
Г.Занданшатар даргатай УИХ түүхэнд үлдэх өөрчлөлтийг хийж чадах эсэхийг харах л үлдлээ. Тодруулбал, УИХ Үндсэн хуулийг өөрчлөхөөр төслөө хэлэлцэж эхэлсэн бөгөөд гурав дахь хэлэлцүүлгийг хийхэд бэлэн болсон.
Засгийн газраас анх оруулж ирсэн төсөлд УИХ-ын гишүүдийн тоог 152 болгохоор тусгасан ч ард иргэдийн зүгээс тоог бууруулах саналыг гаргасан учраас 126 дээр тогтсон. Энэ бол УИХ дахь намын бүлгүүдийн нэгдсэн байр суурь.
Харин тэд энэ талаарх танилцуулга, мэдээллийг иргэдэд өгч, өнгөрсөн долоо хоногийн турш тойрогтоо ажилласан. Энэ үр дүнг өнөөдөр УИХ дахь намын бүлгүүдээр дахин хэлэлцэнэ. Үндсэндээ эндээс улс төрийн шийдвэр гарснаар УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэн эцэслэх юм. Тиймээс энэ хоёр өдөр та бидний хувьд маш чухал. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлж, тогтолцоог өөрчлөх нь энэ цаг үеийн шаардлага болчихоод буй. Учир нь шийдвэр гаргах түвшний буюу УИХ-ын гишүүд хэт цөөн учраас аливаа бүлэглэлийн эрх ашигт үйлчлэх, нөлөөлөлд автах эрсдэл өндөр болсон. Тийм ч учраас өнөөдөр манай улсад тэгш эрх, тэгш боломж алдагдсан. Улмаар нүүрсний хулгай, Хөгжлийн банкны чанаргүй зээл, Эрдэнэтийн 49 хувийн хууль бус худалдан авалт, тусгай сангуудын булхай зэрэг олон нийтийн боломжийг эрх мэдэлтнүүд нь хулгайлсан томоохон, дуулиант хэргүүд гарах болсон.
Үндсэндээ сүлжээ хэлбэрт шилжсэн энэ их үгсэн хуйвалдалт, хулгай дээрмийг задлах гарц гаргалгаа нь тогтолцоог өөрчлөх буюу мажоритар, пропорциональ хосолсон системийг нэвтрүүлэхийн зэрэгцээ одоогийн 76 гишүүнийг 126 ба түүнээс дээших хэмжээгээр нэмэгдүүлэх явдал гэдгийг судлаачид, эрдэмтэн мэргэд дуу нэгтэйгээр хэлж байгаа. Харин эцсийн дүндээ энэ өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөх эрх бүхий хүмүүс нь өнөөдрийн УИХ-ын гишүүд.
Тэд энэ түүхэн өөрчлөлтийг улс эх орныхоо төлөө, ирээдүйнхээ төлөө хийж чадаж гэмээнэ, кнопоо дарж гэмээнэ ирээдүйн 30 жилийн зөв цэгийг хатгана. Эс бөгөөс тогтсон, бугшсан тогтолцоотойгоо зууралдан, та бидний боломжийг дараагийн үед ч хулгайлах ажлаа үргэлжлүүлнэ. УИХ, УИХ-ын гишүүд хэний талд вэ гэдгийг өнөө, маргаашдаа хамтдаа харцгаая.
С.Галсан
Сэтгэгдэл(21)
Өнөөдрийн 76- г ч бас яадгаа алдсан хулгайч нар гэж хэлж болохгүй ш дээ ! Та бидний сон госон л улс, хүн юм болохоороо алдаа эндэл гаргаа л биз, улс эх орныхоо хөгжлийг бодоо д, Үндсэн хуулийнхаа өөрчлөлтийг зөв зүйтэ й хийчих ухамсар боловсрол тэдэнд бий гэж НАЙДАЖ байнаа !
Авилгалч, худалч хулгайч луйварчид урвагчдын тоо нэмэгдэж 126 болохоор ард түмэн улам л ядуурна. Иргэний дайн болно.
Орк монголчууд өөрсдөө 76-тайгаа адил худалч хулгайч луйварчид урвагчид шдээ.
Ард түмний санал авахад их хурлын гишүүдийн тоог нэмэх хэрэггүй гэж ихэнх нь хэлсэн байна. Тэгхээр ард түмний элчүүд маань үүнийг их хуралдаа танилцуулж 76гуулаа үлдэж ажиллахаар шийдвэр гаргуулна гэдэгт найдаж байна.
Ордны үйлчлэгч эмс ээ , ордон дотроо эзэд дээ л үйлчил . .. Ард иргэд - олон түмэн 76 - г НЭМЭГДҮҮЛЭХИЙГ ДЭМЖИХГҮЙ байгаа . ЗӨвлөлдөх санал асуулга гэгчээр ч дэмжээгүй , УИХ - ын гишүүд сая ХӨӨГДӨН ХӨӨГДӨН хоёр удаа тойрогтоо ажилласан нэр зүүхэд ч дэмжээгүй , харин сая сүүлчийн удаа НУУЦААР ХҮМҮҮС цуглуулсан сураг тархаж байна . Ийм аргаар ҮХ - г 19 \ өмнө нь 18 удаа " сэв " хүргэсэн гэж байгаа \ дэх ээ СИЙЧИХ гэвэл тун таагүй \ ч юу байхав САЙН \ үр дагаварт хүрч болох ...
УИХ-ын гишүүд хэт цөөн учраас аливаа бүлэглэлийн эрх ашигт үйлчлэх, нөлөөлөлд автах эрсдэл өндөр болоод сүйд майд байгаа бол хүмүүсийнх нь тоог нэмэх биш, харин байгаа хэдийнх нь бүлэглэлийн эрх ашигт үйлчлэх, нөлөөлөлд автах боломжийг хаах хэрэгтэй юм биш үү?
76 хулгай хийдэг,луйварддаг,авлига авдаг байхад 126 бол ингэхгүй гэх баталгаа юу байгаа юм бэ? тоондоо биш тухайн улс төрчийн ёс зүй,ёс суртахуун,ухамсар хүмүүжилтэй л шууд холбоотой шүү дээ.Монгол жижигхэн 126 болчихвол авлигагүй болчихно,парламентийн чадавхи дээшилнэ гэж тайлбарлах нь бас л учир дутагдалтай зүйл шүү дээ.
2019 онд ҮХНӨ-өөр хийх байсан. Хэн хэн нь юу гэж байсан нь бичээстэй байгаа. Шинэ системээр сонгууль явууллаа. 126 болголоо гээд хулгай луйвар даргасах өвчин илааршна гэж итгэхгүй байгаа.
За 126 ч юу юм бэ больж үз. Ядуурлаа яая гэдгээ шийдэж ч чадахгүй байж юун нэмэх тухай яриад бнаа??? Ажлын туршлага, оюун ухаан мэдлэг чадварыг сорьсон хүнээ сонгон шалгаруулж УИХ-д оруулах нь зөв байх. Тэгэхгүй бол баахан бандаашнууд, зээл хусагсад, харьцааны соёлгүй, ёс зүйгүй юмнуудын хараал ерөөлийг сонсох ёстой юм уу??? Хараад байхад дандаа ашиг сонирхлын зөрчилтэй юмнууд орсон байх юм. Иймэрхүү улсууд түмний итгэлийг хүлээж чадах юм уу?
126 байтугай уг нь 152 болгоод эрх ямбыг нь багасгаад хариуцлагыг нь чангатгаад л явчих байсиймдаа. Зоригтой л хийх хэрэгтэй. Үндсэн хууль бол парламент сонгдог утгаараа ажиллах гол суурь хууль байх ёстой. Зөвхөн хар амиа биш, дэлхийгээ хар, геополитикоо хар, улс орноо нэг хар. Том зургаар нь асуудлыг харж урагшлах цаг болжээээээ
126 ИХЭД НЭЭ. ӨӨР ОЛОН ИДЭХ ХУВИЛБАР ГАРЧ ИРНЭ
76 байхад болно хамгийн гол нь энэ хүмүүст ажил хийх сэтгэл огт алга даа
УИХ-ын гишүүдийн тоог 152 болгон нэмж 100 хувь пропорционалиар явуулах ёстой. Холимог тогтолцоо чинь холион бантан болгон жагсаалт аль нэг нам нь олонх боллоо ч дангаараа шийдвэр гаргаж чадахгүй.Мажоритариар орж ирж ирсэн оркууд ажлыг нь хийлгэхгүй гай болно. Улс орныг хөгжүүлэх цогц бодлогыг нь хэрэгжүүлэхгүй өөрсдийнхөө сонгогдсон тойргоо услах гээд төсвийг үр ашиггүй хөрөнгө оруулалтанд зарцуулна.Тэднйи доторх юм үзээгүй Дэмбэрэлүүдийг гадаадын захын нэг компани нь худалдаж аваад хүссэн шийдвэрээ гаргуулна.2000-2004 онуудад МАН-ын олон авлигачид Канадын Сэнтэра Гоулд захиалгаар Ашигт малтмалын хуулинд өөрчлөлт оруулж татвараас чөлөөлсөн.Шанд нь Төмөр замын эмнэлгйин баруун талын улаан тоосгон орон сууцанд байр авцгаасан.тэрийгээ дараа нь дамлаад зарцгаасан. Улс 40 сая долларын хохирол амссан.Мажоритарийн бас цөөн гишүүдийн балаг ийм л байдаг.
Эргүү мал минь сонгуулийн тогтолцоогоо ч ойлгохгүй байж бас элдэв юм хуцаад юу хийнэ. Бөгс долоогч л байлгүй чи. Суганы үс оймсонд хавчуулагдаж яваад гишүүн болчих санаатай гөлөгнүүдийн нэг үү чи
ман намыг би ялуулахыг хүсч байна намын жагсаалтаар орвол ялахгүй зүгээр сууж байгаад АН нам орвол америкчууд орсноос ялгаагүй ажилхмж сурсан ардын орохоо бод үгүй бол доор чинь хууль боловсруулж ордог хуулын олон хороо эрдэмтэн мэргэд хүмүүс хэрэгтэй эсвэл их бага хурал хэрэгтэй шинэ хүн ороод дахиад дөрвөн жил суртал сургатал өдий айна та нарын ажилл ихэдээд маш их стрестэй хуулийн мэргэжилтэй чгэсэн барахгүй ажлаа хөнгөвчлөх ямар арга байна
Энэ нэг бишээ. Баахан тоо яриад байдаг боллоо
С.Янжмаа ямар сонин байр суурь илэрхийлсэн юм. Энэ нийтлэлд 126-г дэмжинэ гэсэн атлаа нөгөө нийтлэлдээ дэмжихгүй ч гэх шиг?!
Strongly twisted silly point of view. Not based on Reality, even not close to it. Initiators are nothing but a band of thieves, whose days are numbered. By this stupidly they are losing the BID getting BROKE at its entirety, pushing us from them to vote for them. Everything unfortunately remains dim n dull. Calling for complete fiasco at Election2024. They do deserve this kinda defeat. Itching for it. Time to kick CANS in the street.
Өгөр гишүүд нь нэр цэвэр байдаг бол хэд байсан ч хамаа алга. Даанч болохгүй муу бүхэнд нэр холбогдоно шүү. ЖДҮ хусна БЗС хоосолно. Тендерүүд бүгдийг авна их бага гэхгүй бүх мөнгөтэй албан тушаалтай холбоотой бүх юмыг цөлмөнө. Хүчин хийнэ хүн ална хулгай хийнэ худлаа хуцна мөрийтэй тоглоно луйвар хийнэ. Бүх гэмт хэргийг гишүүд нь хийнэ. Тийм болохоор та нарын тоог нэмэх хэрэгогт байхгүй. Гишүүн болгож өгнө гээд баахан хандив авчихсан байлгүй. Тэгээд ямар ч шаансгүй новшнуудыг гишүүн болгож чихэх гээд зүтгүүлээд байгаа байх. Та нарын тоог нэмлээ гээд луйвардах мөнгөний тоо тэр хэмжээгээрнэмэгдэнэ. Монгол орныг цөлмөж ханахгүй байна уу бузрууд аа
Сонгуулиас өмнө МАН хулгайч алуурчин хүчиндэгч хүний ертөнцийн хамаг муу муухай шүгэлсэн сданууд дахин гарах гэж хамаг хувилбараа хийж байна
126 -г дэмжиж бна.Хэнийг яаж сонгох эрх ард түмэнд байгаа. Хэдэн халтар төгрөгнөөс болоод ардын намыг сонговол улны давхаргад удаан хугацаанд амьдарна.Магадгүй тэндээ дуусна.Шинэ улс төрийн намуудыг сонгох, хууртахгүй зөв сонголт хийх хэрэгтэй. Ардын бас Ардчилсан нам аль аль нь хэрэггүй.Гэхдээ тэнд шудрага, зөв хүн байгаа.Олон намын тогтолцоо чухал. Нэг намд эрх мэдлийг өгч болохгүй.