Оросын түлш, эрчим хүчний цогцолборын байр суурийг сулруулах гэсэн Барууны орнуудын хандлага болон тэдний алсын хараагүй эрчим хүчний бодлого нь дэлхийн зах зээлийн хуваагдлыг хурцатгаж, нүүрсустөрөгчийн үнийг огцом өсгөхөд хүргэж байна. Барууны орнууд 2014 онд тодорхой төрлийн технологи нийлүүлэх, Оросын эрчим хүчний компаниудад зээл олгох, багагүй хэмжээний төсөлд хөрөнгө оруулахыг хориглосны дараа эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагааны улстөржилт эрс эрчимжсэн.
2022 оны 2-р сард цэргийн тусгай ажиллагаа эхэлсний дараа Оросын түлш, эрчим хүчний цогцолбор нь хориг арга хэмжээний бодлогын гол байнуудын нэг болсон ба тоног төхөөрөмж нийлүүлэх, үйлчилгээ үзүүлэхэд хүртэл хориг тавьсан. Эрчим хүчний хэд хэдэн компаниуд Орос дахь үйл ажиллагаагаа зогсоож буйгаа Барууны орнуудын засгийн газруудын шууд шахалтан доор мэдэгдлээ.
2022 оны 3-р сард Европын холбоо Оросын эрчим хүчний эх үүсвэрүүдээс 2030 он хүртэл татгалзах төлөвлөгөөгөө зарласны дараа Оросыг Европын зах зээлээс шахах идэвхтэй кампанит ажиллагаа эхэлсэн. 2022 оны 12-р сарын 5-наас Оросын түүхий нефтийг далайгаар, 2023 оны 2-р сарын 5-наас газрын тосны бүтээгдэхүүнийг импортлохыг хориглосон. Барууны орнууд зах зээлийн механизмыг байнга баримталдаг гэсэн уламжлалт үгнээсээ ухарч, Вашингтоны санал болгосноор түүхий нефть, нефтийн бүтээгдэхүүний үнийн дээд хязгаарыг баррель нь 60 ам.доллароор тогтоож, «худалдан авагчдын картел холбоо» гэгчийг бий болгов. Зах зээлийн дундаж үнээс 5 хувиар доогуур түвшинд барихын тулд «тааз»-ыг хоёр сар тутамд хянаж үзэж байх шийдвэр нь ихээхэн гарз хохирол учруулах шинжтэй байна. Дэлхийн олон улс орнууд энэхүү өдөөн хатгасан үйлдэл нь өнөөдөр Оросын эсрэг чиглэж байгаа ч маргааш нь улс төрийн болон аливаа нэгэн өөр шалтгаанаар аль ч улс орон болон ямар ч бараа бүтээгдэхүүний эсрэг хэрэглэж болзошгүй гэдгийг сайн мэдэж байгаа тул дэмжихгүй байна. Зах зээлийн эсрэг чиглэсэн ийм алхам нь нийлүүлэлтийн сүлжээг тасалдуулж, дэлхийн эрчим хүчний зах зээлд ихээхэн хүндрэл учруулж болзошгүй юм. ОХУ хариу арга хэмжээ авахаас өөр аргагүй болсон ба 2023 оны 2-р сарын 1-нээс гэрээнд үнийн дээд хязгаар тогтоосон бол Оросын газрын тос, нефтийн бүтээгдэхүүнийг нийлүүлэхийг хориглохоор боллоо.
Сүүлийн жилүүдэд өрнөж буй үйл явдлуудын цаана эрчим хүчний зах зээлийг өөрт ашигтайгаар дахин хуваарилах гэсэн АНУ-ын хүсэл эрмэлзэл тод харагдаж байна. «Умардын урсгал 2» хийн хоолойг барих болсонтой холбогдуулан 2020-2021 онуудад Оросын эсрэг кампанит ажил өрнөсөн. Вашингтон Америкийн шингэрүүлсэн байгалийн хийнд «эрх чөлөөний молекулууд» оршдог тухай ямар ч утгагүй үзэл суртлын аргументуудыг дэвшүүлж эхлэв.
Үүний үр дүнд 2021 оны намар «Умардын урсгал 2»-ын барилгын ажлыг эхлүүлэхэд шаардлагатай тусгай зөвшөөрлийг цуцалсан. Харин 2022 оны 9-р сард хийн хоолойн системийг хорлон сүйтгэх шууд ажиллагаа эхэлсэн. Эцсийн дүндээ европчуудын 2023 оны 2-р сарын 15-наас авч хэрэгжүүлэх гэж буй хийн үнийг зохицуулах механизм болон хамтын худалдан авалт хийх тогтолцоо зэрэг арга хэмжээнүүд нь Оростой байгалийн хийн салбарт хамтын ажиллагаагаа тасалсан нь Европын эдийн засагт туйлын хөнөөлтэй байгааг харуулж байна.
ЕХ-ны нүүрсустөрөгчийн импортыг төрөлжүүлэх уриан доор америкчууд өндөр ашигтай Европын эрчим хүчний зах зээлийг өөрсдөдөө ашигтайгаар идэвхтэй «цэвэрлэсэн». 2022 оны 11 сарын байдлаар АНУ-аас Европт нийлүүлсэн шингэрүүлсэн байгалийн хийн хэмжээ 2021 оны мөн үетэй харьцуулахад 137 хувиар өссөн байна.
Америкийн ханган нийлүүлэгчдийн хувьд Европын зах зээл нь холбоотны харилцааны улмаас бус өндөр үнэ, арилжааны ашиг тусын улмаас сонирхол татахуйц байгаа нь ойлгомжтой. Эцсийн дүндээ Вашингтоны «Европын эрчим хүчний тусгаар тогтнол» гэсэн уриа лоозон нь Европыг үнэтэй бөгөөд цаг агаарын нөхцөл байдлаас хамааран нийлүүлэлт нь тогтворгүй АНУ-ын шингэрүүлсэн байгалийн хийгээс хараат болгон хувиргалаа. Эрчим хүчний салбар дахь Барууны хориг арга хэмжээнүүд нь хүн төрөлхтөнд байгаль орчинд ээлтэй зорилгуудаа биелүүлэхэд ихээхэн саад болж байна. Тухайлбал, 2021-2022 онуудад ЕХ-ны олон орнуудад нүүрсний үйлдвэрлэл нэмэгдсэн ба үүний зэрэгцээ барууныхан олон улсын тавцанд хоёр нүүр гарган, хөгжиж буй орнуудыг эдийн засгийн бодит үзүүлэлтүүдээс нь үл хамааран нүүрс олборлолтоосоо татгалзаж, байгалийн түлшний хэрэглээгээ бууруулахыг уриалсаар байна. Эрчим хүчний аюулгүй байдлыг хангах, эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэгцээг зөвхөн сэргээгдэх эрчим хүчээр хангах стратеги нь тэнцвэргүй ба орчин үеийн найдвартай болон тогтвортой эрчим хүчний эх үүсвэрүүд бүх нийтэд хүртээмжтэй байх тухай Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд ихээхэн эрсдэл учруулж байгаа нь тодорхой байна.
Оросын байгалийн хийн нийлүүлэлтийг орлох хүсэл эрмэлзэлдээ хөтлөгдсөн европчууд нь шингэрүүлсэн байгалийн хий нийлүүлэлтийн дэлхийн сүлжээг өөрчлөх чиглэлд ажиллаж эхэлсэн ба ингэснээрээ тэд Азийн болон хөгжиж буй орнуудад эрчим хүч нийлүүлдэг улс орнуудад шууд болон шууд бус хохирол учруулж байна.
Өнөөгийн нөхцөл байдалд шингэрүүлсэн байгалийн хийн экспортыг Азийн чиглэлд нэмэгдүүлэх нь Оросын эрчим хүчний бодлогын тэргүүлэх чиглэл болоод байна. Энэ онд «Сибирийн хүч-1» хийн хоолойгоор Хятадад нийлүүлэх хийн хэмжээ 22 тэрбум шоо метр болно гэж тооцоолж байна. ОХУ-аас БНХАУ руу Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан байгалийн хий нийлүүлэх төсөл ч мөн маш их ирээдүйтэй харагдаж байна. Орос улс нь Барууны хориг арга хэмжээний түрэмгий бодлогоос үл хамааран дэлхийн зах зээлд эрчим хүчний хамгийн том нийлүүлэгчдийн нэг хэвээр байгаа бөгөөд эрчим хүчний салбарт эрх тэгш, харилцан ашигтай хамтран ажиллах сонирхолтой улс орнуудтай үргэлжлүүлэн хамтран ажиллах болно.
Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам
Сэтгэгдэл(20)
ОРОСЫН ФАШИЗМ УКРАИНААС САВРАА ТАТ !!!
ДЭЛХИЙН 145 УЛС УКРАЙН РУУ ДАЙРАХАА БОЛЬ УКРАЙН ХҮН АЛАХ ХЭРЭГГҮЙ ДАЙН ХИЙХГҮЙ БАЙВАЛ ХИЙ НЕФТЬ ИЙГ ЧИНЬ АВНА ГЭЭД БАЙГАА ЮМ БИШҮҮ
Украина маань фашист улс болчихоод байгааг юу гэхэв? Тэнд ази царайтай хүн хамгийн доод төвшнийх, тэр нь монгол бол бүр адагт. Татар биднээс арай дээр, орос татарын дээр, гэхдээ украин хүнээс доогуур л даа. Орос хэлээр, хэдий тал илүү нь энэ хэлээр ярьдагч сургуульд энэ хэлээр заахыг хориглосон. Гэтэл хэдхэн мянган унгар байдаг, тэдний хэлээр сургуульд заана. Үнэн алдартны шашинг хориглож эхэллээ. Хэл, яс үндэс, шашин чухал гэнэ, энэ чинь 21-р зуунд байж болдог юм уу? Бүдүүлэг гэгдээд буй монголчууд 13-р зуунд ингэж алагчилж байсан уу? Үгүй! Гэхдээ үүнийг укрианчууд хийж байгаа биш, цаанаас нь АНУ, НАТО хатгаад дайнд хүргэлээ. Монгол үндэстэй цэргийг нато-гийнхан олзлохгүй шууд алж байна. Чечень цэрэг албал 900 доллар, орос арай хямд, гэтэл тува, юмуу буриад цэргийг устгасан бол 1000 доллар гэсэн хүснэгт юу хэлж байна, расценка гэж хайгаад үзээрэй. Барууны фашизм Украинаас савраа тат!
Далайд гарцгүй манай оронд гаалийн өндөр та атвар тогтоож байгаа чинь эдийн засгийн хориг арга хэмжээ бусуу? Донецк, Луганскд олон Орос иргэд амьдардаг болохоор тэднийгээ өмөөрдөг юм байгаа биз. Үүнээс өмнө Крымыг эзэлдэг чинь түрэмгийлэл бишүү.
Энгийн гол дээр усан цахилгаан станц барих ажилд хөгжлийн банкнаас 500 тэрбум төгрөг өгсөн чинь төслийн удирдагч Одхүү 7 тэрбумаар өөртөө бэлэг авсан гэж шаагаад зугтсан. Монголчууд өөрсдөө мөнгөө хулгайлж идээд барихгүй байна.
Дайн хийхээ болих хэрэгтэй. Украйнд пуужингийн цохилт өгөхөө зогсоо! Худалдааны гаалийн тарифаар Монгол улсыг хохироож байгаагааг найрсаг бус орон гэж бид үздэг.
крым хэнийх вэ гэсэн асуултанд буруу хариулт өгснөөс бүх юм үүсдэг шүү Би өөрөө 1851 1855 оны хооронд крымд байхад турк франц англи гурав крым руу довтолж таван жил байлдсан шиг билээ БИ 90 хоног севастопольд бүслэгдэж хоол хүнсгүй нохой муурын мах идэж амьд гарч байв ер нь франц бонапарт напелеон 1812 онд довтолж кутузов суворов багрятан екатерина потёмкан хамгаалж тулулдсан юм герман крым руу одоо гуравдахиа довтолж байна одоо довтлоод байгаа украйн гэдэг чинь германаас орсын домбаасыг тасалж эзлэж авсан орсын газар шүү дээ УКРАЙН ГЭЖ БАЙХГҮЙ НОВОРОССИИ ГЭЖ ОРСЫН ГАЗАР НУТАГ ЮМ УКРАЙН ГЭЖ ХАЗГАЙ ХЭЛТЭЙ ОРСООР ЯРЬЖ ЧАДАХГҮЙ БОЛОХООР ЗӨВ ХЭЛТЭЙ БОЛГОХ ГЭЖ УССР гэж нийлүүлж нэгтгэж өгсөн юм хрущев украйны нацист сталиныг шүүмжилж явсаар горбачёв урвагч ЗХУ-ыг задалж хаяснаас орсын эх оронч хүү ПУТИН хорин жилийн дотор орсыг босгов ЛЕН-ИН СТАЛЬ-ИН ПУТЬ-ИН гэрэлт зам орсыг дахин хүчирхэг болгов умрын алтан гадас кремлийн улаан таван хошуу тодоос тод гийгүүлж байна ДЭЛХИЙД АНУ ОРОС ГЭСЭН ХОЁР ГҮРЭН БАЙНА
Юун Оросын фашизм бэ, Европийн холбоо,АНУ, Украйны ФАШИЗМ шүү дээ. ОХУ толгой нь өндийж байгаа нацистуудыг нам дарна даа. ОРОС орон мандан бадраг.
Орос орон нь мандвал манддаг л юм өайгаа биз,,,украинд хүүхэд эмэгтэйчүүд алан хядаж орон сууц дэлбэлж эмнэлэг сургууль буулгаж цахилгаан станцуудыг нь хорлон сүйтгэхээ больж цэргээ гаргах хэрэгтэйшдээ,;,
өнөө хүртэл домбаассын луганскийн донецкийн ард түмнийг ес дэх жилдээ украйны фашистууд хорин мянга гаруй хүнийг алж байна цэргийн бус энгийн иргэдийн орон байр сургууль цэцэрлэг музей соёлын ордон рүү америкийн хаймерс гэдэг маш нарийн тусгалтай зэвсэг их буу гаубецаар өдөрт хэд дахин хэдэн зуун сум тавьж байна ЗХУ РОССИЯ энх тайвныг сахигч хүн төрөлтнийг колончлол дарлал мөлжлөгөөс ангижруулж фашизм орос руу довтлох бүрд дайн тулаанд бусдын төлөө амиа өгч ирсэн улс шүү Түүний дотор монгол улсыг баруун зүгийн наиогийн цэрэг орж ирэхээс хамгаалж байна
Чи битгий худлаа хуцаадбай.,,Оросын тролл юмуу хаашаа юм.
Дайн болж байгаа бол хоёр талд буруу байдаг. Хэн нь хэдэн хувь буруутайгбид мэдэхгүй.
угледар бахмутад украйны хорь гучмн мйнган цэрэг бүслэгдээд гарах орох юм байхгүй зелинский эцсээ хүртэл тэмцэж бай ""БИ ёвропоос цэрэг барс-хоёр танк их буу алсын тусгалтай пуужин гаубец сөнөөгч бөмбөгдөгч онгоц америк "абрамс" танк хаймерс хэдэн мянган украйн цэргийг онгоц танк жолоодож сургаад давшилт хинэ тэр хүртэл бахмут угледарийг тогтоож бай гэсэн гэнэ ТЭД МАШ ИХЭЭР БУУЖ ӨГЧ БАЙНА гэнэ дэлхий даяар хүлээн зөвшөөрлөө Украйн цэргийн сү сүлд нь доройтон сэтгэлийн тэнхээгүй стрессэнд орсон гэнэлээ хүйтэнд ямарч тэсвэргүй гэнэ орсын цэргийн алдар мандтугай
Хуцдаг илжиг вэ,,,,оросууд чинь хуй хуйгаараа алуулцгааж байхад,,,,
Оросуудыг хоригт орохыг хархад сайхан бн Манай улсад хориг тавиад олон жил боллоо бид Сибир улсад юу ч гаргаж зарж чадахгу бг цахилгаан станцуудаач барьж чадахгуй бн новшын оросуудаас болж
Тэнэг минь чамд хохиролтой шүү. Монголд ашигтайгаар оростой харилах аргыг хайж ол. Оростой нийлээд хагас дамжуулагч чип хийж болно доо. Монгол улсад америк, япон, хятад чип хийдэг технологиөгөхгүйн тодорхой шүү дээ. Орос, Монгол хоёр хамтраад чип хийдэг болчихвол заавал америк бараа хэрэггүйгээр барахгүй цэргийн технологийн давуу байдал арилж, дэлхий тайван болно доо. Энэ мэтээр сэтгээч.
Оросын холбооны улстай хамтран ажиллахад бэлэн байна. Байгалийн хийг монголд ашигламаар байна. Оросын холбооны улстай цэргийн технологийн салбарт хамтран ажиллах сонирхол байна. Оростой хамтарч хагас дамжуулагч чип үйлдвэрлэх тал дээр бас хамтарч болно.
Эрчим хүчний хэт их power гүрнийг эдийн засгаас тусгаарлана гдг боломжгүй асуудал. Унагах гэсэн оролдлого ОХУ ыг улам бүр хүчирхэгжүүлж бна. ОХУ өнөөдөр соц системд байгаа орон биш жинхэнэ сонгодог капитализмын хөгжлөөр хөгжиж бна.
ruzzia zailaa
Слава Украйне!!!!!!!!!!!!!!!!!!!