосноор нь Монголд Шудрага ёс тогтоох гэсэн 5Ш шал худал гэдэгт Ард Түмэн итгэх болоод бна .шүү?!
Нөгөө гайхуулаад байдаг ардчилал чинь хүн үг үзэл бодлоо хэлэх эрхтэй гээ биз дээ тэгээд бурууд нүд буруугүй гэж хэдэн үг хэлж үзэл бодлоо илэрхийлээл биз заавал ялтан шоронд хорих ёстой юм уу тэгвэл Монгол улсын ихэнх нь зөв буруу үзэл бодлоо илэрхийлээд зарим нь бүүр дүрдээ орчихсон ч байх шиг тэгвэл бүгд шорон юүү энэ Мөнх-Эрдэнэ түүний гэр бүлд хэлхэд АН дагсан хүмүүсийн хувь заяа нэг иймэрхүү янзаар хэлмэгдээд байгаа бишүү ёр нь аль ч нам ялгаагүй ийм маягаар дунд тушаалын хүмүүсээрээ туг тахидаг болж дээ иймээс гишгээд гишгэсэн мөрөө хараа гэж цэвүүн цагийн богдын лүндэнд бий шүү бодход илүүдэхгүй шүү Ард түмэн бид нэг эх оронтой нэг газар шороо устай гэтэл энэ гайтай Ардчилал гарсаар улс орноороо бүү хэл гэр бүл ахан дүүсээрээ эв эвдрэлцэж танай манай нам гэж талцан хэрэлдэж 30 гаран жилийг үдлээ одоо улам ширүүсэж бна энэ олон намын тогтолцоо эцэст нь улс орныг минь ард түмэнийг минь талцан хувааж сөнөөх юм биш биз дээ одоо нам гэж талцахгүйгээр эв нэгдэл эх орон энх тайван аа
Munkherdene-g sullaad ter yar'san ulsuudyg n shalgaash!!!
Лайв хийхгүй л юм бол Мөнх-Эрдэнээр яах юм бэ, шорондоо л сууж байг цаашаа
МӨНХЭРДЭНЭ БОЛ БАС АДИЛХАН ХУЛГАЙЧ. БАГА ГАРЫН ХУЛГАЙЧ. МАН-ЫН ТОМ ГАРЫН ХУЛГАЙЧ НАРТ ӨСӨРХӨӨД Л ЛАЙВ БАРЬЖ АВСАН. САЙНДАА Ч БИШ ӨӨРӨӨ ХУЛГАЙ ХИЙХ СУУДЛАА АЛДСАНДАА ӨСӨРХСӨН ХҮН. ГЭВЧ МӨНХ ЭРДЭНИЙ ЛАЙВ ТОМ ХУЛГАЙЧ НАРЫГ АЙЛГАСАН. ИНГЭЖ БОЛДОГ ЮМ БӨЙНА ГЭДГИЙГ ХАР МАССАД ОЙЛГУУЛСАН ХАРАА АЧ ХОЛБОГДОЛТОЙ, ТОМ ХУЛГАЙЧ НАРТ АЙДАС ТӨРҮҮЛСЭН ТУЛ ИНГЭСНН ХҮНИЙГ ЯАДАГИЙГ ХАРУУЛАХ ГЭЖ МӨНХЭРДЭНД ЯЛ ӨГСӨН
Шударга үнэнээс айдаг төртэй юм бна. Төрд гарахаар эрх мэдлээ ашиглан ЖДҮ, тендэр, хөгжүүлэх сангаас өөрсдөө сая саяар нь авч хөлждөг болсон бна улс төрчид маань. Төр өөрийн булай булхайтайгаа тэмцэж чадахгүй байж үнэнийг хэлсний төлөө хавчиж гадуурхаж байгаа юм уу? Олон түмний хөрөнгө болох банкнаас тэрбум тэрбумаар аваад өгөхгүй зугатааж байгаа зарим улс төрчдөө мөн өөрсдийн хамаарал бүхий хүмүүсээ яах гэж бна?
Мөнгөний төлөө биш үзэл бодлоороо лайв хийж бол ч эхнэрийн үгэнд орж лайв хийхээ зогсооно гэж бодохгүй л байна
Ерөнхий сайд шүүгч болцон юмуу? Хуулийн сайд хүнийг шүүхээс наргадаг эрхтэй байх уу? Буруу шүүсэн бол тэр хонгилын шүүхтэйгээ яриач, бас нэг нөхөтэйгээ адид годил бололтой?
Мөнх-Эрдэнэ хуулийн дагуу шийтгэлтэй гэмт хэрэг үйлдсэн бол түүнийхээ шийтгэлийг эдлэх нь зүйн хэрэг. Харин үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө хоригдсон юм бол, тэгээд гэр бүл ийм өргөдөл бичиж суугаа бол аймшигтай дарангуйлал нүүрэлсэн хэрэг юм даа...
Хүний хань гэж ийм сайхан.