Монголын эр хүйстнүүд хэзээ албан ёсны баяртай болох вэ?
Өнөөдөр "Цэргийн баяр". Цэрэгт яваагүй эрчүүдийн хувьд "Дайн болвол бид л явна шүү дээ" гэдэг баярын өдөр.
- Чи цэрэгт яваагүй биз дээ, гэхдээ яахав баяр хүргэчихье...
Хагас нь албан ёсоор баярлаж, үлдсэн нь "морьтны хишиг явганд". Аавын олон хөвгүүдийг алагчилж үздэг нь юуных вэ?
Төр засаг минь эрчүүд бидэндээ "Эрэгтэйчүүдийн баярын өдөр" хайрлаач. Бурхан багшид баярын өдөр өгсөн шигээ бидэндээ нэг өдрийг зүсэлж өгөөч. Эсвэл албан бусаар эрэгтэйчүүдийн "баяр" болсон энэ өдрийг албажуулаад алиач.
"Эрэгтэйчүүдийн баяр"-аараа бид "сто грамм" татахаас илүүтэй "Алдарт аав"-ынхаа одонг ерөнхийлөгчийн авгайгаас авмаар байна, Соёлын төв өргөөнд 1000 эрийн чуулган зохиож, талбай дээрээ жагсаал хийж "Эрчүүд уйлах эрхтэй", "Эр хүн ч гэсэн гомддог", "Эрчүүд ч бас эрхлэхыг хүснэ" гэх мэт уриа лоозон барьж, УИХ дахь эрэгтэй гишүүдэд шаардлагаа гардуулж, эмэгтэй гишүүдэд "сахлын машин" бэлэглэж, жендерийн асуудал, эрхийнхээ төлөө жинхэнэ эрчүүд шиг тэмцмээр байна.
Эхнэртээ "базуулсан" эрчүүдийн эрхийг хэн хамгаалах юм бэ?
Эхнэртээ базуулдаг эрчүүдэд зориулсан "Хайр баздаггүй" төвийг нээж, сэтгэл зүйн тусламж, үйлчилгээг төрөөс явуулж, "баздаг" эхнэрүүдийг хүний эрхийн сургалтанд албадан суулгаж, засан хүмүүжүүлэх шаардлага нэн тулгамдсан асуудал болжээ. Хоёр эр хүн тутмын нэг нь эхнэртээ базуулдаг бол үлдсэн нь бүр базуулдаг судалгаа гарсан байна. Эхнэрүүд ихэвчлэн нөхрийнхээ цалингийн картыг хурааж санхүүгийн хувьд доройтуулан эрхшээлдээ оруулдаг байна. Иймээс нөхрүүд цалингийнхаа ядаж 10 хувийг өөрсөддөө зарцуулах эрхийг Гэр бүлийн тухай хуулинд оруулах саналтай байна. Базуулах эхнэргүй ч "базуулхын жаргал эдлэхийг" хүсэж суугаа өрх толгойлсон аавуудад өдөрлөг зохион байгуулж, санаа нийлсэн "савартай" болоход нь санаа тавьж баймаар байна, төр минь.
"Виз"-ний асуудлыг хуульчил!
Судалгаагаар гэр бүлийн "шуурганы" дийлэнх хувь нь "виз"-ний асуудлаас үүсдэг байна. Адилхан идэж, уудгийн хувьд УИХ дахь эрэгтэй гишүүд үүнд анхаарлаа хандуулах цаг болжээ.
Эр хүн сард хоёр удаа "гарах виз"-тэй байх ба хэтрүүлэхийг хориглоно. Мөн тухайн сард "виз"-ээ ашиглаагүй бол дараа сард шилжүүлж үл болно. "Виз"-ний хоног, хугацаа хэтрүүлсэн, маргааш нь шараа тайлсан, эрүүлжүүлэгдсэн эрчүүд дараа сард "виз"-ны хоригт орох, хар тамга даруулах зэрэг зохицуулалтыг хаврын чуулганаар яаралтай горимоор оруулж хуульчлуулмаар байна. "Виз"-ээ эдэлж буй эрийн араас эм нь 2 удаа залгах эрхтэй ба зөвхөн байршил болон хэн, хэн байгааг асууж болох бөгөөд эр нь дуудлагыг заавал авч асуултанд үнэн, шударгаар хариулна.
Түрүү булчирхайг төрийн хамгаалалтанд ав!
Өөрсдийгөө гэхээсээ илүүтэй машинаа гэдэг эрчүүдийг албадан оношилгоонд оруулдаг өдөр, судартай болгомоор байна. Идэж уухаасаа болоод эрчүүдийн маань элэг гэж "паранпуушиг", ходоод гэж "хогийн сав", зүрх гэж "зүтгүүрийн депо", уушиг гэж "уурын зуух" боллоо. Ялангуяа, монголчуудын удмын санг агуулсан түрүү булчирхайг төсвийн хөрөнгөөр ч атугай төр минь нэг удаа "хараад" өгөөч. Дээд зүрх нь өөхөлсөн, доод зүрх нь томорсон "баатар эрс"-ээ харж, хандахгүй бол тэтгэвэр авхаасаа өмнө талийж оддог боллоо.
Эцэст нь гэж хэлэхэд хэнэггүй, хээгүй тэдэнд чинь эдгээрээс гадна тэдгээрийг хэлж, сануулж байх тусгай нэгэн өдөр тун чиг хэрэгтэй байна шүү.
Ч.Явуухүү
Сэтгэгдэл(12)
Явуухүү явуулж өгчээ. Гэхдээ үнээн үнэн.
Одоо эр эмгүй цэрэгт явдаг болсон. Олон улсад эмэгтэй цэргүүд байдаг.
Шаагаарай. Муу гийчийнүүд цагаа тулахаар урваж гай болдог.
ЭРЧҮҮДИЙН БАЯР 11-Р САРЫН 9 НД ДЭЛХИЙ ДАЯАР АЛБАН ЁСООР ТЭМДЭГЛЭДЭГ ЮМ БАЙНА ШҮҮ. ТЭР БАЯРААР НЬ СЭТГЭЛИЙН ДЭМ ӨГӨӨРӨЙ ДЭЭ.ОДОО БОЛ ЦЭРГҮҮД БАЯРЛАХ ӨДӨР ЮМ. 1973-1976 ОНД БУЮУ 47 ЖИЛИЙН ӨМНӨ БАЯРААР ХУЙХЛАСАН ХОНИНИЙ ТОЛГОЙ ИДЭЖ ДУНДУУР НЬ ҮЛЭЭВЭР ХӨГЖМИЙН АЯ СОНСДОГ ХӨГЖӨӨНТ ТОГЛООМ, БӨХ БАРИЛДАЖ ТЭМДЭГЛЭДЭГ ӨДӨР БАЙЖ БИЛЭЭ.ОДОО ЯАЖ ТЭМДЭГЛЭЖ БАЙГАА БОЛ ДОО
11 сарын 9 - World Chicken Day?
Ymar ch. muu aild neg er hun bhad tend gadnaas haldlaga baidaggui. , ymar ch. muu. Ulsad. Erchuud. Bhad. Haldah n. Uguishuu . Tedniig n. Ustgajiij l. … bhshuu….er hun. Gedeg bol. Uls. Ornii. Darhlaa ymuudaa….er. Hun. Gedeg n…
Монгол Улсад Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсан өдөр ~ Эрэгтэйчүүдийн баяр = 2 өөр ухагдахуун!
" Базах " гэж яахыг тэмдэглэсэн үг вэ , гараа самардаж - маажиж - чимхэж сорив тогтоохыг хэлээд байна уу , аль эсвэл илж тааларыг уу , бүр өөр үйлдэл юм уу ... " Мартахгүй ... " жагсаал шиг " базах "" зургуудыг жагсаавал таашаалтай байж магадгүй ...
yugaa suliaraad unavaaa
Хээтэй эр хүн цөөн яумда
Эвий эвий
Erchuud ta nar xoorondoo niileed yariltsaad turul buriin arga xemjee zoxion baiguulj asuudlaa shiidej bolno shuu dee Odoogiin niigemd bux zuil neelttei bolomjtoi bolson shuu