Улаанбаатар хотод үргэлжлэн бороо орж, үерийн нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан Нийслэлийн онцгой комиссоос цаг үеийн мэдээлэл өглөө.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар энэ үеэр:
-"Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянзүрх, Баянгол дүүргийн найман байршилд үерийн нөхцөл байдал үүсээд буй. Эдгээр байршилд Нийслэлийн Онцгой байдлын газар, Цагдаагийн удирдах газар, Геодези, усны барилга, байгууламжийн газар, Ус сувгийн удирдах газар, Замын хөгжлийн газар, Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК, Улаанбаатар Зам засвар, арчлалтын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, зэвсэгт хүчний анги байгууллага, дүүргүүдийн гамшгаас хамгаалах албаны нийт 1050 ажилтан, алба хаагч 122 техниктэй 24 цагийн турш үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.
Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны 170 дугаар цэцэрлэг орчим, 9 дүгээр хорооны зам дагуу, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд Сэлбэ гол гэсэн байршилд далан хальсан. Мөн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо буюу Дамбадаржаа орчим, Баянзүрх дүүргийн 43 дугаар хороо Сэлбэ голын зүүн тал, “Алтай” хотхоны орчмын нөхцөл байдлыг хяналтдаа аваад буй.
Үерт автсан айл өрхүүдээс Чингэлтэй дүүрэгт 50, Сүхбаатар дүүрэгт 12 айл өрхийг нүүлгэн шилжүүлсэн. Цаашид нүүлгэн шилжүүлэх шаардлагатай айл өрх Чингэлтэй дүүрэгт 100 орчим, Сүхбаатар дүүрэгт 17, Сонгинохайрхан дүүрэгт 20 байна.
Сэлбэ голын хамгаалалтын бүсэд баригдсан барилга байгууламжийн талаар товч мэдээлэл хүргэх нь зүйтэй.
Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “S Outlets” 2009 онд Нийслэлийн Засаг даргын захирамжаар иргэн Д.Батзориг Сэлбэ голын хамгаалалтын бүс дэх 288 ам метр газрыг автомашины засвар, үйлчилгээний зориулалтаар иргэн А.Амарсайханаас 15 жилийн хугацаатай шилжүүлэн авсан. Нийслэлийн Засаг даргын 2009 оны захирамжаар талбайн хэмжээг 1665 мкв, 2015 онд 2409 мкв болгож нэмж олгосон байна. Анх түр байрны зориулалтаар албан даалгавраа авсан ч зориулалтын дагуу ашиглаагүй байгууламж юм.
Түүнчлэн “авлига хороолол” гэгдээд буй “Эм энд Жи констракшн” компанийн барилгын тухайд мэдээлэл өгье. Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын 2008 оны захирамжаар Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт 118000 м.кв орон сууцны зориулалттай газрыг таван жилийн хугацаатай ашиглуулахаар баталгаажуулсан. Хожим 2013 онд ногоон байгууламж, усан парк, спорт цогцолборын зориулалтаар олгогдсон 11.8 га газарт 2014 онд архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зургийг батлуулсан байна. Гэтэл Нийслэлийн Засаг даргын 2018 оны захирамжаар “Эм энд Жи констракшн” ХХК-д 29,444 ам метр газрыг үйлчилгээний зориулалтаар, 79,875 ам метр газрыг үйлчилгээ усан парк, спорт цогцолбор зориулалтаар ус тус хэсэгчлэн талбайн хэмжээ, зориулалт өөрчилсөн байна.
Нийслэлийн Засаг даргын 2020, 2021 оны захирамжаар дээрх газрын эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн ч Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр газар эзэмших эрхийг дуусгавар болгосон. Улмаар шүүхийн шийдвэрийн дагуу дээрх захирамжуудыг хүчингүй болгож шийдвэрлэсэн.
Ингээд Нийслэлийн Засаг даргын 2022 оны захирамжаар худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв цогцолбор, орон сууц болгон зориулалтыг өөрчлөн, хэсэгчлэн хувааж шийдвэрлэсэн юм." гэв.
Д.Сумьяабазар нь 2020 оноос хойш Нийслэлийн Засаг Даргаар ажиллаж буй нэгэн билээ. Өөрөөр хэлбэл анх уг газрыг олгосон этгээд нь Нийслэлийн Засаг дарга, НИТХ-ын дарга, ЕТГ-ы дарга байсан, МАН-ын ахмад гишүүн Т.Билэгт гэгч болж таарч байна.
С.Сарнай
Сэтгэгдэл0
МИЕЭ-ГИЙН ГАР ХӨЛ ЭНЭ СЭГНИЙСЭН ХАР ГАЙХАЛ
АВЛИГАЧИН !!!!!!!!!!!!!!!
МАН-ын Би Ле Ту гэгч луухаан данжаад мөн үү?
авлига хорооллыг жинхэнэ баталгаажуулсаннь энэ этгээд өөрөө биш үү
билэгт хахуулиа алтаар авдаг байсан. хэрэг нь босоод ирэхэд америк руу зугтааж , орогнож байгаад хэрэгээ мартагнуулаад ирсэн ч ялаа аваагүй хүн
Оюунцэцг гээд шүүгч бас энд холбогдоно доо!
Барилга барих зөвшөөрөл олгосон комисс?
Хохирлыг МАН барагдуулах естой. 202.9.47.58 саяхан Энэ жилийн наадмыг цуцлах хэрэгтэй.Үер усны аюул МАН-с эхтэй..МАН үер усны аюулд хохирсон иргэдэд нөхөн төлбөр олго.Нөхөн төлбөрийг МАН -ын бүдүүн луухаан данжаадууд болон гамин цэргийн бага дарга Хүй Сю Жанг ,Бээжинхүү хочит Данг Хао бас МАН-ын бөх Су Мяо Бао За нарын хувийн хөрөнгөнөөс гаргуулж олго.. Бас гахай гоншоорт данжаад Зан Дао Шаотуогаас мөнгө гаргуул.
Ene hund oroltsohgui um gej alga daa Dandaa gai bolj bh um daa Gobi Altaid bas l gai tarij bgaa um daa
ЖИНХЭН АВИЛГАЧ ХҮН ДЭЭ ЗӨВ ЗӨНӨӨРӨЙ ДЭЭ
Ийм худал мэдээлэл тархааж болохгүй л дээ. Билэгт гэдэг хүн газар олгох эрх мэдэлгүй байсан шүү дээ.Бусдыг ингэж дураараа гүтгэж болохгүй. Энэ талаар үзэлцвэл үзэлцэе л дээ. Баримт нь байж л таарна. Шүүхээр тогтоолгож болно. Сонин гэх либералжсан сайт дандаа солиорно. Барууны суртлаар иргэдийг хүчэрхийлнэ. Өдөр тутам украйн зел нскийг сурталчдана. Ардчилсан ёсыг гутаасан "ардчилагчид" байдаг юм шиг байгаа юм.
Энэ мэдээлэл худалбайхаа 2009 онд энэ газрыг олгосон гэсэн шүү дээ 2009 онд элбэгдорж Ерөнхийлөгч байсан Харин засгийг хамтарч байлуу Нийслэлийн захирагч газрын албанд хэн байв Гэдгийг нягтлаарай 2009 оноос л жинхэнэ авилгал цэцэглэж - Оюутолгойн гэрээ зурагдсан шүү
Heden terbumaar naadam hiij.MAN dagasan hulfaichuudiig huleen avalt nereer buun mungeer tsaillaga hiine.Idej uuhaa boliod .irgediin hohirol baragduul.Lam.Namiinhan garch shoroo shuudail.Har bor ajil hiij uz
Батүүл цуцласан .. АМАРСАЙХАН сэргээж өгсөн .. газрын зөвшөөрөл ..!!!!!!!
Хохирлыг МАН барагдуулах ёстой гэдэгтэй санал нийлнэ. Барагдуулахгүй юм бол энэ намыг тарааж, хөрөнгийг нь худалдаж иргэдийг хохиролгүй болгох нь зүйл нийцнэ. МАН-д өсөрхөөд байгаа юм биш шүү. Даанч энэ намын гаргасан гишүүд, дарга нарын авилга, луйвраас болж энэ улс, Улаанбаатар хот сүйрч байхад өөр яах билээ. Хууль ёс гэж байдаг бол ингэмээр л юм.
Миеэ.Энхболд луухааны өвдөгөнд мөргөж сар шинийн золголт хийж байсныг нь маш олон телевизээр харуулсан. Мөн ч хөгийн амьтад харагдаж байв шүү, Мөн улаан хацарт Батбаяр, Болдсайхан гээд мөлхөж очин мөргөцгөөж байх нь ямар муухай бялдууч, пальдагууд харагдваа. Энэ Билэгт гэгч чинь АНУ руу зугатаж нэг үзээд аргагүйн эрхэнд ирж шоронд орж байсан байх аа.
Эхлээд Билэгт зараад дараа Самарсайхан ахиж зараад тэгээд Сумка шүүхийн давж заалдах шатанд мөнгөөр нэхэмжлэл гаргалгүй зарсан байна
гарсан хохирлыг тооцоод холбогдох эздээр ни төлүүл.
Иым лайнуудаа сонгоод байдаг оркуудтайгаа зайлаасай