sonin.mn
УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийн удирдсан Иргэдийн Оролцооны Нэгдэл Намаас "Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрд" жагсаал зохион байгууллаа. Жагсаалд оролцогчид хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт тэгш олгохыг шаардахын сацуу үнийн өсөлтөөс үүдсэн амьжиргааны доройтол хэрээс хэтэрч буйг ярьж байсан юм.
 
 
Жагсаалд жүжигчин У.Цогтбаяр оролцсон ба тэрээр сэтгүүлчдэд хандан: "Илүү хөдөлмөрлөж, нийгэмдээ илүү байр суурь эзэлж байгаа хүний татварыг заавал нэмэх ямар шаардлагатай юм бэ?
 
 
Бүх зүйл буруу байна. Үүнийг сууриас нь эхлэж янзлахгүй бол болохгүй шүү дээ. Залуус шударга ёсыг шаардаад 40 гаруй хонож байна. Хариу байхгүй, хураасан хөрөнгө байхгүй. Нэрсийг зарлаад, шийтгээгүй. Үүнийгээ дарж, хаацайлах гэсэн башир арга нь хүүхдийн мөнгө.
 
 
Хүүхдийн мөнгөн дээр хүртэл хүний эрхийн мэдрэмжгүй, маш муухай бүдүүлэг алдаа гаргалаа. Зүгээр нэг тээвэр, гаальтай холбоотой орлогч даргын гэрээс ямар мөнгө олдож байгаа билээ. Тэрнээс дээшээ бол бүр их мөнгө байгаа шүү дээ. Ковидын үед онцгой байдал зарлаад Монгол банкинд алт овоорч байсан шүү дээ. УИХ-ын гишүүд нь нэгнийгээ та нар алтаа гулдмайлдаг болчихсон шүү дээ гэж байна. Үнэн шүү дээ. Эд нар чинь долларын саятан, тэрбумтнууд. Гэр бүл нь төрсөн өдрөө гадаадын хамгийн тансаг зочид буудалд тэмдэглэж байгаа. Үнэхээр болохгүй байна. Залуучууд маш оюунлаг болсон. Сэтгүүлчид та бүхэн ч хараад мэдэж байгаа шүү дээ. Хэн нь хэн бэ? хэнээс ирсэн чулуу вэ? Ард нь хэн байна вэ? гэдгийг хараад л гадарлана.
 
 
Намайг цагдаа дээр ард нь хүн байгаа гээд л шалгаад байна. Тэгээд ард нь хүн байхгүй болохоор гайхаад байгаа юм. Төрд байгаа хулгайчид л шударга иргэдийг харлуулж байна. Энгийн иргэд, хэвлэлийнхэн намайг харлуулж яах юм бэ? Ямар ашиг байгаа юм?  Нам харгалзахгүй 10 гаруй жил идчихсэн. Ардчилсан нам орсон нь ойлгомжтой. МАН ойлгомжтой, Ерөнхийлөгч орсон нь ойлгомжтой. Ерөнхий сайд нь орсон байх. Бүгд хулгайчид. Төр мөнгөтэй байна. Дээрэлхүү байна. Доромжилж байна. Хүүхдийн эрхийг ингэж ялгаж байгаа нь дэлхий нийтийн шившиг. Монголын төр засаг дэлхий нийтийн шившиг болж дуусаж байна шүү дээ. Ямар ч нэр хүндгүй. Монгол улс хар жагсаалтанд орчихоод гарсан. Одоо бараг буцаад орж байгаа байлгүй дээ. Хуульзүйн сайд нь хүртэл авлигын хэргээрээ дээгүүр орж байна гэсэн. Бараг нэгдүгээрт орж байгаа байх.
 
Цахим үндэстэн, тоон гарын үсэг гээд маш олон арга хэмжээнүүд болдог. Үүний төсөв хэдэн тэрбум байгаа шүү дээ. Хэдэн жил хийсэн юм нь өнөөдөр ийм алдаа гаргаж байна. Энэ үнэхээр но-той. Нас барсан хүний нэрээр мөнгө иднэ. Монгол хүний дундаж наслалт 65 байхад тэтгэвэрт гарах нас нь 65 байна шүү дээ. Ийм хуулийг энэ хүмүүс гаргасан гээд боддоо. Муухай байгаа биз дээ.
 
 
Хаа хаанаа бүгд хулгайч гэдэг нь тодорхой болчихоод байна. Төрийн албанд хүртэл мөнгөөр, танил талаар л ажилд ордог шүү дээ. Бид нарт л хэлэхгүй байгаа болохоос цаанаа бүгд мөнгө. Төрийн албаны 500 гаруй албан тушаалтнууд бүгд хулгайч. Дандаа бялуу хуваадаг, хүртдэг. И Монголиа-г шилэн болгох хэрэгтэй. Засгийн газар "Цахим үндэстэн" гээд бөөн юм болоод байсан. Хэдэн тэрбумаар нь идсэн юм бэ?
 
 
Үүнийг хувийн хэвшлийнхэн, залуучууд дорхноо хийнэ. Төрийн өмчийнх болохоор, төрийнх болохоор шат шатандаа идчихсэн. Яг төсөвт нь багтааж хийсэн бол юу гэж алдаа гарах вэ дээ. Энэ алдаа өөрөө эд нарыг огцруулах том шалтгаан. Эд нарыг огцруулах мянган шалтгаан байна. Захын иргэн нэг хоёр гээд хэлнэ шүү дээ. Иргэдээ ядуу байлгаж байж идэж уудаг. 10 их наядаа аваад хүүхдүүдэд хуваагаад өгчих л дөө.
 
Өнөөдрийн Ерөнхийлөгч бүх хүүхдүүдийг хадгаламжтай болгоно, бХаялагтаа эзэн Монгол гэж гарч ирсэн шүү дээ. Хүн болгон хүүхдийнхээ төлөө амьдардаг. Тэгээд гаргасан байхгүй. Хүүхдүүдийг нь алаг үзчихсэн. Одоо аягүй бол та нар яагаад алаг үзэж байгаа юм гээд ширээ цохиж гарч ирээд, эд нарын жүжиг дуусахгүй шүү дээ. Бүх хүүхдэд өгөхөөр боллоо гэвэл ард түмэн дуугүй болчихно. Шударга ёс хүсэхээ болчихно, төр маань шударга болчихлоо гэж бодох юм шиг байгаа юм. Яагаад гэвэл энэ улсын иргэд нь нэн ядуу байна. Улаанбаатар хотын 80 хувь нь гэр хороолол, 80 хувь нь нэн ядуу. Өнөө маргаашийн хоолны төлөө амьдарч байгаа хүмүүс юун шударга ёс хүсэх, бусдыг шүүх вэ? МАН, АН аль аль нь мөнгө тараасан. Би эд нарыг хоорондоо л алалцаасай гэж боддог. Гэхдээ хоорондоо тохирочихсон юм шиг байна лээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн илтгэлийг сонссон. С.Зоригийн ишлэлийг яриад, тэр бурхан болоочийг бузар амаараа яриад, сэжгийн юм байна лээ, дийлдэхгүй юм байна лээ. " гэв.
 
 
М.Чой