Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд зургадугаар сарын 13-16-ны өдөр Завхан, Говь-Алтай аймагт ажиллалаа.
Тодруулбал "Бүс нутгийн авто зам хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлэх Улиастай-Алтай чиглэлийн 198 км авто замд Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, Азийн хөгжлийн банкны төлөөлөгчид, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг, замын зураг төслийг боловсруулсан "Ар Си Эс Си” ХХК холбогдох мэргэжилтнүүд, нутгийн захиргааны удирдлагууд авто замын одоогийн нөхцөл байдалтай танилцаж, замын трассын дагуу байгаль орчин, нийгмийн хамгааллын нөлөөллийг тогтоох, холбогдох судалгаа хийх, зураг төсөлд өгөгдсөн трассыг баталгаажуулах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар дүгнэлт боловсруулахаар санал солилцов.

Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд замын трассд хамаарах цэгүүд, тээвэрлэлт хийх зай хамгийн богино учир барилгын ажлын өртөг хямд, автомашины хөдөлгөөнд саадгүй, аюулгүй нэвтрүүлэн өнгөрүүлэх боломжтой, тээвэр ашиглалтын зардал бага, зорчих хугацаа хэмнэлттэй, хөдөлгөөний аюулгүй нөхцөл байдлыг хангасан, орон нутгийн тээвэрлэлтээс байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөллийг эрс багасгах боломжтой зэрэг олон давуу талтайг холбогдох албаныханд тайлбарлав. Түүнчлэн сонгоод буй трассын гуравдугаар хувилбар нь орон нутгийн иргэдийн санал хүсэлтэд үндэслэн дэмжлэг авсан юм.
Замын трассын хувилбарууд
Тус замын барилгын ажлыг эхлүүлж, ашиглалтад оруулснаар Монгол улсын авто замын ирээдүйн сүлжээ болох Арц суурь, Бургастайн хилийн боомт гэсэн босоо тэнхлэгийн авто зам, түүгээр өнгөрөх олон улсын транзит тээвэр өргөжин тэлж, нийгэм, эдийн засгийн өндөр ач холбогдолтой юм.
Сэтгэгдэл(8)
11 хүн буудаад Багабандийн өршөөж ял завшуулсан Цэрэнпунцагийн ах санагдчихлаа.Мань хүн Майдар гэж тэнэгтээд амжилтгүй болоод одоо өөр аргаар шоудаж үзэж байна.
Битгий уль. Монголын цагтаа төв хот болж явсан Улиастайн мянга мянган ард замтай болох гэсэн хүсэлтийг чам шиг тэнэгт муу хэлүүлэхгүй шүү.
мөнгийг нь төлж чаддаг болчоод зам зам гэж улилдмаар юм
БЯЦХАН СЮ ШҮ ЖАН ЭНХАМАГЛАН ДАРХАНЫ ЗАМЫГ ЯАЛАА ДАРАА НЬ ОНГОЦООР НИСЦГЭЭ ГЭЖ ДААПААЛДАГ ХҮН ШҮҮ ДЭЭ , ХОЛ Л БАЙЛГАВАЛ ДЭЭР ШҮҮ
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан - Дарханы замыг там болгосон энэ новшийг хөөж явуул!
өдөрт нэг л машин явах энэ чиглэлийн замыг 150 сая долларын өр тавьж барих шаардлагагүй. хямрал дууссаны дараа, Дарханы замыг ашиглалтанд орсны дараа л ярьцгаая
Хоолойнд тулсан асуудал биш. 150 сая$ өр тавих ямар шаардлага байна. МАН-ын хулгайчуудыг өр төлбөр ХЭЦҮҮДЛЭЭ гэж гуцна даа
Хэрэггуй газар хедеегийн хоер аймаг унэтэй замаар холбогдох ямар ч ашиггуй Тэрэнд орохноо Бичигтын боомтыг БаруунУрттай холбох нь Замийн ууд шиг нэг том гарцтай болох хожоотой бишуу