ОХУ-д пуужинт цэрэг, артиллер гэж бий. Зэвсэгт хүчний нэг төрөл. Пуужинт ба их бууны цэрэг гэж хөрвүүлж болно. Стратегийн цөмийн зэвсэгт хүчин гэж бас тусдаа бий. Хоёр төрлийн хүчний мэдэлд хуурай газар байрлах тив хоорондын баллистик бүх пуужин, бүх төрлийн далавчит пуужин, уурхайн байрлалтай цөмийн цэнэгт хошуу бүгд бий. Стратегийн хүнд бөмбөгдөгч нисэх онгоцууд, атомын шумбагч хөлөг онгоцууд, пуужин тээгч крейсер, пуужин харвагч бүх зэвсэг техник Оросын Стратегийн цөмийн зэвсэгт хүчин, Пуужинт ба их бууны цэрэгт хамаарна.
Цэргийн тусгай ажиллагаа гэдэг нь цэргийн онолоор бол байнгын зэвсэгт хүчний удаан хугацаанд явуулдаг байлдааны ажиллагаа биш юм. Цэргийн тусгай ажиллагааг цагдаа, аюулаас хамгаалах, дотоодын цэрэг, тусгай хүчнийхэн, хэрэв зэвсэгт хүчнээс оруулах гэж байгаа бол шүхэр-десантын цэрэг богино хугацаанд гүйцэтгэдэг.
Хөрш улсаас Украинд явуулахаар төлөвлөж тооцоолсон Цэргийн тусгай ажиллагаа нь 3-7 хоногт багтахаар маш хурдтай хийж гүйцэтгэх байлдааны тусгай ажиллагаа байсан бол тэр нь үргэлжилсээр бүтэн нэг жил 4 сарыг авах гэж байна.
Цэргийн тусгай ажиллагаанд их буу, тактикийн пуужин юу юм гэхээс бүхэл бүтэн пуужинт цэргээ оруулж, олон жил хуралдуулж нөөцөлсөн, асар их өртөгтэй, асар их үнэ цэнээр бүтээж босгосон баллистик пуужин, бүх төрлийн далавчит пуужин, мөн тив хоорондын стратегийн хүнд бөмбөгдөгчөө хэрэглэж буй анхны тохиолдол дэлхийн цэргийн шинжлэх ухааны түүхэнд Орос улс нэр заагдаж орох нь байна. Стратегийн зэвсэглэлийн хүч нөөц рүүгээ орж байгаа байдлаар бол Оросын арми нь ялагдал руугаа дөхөж байна гэсэн дүгнэлт хийхэд хүргэж байна. Цэргийн шинжлэх ухааны онолоор бол хуурай газарт тулалдаад ялахгүй бол тэр ялагдлаа өөр хэлбэрээр агаараас, алсаас пуужин харвах маягаар нөхдөг гэж үздэг. Орос яг тэр рүү орж байна.
Цэргийн тусгай ажиллагаа балрах тусам Украинд аль болох хор хохирол, сүйтгэл ихээр учруулахыг зорьж байна. Энэ бол дайны нэг арга тактик мөн ч ОХУ тийм арга сонгож байгаа нь тун тусгүй юм. Оросын армийн ариун алдар хүндийг дэлхий дахинд унагасан алхам болно.
Каховка дахь усан цахилгааны станцын даланг дэлбэлж нэр хүндээ маш томоор алдсан байтал залгуулаад Харьков мужид аммаикийн хоолой руу хоёр ч удаа агаараас галлаж аммиакийн өмхий үнэр дэгдээхийг зорив. Сүүлийн халдлагаар агаараас 6 удаа цохилт өгсөн ч байгаа оносонгүй.
Украины бодит байдлыг ажвал шөнө болгон, бүр шөнө нойрон дунд түгшүүрийн дохио орилуулсан агаарын дайралт Оросын зүгээс алгасахаа больсон. Гэвч оросын пуужин, дронууд Украины тэнгэрт амдан сөнөөлгөөд байгаа зураглал харагдаж байна. Оросын пуужингуудын цэц тусгал, үр дүн, дайсандаа учруулсан цэргийн хохирол тун өчүүхэн, харин гарлага зарлага нь хэтэрсэн нь бодитой юм. Хүснэгтээс харвал 5 дугаар сард Украины хотууд руу харвасан ихэнхи пуужин, нисэгчгүй онгоц, дрон агаарт сөнөөгджээ. Оросоос 566 пуужин дрон харвасны 496-г нь амдан сөнөөжээ. Хувилаад үзвэл тун арчаагүй тоо харагдана. Цөмийн цэнэгийг нь мулталж авч үлдээд пуужиндаа ердөө тэсрэх бөмбөг байрлуулаад нисгэсээр нэг мэдэхэд стратегийн нөөц рүүгээ явж орлоо. Орос ямар зорилгоор ингэж пуужингаа дуусгахаар шийдсэнийг хэн ч хэлж чадахгүй, оросын командлал ч өөрсдөө тайлбарлаж чадахгүйд хүрлээ.

Зургадугаар сар гараад нэг шөнө 35 далавчит пуужин Орос харвасныг 35-ууланг нь амдан сөнөөж 100% устгалаа гэж мэдээлсэн. Энэ нь агаарын байрлалтай, агаар-газар ангиллын Х-101/Х-555 маркийн далавчит пуужингууд байна. Каспийн тэнгисийн районоос ТУ-95МС маркийн стратегийн бөмбөгдөгч 6 нисэх онгоцноос 35 пуужин харвахад бүгдийг нь амдан сөнөөжээ. Амдан сөнөөсөн америкийн амдан сөнөөгч зенитийн пуужин нь аль 1980-аад оны зэвсэг гэхэд оросын зэвсэг-техник орчин үеийн дайны шаардлага хангахгүй болсон нь тодорхой байна. Бүхэл бүтэн 41 жилийн өмнө бүтээсэн зенитийн пуужинд баригдахгүйгээр байндаа хүрч чадахгүй байгаагаараа бол оросын далавчит пуужингууд нэг бол хоцрогдсон, нэг бол сэлбэж шинэчлэхдээ дутуудуулсан, бүр муугаар яривал ах нарын маань цэргийн шинжлэх ухаан маш хоцрогдсон, ерөөсөө хөгжиж өгөхгүй байна гэсэн дүгнэлт хийхэд хүргэж байна.
Украины дайны өчигдөр уржигдрын мэдээгээр бол ОХУ нь энэ дайнд гадаадын ямар ч улсын алдаж сөнөөлгөж үзээгүй их зэвсэг техникээ, түүний дотор пуужинт ба их бууны цэргээ сүйтгүүлсэн байна.
Нэг жил 4 сарын байлдаанд сөнөөлгөсөн их буу 3640, тийрэлтэт галын систем 594, агаарын довтолгооноос хамгаалах зенит-пуужингийн суурь төхөөрөг 352, оператив-тактикийн зориулалтай нисэгчгүй нисэх төхөөрөмж 3219, далавчих пуужин 1171 гэсэн тооцоо гарчээ. Энэ янзаараа үргэлжилбэл оросын пуужинт цэрэг, артиллер мөд дуусах юм байна л даа. Харамсмаар юм! Бүр их харамсах нь украины энгийн иргэд, хөгшид, эхчүүд, хүүхдүүд оросын зах замбараагүй энэ их пуужин дроны харвалтын бай болж, амь насаараа хохирч байна даа!
Бэлтгэл хошууч Адьягийн Батсайхан
Сэтгэгдэл(43)
бас бэлтгэл хошууч гэнээ муу ац чинь
чамд илүү мэдээлэл байгаа бол бичээчэй. яагаад нуугаад бга юм бэ? Эсвэл мэдээллээ ил болгож болохгүй гэж оросын ФСБ-ээс даалгавар авсан юм уу?
Үнэншдээ
Украйны мэдээг орчуулсан болтойм. Итгэх улс нь итгэнэ л биз. Итгэхгүй нь итгэхгүй л бна биз. Хэнд хамаатай юм бэ. Гэнэн л бн даа гэхдээ хаха...
ОРОСЫН ПУУЖИН ДУУСАЖ БАЙГААГ БАТСАЙХАН , Д.НОМИНДАРЬ ГЭХ ТЭНГҮҮД МЭДЛЭЭ ЮУ..ЦААНА НЬ ЦӨМИЙН ЦЭНЭГТЭЙ ХОШУУТАЙ 6000 ПУУЖИН БАЙДГИЙГ ЭНЭ БАТСАЙХАН МАЛ МЭДДЭГГҮЙ БОЛОЛТОЙ ЮМ.ТЭГСЭН МӨРТЛӨӨ ТҮРҮҮЧИЙН НИЙТЛЭЛ ДЭЭРЭЭ ДЭЛХИЙ ДАЯАР БАДАР БАРИАД ГУЙЛАГ ГУЙЖ БАЙГАА УКРАЙНЫГУКРАЙН БҮГДИЙГ ҮЙЛДВЭРЛЭЖ ЧАДАЖ БАЙГАА ГЭЖ АВДАГ МАЛ ШҮҮ.БАТСАЙХАН ЧИ ДАЙН ЗОГСООСОЙ ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ ДАЙНЫГ СУРТАЛЧИЛААД МОНГОЛДОО ДЭВРЭЭХ , ГЭЭД БАЙГАА ЮМ БАЙНА ГЭЖ ОЙЛГОГДОЖ БАЙНА.
Оросын энэ их эмх замбараагүй бөмбөгдөлтийн бай нь энгийн украйн иргэд болж байна гэв.ТЭГВЭЛ 2014 ОНООС ӨӨРИЙН ОРОНД АМЬДАРДАГ ОРОС ИРГЭДЭЭ УКРАЙНЧУУД 8 ЖИЛ БУУДАЖ БӨМБӨГДСӨНИЙГ БАТСАЙХАН МЭДДЭГГҮЙ ЭЭ. БӨМӨГДӨЛТӨНД ДОНБАССИЙН НЭГЭН ЦЭЦЭРЛЭГИЙН ХАНА ЦООЛООД ОРЧИХСОН БАЙСНЫГ БАТСАЙХАН ҮЗЭЭГҮЙ Л БОЛОЛТОЙ ЮМ.
Ясан чиг дуусаж ханадаггүй пужин бас өөр юу юу нь ч дуусаж байгаа гэлээ дээ. Бараг хагас жил Оросын цэрэг ба сум нь дууслаа ш дэ. Украинчууд бараг анхнаасаа л давшиад байсан давшиад байсан эзлэгдсэн газраасаа буцааж авсан юм бараг байхгүй
ОЯа нар өмхий оросууд нь ялагдахаар яах уу та нар? Амиа хорлох уу?
Цэргийн нусгай ажиллагаа эхлээд долоо хонож байхад Киёв рүү дайрч байсан цэргээ хойш нь татаад өмнөд рү Луганск рү шилжүүлсэн нь маш том алдаа болсон юм ! Киёвийг эзлэж чадах байсан тэгсэн бол ингэж сунжрахгүй ! Одоо байндаа хүрэхгүй пуужингаа сөнөөлгөж дэлхий дахинд шараа болж байхаар цөөн тооны баллистик пуужинг цөмийн хошуутай нь хамт хэрэглэсэн нь дээр дэ !
Яаг үнээн үнэн цөмд цөмд
чи одоо өөрийгөө Путинаас илүү ухаантай гэж бодоод бн уу? Шойгу, Герасимов чамаас тэнэг болж бн уу? Энэ дайн төлөвлөгөөний дагуу явагдаж бн гэж агуу Путин хэлсэнийг сонсоогүй юм уу?
шаагаад байгаарай Киев хотын дэргэд оросын хамгийн шилдэг байлдааны бэлтгэлтэй десантын ангиуд бут ниргүүлсэн бүх десантын анги хүйс тэмтрүүлээд дууссан учир ухарсан шүү Киевт ялагдсан даагаа нэхэх гэж оросууд Луганск байрласан Украйны шилдэг элитийн бүслэх гэж тийшээ бүх хүчээ шилжүүлсэн Гэвч оросууд бүслэх зорилгодоо хүрээгүй нурсан Дараа нь оросууд өвлийн давшилт хийсэн дахиад бүтэлгүйтсэн Өвлийн давшилтанд Вагнер оросын армиас илүү тулалдсан Чинийхээр орос цөмийн пуужин хэрэглэвэл орос улс өөрөө цөмдүүлж дуусан шүү
Ясан чиг дуусаж ханадаггүй пужин бас өөр юу юу нь ч дуусаж байгаа гэлээ дээ. Бараг хагас жил Оросын цэрэг ба сум нь дууслаа ш дэ. Украинчууд бараг анхнаасаа л давшиад байсан давшиад байсан эзлэгдсэн газраасаа буцааж авсан юм бараг байхгүй
Укрианыг магтаад Оросыг муулвал ардчилагч болдог гэнэ. Батсайхан ардчилагч гэдэгээ харуулахаар шийдлээ. Өмнө нь Эбий, Сосорбарам, Үүл, Эрдэнэ баавайн Одбаяр гэсэн ардчилагч нар оросыг үзэн яддагаа ил цагаан илэрхийлсэн.
Хүн хөгшрөөд зөнөхөөрөө хүүхэд шиг болдог…бүр баасаараа тоглоод гүйж явдаг юм гэнэ лээ
Цэргийн нусгай ажиллагаа хахахаа.
Манай Россист Эх оронч-оркууд боож үхэцгэ эх нь л дээ ! Тэд далдарвал нийгэм цэвэрших сайн талтай л юм.
192.82.87.117 чи фашист сэтгэлгээтэй хүн юм Хайран УКРАЙН хүмүүс гэж уйлан дуугарахдаа гэм зэмгүй сэтгэгдэл бичсэн хүмүүсийг ҮХЭЖ ДАЛД ОРВОЛ сайн гэнэ. Худлаа жүжиглэхээ боль фашистаа.
1 nohor 3 honog geed nogoodoh n 2 geed tegeed l ehelsen sh dee
БЭЛТГЭЛ ХОШУУЧ МАШ САЙН ДҮГНЭЛТ ХИЙСЭН БАЙНА,,,ЧАДАЛТАЙ ЧАДВАРТАЙ БАЙНА,,,ТАНААР БАХАРХАЖ БАЙНА,,,
Ясан чиг дуусаж ханадаггүй пужин бас өөр юу юу нь ч дуусаж байгаа гэлээ дээ. Бараг хагас жил Оросын цэрэг ба сум нь дууслаа ш дэ. Украинчууд бараг анхнаасаа л давшиад байсан давшиад байсан эзлэгдсэн газраасаа буцааж авсан юм бараг байхгүй
ene delhiid caggui um ugui, orsiin cag irje,
Buunii nokhoi l bichsen bna, uuniig neg chuluunduu garsan khurandaa, esevel neg general zakhilagaar mungu avaad bichij baigaa shuu, tsergiin muusain iim novshnuud zunduu l baidag tednii neg k bna
Jaag iim novsh Шихи хутаг судалгааны хүрээлэн юмуу шихи хутаг их сургуульд бий дээ тэр бол чөлөөндөө гарсан цэргийн хүн бий дээ хөгийн матаач бууний нохой бий шүү!!!
Орос бол үйлдвэрлэгч улс, түүхий эд нь байгаа. Дуусталаа их л удах байх. Харин Украйн бол барууныхан өгөхөө больчихвол пуужин устгах пуужин нь дуусна даа.
Орос улс одоо хадаасаа ч үйлдвэрлэж чадахаа больсон….би санаанаасаа зохиосон юм биш шүү….Холбооны Зөвлөлийн дарга Матвиенко авгай ХЗ-ийн хуралдаан дээр ТВ-ийн камерын өмнө илэн далангүй хэлсэн үг
Тэнэг хүмүүсд л зориулсан мэдээ. Урд өмнөх үйлдвэрлэлээсээ илүү ихээр үйлдвэрлэж эхэллээ гэж мэдээллэж байсан.
Манай нэг муу бэлтгэл хошууч Их гүрний цэрэг стратегын асуудлыг ойлготлоо 80 жил.
хошуучийн нийтлэл чам шиг орос зомбичуудыг гэгээрүүлэхэд зориулж бичсэн
Бодит байдал дээр тулгуурлаж дүгнэхэд. Орос сүүлийн нэг жилийн хугацаанд ямар алит амжилт гэхээр юм гаргаагүй. Жил 4 сар болоход Украины агаарыг хяналтдаа оруулах нь битгий хэл ноёлж ч чадахгүй бгаа.
Украйны нутгийн 1/4 ийг хяналтандаа авсан байх юм.1 см гэж битгий хэрэглээрэй дээ
орос их хохирол амсаж байгаа нь украйн түүний эзэд эртнээс их бэлдсэн нь харагдаж байна. оросын пуужин дуусах арай болоогүй байх шинэ пуужин зэвсгээ л туршиж байгаа биз.
He he
durak iban hamag sumaa nudee aniad buudad yu chu onohgui , koki n killer ruzzia
Түрэмгийлэл хэзээд ялагдлаар хохирлоор дуусдаг жамтай
За даа манай Мояа нар даралтын эм.. зүрхний дусаалгаа гар дороо бэлэн байлгаарай даа.. Ах нар чинь бүүр нэг... Зул мөхөхийн өмнө гэдэг шиг л байна шүү..кк
Ёстой л цэргийн нусгай ажиллагаа боллоо
Украин ёстой баллаж бйгаа юм бна. Удахгүй ялах нь ээ
Оросын пуужингууд дуусаад НАТО гийн пуужингууд хэвээрээ байгаа юу тэ? Орос нь л зэвсэг техникээ зарцуулаад НАТО нь зэвсэг техник нь хорогдохгүй байгаа юу тэ?
ЭНЭ ГЕОСТАТЕГЧ НАР Ч СУУТ УХААНТАЙ ЮМ АА. ӨЧИГДӨР НЭГ НӨХӨР ГЭРЛИЙН ХУРДААС ХЭД ДАХИН ХУРДТАЙ ЗЭВСЭГ БИЙ ГЭЭД БУРЖ БАЙНА ЛЭЭ.
Манай ах оросчингуудад зориулсан муу мэдээ байна ах оросчингуудын ах орос ялсаар л байгаа
ОДОО ДУУССАН. ХЯТАДУУДЫН ӨГСӨН ХЭДЭН ДРОН БИЙ
ОРОС СӨНӨЖ БАЙНА