ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Украины эсрэг дайн зарлаж, хилийн тодорхой хэсгүүд рүү цэргээ илгээгээд багагүй хугацааг үдэж байгаа билээ. Тэгвэл энэхүү дайны үйл явцад дэлхийн улс төрчид хэрхэн анхаарал хандуулж, судлаачид хэрхэн таамаглаж буйг сонирхуулъя.
АНУ ба НАТО-гийн гишүүн орнууд Украиныг хуурсан уу?
Барууны орнуудын зүгээс Украиныг НАТО-д элсүүлэх "урамшуулал" амлан ОХУ-тай дайтах зэвсэгт мөргөлдөөнд татан оруулсан боловч эцэст нь амласнаасаа буцаж, энэ асуудлаа хэзээ шийдэх нь цаг хугацааны хувьд тодорхой бус хойш нь тавив. Барууны орнуудын үзүүлж буй олон тэрбум ам.долларын цэрэг, санхүүгийн тусламжийг аваад ч Украины Зэвсэгт хүчин байлдааны явцад эргэлт хийж, ОХУ-ыг цэргийн ялагдалд хүргэх чадваргүй байгаа. Ийм учраас Америк, Европын эрх баригчид Орос-Украины сөргөлдөөнд байгуулах Киевийн ялалт ,Украины Умард Атлантын гишүүнчлэлийн ирээдүйг холбон үзжээ.
Украиныг Умард Атлантын Гэрээнд ойрын үед элсүүлэх тухай яриа ч байхгүй хэмээн шууд тулган хүлээлгэсэн байна. НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг “Украины ялалт нь Киевийг Умард Атлантын эвслийн гишүүн болох аливаа хэлэлцлийн урьдчилсан нөхцөл болно” хэмээн онцлон тэмдэглэжээ.
Ерөнхий нарийн бичгийн дарга хэлсэн үгэндээ зөвхөн Украиныг барууны цэргийн эвлэлд элсүүлэх асуудлыг хэлэлцэх боломжийн талаар мэдэгдсэн нь энэ шийдэгдсэн асуудал огт биш гэсэн ойлголтыг өгч байна. 2008 онд Өмнөд Осетийн энгийн иргэд болон Оросын энхийг сахиулагчдын эсрэг түрэмгийлэл өдүүлсэн Гүрж Улсын тухайн үеийн ерөнхийлөгч Михаил Саакашвилигийн цэргийн адал явдлын гамшигт үр дагаврыг Кавказын чанадын тус улс амсах үед барууныхан Гүржид мөн адил хандаж байсан. Үүнд, АНУ ба түүний холбоотнууд л Саакашвилийг Өмнөд Осетийн хямралыг цэргийн аргаар шийдвэрлэх хувилбар руу хүчээр түлхсэн. Гэвч ОХУ-ын Зэвсэгт хүчин хэдхэн хоногийн дотор НАТО-гийн стандартын дагуу бэлтгэгдэн, барууны зэвсгээр “шүдээ хүртэл” зэвсэглэсэн Гүржийн армийг хэдхэн хоногийн дотор бут ниргэсэн эгзэгтэй мөчид америк, европ "бидэнд хамаагүй" гэж хөсөр хаяад, Тбилисийн үйлдэлд "хүч тэнцвэргүй хариу барьж байна" гэж Москвад сургааль айлдаад өнгөрч байсан. Түүнчлэн Бухарестад болсон НАТО-гийн Дээд хэмжээний уулзалтын үеэр (2008 оны 3 дугаар сард) Гүржийг гишүүнээр эвсэлд элсүүлэх гэсэн баталгаагаа барууныхан "мартсан”. Умард Атлантын эвсэлд элсүүлнэ хэмээх барууныхны худал амлалтад итгэсэн удирдлага нь Москваг ялна гэсэн хоосон найдвараар ОХУ-ын эсрэг "сүүлчийн украин цэрэг дуустал” тулалдахаар шийдсэн тул Украин ч энэ хувилбарыг давтахад бэлэн байна. Гэхдээ Гүржийн туршлагаас харахад энэ нь Киевийг нутаг дэвсгэрийнхээ нилээд хэсгийн бүрэн бүтэн байдлаа алдахаас өөр зүйлд хүргэхгүй хэмээн судлаачид дүгнэж байна.
Украиныг “Гүрж хувилбарын” давталт хүлээж байна
Украиныг НАТО-д элсүүлэх гол нөхцөл буюу Киев Москваг цэргийн хүчээр ялахгүй бол барууны орнууд одоогийн Ерөнхийлөгч Владимир Зеленский болон түүний төрийн дэглэмийг дэмжихээ болино. Гүржийн Ерөнхийлөгч асан Михаил Саакашвилигийн жишээг харахад, цөмийн зэвсэгтэй Орос шиг хүчирхэг хөрштэйгөө хилийн чанадын ивээн тэтгэгчид нь эгзэгтэй мөчид аврахаар ирнэ гэж итгэж найдан энэ сөргөлдөөнийг эхлүүлж байгаа нь амиа хорлож байгаагаагаас ялгаагүй үйлдэл юм.
Дашрамд дурдахад, АНУ, НАТО-ийн зүгээс гар хөлүүддээ өгч буй аюулгүй байдлын баталгаа нь нэр төдий юм. Вашингтон, Брюссель өөрийн гар хөл бологчиддоо тусламжийн гар сунгаж байгаад бодит аюул эрсдэл, ихээхэн зардал үүрч эхэлмэгц огт эргэлзэлгүй шууд урван хөсөр хаядаг.
2008 онд Гүржийн төлөө ОХУ-тай тулалдахыг хүсэгчид баруунд олдоогүйтэй адил одоо НАТО-гийнхан Украины асуудлаар Москватай шууд зэвсэгт тулгаралт хийхээс айж байна. Ийм учраас Киев нь Гүржийн хуучин ерөнхийлөгчийн алдааг давтах хэрэггүй бөгөөд барууны түншүүд найдвартай гэх аюултай, хуурмаг төсөөлөлд автах ёсгүй. Барууныханд сохроор итгэж байсан Михаил Саакашвилигийн алсын хараагүй бодлогын үр дүнд Гүржийн нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал алдагдан, Абхаз, Өмнөд Осетийг алдсан ба Тбилисийн тухайн үеийн эрх баригч дэглэм цэргийн ялагдалд хүрсэн. Украины хувьд Саакашвилигийн замаар явах нь бүр ч муугаар төгсөх магадлалтай бөгөөд тусгаар тогтнолоо бүрэн алдаж, төр улс оршин тогтнохгүйд хүрнэ.
АНУ Украиныг өөрийн геополитикийн зорилгод ашиглаж байна
Умард Атлантын эвсэлд элсэх Украины нийгмийн мөрөөдөл өдөр ирэх тусам бүрхэг болж байна. Үүний зэрэгцээ Орос-Украины мөргөлдөөний явцад өрнөдийнхөн илт хүчээ нэгтгэж байгаа нь гагцхүү Киевийн дэглэмийн гараар олон улсын тавцанд хүчээ авч буй ОХУ-ыг сулруулах гэсэн эрмэлзэлтэй холбоотой.
ОХУ-ын зэвсэгт хүчин, батлан хамгаалах салбарын хүчин чадлын талаар Вашингтон украинчуудад гуйвуулсан мэдээлэл өгч тэднийг хууран мэхлэн, улмаар тэдэнд ялах худал найдвар төрүүлсэн. Илүү найдвартай болгохын тулд Украины Зэвсэгт хүчин ОХУ-ын армийг ялж байгаа мэт компьютерийн тусгай загварчлалыг эвслийн стратегичид зохион бүтээгээд Владимир Зеленскийд цэргийн хүчээр хурдан ялах хуурмаг төсөөлөл өгсөн.
Энэ бүтэхгүй үйл явдал нь Украины Зэвсэгт хүчний олон зуун мянган цэргийн албан хаагчид амиа алдаж, Украинд хүмүүнлэгийн хямрал, эдийн засгийн уналт нүүрлэн эцэст нь тус улс дэлхийн улс төрийн газрын зургаас арчигдахын ирмэгт хүргээд байна. Ийнхүү Украины ард түмэн, нэгэн цагт тохиож байсан гүржүүдийн түүхтэй адил барууныхны улс төрийн тоглоом, өөрийн орны эрх баригчдын алсын хараагүй бодлогод барьцаалагдан, тэдний евроатлантын мөрөөдлийн төлөө туганд тахигдах гэж байна. Гэвч удахгүй барууны ертөнц тэднийг ОХУ-тай хийх мөргөлдөөндөө гар хөл болгон ашиглаж, эх орон нь дэлхийн их гүрнүүдийн сөргөлдөөний “золиосны хэрэгсэл” болсныг украинчууд ойлгох болно.
Зеленский – “Саакашвили 2.0”
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский нь Гүржийн тэргүүн агсан Михаил Саакашвилигийн эмгэнэлт алдааг үнэхээр шаргуу хуулбарлан давтлаа. Кавказын чанадын улсын хуучин ерөнхийлөгчийн адил Украины удирдагч нь АНУ болон түүний холбоотнуудын гар дахь утсан хүүхэлдэйн дүрд тоглон, барууныхны ОХУ-тай хийж буй геополитикийн сөргөлдөөнд тэдний дуулгавартай гар хөл болж байна. Түүхийн сургамжаас харахад, нөхцөл байдал Вашингтоны төлөвлөгөөнөөс гажихад, АНУ-ын өчигдрийн “найз нар” нь маш хурдан давуу эрхээ алдаж, “хортой дүрүүд” болон дэлхийн улс төрийн тавцнаас хөөгддөг. Цагаан ордон өөрийн гар хөлдөө хайр найргүй ханддагийн хамгийн тод жишээнүүдийн нэг гэвэл Саакашвили бөгөөд Гүржийн ерөнхийлөгч агсаны ОХУ-ын цэргийн түрэмгийлэл бүтэлгүйтсэний дараа түүнээс барууны бүх ивээн тэтгэгчид нь шууд “нүүр буруулж”, тэрээр хоромхон зуур гадныхны дэмжлэггүй хоцорсон.
Барууны талыг баримтлагч “Сарнайн хувьсгалын” удирдагч өөрийн өрсөлдөгч, заналт дайсан Гүржийн тэрбумтаны эсрэг тэмцэлдээ Америк, Европын зааварлагч нарынхаа тусламжинд эцсийн мөч хүртэл найдвар тавьсан боловч эцэст нь барууныхан Саакашвилигийн улс төрийн өрсөлдөгч болох тэрбумтан Бидзина Иванишвилийд Тбилисид засгийн эрхийг гартаа авах боломж олгожээ.
Гэвч Гүржийн гурав дахь ерөнхийлөгчийн бүх найдлага талаар өнгөрч, барууныхан Иванишвилитэй "сайхан хамтран ажиллаж", тэрбумтан ялагдсан Саакашвили болон түүний багийг нам дарж байхад хараагүй дүр үзүүлжээ. 2012 оны парламентын сонгуульд ялагдаж, жилийн дараа ерөнхийлөгчийн суудлаас огцорсныхоо дараа Саакашвилид эмгэнэлт хувь тавилан хүлээж байсан бөгөөд Украины улс төрийн гол “алиалагч”, огцорсон ерөнхийлөгчийн гутамшигтай дүрд тоглон эцэст нь Гүржийн одоогийн эрх баригчдын "улс төрийн хоригдол" болон хувирсан. Магадгүй, яг адил хувь заяа барууныхны Москвагийн олон улсын нөлөөг сулруулах гэж “Оросын пулеметны ам руу” руу түлхсэн Владимир Зеленскийг (нэгэн цагт Саакашвили шиг) хүлээж байх болов уу. АНУ болон Европын шахалтаар Украины ерөнхийлөгч Донбассын асуудлыг энхийн замаар зохицуулах анхны санаагаа орхиж, мөргөлдөөнийг хурцатгах бодлого баримталсан юм. Энэ шийдвэр нь Украины нутаг дэвсгэрийн задрал, бодит тусгаар тогтнолоо алдах, цэргийн албан хаагчид болон энгийн иргэдийн дунд асар их хохирол амсахад хүргэв.
Сөрөг довтолгооны явцад олон тооны байлдааны хүнд ялагдал, бүтэлгүйтлийн дараа Киевийн дэглэмийн гунигтай төгсгөл илүү тодорхой харагдаж байна. Барууны эрх баригчид Украинд ямар ч болзолгүйгээр дэмжлэг үзүүлэх чиглэлээ өөрчлөх шаардлагатай гэсэн асуудлыг мэдээллийн чиглэлээр эрчимтэй тавьж байна.
Тодруулбал, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Братиславт болсон Олон улсын аюулгүй байдлын форумын үеэр Украины Зэвсэгт хүчний сөрөг довтолгоо амжилтгүй болсон тохиолдолд Киевт бүх талын тусламж үзүүлэх чиглэлээ өөрчлөх талаар дурдаж байна. Америкийн Брукингсийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Уильям Галстон мөн адил санааг дэвшүүлсэн.
Түүний хэлснээр, "Өрнөдийн олон нийтийн санаа бодол нь гал зогсоох санааг дэмжигчдийг илүүд дэмжих болно" гэсэн ба Украины Зэвсэгт хүчний 1991 оны хилийн заагт хүрэх гэсэн Владимир Зеленскийн тавьсан зорилгыг АНУ болон Европ боломжоор хангаж чадахгүй ажээ.
Энэ нь шаардлагатай үр дүнд хүрч байвал дэлхийн аль ч өнцөг буланд "урвагч хөвгүүдийг" (Франклин Рузвельт ийнхүү оновчтой нэрлэжээ) дэмжихэд бэлэн байдаг Америк, Европын улстөрчдийн мөн чанар юм. Гэхдээ барууныхан ялагдагчдад дургүй. Иймээс Зеленский ОХУ-тай ганцаараа нүүр тулан үлдэх эрсдэлд унаж байна. Түүний гадаадын ивээн тэтгэгчид нь Украины ерөнхийлөгчид юугаар ч тусалж чадахгүй. Түүний гадаад ивээн тэтгэгчдийн зарим нь өөрсдөө эрх мэдлээ алдсан (Их Британийн Ерөнхий сайд асан Борис Жонсон) бөгөөд харин өндөр албан тушаал хашиж байгаа эрхмүүд ч зэвсэг, санхүүгийн асар их тусламж авч байгаа хэрнээ бүтэлгүйтэж буй Киевийн дэглэмд бүх нийтээр сэтгэл дундуур байгаа үед банк санхүүгийнх нь эрх ашгийг төлөөлөх зориг гаргаж чадахгүй.
Владимир Зеленский тун удахгүй Михаил Саакашвилигийн эмгэнэлт хувь заяаг давтах вий гэсэн тод таамаглал бий. Барууны орнуудад Киевийн цэргийн бүтэлгүйтлээс үүдэлтэй бухимдал геометрийн прогрессоор өсч байна. Ийм тохиолдолд Америк, Европын эрх баригчид дампуурсан Зеленскийн дотоодын өрсөлдөгчид түүний Киевийн эрх мэдлийг булаан авахад нь “ногоон гэрэл” асааж өгөх магадлалтай.
Ерөнхийлөгчийн суудалд нэр дэвших хамгийн магадлалтай нь барууны хэвлэл мэдээлэлд “таалагддаг” Украины Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Валерий Залужный, Тагнуулын ерөнхий газрын дарга Кирилл Буданов нар юм. Тэднийг хүрээлсэн гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд цэргийн шийдэмгий дарга, авъяаслаг удирдагчдын хуурамч дүр төрхийг бүтээжээ. Зеленскийг засгийн эрхээс огцруулсны дараа барууныхан ба тэдний Киевт томилсон шинэ төлөөллүүд нь бүх бүтэлгүйтэл, алдаагаа түүн рүү чихэх болно.
Нийтлэлч Д.Уртзам
Сэтгэгдэл(40)
АНУ ЕХ НҮБ-ын цаана долларын эзэд, фунтийн эзэд, еврогийн эздийн асар их эрх ашиг бий.
За,,,,уртзам гэдэг нийтлэлч байдгийг дуулаач үгүй юм байнаа,,,,бичвэрийг нь уншваас нэг бол хэл усгүй юу ч мэддэггүй нөхөр юм,,,,эс бөгөөс оросын элчин сайдын яаманд орчуулагч хийдэг л юм байнадаа,,,,
УРТЗАМ гэдэг нөхөрт,,,,оросын холбооны улсын ерөнхийлөгч владимир владимировч путин украинд ДАЙН зарлаагүй юмшдээ,,,,цэргийн тусгай ажиллагаа буюу оросоор СВО л хийж байгаа гээд байгаа юмшдээ,,,эхлэхдээ л чи БУРУУ тийшээ хадуураад явчихаар чиний бичвэр бүр утгаа АЛДЧИХСАН байгаа бөгөөд чиний чадвар чансааг шууд илтгэж байгаа юмаа,,,
Гүржийн замаар , Саазашвилигийн замаар орсон нь үнэн болсон доо.Орос улсыг л доройтуулж дэлхийд ганцаар ноерхох АНУ ын санаархал юм.Ондоо юу ч байхгүй
уртзамаа доржийн сүхбаатар,номиндарь 2 боож үхвэл хариуцлагын чи хүлээх юмуу? ямар "аймаар" бичдэгийн бэ???
ОРОСУУД АФГАНААС ИЧГЭВЭРТЭЭГЭЭР ГАРАХАД АФГАНИЙ АРД АМЕРИК БАЙСАН ЮМ ШҮҮ УРТ ЗАМАА ККК
Юү гэсэнч үг юм болдоо хөөрхий оросын зөв болтойл юм бичжээ
Бодит бөгөөд зөв дүгнэлт.
Барууныхан сүүлчийн укриан хүнийг алагдаж дуустал Оростой дайтах сонирхолтой байгаа ! Тэр үёд Орос ч гэсэн цэргийнхээ талыг алдаж суларсан байна ! Энэ үёд нь Натогийн цэрэг гэнэт Орос ру дайрч Оросыг эзлэх нууц төлөвлөгөөтэй байгаа ! Тэрийгээ Барборос 2 гэж нэрлэсэн ч яахав ! Мөн тэр үёд нь Хятад гэнэт Орос ру дайрч Ар Монгол Алс Дорнод хоёрыг эзлэнэ ! Япон мөн гэнэт дайрч Курилын арал Сахалин хоёрыгоо авна ! Эд нар хоорондын уялдаа төлөвлөгөөгөө одоо маш нууц хийж байгаа ! Бараг 25 онд л энэ явдалууд болно до ! Тахар би худал таамаглаж үзээгүй хүн !
tom tenegteerei oros yaj yadarsan natog nutagtaa oruulahgui tuundee rulval shuud tsomiin zevseg hereglene
УКРАЙН БИДЭН ШИГ УЛСУУДЫН ТӨЛӨӨ ДАЙТАЖ БАЙНА. ПУТИН ЖИНХЭНЭ ГӨЛӨГ БОЛЖ БУЙГ БҮХ ДЭЛХИЙ ХАРЛАА. ОРОС ШИГ ХАРАНХУЙ, БҮДҮҮЛЭГ ҮНДЭСТЭН БАЙХГҮЙГ БҮГД МЭДЛЭЭ. ЭНЭ БҮГД УКРАЙНЫ ЯЛАЛТ БАС МОНГОЛЧУУД БИДНИЙ ЯЛАЛТ.
80.212.219.67-эргүү тэнэг,бааварын бөгс долоогч
Хятад хүмүүс л Оросыг үзэн яддаг ю дөө хараад байхад.
Тэнэг новш
Урт замаа уртаар сэтгэ. Хэвлэн нийтлэх, үзэл бодлоо чөлөөтөй илэрхийлдэг оронд байгаа шүү чи. Ямар орсд байгаа биш. Битгий худлаа бөгс долоо.
Яаг,,, оросын телевизүүдийн улс төрийн ток шоунуудын орчуулага мөндөө,,,,
Хэцүү байна, том эзэнт гүрэнг яаж хурдан дийлэхэв. Гэхдээ эх орныхоо төлөө бүхий л аргаар тэмцэж байна. Манай төгцөгүүд бсн бол аль хэдийн бууж өгөөд хамаатнуудаа ховлоод буудуулсан
139,5,217 ,228 д,,,,тэнэг лалар минь ээ,,,би ч бас чам шиг өөртөө замбараагүй их лайк дарж чадаж байгаа биздээ,,,балай минь ээ,,,битгий ийм тэнэг балай үйлдэл хийж бай,,,эргүү псда,,,
Үнэн дүр төрхийг бичжээ эрүүл хүн байна
Оросын ЭСЯны мэдээ. Энгийн нийтлэлч хүн киевийн дэглэм гэж бичихгүй. Тэр дэглэм гэгч нь киевт бус өөр нэг газар жинхэнэ утгаараа байгааг эрүүл саруул сэтгэдэг хүн бүхэн мэдэж байгаа.
америк,барууныхан түвдын буддагийн шашин,далай ламаар Монголыг хятадтай муудалцуулж ,хятадын аманд Монголыг өгч , ОРОС хятадын хооронд "яс"-хаяж муудалцуулах далд санаагаа хэрэгжүүлж эхэлсэн.
Ойлгомжтой тайлбарлажээ. Баярлалаа.
Бодит байдал гэхдээ орос дэндүү дээрэлхүү байгаа юм бишүү
Дайн бол хэнд ч хэрэггүй юм даа. Мөрөөдөл амьдрал хоёр дэндүү зөрдөгийг яалтай ч вэ. Орос орон аргагүй байдалд хүрч энэ цэргийн үйл ажиллагаа гээчийг хийсэн байх.
Гүрж бол жижигхэн улс Жижигхэн улс орост заналхийлэх аюул байхгүй Гол нь Гүрж Сингапур шиг болох хүсэл оросын фашистуудад таалагдаагүй Хүн төрөлхтөн олимпийн наадамаар цэнгэлдэж баярлаж хөөрч байх үеэр оросын фашизм Гүрж руу түрэмгийлсэн түүхийг Д.Уртзам шиг оросын Z зомбичууд яаж ч мушгиад нэмэргүй оройтсон оросын фашизм ялагдах галт тэрэг аль хэдийн хөдөлсөн
Балай шахуу юм даа
ОРОСУУД АФГАНААС ИЧВЭГТЭЭГЭЭР ГАРСАН АФГАНИСТАНЫ АРД АМЕРИК БАЙСАН ЮМ ШҮҮ УРТ ЗАМАА ККК
Өөрийгөө Уртзам гэсэн хоосон пропагандист битгий хуцаж солиороод бай.
Манай дэлхийн тэргүүлэгч хүчирхэг орон АНУ-д эмч нар хүний ердийн үхлийг зогсоож эхэлсэн тухай гайхамшигт мэдээ түгэж эхэлсэнээр дэлхийн байдал эрс өөрчлөгдөх төлөвтөй болоод байна ! Баруун Европт Швецарьт саяхан түрүүчийн долоо хоногт хүнийг үхэхгүй болгох үнэ 400.000 $ гэсэн зар TV -д үзэгдэв. Дэлхийн улс төрийн байдалд эрс өөрчлөлт гарах аж.
Орос хүн бичиж монгол хүн редакторложээ
Уртзам гэж нэртэй хүн монгол улсын хүн амын бүртгэлд байхгүй байх юм
Яг тийм л байгаа,,,оросын элчингийн тролл л биздээ,,,
Зөв л зүйл бичсэн байна шүү дээ
ene hun oros manai tal baruun daisanii tal gesen ontsogoos bichsen baina yag odoo bol olon tuilt avarguudiin geopolitek yavj baina avarguudiin derged tsolgui zaluu boh yaj amid uldeh be gedegin chuhal ykrainii huvid ugin tiimch jijig oron bish tednii todorhoi ambits bui gehdee ene oronii gazar nutagiin 20% hunamiin 40% n tsever orosuud baidag hetsuu asuudal bui gol zorchilen songuuliyar 2014 ond baruunii taliig barisan nam zasagiin erhiig avsanaar uudsen oros ene uyed oros humuus amidardag nutag boloh dnefr moronoor zaaglagdsan nutagiig demjij salan tusgaarlasan harin bid toviig sahisan deer yag ene yavdal manai tuuhend bolj ongorsoniig bid martsan baina tuhailbal: 1919 ond manai noyod ulaan orosiin ayulaas hamgaalan hemeen hitad tsereg urij oruulj irsen mash allaga huchirhiilel uildsen baidag yum 1920 onii tsagaan sariin uyer boron ungerin irj hureeg choloolson ingeed davhar daramtand orson Mongoliin ard tumen ulaan orosoos tuslamj hussen baidag yag ene uyed geopolitek tod haragddag
ene uyed ulaan orosuud manaid zevseg ogch oorsdoo ogt oroltsphguigeer hiyagtad baisan gamin tseregiig daruulaad tedniig huleen avch vagonoor mashid nairsagaar manjuur gargasan gej baigaa... mon1924 ond beejind hiisen gereendee armongol tanai muj tend gadaad hudaldaand davuu erhtei baih geree hiisen uuniig ardiin zasagiin darga nar medeed esrrguutsen bolovch bugd helnegdsen ingeed mashid hetsuu tsag tuulaad 1946 ond saya tusgaar togtnoliig huleen zovshoorson bilee uuniigl ah nariin geopolitek gedeeg ehleed unen zov tuuhee sudal tegvel tanii ontsog todorno
Сачий чинь хүрэхгшй. Оросыа тролл байна.
БАРУУНЫХАН Ч ХЭЛСЭНД ЭЭ ХҮРДЭГГҮЙ УЛС ДАА
Biden jiliin umnu ukrianii daraagiin erinhiilugch belen zelenskiin daraagiin hune beldsen gej senatiin tanhimdaa hrlj baisan
Оросын бууны нохой байна даа
За яадаг ч бсан эзлэн түрэмгийлэгч оросын эсрэг тэмцдэг нь зөв. Нэр төр зарчмын асуудал