Саяхан даа, Төвбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн гуайн “...Монгол Улс одоогоор дефольтод орох эрсдэлээс хол байгаа” гэсэн гарчигтай ярилцлага тарав.
Тэрбээр “...Инфляц зургадугаар сарын сүүлээр 16 хувьд хүрлээ. Өнөөгийн өндөр инфляцад чухам юу нөлөөлж байна вэ” гэсэн асуултад “...Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр 2022 оны зургадугаар сард улсын хэмжээнд жилийн инфляц 16.1 хувь гарсны 57.1 хувь буюу 9.2 нэгж хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалаад байна” гэв. “...Мөнгөний бодлогын үндсэн зорилт нь үнийн тогтвортой байдал гэж их тайлбарладаг.
Инфляцын өрнөлтэй мөнгөний бодлогоор хэрхэн тэмцэж байна вэ” гэхэд “...Ерөнхийдөө цаашдаа өсөх хандлагатай байсан инфляц болон ханш дээр өсөлт нь саарч тогтворжилт бий болсон гэж харж байна” гэжээ. “...Төгрөгийн гадаад валюттай харьцах ханш тогтвортой байх, гадаад валютын нөөц буурахгүй байх боломж хэр байна вэ. Нүүрсний экспорт саатаж, төлбөрийн тэнцэл алдагдалтай, валютын нөөц буурсан талаар хэвлэлээр, сошиал орчинд ч их ярьж байна” гэхэд “...Төгрөгийн ам.доллартай харьцах ханш энэ хугацаанд 10 хувиар л сулраад байна. Өнөөгийн хүнд сорилтын үед Төвбанк төгрөгийн ханшаас илүү валютын нөөцөд анхаарах хэцүү сонголтын хүрээнд ажиллаж байгаа ч ханш уян хатан байдлаар тогтворжсон байдалтай байгаа” гэв.
Товчхондоо “...Бүх асуудалд би буруугүй” , эсвэл “...Бүх юм сайхан байгаа” гэж хариулжээ. Үгүй л дээ. Тэр тусмаа Б.Лхагвасүрэнгийн удирддаг Төвбанк цорын ганц үндсэн үүргээ тавиад туучихсан шүү. Тэр үндсэн үүрэг нь төгрөгийн тогтвортой байдал байдаг юм. Үгчилбэл “...Төвбанкны үндсэн зорилт нь үндэсний мөнгөн тэмдэгт болох төгрөгийн тогтвортой байдлыг хангахад оршино” гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, Төвбанк ийм л ганц том зорилготойгоор оршдог.
Гудамжинд гараад асууя. “...Төвбанкны үндсэн үүрэг хэр зэрэг хэрэгжиж байна вэ” гэе. “...Хуц” л гэнэ. Өнөөдөр төгрөгийн уналттай холбоотойгоор үнийн өсөлт яаж гаарч байгааг хүүхэд хүртэл мэдэрчихсэн байна, цаана чинь. Бод доо. Ам.долларыг бодъё. Ам.долларын төгрөгтэй харьцах ханш 2020 оны наймдугаар сарын 6-наас хойш 2847-2849 төгрөгт хэлбэлзэж байв. Зарим үед хэдхэн өдрийн хугацаанд 2853 төгрөгт хүрч байжээ. Харин 2022 оны нэгдүгээр сарын 31-нд 2850.26 төгрөгт хүрээд түүнээс хойш буусангүй. Дан өсөв. Уржигдрын хаалтын ханш нь 3177.32 төгрөг байлаа. Б.Лхагвасүрэн гуайд арай ойроор сануулъя л даа. Аль эсвэл бага ангийн хүүхдээр “..Сайн уу, муу юу” гэдэг бодлого болгож бодуулсан ч болно. Б.Лхагвасүрэн гэдэг хүн 2019 оны арваннэгдүгээр сарын 22-нд Төвбанкны ерөнхийлөгч болжээ. Тэр өдөр нь ам.доллар 2706.68 монгол тэнцэж байв. Тэрбээр энэ албан тушаалд хоёр жил есөн сар ажиллав. Ам.доллар 3177.32 төгрөгт хүрлээ. Б.Лхагвасүрэн сайн ажиллаж байна уу, эсвэл...?!
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Сэтгэгдэл0
лхагва сүрэнгийн урд ажиллаж байсан төв банкны еранхийлөгч баярт сайхан сайн ажиллаж байсан гэж үздэг сангийн яөмны сайд байсан бямбажав гэл үү шавь нь гэсэн биз дээ тэр үед али доллар сайн цугоарсан байсан гэсээн бараг саарал жагсаалтанд оруулсан юм шиг авч хаясан гэсэн гэсэн МЭДЭЭЖ луйвар хийсэн юмнуудыг шүүмжлээд арилжааны банкуудыг ном дүрмээр нь бариад ирэхээр зайлуулаа биз дээ монголд л ЗХУ-ын банк санхүү үйлдвэр худалдааг хувьчилж авсан олигарх оффшор мөлжигч баруунтай хуйвалдагч орсыг эсэргүүцэгч националист капиталист монголчууд улс орны байгалийн баялгийг зувчуулан гадагш гаргаж мөлжсөөр улс орон ард түмэн хоосорч монголын ард түмэн хөдөөгийн помешик нударган баячуулын химийн тариа мах гурил ногоо хольсон хэт үнэтэй цагаан идээ идэж шар нар бор хогийг өнгөрөөж байна Хаан ч зах зээл гэж байхгүй марктинг менежменийн сав баглаа боодол зар сурталчилгааны заль мэх бизнес нэртэй дам панз хахуулын үнэтэ
Оны эцсээр 3500 хүрнэ ! Лхавгасүрэнгийн оронд бурхан багш өөрөө байсан ч төгрөгийн уналтыг зогсоож чадахгүй !
хятад оростой рубль юан төгрөгөөр наймаа хийх бүрэн бололцоо бий зориуд санаатайгаар барууны хөрөнгөтний заавраар монголыг украйн шиг болгож байгаа
Zailuul buud
Бид МАНын цүнх баригчид аас салж байжл өөдлөх байх даа
УИХын гишүүн МӨНХБАТ 2016 онд 17 боодол нэгт бариад мөнгөний ханш ингэж унажээ гээд сонгуулийн сурталчилгаа хийгээд явж байсныг бүгд санаж байгаа.өдгөө 1$=3177 төгрөг хүрчээ. Мөнхбат нь байна уу , Баяртсайхан нь байна уу бүр МАН нь арга хэмжээ авахгүй цаас болгож хувиргав.
угаас дайн болж байхад яах ч аргагүй зүгээр доллар юань аар энэ үед арилжаа хийдээ
Лхагвасүрэн МАНын бүдүүн дарга нарт маш авлига өгч албан тушаал авсан. Одоо МАНын дарга нарынхаа мөнгө угаалт хулгай дээрмийг цэцэглүүлэн хөгжүүлж байгаагийнхаа хүчинд албан тушаал дээрээ тогтож байгаа
Лхагвасүрэн нэг л олигтой дорвитой эрс эргэлтийн чанартай арга хэмжээ авч ажиллаж чадахгүй худлаа өөрийгөө өмөөрч дүлэгнэхээс өөр юмгүйл болчихоод байна даа. Гэхдээ улс орнуудын болоод Ковидийн нөлөөллөөс ч их зүйл шалтгаалж байна.гэхдээл үүнийг даван туулах элдэв арга саам хайж хийхгүй байгаа нь иргэдийн дургүйг хүргэж байна.
Ydarsan irgediin hadgalamjiin huug uo ch ugui buuruulsan.Bank deeremdej.kazinodson terbumtanguudtai adil huug buuruulsan t1 novsh.Javhlan ene 2 shig adgiin.ajlaa meddegui uomnuud yahaaraa bgaad bdg uom.hurdan zailuulaach.jiriin irgediin 5 mungiig terbumtantai adil huug buuruulsan n buruu.Had/ mungiig shat daraatai huug tootsoh bsan.Bulgantuya Sangiin said bolohgui Javhlan novsh zugeer hubviin erh ashigiin uudnees said bolson.Oyuk n ch ediin zasag medehgui t1.MU iig suiruulj duuslaa.