Украинд цэргийн тусгай ажиллагаа 14 сар (427 өдөр шөнө) Орос явуулж байгаатай холбогдуулан мэдээллийн тэнцвэртэй байдал хангах үүднээс украины Telegram Freeдом, ОВД-Инфо сайт, оросын тагнуулч Владислав Аммосов, оросын түүхч Валерий Соловей, Юрий Фельштинский, украины шинжээч Михаил Притула, Алексей Гетьман, Андрей Юсов, америкийн дипломатч Курт Волкер нарын ярьснаас түүвэрлэн орчуулж сонирхуулъя. Энд sonin.mn сайтын байр суурь тусгагдаагүй болно.
Ямар нэгэн дайнаас Орос хувьсгалд нэрвэгддэг. Эсвэл төрийн, цэргийн эргэлт дагалддаг. 1904 онд Японтой хийсэн дайндаа ялагдсанаар Хаант Орост 1905 оны хувьсгал дэгдэж, Орос орон реформын замд орсон, дэлхийн нэгдүгээр дайнд Орос бүтэлгүй байлдсанаас 1917 оны хоёр хувьсгал дагалдаж Хааныг ширээнээс нь унагасан ба Октябрийн эргэлтээр Орос орон иргэний дайн цусанд живсэн.
Афганистанд явуулсан цэргийн тусгай ажиллагаа Зөвлөлт гүрний задрал нуралтын суурийг тавьсан, Чеченийн дайн путинчуудыг засгийн эрхэнд гаргаж, Ельцинийг улс төрөөс зайлуулсан гэх мэт. Иймд Украин дахь одоогийн дайныг энэ түүхэн жам ёсны зүй тогтлоос салгах аргагүй. 1991 онд тусгаарлаж чадаагүй бүс нутгууд Москвагаас тусгаарлаад алга болж мэднэ. ОХУ задрахад тун ойрхон байна. Энэ тухай гурван ч ном бичсэн оросын түүхч Фельштинский санаанд багтамгүй прогноз ярьжээ. Түүний шинэхэн бүтээл нь “Дэлхийн III дайн: Украины төлөөх тулаан” нэртэйгээр гарчээ. АНУ-д их эрэлттэй байгаа ном болжээ. Түүний өмнө “Улаан терророос мафиозын төрт улс хүртэл”, “ФСБ Оросыг дэлбэллээ” гэсэн номууд бичиж уншигчдыг шуугиулж байжээ.
Нийт 14 сар үргэлжилсэн бүрэн хэмжээний дайны явцад дэлхий дахин ганц л зүйл дээр алдсанаа мэдэрчээ. Ингэхгүй дээ гэж байсан чинь ингэчихсэн. АНУ-ын Төрийн Департаментын тусгай төлөөлөгч асан Курт Волкер энэ тухай “Express” ТВ-д ярилцлага өгөхдөө дараахи байдлаар ярьжээ.
Энэ нь Орос-Украины дайны өнөөгийн байдалд өгч байгаа нэг ёсны үнэлэлт дүгнэлт юм:–Оросын цэргийн хүч чадлыг дэлхий хэтрүүлж үнэлээд харин Украины хүч боломжийг дэндүү дутуу үнэлсэн. Оросын арми маш муу байдалд байна, харин Украины батлан хамгаалах хүчин сөрөг давшилтаа амжилттай явуулах боломж шаанс нь илүү байна. Оросын тусгай албад Путины толгойг хэрхэн эргүүлж мухарласныг бид харлаа. Бид ч бас толгой эргэж байлаа. Оросын системд авилга хахууль үлэмж байдаг юм байна, удирдлага нь үр бүтээмжгүй, сулхан байдаг юм байна гэжээ.
.jpg)
Цааш нь:–Дайны эхэнд Орос нь Украины дорнод хэсэгт, Киевийн чиглэлд үлэмж амжилт олсон, гэвч одоо украинчууд тэднийг гэдрэг ухрааж чаджээ. Өнгөрсөн намар Херсоноо Украин эргүүлж авснаас хойш байлдааны ажиллагаа хөдлөөгүй байна. Оросууд давших хүч чадалгүй боллоо. Оросууд улам олон хүн элсүүлэхийг л зорьж байна, Иран, Хойд Солонгосоос элдэв зэвсэг техник тоног төхөөрөмж авахыг хичээж байна. Оросын зэвсэгт хүчин Украины орон нутагт маш муу байдалд оршиж байгааг бид сайн мэдэж байна. Нөхөн хангалт хийх нөөц ч байхгүй байна. Тэдэнд ядаж сайн удирдлага алга, үнэхээр дампуурчээ. Хоёр талаасаа хохирч байгаа ч украинчууд тэднийг Бахмутад хөдөлгөхгүй байна. Тэгэх тусмаа Украин нь өөрсдийн нөөц хүчээ шавхан сөрөг давшилтдаа зэхэж байна. Энэ нь маш ноцтой давшилт байхаар байна–хэмээн оросыг нэвт судалсан, Оростой олон жил ажилласан дипломатч Волкер ярьжээ. Украины эсрэг дайнаа зөвтгөх, энэ талаар оросын иргэдийг эргэлзээгүй болгоход Оросын эрх баригчид бүхий л үйл ажиллагаагаа чиглүүлж байна. Орос орны хөгжил цэцэглэл хойш тавигдсан, гол нь яг одоо Украинд ялагдахгүй л байх. Иймд дайнаа зөвтгөсөн 40-50 хууль баталж мөрдөх болжээ. Оросын армийг гутаан доромжилсон гэх хэргээр 6000 гаруй хэрэг үүсгэж ял оноосон ба энэ талаараа Путины дэглэм нь Сталины дэглэмээс ялгарахгүй, харин ч тэр дэглэмээ постмодернизм болгож, террор, репрессээр шинэчлэв хэмээн Григорий Охотин ярьжээ.
Орос дотроо будилж байдаг, эсрэг талд нь “Рамштайн-11” форматаар холбоотон улсуудын Батлан хамгаалахын сайд нарын ээлжит хуралдаан болж, Украиныг дэмжих асуудлаар зохих шийдвэрүүд гаргажээ. Украинд энэ удаа нэг сарын хугацаанд 5 тэрбум долларын тусламж үзүүлнэ. Дараагийн сард 12-р уулзалт болно. Тэр хүртэл Украины эх орноо хамгаалах дайны явц хаашаа эргэх, Оросын ямар хорлол үйлдэхийг тооцоолоод дараагийн тусламжаа товлоно. Ямар ч гэсэн олон Рамштайны явцад Украины тэнгэр оросын нисэх хүчинд улам бүр хаалттай халгаатай болжээ.
Орост дайчилгаа явагдсаар байна. Сардаа 20 орчим мянган орос эрс их бууны махан зуушинд явж, “цифровой ГУЛАГ” гэдэг “шбос” нэвтрүүлснээр электрон гавтай хоригдол шиг бултах аргагүй болж, дайнд явахаас аргагүйджээ. Фронт руу оросын эрэгтэйчүүдийг хуу хамах, галзуурах дөхсөн диктаторынхаа амбицыг гүйцэлдүүлэх, өөр хувилбар байхгүй. Харин эсрэг талд нь Пригожин авсан өгснөө тооцоод “СВО” (цэргийн тусгай ажиллагаа) гэдгээ зогсоохыг уриалах гэхчлэн Орост юм юм л болж байгаа тухай шинжээч Юсов өгүүлжээ. Орост одоо ганц ч холбоотон гэж энэ дайнд нь алга, нэмж шинэ холбоотонтой болох боломж ч байхгүй боллоо. “Хочу жить” гэх төслийн хүрээнд 3000 гаруй орос цэрэг ганцхан сарын дотор буугаад өгчихсөн, “заградотряд” гэдгийг хичнээн ч ажиллуулаад, эх орноосоо урвасан хэргээр хэдэн мянгыг шоронд явуулаад нэмэргүй болсон ба одоо украины довтолгооноос өрсөн Орос нь нисэх хүчнээ хэрхэн нууж халхлах арга сүвэгчлэн байгаа тухай Юсов ярьжээ.
Оросын “спецназ” буюу десантчид үрэгдэж дууссан, дахин нөхөн хангалт мөддөө хийж чадахгүй тухай сэтгэл түгшим мэдээ оросын зарим сайтуудад гараад иржээ. Дайны эхний өдрүүдэд Киев рүү томхон хэмжээний довтолгоо хийх үед оросын десантын цэрэг нийт бие бүрэлдэхүүнийхээ 95%-ийг алдсаныг украины бэлтгэл хурандаа Притула шууд эфирээр ярьж харагдав. Энэ алдагдал бол оросын армийн хувьд том эмгэнэл боллоо, ойрын үед оросын армийн цэрэг татлагад десантчин, танкчин байгсад олноороо орж ирнэ. Вагнер нь бие бүрэлдэхүүнийхээ мөн 95%-ийг алуулаад дууссан, эдүгээ Путин нь Пригожинд итгэлээ бүрэн гээсэн байдалтай байна гэж тэрээр хэлэв.
Оросын гол зорилго одоо юу вэ гэдэгт олон тайлбар сайтуудад явж байна. Украиныг эзлэх, устгах, Орост нэгтгэх, хамтдаа шинэ Зөвлөлт улсаа байгуулах, НАТО-г тэлүүлэхгүй байх тухайд оросын бүх санаархал нурсан, тэр талын суртал нэвтрүүлэг ч бүтэлгүйтсэн. Одоо бол эзэлзэн нутгаа хэрхэн алдахгүй барьж байх, яаж түүн дээрээ бэхжих тухайд л Кремльд тархиа гашилгана.
Эзэлсэн нутагтаа окоп, нуувчууд ихээр нь ухаж, янз бүрийн бэхлэлт барьж байгаа ба цэргийн эксперт Гетьманы хэлж байгаагаар тийм хориглолт бэхлэлт орчин цагт онцын гавьяагүй, украины зэвсэгт хүчин түүнийг нь өлхөн давж чадна, учир нь украины арми илүү орчин үеийн, илүү үр бүтээмжтэй тактик хэрэглэнэ, харин Орос нь аль ХХ зууны үеийн хоцрогдсон тактиктаа ач холбогдол өгсөөр байна.
Одоо бол технологийн давуу байдлаар ялдаг цаг үе, мэдээллийн фронтод ч Орос ялагдчихаад байна. Удтал хүлээлгэсэн украины давшилтад одоо хэн саад болоод, удаагаад байна гэвэл хур бороо, хаврын борооны улирал саад болж байна, оросын эзлэн түрэмгийлэгчид паникт орчихсон, олзноос буцаж очсон орос цэргүүдээ үзэн ядчихсан, цаадуул нь болохоор хүний нутагт фронтын тэргүүн шугам руу яагаад хөөгдсөнөө элдвээр тайлбарлаад Оросын нийгэмд бөөн асуудал авчирчээ гэхчлэн Гетьман ярьжээ. Оросын армийн эгнээнд, дотор нь украины партизанууд орчихсон бусниаж үймүүлж хүчнийг нь сарниаж байгаа тухай хачин хачин мэдээ мэр сэр цухалзана. Оросын оркуудыг маш олон сюрприз хүлээж байгаа тухай яриа өрнөнө. Бухимдсан орос нисэгч зориудаар тэгэв үү, оросынхоо хотод хүнд бөмбөг хаяж дэлхийг гайхшруулсан. Цаашаа яах ч юм билээ.
.jpg)
Оросын армийн цэргийн тагнуулын офицер Владислав Аммосов гэх якут нөхөр Украины талд урваж орсон хэрэг мандаад удаж байна. Тэрээр дайн эхэлсэн өдөр хэсэг нөхдийн хамт Польш руу дүрвэж, тэндээ олон шатны шалгалт даваад одоо Киевт иржээ. Харин одоо оросуудынхаа эсрэг байлдахыг уриалан дуудагч болжээ. “Орос дахь нөхцөл байдал огт таалагдахаа байсан, тэвчихээ байсан, иймд Орос дахь дэглэмийг хамгаалж буй ямар ч оросыг буудахад бэлхэн” гэж ярьжээ. Тэр офицерын яриагаар бол суртал нэвтрүүлэгт оросууд итгээд дайнд явдаг, өөрөө чеченийн II дайнд оролцсон, боевикуудын тухай үлгэр их сонсоод түүнд нь итгээд эрх чөлөөнийхөө төлөө тэмцсэн Чеченийн ард түмний эсрэг байлдсан, түүндээ харамсдаг гэжээ.
“Одоо оросын офицерын бүрэлдэхүүн гамшгийн байдалтай байна, хэт их архидаж байна, урвагчид, зэвсгийн наймаачид тэдний дунд олон байна, дайчдаа үхэл рүү нь илгээж байгаадаа гутарч үхэж байна, байдал маш хүнд байна” хэмээн якутын тагнуулч ярьжээ.
Цэргийн тагнуулд “байсан”, “асан” гэж байдаггүй юм, би одоо хорлон сүйтгэх тагнуулын бүлэг Оросын нутаг дэвсгэрт байгуулна, Путины эрх мэдлийг дэмжиж байгаа миний эх орны дайснуудыг хөнөөх болно, Крымыг эзэлснийг мэдээд тэнд алба хааж байхдаа Оросын төгсгөл ирлээ хэмээн би ойлгосон, одоо “Сибирийн батальон”-оо байгуулан ОХУ-ын ард түмнүүдийн эрх чөлөөний төлөөх дайнд оролцоно гэхчлэн Аммосов “Радио Свобода” нэвтрүүлгээр ярьжээ
Орос, Англи хэлнээс түүвэрлэн хөрвүүлсэн Дүгэржавын Номиндарь
Сэтгэгдэл(29)
Ykut iin zob zob. Putler ykutuudiig zoloh baihdaa. Ctalin halimag tumniig yalaa.
Тэнэг авгай.Хөрштэйгээ муудалцдаг иймэрхүү авгай хаа нэг байдаг.Манайх яг украйны 2010 оны байдалд байх шиг.Үүнийг л ашиглаж өнгөт хувьсгал хийж дотор нь бужигнуулж ард чинь бид байна гэж харагддаг юм. Манайд улсад дайрах хэрэггүй зүгээр бензиний цомгоо хаачихад л 100 жилээр хоцрогдсон гуйлгачин ард түмэн болно шүү .
Оросууд АМЕРИКЧУУД шиг бүгдийг нь ЗЭРЛЭГЭЭР бөмбөгдсөн бол аль хэдийнээ украйн байхгүй болчих байсан даа.
Энэ авгай украины төлөө бичиж байгаа юм шиг атлаа тэдний ихээр алагдаж байгааг дурьдахгүй юм. Украинчууд ядуурч, цөөрч нутаг нь барууныханд үнэгүй шилжих нөхцөл бүрдэж байна. Англи сүүлчийн украин хүн үлдтэл зэвсэг өгнө гэж хэлээ биз дээ. Үүнийгээ хэрэгжүүлэх үүднээс дайныг зогсоолгүй өдий хүргэлээ. Хүн байтугай байшинч үлдэхгүй нь. Укр сайт дээр хүн ам 50 сая байснаа 20 боллоо гэж. Польш үүнд их дуртай байгаа юм байна.
"Pity for guilty is treason to the innocent". -Ayn Rand Ene ugtei 100% sanal neg bnaa. Gem buruutniig orovdox ni gemgui xunees ursvasan yavdal yum. Tiim boloxoor gem buruutan oroziig orovdox yosgui bogood gemgui Ukrainaas urvax shaardlaga xun torloxtond baixgui bilee. Ukrainii yalaltiin daraa trolluud, rashistiig xamgaalagch nar xund baidald ornoo.
хохолуудын байдал улам л хэцүүдэж байгаам бна даа,Номиндарь мэдээ бичээд эхлэхээр л хэд хоноод тэр хотоо алдлаа,энэ нь стратегийн тийм ч ач холбогдолтой хот биш байсан энээ тэрээ гээд унадагийн,хэдхэн хоногийн өмнө бид алдах ёсгүй,дуусталаа үзнэ энэ тэр гээд ногооноо нь чарлаж байснаа мартагдаг юмуу хаашааийн,нөгөөдөх нь яахав хар тамхиндаа мансуурдаг л биз,бусад нь Номиндарийг оруулаад бүгд самуурцсан баймааргүйн,мөдхөн бахмутыг алдах дээрээ тулжээ дээ янз нь???
Номундарь гэгч энэ жингэр тэнцвэртэй мэдээллээр хангах гэж Орос Украйн Америк Германы байр суурь гэнгүүтээ зөвхөн нэг талын байр суурийг мэдээлчихдэг. Жинхэнэ жингэр юмдаа!
А яая ккк мояанууд боож vхэх нь. 70 мянган оршин суугчтай байсан Бахмут гээд жижиг хотыг эзэлж чадахгvй 8 сар ухнатаж байна, эзэллээ гээд шаадаг, чаддаггvй. Нэмээд баахан цэрэг татаад байдаг. Орос явахгvй ээ мояануудаа
66.181.182.167 чам шиг харанхуйн сүрэгийг гэгээрүүлэх гэж зориулж бичсэн Номиндарьд талархаж яваарай Удахгүй Путиний фашистууд Гитлерийн нацизм шиг удахгүй сүйрнэ
Орчуулга дажгүй шүү.
Борооны улирал дуусах дөхөж байна даа!
Путины ачаар ивануудыг байранд нь тавилаа даа.Юу нь их гүрэн 2 д орох арми нохой долоо.Монголчуудаа дарамтлаад бж байх гүй.
Сталиныг үхэхэд Берия " шинжлэх ухааны манлай ха ха ха" гээд хөхрөөд байсан юм гэнэ лээ
Оросын БХЯ-ны том генерал Орос орондаяар зэвсэгт"Ардын нөхөлөл"-үүдийг байгуулж хилээ хамгаалах, Хилийн цэрэгээ фронтод аваачих санал Төрийн Думд үг хэлэхдээ гаргажээ Бүр 1917 онруугаа шаахнээ энэ оросууд чинь
za orsiin hil ruu oirtohoo boli, ukr ruu ilgeej medne
Орос мяарцан юм бол яагаад баруун цэргийн зардлаа өсгөөд байгаа юм бол бүр натог тэлээд шүү. Авцалдаагүй яриа байна
ОРОС СӨНӨХ ЁСТОЙ
cham shig hurliizuud l vhej dald oroh ni vnen l dee..
ОРОСЫГ ХЭЗЭЭ Ч БОСОХООРГҮЙ БУЛШИЛ
Ukraine d isis Afghanistan kurduud America hulsiig tilj hulsnii army daitaj baigaa dollars heblen tilj baigaa
Барууны угаадас долоож гэдэс орсон гөлөгнүүдийг Оросын ялалтын дараа бүгдийг нь хилээс хөөж гаргах минь
Харин тэгмээрсэн. Гэвч Путин маань илт ялагдаж байна Хоёулаа хаашаа харж үхнэ дээ???
Odoo dainii baidal ukrainuud mash ih hohirol vzej Bahmutiin 90 hubiig orosuud ezelj abaad bnaa. frontiin bvh shugamaar orosuud itgeltei baga bagaar davshij bna. orosuud ih buu puujingiin sistem bolon nisdeg tereg ongotsoor ilt davuu bgaa tul ukrainii armid asar ih hohirol uchiruulij bna. ene daind ukrainuud 18-45 nasanii bvh erchuudee aldaj vndsetenii hubid mohol ruugaa ybj bna. Sayhan baga Kenndi ukrainii 0.3 say tsereg vhseniig batalj helsen dee. deer 80000 hvn suraggui alga boljee. ingej hudalaa medee bichij bodit baidaliig ogt oor bicheh yamar heregtei yum be dee. mongold oros hel meddeg hvmvvs olon ch de. dandaa ner hvndgui bas baahan shar soninii medeeg orchuulsan nertei tabih yum daa. ter neg ykut bol urvagch l dee. ted hezee ch urt nasaldagui de.Sayhan gruzenii legionii 60 daiching gants puujindaad duusagaj orhisondoo orosuud.
Эх оны 2 р дайны үед ЗХУ-ын иргэд Сталины төлөө нэг хүнийг тахин шүтдэг өөрийн үзлийн төлөө, эх орноо хамгаална гэж тэмцдэг байжээ. Тэр үеийн хүмүүс одоогийнх шиг гадаад орноор аялдаггүй, өөрийн орноос илүү хөгжилтэй орноор явж үзээгүй, хөгжлийг нь мэдэдгүй байжээ. Орчин үед хаана сайхан амьдрал байгааг мэддэг, тийшээ аялж болохыг мэддэг өргөн мэдээлэлтэй тул дайнаас зугтаж амьд байх, дайныг эсэргүүцэх, дайнд оролцохгүй, цэрэгт явахгүй байхыг хүсдэг болжээ.
Украйны цэргийн дотор орос хүн их байгаа, Украйн оросын бүрэлдэхүүнд байсан болохоор тусгай дайн хийж байгаа байхгүй юу даа оросууд.
180000.tsereg.30.generalaa.aluuldag. iim.tsergiin.nusgai.ajillagaag.zogsoovol. taarna.Herevee.Chingis.haanii.ued.bol. putinii.tolgoig.ali.deer.ued.avchihsan. baigaa
ALTAN ZAGASNII ULGERIIN EMGEN BOL orosuud mun bna....A.S.PUSHKIN UHAALAG YARUU NAIRAGCH YUMAA...
БНХАУ
Монголчуудад фронтын байдлыг үнэнээр нь түгээдэг Д.Номиндарьд талархая